Л.Халтар: Замын-Үүд халдвар тархсан бүс болчихсон учраас Хятадын талаас болгоомжтой хандаж байна. Үүнийг бид хүндэтгэж үзэх ёстой

Aдмин / Эдийн засаг

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа.


-Ярилцлагаа цар тахлын нөхцөл байдлаас эхэлье. Төмөр замын тээврийг дагасан вирусийн халдвар тархсан. Мөн оросууд төмөр замын баярт ирж оролцсон гэдэг асуудал яригдаж байгаа?

-Цар тахлын үед Монгол Улс дотооддоо вирусийн халдвар алдсанаас үүдэлтэйгээр манай салбарын хэмжээнд хэвийн үйл ажиллагаатай байсан хилийн боомтууд, төмөр зам хоёрт нэлээд хүндрэл учирлаа. Төмөр зам дагасан, Дарханд гарсан халдварын голомтод Оросоос хүмүүс ирсэн, ирээгүй тухай асуудал яригдсан. Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт манайхаас албан ёсоор хандаж, Оросууд орж ирсэн асуудал байна уу, шалгаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Мэргэжлийн байгууллагууд нь шалгаад гадна, дотноос хүн ирээгүй байна гэдгийг баталгаажуулсан. Оросууд орж ирсэн тухай асуудал худлаа болохыг албан ёсоор энд хэлэх нь зүйтэй байх. УОК-ын дарга Я.Содбаатар ч мөн энэ тухай ярилцлагандаа тодорхой тайлбарласан. Яагаад ер нь уралдаан тэмцээн, наадам хийх болсон бэ, хөл хорио хаана байна гэж хүмүүс яриад байна.

УОК-оос хөл хориог цуцалж, уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах үйл ажиллагаа тухайн үед нээлттэй болсон байсан. Тиймээс энэ хүрээнд Дархан өртөөний 70 жилийн ойгоор өртөөний ажилчин, албан хаагчид тэмцээн зохион байгуулсан.

-Төмөр зам дагасан халдварын үед авсан арга хэмжээнүүд, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Төмөр зам дагасан халдвар гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Шадар сайдын тушаалаар надаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг төмөр зам дээр ажиллалаа. Яг өнөөдрийн байдлаар санасныг бодоход хумиад авчихлаа гэж үзээд байна. Өртөө зөрлөг дээр 2000 гаруй хүнийг тусгаарлалтад авсан. Бүх төмөр замчдаа PCR, түргэвчилсэн шинжилгээнд хамруулж амжсан. Ажилтнуудыг тусгаарлалтад оруулсан энэ үед өртөө зөрлөгүүд дээр машинч, өртөөний жижүүр, тооцооны төвийн ажилтнууд гээд ажиллах хүч дутагдах зүйл гарлаа. Манай төмөр замынхан дотоод зохион байгуулалтаа сайн хийж, тэтгэвэрт гарсан ахмадуудаа дайчилж ажиллалаа.Одоо тусгаарлалтад байгаа хүмүүс эхнээсээ гарч, ажил жигдэрч байна. Сүхбаатар, Чойр өртөө, Замын-Үүд гээд тусгаарлалтад олноор орсон ажилчид эхнээсээ бууж байна. Нэг үеэ бодвол төмөр замын асуудал шийдэгдэж, хэвийн байдалдаа орлоо. Төмөр замын ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна. Харин зорчигчийн галт тэргийг арванхоёрдугаар сарын 25 хүртэл явуулахгүй байх шийдвэрийг УОК гаргасан. Цөөнгүй иргэд зорчигчийн галт тэрэг хэзээ явах вэ гэж асууж байна. Одоогоор тодорхойгүй байна.1.5 метрийн зай, байнгын агаар сэлгэлт гэдэг бүх зүйл зөрчигдөх гээд байгаа учраас тухайн үедээ нөхцөл байдлыг танилцуулаад дараагийн шийдвэр гарна. Хот хоорондын тээвэр зогссон байгаа. Улаанбаатар хотоос гарч байгаа орон нутгийн иргэд, оюутнуудыг тээвэрлэх ажил үндсэндээ төгсгөл шатандаа орж байна. Агаарын тээвэр мөн адил зогссон. Гадаадаас монгол иргэдийг татах ажилд оролцож байна. Арванхоёрдугаар сард дөрвөн удаагийн нислэгтэй.

-Хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү. Нүүрс тээвэр багассан тухай асуудал яригдаж байгаа?

-Хамгийн гол асуудал хилийн боомтуудын асуудал байна. Ялангуяа байнгын үйл ажиллагаатай Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Ховдын Булган, Говь-Алтайн Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтуудын асуудал байна. Гол анхаарал татаж байгаа Гашуунсухайт, Замын-Үүдийн боомтод хүндрэл гарч байна. Шивээхүрэнгийн боомтын нүүрсний гаралт нэмэгдэж эхэлсэн. Гашуунсухайт дээр явуулын лабораторийг Эрүүл мэндийн яамтай ярьж аваачсан боловч, Хятадын талаас яг өөрийнхөө тал дээр шинжилгээ хийнэ гэдэг шаардлага тавьсан. Өнгөрсөн даваа гаригаас эхлээд Хятадын тал руу монгол жолооч нарыг бөөнөөр нь гаргаж автобусаар зөөж PCR шинжилгээнд оруулж байна. Өнөөдрийн байдлаар мянга 59 жолооч орчихсон, өдөрт 300 орчим жолоочийг шинжилгээнд оруулж байна. Үргэлжлүүлээд Хятадын тал илүү олон тоогоор монгол жолооч нарыг шинжилгээнд хамруулна гэдэг санал тавьсан байна. Цаашдаа Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэр нэмэгдэх байх гэсэн бодолтой байна. Сүүлийн хоёр гурав хоногт нүүрс тээвэр харьцангуй нэмэгдлээ. Дотооддоо халдвар гарснаас хойш өдөрт 50, 60 машин гардаг өдөр байлаа шүү дээ. Өчигдөр 300 орчим машин нүүрс гараад явж байна. Цаашдаа нэмэгдчих байх гэж бодож байна.

-Замын-Үүдийн боомт ачаа бараа гацсан хүлээлт үүсч, хүндрэл гарч байна гэсэн үү?

-Замын-Үүдийн боомт дээр урдаас барилгын материал, хүнсний ачаа, уул уурхайн тоног төхөөрөмж гээд маш их ачаанууд орж ирдэг. Замын-Үүд маань өөрөө халдвар тархсан бүс болчихсон учраас хятадууд маш болгоомжтой хандаж байна. Үүнийг нь бид бас хүндэтгэж хүлээж авах ёстой. Буруутгаад хэрэггүй. ОХУ-д вирус тархалт өндөр байх үед манайх Алтанбулаг боомтоо хааж байсан. Үүнтэй л адил, Замын -Үүдэд халдварын голомт их байгаа учраас Хятадын тал болгоомжлох нь зөв. Уржигдар 71 машин оруулж ирсэн, маргааш хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж яваа 60 орчим машиныг татаж авна. Эрээн дээр манай 18 жолооч байнга ажиллаж байна. Эрээн дээр байрлаж байгаа жолооч Замын-Үүд, Эрээний дундын бүсэд ачааг авчирдаг. Тэндээс нь монгол жолооч нар ачаагаа татаж авдаг ийм технологит шилжээд ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн Монголын талаас 32 жолоочийг Хятад руу оруулж байна. Энэ жолооч нарыг 14 хоног тусгаарлаад цаашаа оруулсон. Хилийн цаана мөн 14 хоног тусгаарлагдаад тээвэрт явна. Олон төрлийн ачаа нь хүлээгдэж, иргэд бухимдалтай байгааг ойлгож байна. Энэ нөхцөл байдалд суугаад байх юм уу гэж иргэд асуугаад байна. Манайхаас Хятадын төмөр замын Бээжин дэх төв компанитай ярилцаад темпратурын горим шаардахгүй ачааг, автомашинаас монгол воганд ачуулна гэдэг санал тавьсан. Хятадын тал зөвшөөрлөө өглөө. Тэгэхээр одоо барилгын материал, тоног төхөөрөмж гэх зэрэг ачаануудаа Эрээн өртөөн дээрээс монгол вагонд ачуулах боломж бүрдэж байна.

