Б.Ууганбаяр: Нөхцөл байдал илүү хүндэрвэл Засгийн газрын нууц тогтоолоор баталсан журам, төлөвлөгөөний дагуу ажиллана

Aдмин / Хууль

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай улс өнгөрсөн 10 сарын хугацаанд коронавирусийг дотооддоо алдалгүй, тогтоож чадсан. Гэвч арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар илэрлээ. Цаг алдалгүй, шуурхай ажилласны хүчинд халдварын тархалтыг 10 дахин бууруулж чадсан гэж УОК, ЭМЯ-ыг зарим нь үнэлж байхад хангалттай ажиллаагүй гэж шүүмжлэх хүн ч цөөнгүй бий. Шуурхай штабыг ахалж буйн хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Удирдлагын тогтолцоо, онолын хувьд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шуурхай штаб үүргээ хангалттай биелүүлж байна. Өнгөрсөн оны сүүлчээр аюултай халдварт өвчин анх өмнөд хөршид дэгдэж, дэлхийн улс орнуудыг сандаргасан.

…Тусгаарлах байрны дотоод сахилга, халдвар хамгааллын дэглэмийн явцыг тагнуулын байгууллагынхан хянаж байна. Шуурхай штабт зөвхөн тусгаарлан ажиглах байрыг хариуцсан албан хаагчдыг томилох ажлыг хариуцаж байгаа. Цаашид тусгаарлах байранд илэрсэн зөрчил бүрийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ…

Өвчин гарлаа гэснээс өөр мэдээлэл хомс, бүрхэг мөчөөс эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс шат дараатай арга хэмжээг энэ мөчийг хүртэл авч хэрэгжүүлж байна. Нөхцөл байдал тайвшрах хэмжээнд хүрээгүй учир цаашид ч ингэж ажиллах байх. Менежментийн гурван түвшин бий. Дээд, дунд, доод гэсэн. Дээд түвшний буюу стратегийн удирдлага нь шийдвэр гаргах үүрэгтэй. Тухайлбал, Засгийн газар, Улсын онцгой комисс, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэр юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол 39 удаа гарч, Улсын онцгой комисс 39 удаа хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэж, шийдвэр гарган, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, бусад асуудлыг шат дараатай шийдвэрлэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан, УИХ тогтоомж баталлаа. Коронавирусийн нөхцөл байдлыг УИХ-аар хэлэлцэж байна. Шийдвэр гарснаар ажиллагаа доголдохгүй байх боломж бүрдэнэ. Стратегийн түвшиндээ коронавирустэй тэмцэх шийдвэрийг харин ч шуурхай гаргаж, хангалттай ажиллаж буй.

Удирдлагын доод түвшин бол хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Тухайлбал, коронавирусийн тандалт, судалгаа, оношилгоо, хавьтлыг тогтоох, тохиолдлыг эмчлэх, тусгаарлалт, татан авалт, тээвэрлэлт, аюулгүй байдал, хүнсний хангамж, хорио цээрийн дэглэм, мэдээлэл сурталчилгаа, эрсдэлийн үнэлгээ, лаборатори, хяналт шалгалт, дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх, хээрийн эмнэлэг дэлгэх зэрэг практик, хариу арга хэмжээ авч буй удирдлага юм. Энэ үүргийг эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, гамшгаас хамгаалах албад, төрийн байгууллага, орон нутгийн Онцгой комисс, аж ахуйн нэгж, байгууллага хамтран хэрэгжүүлсэн. Олон хүний, байгууллагын хүч хөдөлмөр шингэсэн. Дээд, доод түвшний удирдлагын үйл ажиллагааг уялдуулах, зохицуулалтаар хангах дунд түвшний чиг үүрэг бий. Үүнийг УОК-ын Шуурхай штаб хэрэгжүүлж байна. Төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, хариу арга хэмжээний түвшний ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, нөөцийн судалгаа гаргах, уялдуулах, дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх тооцоо хийх, байгууллага хоорондын зохицуулалтаар хангах, мэдээлэл түгээх, хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх зэргээр олон талт чиг үүргийг хэрэгжүүлдэг. Шуурхай штабт яам, агентлаг, төрийн бус байгууллагын гэсэн бүрэлдэхүүн хамтран үүрэг гүйцэтгэж байгаа.

