Д.Чойжамц: Хэл, бичгээ алдвал бусдын соёлын дор орно

Aдмин / Боловсрол

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улс хос бичигт шилжинэ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч бүх нийтээрээ үндэсний бичгээ сурахад уриалж, өөрөө хичээл заан олон нийтэд хүргэж эхлээд байгаа билээ. Бид Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамцтай үндэсний бичиг үсгээ сурахын ач холбогдол, монгол бичгийн онцлогийн талаар ярилцлага өрнүүллээ.

-Та анх монгол бичиг хэрхэн сурсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би 1970 онд Шашны дээд сургуульд орж суралцсан. Тэр үед манай үндэсний сэхээтнүүд, бидний бахархдаг эрдэмтэд болох Ренчин Бямбаев, Чой. Лувсанжав, Ш. Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл зэрэг маш олон сайхан багш нар бидэнд монгол бичгийн хичээл зааж байсан. Бид их азтай хүмүүс байгаа юм. Тэр үед монгол бичиг заадаг газар их ховор байж. Манай эрдэмтэд юу гэж бодсон гэхээр, “энэ монгол бичиг үсгээ хэдэн лам нарт ч болов үлдээе дээ” гэсэн санаа байсан байх аа гэж би боддог. Ренчин Бямбаев гуай монгол бичиг зааж байхдаа “Монгол үсгээ үзэхгүй, бидний ирээдүй болсон хүүхдүүдэд монгол бичиг заахгүй, тэд зөвхөн шинэ үсэг сураад байх юм бол монгол үгийг танихгүй болох юм аа” гэж айлдаж байсан. Үүгээр аваад үзэх юм бол монгол үсгэнд жинхэнэ монгол хүний уг гарвал мэдэгдэж байдаг. Одоо болоод өнгөрсөн, ирээдүй үе нь энэ үсгээ үзэх юм бол жинхэнэ үгээ таних, монгол үг гэдгээ мэдэж, ойлгох учиртай юм гэдгийг зааж хэлж байжээ. Иймэрхүү журмаар монгол бичгийг Шашны дээд сургуульд заасан. Мөн өвгөн багш нар монгол бичгээ их сайн боловсруулж, маш амархан сургадаг аргуудыг гаргасан байдаг. Хичээлээ хялбарчилсан маягаар зааж долоо хоногийн дотор үсгийг таниулж мэдүүлдэг сайхан уламжлалыг бид өвөг дээдэс, лам багш нар, эрдэмтэн мэргэдээсээ сонсож байсан.

-Монгол бичиг сурч, эзэмшихийн ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?

-Би Энэтхэгт 1980-84 онд Шашны буддын диалектикийн сургуульд сурч байсан. Энэ үед Аваанямаа гэдэг гайхамшигтай эрдэмтэн надад захиж хэлэхдээ, “үсгээ алдана гэдэг бол бусдын соёлын дор орно гэсэн үг шүү. Ирээдүйдээ Монгол Монгол биш болно гэсэн үг” гэж байсан. Тэгэхээр гадна, дотногүй монгол үсгээ орхисондоо гутардаг, хэзээ нэгэн цагт монгол үсгээ буцааж авах юмсан гэсэн эрмэлзэлтэй байсан юм байна даа гэж би боддог. Бидний түүх энэ үсгэн дээр байгаа. “Инжинашын хөх судар”-аас авахуулаад, уран зохиол, яруу найраг гээд маш олон номнууд бий. Ялангуяа бурханы шашны 108 боть “Ганжуур”, 225 боть “Данжуур” байна. Ренчин Бямбаев гуай тэмдэглэж хэлсэн байдаг, “Монгол хэлийг аугаа хэл гэдгийг юугаар мэдэх вэ гэхээр зөвхөн буддын тэр их гайхамшигтай гүн ухаан болоод арван ухааныг орчуулсан “Ганжуур”, “Данжуур”-ын орчуулга монгол хэл дээр байдаг юм гэхэд л монгол хэл бичиг ямар хэл болохыг ойлгоно” гэсэн үг айлдсан байдаг. Тийм учраас монгол үсгэн дээр бидний маш их соёл бий.