-Ярилцлагын сэдвийг салбарын хэмжээнд ирэх он жилүүдэд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүд рүү чиглүүлье. Ялангуяа авто замын чиглэлээр ямар том ажлууд хийгдэх вэ?

-Салбарын хэмжээнд ирэх дөрвөн жилд зургаан зүйлд гол хүчээ өгч, анхаарч ажиллана. Эхнийх нь, эдийн засгийн коридорыг бэхжүүлэх, сайжруулах хүрээнд олон улсын чанартай авто замын ажил байна. Баян-Өлгий, Ховд аймгийг дамжин өнгөрөх олон улсын бүртгэлтэй АН-4 зам байна. Цагаан нуурын боомтыг энэхүү хатуу хучилттай замтай холбох 25.5 км замын ажил 2022 онд дуусна. Дээр нь Өлгий хотыг тойрсон 18.8 км зам, Ховд гол дээгүүр гарах 200 метр урттай гүүр бий. Эдгээрийг бариад дуусчихвал Олон улсад бүртгэлтэй АН-4 стандартын авто замаа бүрэн хатуу хучилттай болгочихно. Энэ зам баригдсан нь ямар ач холбогдолтой юм бэ гэж. Хятад, Оросын хооронд автотээвэрийн эрчимжилт нэмэгдэнэ. Ингэснээр, улс хооронд хийх тээвэр манайхаар дамжин өнгөрөхдөө замдаа зогсож дугуйгаа засна, цэнэглэнэ, хоол иднэ гээд дагалдах үйлчилгээний ажлын байрууд нэмэгдэх ач холбогдолтой юм. Дараагийн чухал ажил бол Дархан, Улаанбаатарыг холбох 4 эгнээ замын ажил юм. 2022 оны арваннэгдүгээр сар гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Азийн хөгжлийн банкны зээл, Европын хөгжлийн банкны зээлээр хийгдэж байна. Цаашаа үргэлжлүүлээд Дархан, Алтанбулагийг холбосон 113км замыг мөн дөрвөн эгнээтэй болгоно. Налайхын зам дөрвөн эгнээтэй болсныг та бүхэн мэднэ. Одоо Налайхын Чойрын уулзвараас Баян сум хүртэлх замыг мөн дөрвөн эгнээтэй болгоё гэдэг ийм дөрвөн том замын ажилд хүчээ өгч ажиллана.

-Дарханы замын ажил олон шүүмжлэл дагуулсан. Ирэх жил Дарханы замын үлдсэн ажил шуурхай явж чадах болов уу?

-Дарханы зам дээр 2020 онд олигтой ажил хийж чадсангүй. Гуравдугаар сарын 15 гэхэд гүйцэтгэгч компаниуд талбай дээрээ гарах ёстой байсан. Гэтэл ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад нэг хэсэг нь баахан хятадуудыг оруулж ирэх гэж байна гэж шүүмжилсэн. Дараа нь гүйцэтгэгч компаниудын инженер, техникийн ажилтнууд долдугаар сарын 9-нд орж ирж 21 хоног кемп дээрээ тусгаарлагдаад, дахиад гэрийн тусгаарлалтад 14 хоног гээд нийтдээ 35 хоног алдсан. Наймдугаар сарын 16, 17- нд дөнгөж ноднин ажиллаж байсан тоног төхөөрөмжөө асаах бэлтгэл ажилдаа орж эхэлсэн. Дээр нь манайд найм, есдүгээр сарын сүүлээр баахан бороо орж, аравдугаар сард цас дараад авдаг ийм цаг уурын нөхцөл сүүлийн гурав, дөрвөн жил үргэлжилж байна. Монгол Улсад үндсэндээ замын ажил 4,5, 6, 7 сард явах богино хугацаа байна. Үүнийг бид шалтаг гэж байгаа юм биш. Өвлийн бэлтгэл ажлыг хангуулахаар одоо ажиллаж байна. Өвөл бэлтгэл ажлаа сайн хийвэл, хавар эрт эхлээд зуны дулаан жаахан цагт ахиу ажил амжуулахаар ажлаа төлөвлөөд явж байна.