-Тэгэхээр Монгол Улсын хувьд коронавирустэй тэмцэх удирдлагын тогтолцоог зөв гэж дүгнэж байна уу?

-Тийм ээ. Ажлын үр дүн, алдаа, оноог дүгнэхэд нухацтай хандах хэрэгтэй. Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ суралцаж байна. Бүх улс орны гол зорилго нь цар тахлыг хор хохирол багатай даван туулах. Алдаа гаргасан бол засаж сайжруулахын тулд урагшилж, ололт байвал түүнийгээ бататгахаар ажиллаж байгаа. Коронавирус хоёр өнцөгтэй. Нэг өнцөг нь байгалийн аюул, өвчин, хүндрэл бэрхшээл, нөгөө нь эв нэгдэл, ёс зүй, сургамж, амьдралын шинэ хэвшил. Үүнийг цаашдаа бодох, тунгаах хэрэгтэй.

-“Ковид-19”-ийг нийслэл, цаашдаа улс даяар тархаахгүй, хумихын тулд манай улс дахин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Бэлэн байдлыг зэргийг сулруулсан үед та бүхний ажилд ямар өөрчлөлт гарав. Одоо ажиллах хүн хүч, нөөц боломж хангалттай байна уу?

-“Ковид-19” бол нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах халдварт өвчин. Харин ч бид харагдахгүй, баригдахгүй зүйлтэй 10 сарын турш тэмцлээ. Чамлахааргүй ололт. Барагцаагаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгтэйгээр ес, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэйгээр сар гаруйн хугацаанд ажиллаж байна. Дотоодод халдвар илэрснээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Коронавирусийн нөхцөл байдал хяналтад орох мөчид зарим нутаг дэвсгэрийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Улаанбаатар хотод дахин коронавирусийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учир тодорхой хугацаагаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэлийн хэмжээнд зарлалаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг чангатгаад, сулруулж байгаа нь коронавирусийн тархалтыг хязгаарлах, голомтыг цомхотгох зорилготой. Уг өвчин хавьтлаар дамжиж байна. Иймд аль болох хөдөлгөөнийг доод түвшинд барих, хязгаарлах, вирусийн идэвхжлийн хугацааг харгалзан тооцсон дэглэм юм. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд гамшгаас хамгаалах гурван бэлэн байдлын зэргийн үед хэрэгжүүлэх арга хэмжээг заасан. Нийтдээ 24 төрлийн арга хэмжээг хуулийн хүрээнд тодорхойлсон. Гэхдээ үүнийг цааш нь нарийвчлаад хэрэгжүүлэх арга хэмжээг шат шатны төлөвлөгөөнд тусгасан байдаг. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэл болон тохиолдол илэрсэн зургаан аймагт хоногт дунджаар төрийн 6000-7000 албан хаагч үүрэг гүйцэтгэж байсан. Бэлэн байдлын зэрэг буурсан үед энэ тоо тодорхой хэмжээгээр цөөрдөг. Бусад аймгийн тухайд орон нутгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэж байна. Цаашдаа нөхцөл байдал хүндэрвэл үүрэг гүйцэтгэх томилгоот хүч хэрэгслийн нөөц бий. Төлөвлөгөө ч байгаа.