Бид монгол бичиг үсгээ үзээд түүн дээр байгаа асар их соёлын зүйлтэй танилцах хэрэгтэй. Ялангуяа Өвөрмонголд бүх чиглэлээр бичигдсэн ном, товхимолууд ихээр гарч байна. Үүнд түүхийн номнуудыг дурдаж болно. Сүүлийн үед манайд хуучин монгол бичиг үсгээ хэрэглэдэг больё гэсэн цагаас эхлээд асар их номуудыг авчирч уншиж үзэж, хэрэглэдэг болж эхэлж байгаа. Тийм учраас монгол бичгийн ач буян Монгол Улсын маань аюулгүй байдал, тусгаар тогтнол, ирээдүйн монголын дархлаа болсон уламжлал, зан заншилд яах аргагүй хэрэгтэй зүйл юм.

-Бүх нийтээрээ монгол бичиг сурах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг та хэрхэн харж байна вэ?

-Үе үеийн Засгийн газар 1990 оноос хойш монгол бичигт анхаарал тавьж зааж сургах үйл ажиллагаануудыг явуулсан. Ингэснээр олон ч хүн монгол бичигтэй боллоо. Монгол бичгээ сурах үйлсэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын дарга нар санаа тавьж, бичиг үсгийг таниулан мэдүүлэх тал дээр их ажил хийж байгаа юм байна гэж ойлгож байна. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч маань энэ үйл хэргийг уриалан дуудаж, өөрөө монгол бичиг зааж байгаа нь ард түмнийг нийтээр нь монгол бичгээ анхаарч үзээч ээ гэдэг уриа дуудлага болж байгаа. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний бичиг үсэгтээ анхаарал тавихыг монголчууд бидэнд сануулж байгаа үйл явдал гэж би хүлээж авч байгаа. Тийм учраас энэ гайхамшигтай зүйл. Үүнийг маш анхааралтай хүлээн авснаар цаад утгаараа Монголын тусгаар тогтнол, эв нэгдэл, өв соёл, уламжлал, зан заншил улмаар монголчууд гэдэг дархлааг бий болгох юм. Худам монгол бичиг дээр бичигдсэн түүх, соёл, уран зохиол, яруу найраг энэ бүхэн биднийг буцаж монгол болгох, үндэсний уламжлал, зан заншлыг тогтоох, эх орон, өв соёл, шашнаа хайрлах сайхан үйл явдал болж байгаа учраас энэ бол гайхамшигтай ажил гэж би хувьдаа дүгнэж байна. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад ердийн иргэнээ хүртэл монгол бичгийг үзэх аян өрнөх байх аа гэдэгт итгэж байна.

Хамгийн чухал нь бидний ирээдүй залуучууд монгол бичгээ сурах хэрэгтэй юм. Бид өнгөрсөн түүхэндээ янз бүрийн үзэл суртлаар явсан. Тэр хэмжээндээ бидний мэдэж байгаа түүх, соёл бүхий л зүйлд мэдэхгүй асар олон зүйл бий. Тэдгээр түүхэн цаг үед гайхамшигтай эрдэмтэд, түүх соёл, зан заншил байсан гэдгийг мэдүүлэхэд монгол бичиг ихээхэн ач холбогдолтой. Тийм учраас Ерөнхийлөгчийнхөө хичээл зааж уриалан дуудаж байгаа дуудлагыг хүлээн авч монгол бичгийг сурахад ялангуяа залуучууд маань ихээхэн хичээл зүтгэл гаргаж бүгдээрээ монгол бичгээр бичиж сурахыг хүсье.

www.itoim.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:30

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:30

Төвд хэлийг ашиглах шаардлага, уламжлал бий. [202.131.225.53] 2020-12-23 14:45:46