-Хилийн боомтуудыг хатуу хучилттай болгох хэд хэдэн томоохон төсөл хэрэгжихээр яригдаж байсан. Энэ ажлуудын тухайд?

-Хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох нийтдээ есөн төсөл хэрэгжинэ. Завхан аймгийн Нөмрөг сумыг Артсур хилийн боомттой холбох 199 км авто зам 2024 онд хийж дуусгана. Дархан Сэлэнгийн авто замаас Шаамар Зүүнбүрэн, Цагаан нуур, Түшиг, Цэлтэрийн боомт хүртэл 120.85 км авто замыг концессоор барих ажил өнгөрсөн жил эхэлсэн. Энэ ажлаа дуусгана. Энэ замын ажил нь хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбох гэхээсээ илүү Цагаан нуурын чиглэлийн газар тариалангийн бүс нутгаас Дархан Сэлэнгийн гурилын үйлдвэрүүд рүү явах улаанбуудайн тээвэрт том ахиц гарах юм. Монгол Улс атар газар эзэмшээд 60 гаруй жил болж байна. Монгол Улсын улаанбуудайн 60 орчим хувийг Сэлэнгэ, Цагаан нуур орчмоос бэлддэг. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлийн зам хатуу хучилттай зам баригдаагүй ирсэн. Үүнийг хийж дуусгана. Мөн Хэнтий аймгийн Норвилон, Ульхан хүртэл 117км хатуу хучилттай замын ажил 2024 он гэхэд дуусна. Энэ зам Монгол Улсын Засгийн газрын хурал дээр олон удаа яригдсан. ОХУ-тай хиллэдэг Ульхан боомтыг хатуу хучилттай болгооч гэдэг саналыг Оросын талаас ч мөн цөөнгүй удаа тавьсан.

Дараагийн нэг том ажил бол Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хавиргын боомт хүртэлх 124 км авто замыг хатуу хучилттай болгоно. Энэ зам бол Манжуур руу автобусаар явдаг манай аялагчид, наймаачдын гол зам шүү дээ. Дээрээс нь Чойбалсан хотоос Баянхошуу хилийн боомт хүртэлх 160 км орчим замын ажил байна. Энэ замын ажлыг бүрэн дуусгана гэж хэлж чадахгүй, ямар ч байсан энэ дөрвөн жилд ажлыг нь эхлүүлнэ. Сүхбаатар аймгийн төв, Бичигтийн боомтын чиглэлд 277.3км замыг мөн энэ дөрвөн жилд ажлыг нь эхлүүлнэ. Эхлүүлнэ гээд байгаа нь үндсэндээ нөгөө хөрөнгө мөнгөтэй холбоотой. Мөн концессоор гурван замын ажил баригдана. Өмнөговь, Таван толгойн Цогт Цэцийгээс Манлай, Ханги боомтын чиглэлд 478км хатуу хучилттай авто зам концессоор баригдана. Мөн Таван толгойгоос “Гашуунсухайт” чиглэлийн автозамын ажил эхлээд явж байна. Мөн Таван толгойгоос “Цагаан дэл уул”-ын хилийн боомт хүртэлх 270 км хатуу хучилттай замыг мөн концессоор баригдаж байна. Энэ гурван концесс бол гурвуулаа барих, ашиглах, шилжүүлэх буюу төрөөс ямар нэгэн зардал гарахгүйгээр хийгдэх юм.

-Монголчууд бүгд аялагчид байдаг. Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахад зам даваа бартаа ихтэй нэлээд хүндрэлтэй байдаг. Энэ чиглэлүүдийн авто замуудыг хатуу хучилттай болгох уу?