-Иргэд хэдий халдвар хамгааллын дэглэмээ сайн сахисан ч төрийн байгууллагынхны хяналт сул байснаас тусгаарлах байр болон эмнэлэг халдварын голомт болсон. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Долоо хэмжиж, нэг огтол гэдэг. Дүн шинжилгээ хийж байгаа. Анхаарал суларсан асуудал байхыг үгүйсгэхгүй. Бидний амьдрал өгөх, авах огтлолцол, тэнцвэр дээр оршиж буй. Жишээлбэл, байгалиа сүйтгээд, мод огтлоод байхаар цөлжиж, уур амьсгал өөрчлөгдөн, гамшиг тохиолдож, хүмүүс олноороо амь эрсдэж байна. Яагаад энэ талаар ярив гэхээр өнгөрсөн хугацаанд Шуурхай штабаас тусгаарлан ажиглах байранд гарсан зөрчил дутагдал, халдвар хамгааллын дэглэм сахихгүй байгаа талаар сануулсан. Энэ бол хэдхэн сарын өмнөх асуудал. Коронавирустэй тэмцэх ажлын үр дүн төрийн үйлчилгээ, иргэний оролцооны тэнцвэр дээр оршин тогтноно. Иргэн яах ёстой юм, халдвар хамгааллын дэглэмээ сахих, хариуцлагатай байхыг оролцоо гээд байгаа юм шүү дээ. Иргэдийн оролцооны талаар нэмж олон зүйлийг нуршаад яах вэ.

-Хэдийгээр нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газар, эрх бүхий байгууллагуудаас гэнэтийн шийдвэр гаргаж байгаа ч энэ нь иргэдийн эрх ашгийг зөрчих, хохироох явдал цөөнгүй ажиглагдлаа. Шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээг урьтал болгодог биз дээ?

-Гамшгийн удирдлагын онолын хувьд хугацаа алдах тусам хор хохирол шууд өсдөг гэж үздэг. УОК-оос гаргаж буй шийдвэр бүрийг гишүүд хэлэлцэж, судалгаа тооцоонд тулгуурладаг.

-Одоогийн байдлаар тусгаарлах хэчнээн байранд хэдэн хүн байна вэ. Тусгаарлах байрны хүрэлцээ, тэнд ажиллах хүн хүч хангалттай юу. “Энхсаран”-д гарсан шиг халдвар хамгааллын дэглэм зөрчихгүй гэх баталгаа бий юү. Үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар (арванхоёрдугаар сарын 22) нийслэлд 27, орон нутагт 16 тусгаарлан ажиглах байр байна. Улсын хэмжээний тусгаарлан ажиглах 43 байранд онцгой байдлын байгууллагаас 62, цагдаагийн байгууллагаас 108, эрүүл мэндийн салбарын 84 ажилтан алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Нөхцөл байдлаас шалтгаалан үүрэг гүйцэтгэх алба хаагчийн тоо өөрчлөгдөнө. Шуурхай штабаас тусгаарлан ажиглах байранд ажиллах алба хаагчдыг сургаж бэлтгэх арга хэмжээг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулдаг. Дотоодод халдвар дэгдсэнтэй холбогдуулан УОК-ын даргын тушаалаар Батлан хамгаалахын дэд сайдын ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тусгаарлан ажиглах байрны нөхцөлийг шалгаж, шаардлага хангуулах талаар Шуурхай штабтай хамтран ажиллаж буй. Тусгаарлан ажиглах байрны камерын хяналтыг сайжруулсан. Шадар сайдын 2020 оны 155 дугаар тушаалаар тусгаарлан ажиглах байранд дагаж мөрдөх журмыг шинэчлэн баталлаа. Шуурхай штабаас тусгаарлах байрны эзэдтэй олон удаа уулзаж, дэг журам, халдвар хамгааллын дэглэм, хариуцлагын талаар ярилцаж, саналыг нь сонссон. Тусгаарлах байрны дотоод сахилга, халдвар хамгааллын дэглэмийн явцыг тагнуулын байгууллагынхан хянаж байна. Шуурхай штабт зөвхөн тусгаарлан ажиглах байрыг хариуцсан албан хаагчдыг томилох ажлыг хариуцаж байгаа. Цаашид тусгаарлах байранд илэрсэн зөрчил бүрийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд тусгай үүргийн онгоц нисгэх үү. Эх орондоо ирэх хүсэлтэй хэчнээн иргэн Шуурхай штабт хандсан бэ. Мөн Монголоос гадаад руу явах хүсэлтэй иргэд танайд хандаж байна уу. Үүнийг хэрхэн шийдвэрлэх бол?

-Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж энэ онд хийх байсан сүүлийн нислэгийг цуцалсан. Дараагийн нислэгийн товыг нөхцөл байдлаас шалтгаалж тодорхой болгоно. Монгол Улсаас гадаад руу явахыг хүссэн өргөдөл Шуурхай штабт ирж байгаа. Үүнийг ГХЯ-ны Консулын газрынхан хариуцдаг.

-Саяхан ХБНГУ-аас Монголдоо ирэх гэж байсан эмэгтэйг коронавирусийн халдвартай гээд онгоцны буудал дээр орхисон тохиолдол гарсан. Энэ нь иргэдийг багагүй бухимдуулах шиг боллоо. Тэгсэн хэрнээ Франкфуртаас ирсэн найман иргэнээс халдвар илэрсэн шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ. Тэр эмэгтэйг эх оронд нь авчрах боломж байгаагүй юм уу?

-Энэ асуудлаар ГХЯ-наас тайлбар өгсөн шүү дээ.

-“Ковид-19” хүн амын дунд өргөн хүрээнд тархаж, байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах вэ. Хэрэв цар тахлын хоёр дахь давлагаа гарвал ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бол?

-Шуурхай штаб байгуулагдсан даруйдаа дэвшүүлсэн гурван зорилт бий. Үүний нэг нь коронавирустэй тэмцэх стратеги, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах байсан. Дээрх стратеги, төлөвлөгөөг Шадар сайдаар батлуулсан. Түүнээс гадна дээрх төлөвлөгөөг дахин шинэчилсэн. Тодруулбал, алаг цоог өвчлөл-шар, кластер өвчлөл-улбар шар, хүн амын дундах тархалт-улаан гэсэн гурван өнгөөр зэргийн байдлыг тогтоож, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон. Энэ төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд халдварт өвчний үед хэрэгжүүлэх арга хэмжээ туссан байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын нууц тогтоолоор баталсан төрийн цэргийн байгууллагын харилцан ажиллагааг зохион байгуулах журам, төлөвлөгөө бий. Нөхцөл байдал хүндэрсэн үед энэхүү журам, төлөвлөгөөний дагуу ажиллана.

Эх сурвалж: Өдрийн сонин 2020.12.24


Сэтгэгдэл

zochin [202.55.191.130] 2020-12-28 05:29:36

Erguu malnuud shuu. Hun amiin ihenh ni tusaad irheer zevsegt huchneer manuulah u? UOK-iimerhuu tsereg tsagdaagiin teneg pisdanuudiig oruulmaargui bn. Engineeruud, emch, sudlaachid, galiinhnaas oruuldag bolmoor yumdaa.

Зочин [122.201.21.208] 2020-12-28 03:07:25

шал худлаа юу ч хийж чадахгүй байж нэг л сүржин хулгайчууд пиздаа

Зочин [202.70.34.70] 2020-12-28 01:15:02

Сүртжй сүртэй ют яриад л, өчүүхэн баагий

монгол хүү [69.251.251.84] 2020-12-27 16:43:38

наад солиоролоо зогсоогооч улс орноо аварч байна гэж бодоод байгаа юм уу сүйрүүлж байгаа ойлго наад хуурамч тест оношлуур ханиад сарсийн шинж тэмдэгээ корона болгож ард түмэнээ сүрдүүлэхээ болиочээ хүрэлсүхээ ухаараач ард түмнийхээ амжиргаа ажил үйлсийг бодооч битгий гадныхны үгээр байгаачээ

Зочин [64.119.17.105] 2020-12-27 11:01:00

яаж хийх аргаа бүүр мэдэхгүй болоод ирэхээрээ нэг юмаар айлгаж байна аа

Зочин [103.212.116.236] 2020-12-26 06:17:32

Ene pop nohort itgeh hereggui. nuuts tolovlogoo ni hol horiog sungah l zuil bgaa. Uls-n nuuts zadruulsan geed balrah vii dee.