Ер нь бол шарын шашин Монголд Төвдөөс орж ирсэн, үүнийг бид анхнаас нь мэдэж л байсан. Шашны номыг дуртай улс үндэстэн өөрийн хэлэнд дураараа орчуулчихаж болдоггүй юм. Ромын католик Христ шашных одоо хүртэл латин хэлээр гол гол номоо уншдаг. Үүнд Итали, Франц, Испани, Португал, Польш гээд олон улс латин хэлийг хадгалсан хэвээр л байгаа. Шашны хэлийг дураараа үндэсний хэлэнд эргүүлчихэж болдоггүй юм. Нөгөөтэйгүүр төвдийн хэлээр бичсэн номонд монгол орчинд бууж өгдөггүй олон ойлголт бий. Түүнийг орчуулахлээр шаал утгагүй зүйл болдог юм. Нөгөөтэйгүүр шашны нэгдсэн хэл байна гэдэг нь Буддын шашин хятадынх, японых, солонгосынх, вьетнамынх, монголынх биш гэдгийг илэрхийлнэ. Энэ чинь их чухал үндэслэл шүү.

irgen [122.201.22.222] 2020-12-23 07:33:58

Yu ch hiideggui, humuusiin uvchin zovlong, setgel zuigeer togloson hun bnaa Ene hun er ni yu hiisen be Hetsuu ued ulsad handiv urguj bhiig haraagui, unchin yadarsniig neg udaa hoolloj bhiig harsangui Buyan hii l dee

Хувалз [66.181.161.58] 2020-12-23 06:58:30

Түвд хэлээр ном унших нэрээр луйвар хийхээ больцгоо хувалзнуудаа! Энэ хэдэн боловсрол нимгэн ахмадуудынхаа тэтгэврийн хэдийг луйвардахаа больж үз! Ажил төрөл хийж мөнгө олохдоо! Эрүүл саруул залуучууд дундад зуун шиг лам болно гээд суухаасаа ичих хэрэгтэй.

монгол [64.119.21.54] 2020-12-28 13:57:24

христын шашин монголыг самарах нь юм болгон дээр гарч ирээд захиалгын сэтгэгдэл бичээд бидны өвөг дээдсээс өвлүүлсэн бүхэнрүү нулимах юм дэлхийг цусанд хутгасан аюул шүү

Lam hyn ryy dairahaan zogsoo?Iljegnyyd ee!!! [90.27.179.234] 2020-12-23 18:10:17

ene yamar yanziin gelegnyyd be?Haanaas garsan nobsnyyd be?Mongoloor ynssan ch gesen tybd helnees orchyyldag yuym?yg garal ni byyr sanskrit helnees baih syy!!!!teheer lam nariin helj baigaa ni Tybd heleer dabamgai sain sid ychiral iluu orsson baidag gedeg syy!!!ta nar yamar munhag bydeeleg ardyyd be?Haanaas irsen ludnuud be?Mongol hyn iim baihiig yzeegyi syy!!!Nygeltengyyd ee!!!

TUVD [36.11.224.235] 2020-12-22 23:07:19

Tuvdeer bish Mongoloor maania unshdag bolchood hutsaj bai

Zocnin [68.145.61.75] 2020-12-22 20:37:34

Mongol bicnig bol nuutslagdmal zowhon mongol hunl oilgoh owormots mongol undestnii darhlaag hadgalah soyoliin ow