-Олон улсын болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулсан авто замуудыг барих 11 төсөл байна. Монголд дотоодын аялал жуулчлал илүү хөгжиж байна. Аялал жуулчлалын бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт газрууд руу явах чиглэлийн замуудыг хатуу хучилттай болгож барьж, шинэчлэх ажлууд эхлээд явж байна. Завхан аймаг, Тосон цэнгэл, Улайстай чиглэлийн зам, Баянхонгор аймгийн төвөөс Шаргалжуутын рашааны чиглэлийн зам, мөн Завхан аймгийн Доной нисэх буудлаас Улаагчин Хар нуур хүртэлх 74км авто зам, Дашинчилин, Орхон, Мөрөн тариалангийн чиглэлийн 110.2 зам, Багануур хотоос Мөнгөнморьт хүртэл 60 км, Хэнтий аймгийн Бор өндөр сумын 50км зам байна. Өвөрхангай аймгаас Хужирт сумаас Түвхэн хийд хүртэлх зам, гүүр гээд нэлээд хэдэн төслийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Нийтдээ 1154.5км авто зам барихаар төлөвлөж байгаагаас одоогоор 128.1 км замыг эхлүүлээд явж байна. Энэ зам барилгын ажлыг хийх явцад 1600 орчим түр ажлын байр гараад зам барьж, дууссаны дараа 200 орчим байнгын ажлын байр гарна гэсэн тооцоо байна.

-Нутгийн зам хөтөлбөр гэж яригдаж байгаад чимээгүй болчихсон?

-Нутгийн зам хөтөлбөр хэрэгжинэ. Хөдөлгөөний эрчимжилт өндөртэй, үйлдвэрлэл явагддаг, хүн ам шигүү суурьшсан сумдуудыг улсын болон олон улсын авто замтай холбох, аймгийн төвүүдтэй холбох авто замууд барих ийм ажил юм. Нийтдээ 45 орчим сумын төвийг аймгийн төв болон аймгийн төвүүдтэй холбоно. Мөн төмөр замын асуудал байна.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ХИШИГТИЙН ЦЭНД-АЮУШimage


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.8] 2020-12-25 04:01:19

Замынүүд авто тээвэр гэж дампуурсан даргатай завхарсан газар байна сумын засаг даргын орлогч үүрцайх гэж бас нэг балай юм хатансайхантай нийлж 1222 дугартай машинаас 2 сая төгрөг авч оочир дайруулж байгаад иргэдэд баригдаад хил дээрээс нөгөө машин нь буца шившгээ дэлгэж замынүүдийн зараар нэг юм болж байна ичэн гэж байхаа болисон цайрцан гарууд юм аа

Зочин [66.181.189.52] 2020-12-23 21:29:46

Байгаль нуурыг галт тэрэг тойроход хурдаа хасаж зогсолт хийдэг.

Замынүүд [150.129.140.206] 2020-12-22 18:22:18

Энэ заваарсан юмаа халтар сайдаа хурдан цэгцэлж өгөөчээ тээврийн хөлс хэд дахин нэмэгдлээ одоо иргэд дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн эцсийн дүнд иргэддээрл хүнд тусах юмдаа тэр хатансайхан гэж ямар юм байдгын бэ бас тийм бөх байдаг юм уу үнэхээр тийм бол басал асуудал юм аа

zamiinuudiin irgen [150.129.140.206] 2020-12-22 18:07:28

Haltar saidiig mundag said tomilogdson gej bodoj bga manai zamiinuud chuud amsaitaal baigaa harin ene zamiinuudiin awto teewriin darga hatnaa gej arail bish nuhur bn aa haltar said delgersaihan gishvvnii ner hvndiig shawartail hutgaj ugch bga nuhurduu uursduu ene hvnee meddeg bolwuu mungunii ajil baiwal yuch baisan bi bvteej ugnu mungu heregtei bn odoo 4 jill bn odool sain mungu hiihgui bol bolohgui bn geedl yrih ym bnlee awto teewer araich iim baigaagui ymda zawaaruulj ugch bnda mongoliin teewriig

irgen [150.129.140.206] 2020-12-22 18:10:41

yaag vnen say oochir gej 11 sariin dundaas zawaaruulj owoo ym tsohisondoo bi bolon minii heseg nuhud naad nuhurt chin neg mashinii 1 say tugrug ugch 130 mashinii bvrtgeld orohgui hed hed garsan svvldee 2 sayiig neheed alah gar shvv arail shunal shvv

zochin [150.129.140.206] 2020-12-22 18:01:33

Zamiinuuded awto teewert baigaa duh hatansaihan gej balai nuhruu neree soliochee arai dendvv hvn shvv jolooch nariig shantaachilj vrgej eldwiin ym ereenlvv zahin mungu nehen gertee hvrtel eldwiin ym zahin awchirjuguhgui bol daraan ydargaa bolon ajil dr zaswar hiij bn tiimch ym iimch ym geed vnen hetsvv nuhur shvv teewerchin bid zowj zowj heden tugrug olon bas hatansaihaniig tejeen vldsen heden tugruguuruu amidarlaa bolgoh gej ydaj ywandaa

gishvvn [150.129.140.206] 2020-12-22 18:11:45

naad hatnaa chin delgersaihan geshvvnii suganii vs nuguudhun umuuruud buum ym boldog geseen balai gulug shvv