Ц.Анандбазар [107.189.10.251] 2020-12-26 04:43:29

Содмонгол ХХК та бүхэндээ өвөлжилт хүндэрсэн, болон ковидын үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан 2021 оны 7-р сарын 1 хүртэл бүх бензин, дизель түлшнийг өөрсдийн колонкуудаараа машинтай хүн бүрт шаардлагатай хэмжээгээр нь үнэгүй олгохоор боллоо. Мөн Бага Тэнгэрийн амыг хашиж байгуулсан хотхонд байр, байшин худалдан авсан хүмүүсийн төлбөрийг бүрмөсөн чөлөөлж байна. Өмнө төлсөн хүмүүст тэр хэмжээгээр нь буцаан олгох болно. Содмонгол ХХК олон жил тамхи зарж мөнгө олсон бөгөөд уушигны хавдартай хүмүүст тус бүр 1 сая доллар өгөхөөр боллоо. Тамхи татдаг бүх хүний эмчилгээг энэ цаг мөчөөс эхлэх даах болно. Эцэст нь хэлэхэд Булган аймгийнхаа малчидын бүх амьжиргааг 2024 он хүртэл дааж байгаа шүү, ирэх хавар айл бүрт Мотоцикл явуулна. Хүнд үеийг хамтдаа туулья.

Зочин [202.55.188.89] 2020-12-25 20:47:02

Horio sungahaas uur yu baihav dee ed nariin tuluvluguu gej

ЗОЧИН [66.181.185.73] 2020-12-25 14:47:24

НУУЦ ТӨЛ-ГӨӨ ГЭЖ "ОНЦ БАЙдал" зарлаж, цэрэг, зэвсэгт хүчин, ЦЭРГИЙН ТЕХНИК дайчлахыг хэлээд бна уу, ДАЙНЫ БАЙДАЛ ГЭЖ ЯРИАД БГАА Ш ДЭЭ,ТҮҮГЭЭР БОЛ ЗӨРЧИЛ ГАРГАГЧДЫГ ТОРГОХ, БАРИВЧЛАХЫГ ХЭЛЭЭД БНА УУ.

Иргэн [122.201.31.244] 2020-12-27 01:41:08

зй юу ч байсан яахав. Нэг ноорогтой хэргтэй үед базаараа авна. ТОЛГОЙ АЖИЛЛАЖ БАЙХ НЬ ЧУХАЛ

Зочин [66.181.184.202] 2020-12-25 14:06:03

Гудамжинд гарсан хүн бүрийг шууд буудаж алах төлөвлөгөө л биш юм бол юуг нь нууцалсан ёдорнууд вэ? Ард түмнээс сонгогдсон засагт бас ард түмнээс нуух юм байдаг байх нь ээ?

Зочин [103.26.195.97] 2020-12-25 10:10:45

BAhiaalan dotoroo nuuts tuluvluguutei baatar shuudee. Ug ni orosoos korono orj ireed baihad yugaa hiij baisan nuhur ve . Armid iimerhuu nuhud busdiigaa olij onoo tsugluuhahaas tsaashgui b.dag .

Зочин [183.177.100.234] 2020-12-25 09:26:11

энэний буруу гэж юу байхав. зайлуул саяхан л гал команд гэж гал унтарааж явсан хүмүүсийг онцгой байдал гээд нэрлэчихээр ямар мэдлэг чадвар нь нэмэгдэх биш дээ.

oreg [202.179.26.154] 2020-12-25 09:14:55

hamgaalsan alaagvi barisan ntr gen vv ene bvr ergvv chigeeree yavj bn odoo l shinjilgee avj surj bn sh de . ta nart diildex corona gej yu bhav de . ugaasaa orood ersen bsan medexgvi yavaad bsan .