Зочин [66.181.161.82] 2020-12-24 02:16:21

Ta bodol uneheer zuw

hyn hyneen deedelsen saihan aransing oloh boltygai?... [90.27.179.234] 2020-12-22 16:08:28

lam nar bol hos heltengyyd odoo byyr ch gegeerch baigaa,sanskrit hel ch medne§yrdyy tamil hindi hel ch medne?edgeer ni lam nar oyun yhaanii hybid ta bidnees hol tasraad alga boljee!!ta bid nar jaahan gegeerehsen dee!!heterhii mulguu munhaglaj bna syy!!!!Lam hyniig hyndetgeh ni byy hel?muuhaigaar helne?...iim bydyyleg ardyyd bol eneeder zebhen Mongolchyyd l boljee!!!Mongol zaluus maani iim bydyyleg bolj baigaad haramsaj baina.Men ta nar tybdeer bybtnadag gelee?bidnii deedsyyd olon jiliin tyrsid olon zyynii tyrsid buddagiin sasing hereglej sytej irsen yum!genethen eneeder ta nariin amidarch baigaa ene gytamsigt chagt solih hereg yy?....lamiin yosnii hel soyol ni tybdeer ynsih ni iluuteigeer adistad janlab orsih ni iluu baidag yum geed oilgochih doo?zaluus aa!hyn tolgoitoi bol ta engiin ardiin juramaar aarhal chini aajuurch aljaal aransin chini soligdoj amidraliin hyraangyid ireh chag chini gadaa ireed baigaa bailgyi dee?....tiimees bye byenee muulahaan bolij hyn hyneen deedelsen debsyyls

Mongol [59.153.114.137] 2020-12-22 13:17:37

энэ царайгаа харуулж чадахгүй чацга царайлсан хүмүүнүүд өөрсдийгөө мундаг юм бичиж бусдыг муу хэлэхээрээ сайхан гэсэн бодол төрсөн жинхэнэ мунхарсан хүмүүн хэмээх нэр зүүгчид байх даа хөөрхийс. хэн нэгнээ муулж хэлэх дон тусжээ дээ

TUVD [36.11.229.146] 2020-12-22 10:14:43

TUVDeer buvtandag lam guai yugaa hutsaad unav

Зочин [66.181.161.78] 2020-12-22 09:57:20

Лам дор мөргө мүү Ном дор мөргө мүү.

Зочин [80.215.230.157] 2020-12-22 09:51:26

Хамгийн том худалч хувалз аль 1987 оноос дунд сургуульд зааж эхэлсэн

Zochin [202.9.46.184] 2020-12-22 09:13:11

Ene huwalz dongoshoo bolih heregtei mgl ulsad yu hiihsen nowsh we yamarch uureg oroilgui nowsh muu hogiin mahan tolgoi tìim erdem chadaltai yum bol zon bilgiin tulaand oroochee tegeed yalbal chamd itgey muu usan tolgoitoi huwalz mini

Зочин [202.9.46.213] 2020-12-22 08:55:25

1921 оноос өмнө хөөрхий харанхуй монголчуудыг лам хуврага ноёдуудад л мунхруулан захирч байсан.

Зочин [66.181.161.82] 2020-12-24 02:26:53

Chi tuuhee meddeg bol mongoliin hutagt huvilgaad erdem medlegeerei delhiid gaihagdaj enetheg, tuwdiig hurtel ailgaj bishruulj yawsan udaatai harin ta nariin yariad baigaa ter zasag tur chine bugdiig ni helmegduulen buudsan yum daa

Зочин [90.27.179.234] 2020-12-22 16:12:54

91 onoos hois ardchilsan nam tergyytei eneegiin amerikjsan etgeedyyd noyolj darlaj tohyyrhah bolson?....

Зочин [59.153.114.248] 2020-12-22 08:16:57

Терех евдех етлех ухэх унен болой жоохон аажуу тайван бай аяндаа еерийнхее жамаар хусэн эс хусэн шалтаг шалтгаанаараа буй болно. Их юманд санаа зовох хэрэггуй