Иргэн [150.129.140.206] 2020-12-22 17:57:02

Халтарсайдаа танайс ганцал гуух юм байна Замын-Үүдын Авто тээврийн дарга Хатансайхан гэж бөхөө та солж өгч улс их орондоо тус болооч үнхээр хувийн эрх ашгаа урдаа тависан ашиг сонирхолын зөрчилтэй замын-Үүд болон 21 аймгаас тээвэр эрхэлж байгаа хувь хүн аж ахуйн нэгжийг тамалдаг шантаачилдаг орон нутгын тээвэрчдээс үргэлж татаас авч байдаг шунлын хүүдийгээ солиж мэргэжлийн боловсон хүчин тавиад өгөөч МАН авто тээврийн мэргэжилтэй ажил хийчхээр хүн Замын-Үүдэд тавилдаа энэ ямарч боловсрол байхгүй Хатансайханаас өөр хүн олдохгүй байна гэж үү

zolboo [150.129.140.206] 2020-12-22 18:13:47

naad chin hatansaihaniig solj chadahguiee hatnaan awsan ymnaasaa aygui bol huwi ugdug biz ochij ochij iim tom boomt dr iim balai buh tawijil baidag saihan gvvrtsen garuud shvv

Иргэн [139.5.219.145] 2020-12-21 06:51:58

ИНЕГ гэж дарга нь ажлаа хийдэггүй луйвар бол цэцэглэж буй газраа хэзээ цэгцлэх вэ!п

Зочин [66.181.161.23] 2020-12-21 13:06:35

хүрэлсүхиин засагт ганц сайд н ь энэ хүн бусад нь түүнтэй ижил мангарууд

zochin [202.131.227.82] 2020-12-21 06:51:34

amjilt husye ajlaa meddeg said baina.

Зочин [139.5.218.42] 2020-12-21 05:15:49

chiii hundetgej uzne ntr gj hutsaj bhaaar mongol ulsiinhaa tuluu hun amaa saihan amidraluulahiin 1 mashin nuurs ch boltugai gargahiin tuluuu shaardlagtai buhniig hiij ajillaj bn gsn bol goeo haragdah blaaa, orosiiin buuniii nohoi haltar pizdaaaaa mini saidaa uguud zailaarai tanai ter novshiiin tumur zam chin unuuduriin baidaliig bui bolgoson tiimes tusuviin aldagdaliiig huhai orosuudas chin garguulana

Зочин [202.9.46.46] 2020-12-21 05:13:21

Энэ салбарт хийх ажлаа тархиндаа бүрэн дүүрэн багтааж, гарын 10 хуруундаа оруулж чадсан хүн юм даа.Ажлын амжилт хүсье.

ЗОЧИН [202.179.25.148] 2020-12-21 00:14:06

САЙД БОЛСОН АРГА ЗАМ ЗАМНАЛАА ЗААЖ ӨГӨӨЧ ХӨ?. ХҮҮХЭДДЭЭ ЗААЖ ӨГЬЕ

Зочин [192.82.72.168] 2020-12-21 21:32:21

tsewerlegchees n ehleed hii

usuh [59.153.85.72] 2020-12-20 18:26:18

Gadnaas virustei hulganuud orj irsen ym bish uu? Esven virus teegch n orj ireed hulganaa haij yvaad haldvar tarhaa yu? Tserenhuu gej erdemten tiimerhuu l ym bichsen shuudee!