Зочин [66.181.161.2] 2020-12-22 07:56:07

Shariin shashin mongol bish

ЗОЧИН [202.126.88.64] 2020-12-22 07:54:06

ЭНЭ МОНГОЛЫН ХӨГЖИЛД ЯМАР ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ХУВАЛЗ ВЭ. МАНАЙ ШАРЫН ШАШИНД ЯМАР Ч НЭГДСЭН БОДЛОГО БАЙХГҮЙ ДАМПУУРСАН ХЭДЭН ХУВАЛЗУУД Л БАЙНА НИЙГМИЙН САЙН САЙХАНЫ ТӨЛӨӨ ЮУ ХИЙХГҮЙ ХҮНИЙ ЗОВЛОНГООР ХООЛЛОГСОД СӨНӨТҮГЭЙ. ШАШИН БОЛ ХҮНИЙ ОЮУН САНААГ МУНХАРУУЛАХ АХР ТАМХИ МӨН ГЭДЭГ ЛЕНИНЫ СУРГААЛ ҮНЭН ЮМ БАЙНА

хар хүн [202.9.46.125] 2020-12-22 10:41:49

Монголд байгаа төвөдийн бурангуй булай шашин нэрт монгол хүнийг үхэл, өвчин зовлонгоор нь далимдуулан мөлжиж баяжигч лам нарын хар бизнесийг Төр, үасгаас хазаарлан, нуга дарах цаг болсон шүү. Сүүлдээ бүр төрд шургалсан bухар сүсэгт эрх мэдэлтнүүд нь энэ бузар хар бизнесээр далимдуулан улсын санг цөлмөх болсон байна!!!

Хуучин бичгээс чухал зорилго бидний өмнө өчнөөн байна. [202.131.225.53] 2020-12-22 07:31:27

Монгол бичиг ч яахав. Монгол улс шиг бэлэн нөөц хөрөнгө багатай, баялгаа нэмчих боломж хязгаарлагдмал, хүмүүсийн дундаж мэдлэгийн түвшин доогуур улс өөрт байгаа чадавх, хөрөнгө, нөөцийг их ухаалаг, хэмнэлттэй, оновчтой зарцуулах ёстой. Хуучны монгол бичиг үүнд бодит нэмэр болж ЧАДАХГҮЙ, орлого нэмэхгүй, амьдрал сайжруулахгүй. Практик талаас нь л бодох хэрэгт ш дээ. Компьютер бүгд сурах хэрэгтэй байна. Ажилчин анги бий болгох хэрэгтэй байна. Аж үйлдвэрийн суурийг өргөжүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтэц, зам, цахилгаан станц, уурхайнууд барих хэрэгтэй байна. Гэтэл хуучин монгол бичиг эдгээрээс чухал гэж үү?

Хамба ламыг бид ихэд хүндэтгэх ёстой шүү. [202.131.225.53] 2020-12-23 14:08:21

Би шашны талаар юү ч бичээгүй шүү. үүнийг анхаараарай. Харин хуучин монгол бичгийн тухай санал бодлоо илэрхийлсэн юмаа. Чойжамц ламтанг дээр үеэс танина, сайн хүн, мундаг эрдэмтэй хүн. Хэлж, сургаж, захиж байгаа зүйлийг нь бид анхааралтай сонсож, уншиж, бодолцох ёстой шүү. Чойжамцгуай бол бидний нэг, монгол хүн шүү.

ЗОЧИН [202.126.88.64] 2020-12-22 07:57:30

ЯГ ҮНЭН ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ МАНГАРУУД Л БОЛНО ТЭРЭН ДОР ДЭЛХИЙН ТҮҮХ СОЁЛТОЙ ТАНИЛЦУУЛСАН КРИЛ БИЧИГТЭЙГЭЭ ХОСЛУУЛААД АЖ ҮЙЛДВЭРЖИЛТ, БАЯЛАГ БҮТЭЭГЧ ОРОН БОЛОХЫГ УРИАЛЦГАА, БҮГД БАЙЛАГ БҮТЭЭХ ХӨДӨЛМӨР ХЙИ

Зочин [103.111.68.3] 2020-12-22 07:28:37

МАНЖЫН ЛАМ ХОЛ ОЧИЖ ДҮНГЭНЭ.

SYLSNII HYIDYYNYYD EEE!!!! [90.27.179.234] 2020-12-22 15:58:06

ta nar Manjiin lamiin ni medchihsen oboo yhaantnyyd syy!!!!ta nar sig gegeentnyyd olsirbol Mongol maani hyrdan senene dee!!ee byy yzegd?.....ene chagiin bosoo oroolongyyd toniloh boltygai!!!!!sain muugaar ni ydahgyi yalgaad egnee!muu helegchid ee!!ahiigaa ah gej medeheen baisan asman banid nar hol yabahgyi ee!!ta nart doromjluullaa geed ene lam yah ch ygyi?Harin hyniig hyn yosnoos ni gartal baaalsan ta nar eersdeen tam bolno?oilgob uu?sylsnii sabnyyd aa!!!

Зочин [103.111.68.3] 2020-12-22 07:27:33

MANJYN LAM NAR ODOO YUU CH BILEE,

Зочин [202.9.46.133] 2020-12-22 07:06:14

Хөөе нөгөө коронавирусийн эсрэг үрлээ тараагаач. ккккк

Зочин [64.119.17.74] 2020-12-22 06:08:43

Үнэхээр Монгол хэл соёлдоо хайртай юм бол ламбугай минь тэр олон хийдээ монголоор нэрлэ тарни судар номоо монголоор орчуулж уншуул Үгүй бол Нэг Зөвлөгөө Өгий :Аа Чи битгий хуцаа

Нохойтой хэл ойлголцохгүй юм даа. [202.131.225.53] 2020-12-22 07:17:25

Ахмад хүнтэй ингэж бүдүүлэг ба өөрийгөө хог новш болгож харьцаж болохгүй ш дээ. Өөрөө нохой болж бусдыг өөрлүүгээ хуцуулах гээд байгаа юм уу? Тэгэхлээр л чи бусдыг ойлгох юм уу? Хүнийг ярьсан, бичиснийг ойлгодоггүй юм бол чамруу би хуцах уу? Даанч би чиний хуцмал хэлийг ойлгохгүй ба мэдэхгүй юм даа. Кх!

Зочин [202.9.40.157] 2020-12-22 06:01:32

Үндэсний бичиг үсгээ сурах нь юу нь буруу байх вэ. Түвд хэл ч дэлхийн л нэг бичиг соёл шүү дээ. Өөрөө сурч ач холбогдлыг нь мэдрээгүй байж шүүмжлэх нь тийм ч сайн зүйл биш шүү. Үндэсний бичгийн сургалт үлбэгэр сул явагдаж байнаа,эхлээд эцэг эхчүүд насанд хүрэгчдээ хүүхдийнхээ хичээлийн зөв бурууг хэлээд өгчих чадвартай болгох хэрэгтэй. Мөн энэ бичиг үсгийн хэрэглээг буй болгохгүйгээр цааш хөгжихгүй байна шүү дээ....

Зочин [202.131.227.30] 2020-12-22 05:29:09

Төвд шүлэг уншдагаа боличих

зочин [66.181.183.79] 2020-12-22 05:22:57

Монгол хэлээ, бичгээ алдъя, хаяъя гэсэн хүн байгаа юм уу? Бодож байж ярьж баймаар юм даа. Дэлхийд түгээмэл хэлтэн биш ямарваа үндэстэн гадаад ертөнцтэй харьцаж баймааж хэлээ ч, биеэ ч, улсаа ч дээрдүүлж байгаа цаг шүү дээ. ""Хэлээ алдах бус орчин цагт дэвшүүлье, болбол өөр хэлийг бичигтэй нь нэмж сураад авъя" гэсэн орчин цагийн залуусыг хоёр гараа өргөн дэмжинэ ээ

АА [66.181.177.214] 2020-12-22 04:46:55

ЛАМ НАР ТҮВДЭЭР Л БАВТНААД БАЙДАГ БИЗ ДЭЭ. ХУДЛАА ЯРИХАА БОЛИОЧ


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.