ЗОЧИН [59.153.115.180] 2020-12-20 17:06:25

ТАВАНТОЛГОЙ, ЦОГТЦЭЦИЙГЭЭС УРАГШАА 750км ЗАМЫГ КОНЦЕССООР БАРИХААР ЗГ, ХҮРЭЛСҮХ ГЭРЭЭЛСЭН БАЙДАГ АЖ, ГЭТЭЛ УИХ-ЫН ЧУУЛГАН ДЭЭР ХҮРЭЛСҮХ 2016 ОНООС ХОЙШ ЭДҮГЭЭ ХҮРТЭЛ ЗГ АВТОЗАМЫН НЭГ Ч КОНЦЕССЫН ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ ГЭЖ МЭДЭГДСЭН, ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН БАРИМТТАЙГААР ЭНЭ 3 КОНЦЕССЫГ ЗГ НУУЦААР БАЙГУУЛСАН БН ГЭЖ МЭДЭГДСЭН, ТА БАС ҮҮНИЙГ НОТОЛЛОО, ЭНЭ КОНЦЕССУУДЫГ ЗГ БАЙГУУЛАХ ЯМАР ШААРДЛАГАТАЙ БАЙСАН ЮМ БЭ, ЕС ЯАГААД БАЙГУУЛААГҮЙ ГЭЖ МЭЛЗЭЭД БН, ЭНЭ БОЛ ЕС, ТА НАР ИРЭЭДҮЙД ХЭДЭН ЗУУН ТЭРБУМААР НЬ МӨНГӨ ЦОХИХ АРГАА ОЛСОН ЮМ БИШҮҮ.

Иргэн [122.201.22.9] 2020-12-20 15:09:09

Чадна гээд гарч ирсэнУИХ-ын гишүүд болон салбарын сайд нар нь Дарханы замыг анхаараачээ!Хичнээн одон хүний амь нас,эд хөрөнгө ,эрүүл мэнд үгүй болов доо

Saraa [66.181.191.100] 2020-12-20 12:39:00

masn sain ajillaj baigaa ajil heregcn hun gej bodoj bna. amjilt husie

Зочин [202.9.46.194] 2020-12-20 12:21:02

төмөр замынхан л цуглаж спорт урлаг энэ тэр гэж элийрч байгаад төмөр зам дагуу халдвар тараасан болох нь дээ, муусайн тэнэгүүд

Зочин [122.201.22.186] 2020-12-20 11:22:48

Ene nuhuriig yaraltai ogtsruulah heregtei

дам [202.9.47.29] 2020-12-20 10:57:10

суудалаа өгөөд зайл маш муу ажиллаж байна

Tumur zamtai bsan bol .. [59.153.85.92] 2020-12-20 10:15:21

Tumur zam aa tavichisan bsan bol nuursnii export heviin yavj baihgui yu.baahan tank huuhen orood ireh yum yariad bsan.hudlaa poporch bgaad asar ih bolomjoo aldasan doo.odoo udahgui nuursnees tatgalzah yum yarinaA

Зочин [202.179.21.217] 2020-12-20 10:07:21

Манайх мөнгө олдоггүй замын ажилд их мөнгө зарж хамаг төсвиинхөө мөнгө үрчих юмдаа Тэр 2-3 хан мянган хүнтэй сумууд руу зам тавина гэдэг энэ цаг үедээ дэндүү үрэлгэн ажил ҮҮНИИ ОРОНД УЛС ОРОНЫ ХӨГЖИЛД ХЭРЭГТЭЙ ҮЙЛДВЭР БАРЬДАГСАН БОЛ ХҮМҮҮС Ч АЖИЛТАЙ БОЛЖ УЛС ОРОНЫ ХӨГЖИЛД Ч ЖИНХЭНЭ ХЭРЭГТЭЙ ДАРГА НАРЫН КАМПАНИУД Л ҮЙЛДВЭР БАРЬЖ МЭДЭХГҮЫ МУУ САЙН ЗАМ ТАВЬДАГ БОЛОХООР ХАМАГ МӨНГӨӨРӨӨ ЗАМ БАРИХ ЮМ АРГАГҮЙ ЧУХАЛ ЗАМ БОЛ ТАВИЛГҮЙ ЯАХАВ МОНГОЛ УЛС ЗАМААСАА ӨМНӨ ҮЙЛДВЭРҮҮД БАРЬСАН БОЛ АЛЬ ЭРТ ХӨГЖЧИХ БАЙЛАА ДАА

Иргэн [122.201.21.165] 2020-12-20 09:49:02

САЙД ДАЛДЫГ ХАРДАГ ХҮН БИШ ТУЛ ДООД ШАТНЫ ОРКУУД НЬ ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛЭЭР ХАНГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ОН ДУУСТАЛ ОРОН НУТГИЙН ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ.ЗОРЧИГЧ. АМСЭЛМАА ДАРГА ДА Т.З ЫН БАЯРТ ОРОСУУД ИРСЭН ГЭЖ МЭДЭЭЛСЭН ТАЛ БИЙ ШҮҮ.

Zochin [64.119.17.129] 2020-12-20 09:34:34

tehed mahaih yav oros, kazahstan jolooch naraas ilerlee geed lav heden sar horio togtoohgui zuv zugeer yum bolj bui aytai yavuulaad bsan. Enenees chin bolson

хн [77.38.148.28] 2020-12-20 09:15:00

ер нь мэдээлэл унших тусам оросоос бас хужаагаас орж гарч, очиж буй жолооч нараас л халдвар тарсан юм байнв ш дээ..

Зочин [192.82.69.204] 2020-12-20 08:08:09

Эрхэм сайд аа! Оросын хил дагуу мөн ялгаагүй халдвар тархалтын бүс шүү дээ. Худлаа Замын -Үүд энтр гэж тойруулж бөөрөнхийлөх хэрэггүй. Оросоос орж ирсэн жолооч болгоноос зөөвөрлөгдсөн шүү дээ. Амбасэлмаа Оросуудыг тэмцээн наадамд шинжилгээний бичигтэй гэж зорчуулснаас үүдэлтэй гэж мэдэгдэж байсан нь Мэргэжлийн хүний зөв тодорхойлолт байх аа. Нам нам гэж их попордох хэрэггүй дээ Халтар сайдаа. Хятад чинь тэр их аюулыг даван туулчихаад байна. Дарханы замыг Хятад улсад хариуцлагыг нь үүрүүлээд дуусгачих боломж байсан юм. Найдваргүй тендерээ с л болсон шүү дээ. Оросууд тараах гээд байна уу эсвэл эмчлүүлэх гэж зөөвөрлөгч явуулаад байсан уу жолооч болгоноос л илрээд байсныг санаарай

Зочин [103.212.118.242] 2020-12-20 08:01:52

өмхий оросууд вирус тээж ирээд тархаалаа

Зочин [192.82.71.230] 2020-12-20 07:19:03

БУЛГАНЫ ОРХОНООС ХИШИГӨНДӨР ЧИГЛЭЛИЙН ЗАМ БОЛ БОЛЖ БАЙНА . ХЭНТИЙН НОРИВЛОН ДОРНОДЫН БАЯНУУЛ УЛЬХАН БООМТ ХҮРТЭЛХ ЗАМ БОЛ ЭДИЙН ЗАСАГ САЙНГҮЙ БАЙГАА ҮЕД БОЛ ДЭМИЙ

Зочин [202.179.21.211] 2020-12-20 06:30:37

Төмөр замын баярт ирсэн оросуудаас шинжилгээ аваагүй тэднээс халдвар тархана

11 [202.55.191.194] 2020-12-21 04:10:05

11 сарын 6 нд шүү

Зочин [64.119.23.46] 2020-12-20 07:26:05

ter chin8 sarin 2 nd bolson bayr shuu dee

Зочин [103.26.194.223] 2020-12-20 06:27:34

Эрээнд ерөөсөө бүртгэгдээгүй байхад харин Замын-Үүдэд нилээн хэд бүртгэгдсэн байна,

Зочин [202.126.90.74] 2020-12-20 05:47:31

Оросоос орж ирсэн голомт гээд тодорхой болчоод байхад хятадуудаалаа хардаад байхын

Зочин [202.9.47.9] 2020-12-20 04:48:04

Энд тэнгүй гарал нь тодорхойгүй корона тархаад байна.учир нь Хятадаас баахан коронатай хужаа оруулж ирээд, нөгөадүүл нь энд тэнд хаалга, бариул уруу нулимаад явж байгаан биш биз


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.