зочин [66.181.176.251] 2020-12-25 09:04:20

Тангараг өргөсөн цэргийн албан хаагчид илүү цалин авдаг 3 ээлжээр ажилдаг гэх юм 1000 хоног ,тэжээж нэг удаа ашигла гэдэг. Өндөр ,тусгай хангамжтай. өөрсдийгөө дөвийлгөх ямарч эрх байхгүй шүү. Туршлагын талбар монгол хүн биш шүү. Хүний амь хамгаалах нэрээр хүний амь нас хохирч байдаг. Сэлэнгэ Алтанбулгийн боомт хэцүү байна гэж сумын иргэдээс удаа дараа сануулаад байхад 40 жолооч өвчинтэй нэвтэрч Содбаатар тэргүүтэй хүмүүс оиж шалгаад шийдэхгүй олон хоног алдсан. Худалдаа хэцүү гэдэг хариу өгөөд цаг алдсанаас, удаагүй дотооддоо алдаж маш том хохирол хүлээж байна.Тайлбар тавиад буруугүй гэцгээх юм. Одоо бүүр хүндэрвэл тэгнэ гэх шиг муу ёрын юм яриад байж байдаг яах бэ.

хонгио [64.119.25.248] 2020-12-25 08:53:39

хоосон хонгио минь ээ, нууц төлөвлөгөө энэ тэр ч гэх шиг та нарт яг үнэндээ ямар ч төлөвлөгөө байхгүй ш дээ, таамгаар муйхарлах төлөвлөгөөгөө нууц гээд байгаа юмуу

Зочин [64.119.20.101] 2020-12-25 09:23:09

кккк

иргэн [103.212.119.9] 2020-12-25 08:13:17

Бурууг хүнээс бүү эр!!!!!!!!!!!!иргэн бүр хариуцалгатай байх байсан.ард түмэн нэг хэсэг бүр маск зүүхээ болисон байсан.Хэнэгүй ыайх ийм аюултай!!!!!!!!!!Одоо хэнийг гээд зогсож байхаар .Иргэн бүр харицалгатай бай лдаа.Хэнийг ч буруутгаад хэрэггүй.бид хүчтэй нэгдэж чадвал энэ өвчинг дийлнэ.Харин Эмч сувилагч - тэнд ажиллаж байгаа хүмүүс харьж чадахгүй ажиллаж байхад бид нэг нэг рүүгээ хэрэлдээд байж болохгүй.Тэдэнд зөвөөр сайхан сэтгэлээр тусалцагааяа Монголчууд минь ээю

Зочин [202.126.89.222] 2020-12-25 07:42:48

Короног алдлаа эрүүл мэнд төрийн байгуулга муу ажиллаа би өлсөж үхэх гэж байна гээд чичрээд байх юм.Бид өөрсдөө эдэнд тусалж юу хийсэн билээ.Чанга хатуу хөл хорионы ба иргэн бүрийн хариуцлагаас хамаарч бид дэлхийг нөмөрсөн энэ аюулт өвчнөөс салж чадна.Харинч манай эрүүл мэнд болон төрийн байгуулгууд бусад улс оронтой харьцуулахад маш зөв менежментээр ажиллаж байна.Үүнийг үгүйсгэж хувийн визнийхээ ашгийг харсан ухвар мөчид зарим нэг ИХ хурлын гишүүн л хөл хориог буруу гэж гадныхантай нийлээд чичрээд байна.Учир нь тэр хүн шинэ жил цагаан сараар зарж асар их согтууруулах ундаа оруулж ирчихээд тэрийгээ зарах боломжгүй болохоорл ард түмний тархийг гадныхантай нийлж УГААХ ажил хийгээд байгааг энгийн ард бид маш сайн ойлгож байна.

Зочин [124.158.82.220] 2020-12-25 07:38:52

Юу ч ойлгодоггүй, буруу ишилсэн сүх шиг тэнэг оркууд хөдөө рүүгээ тонилцгоо.

Үүлэн гоо [66.181.161.115] 2020-12-25 07:49:54

Ямар ч мэдлэггүй амьтан. Сүрдүүлээд дарамтлаад л байхийм

Зочин [139.5.216.22] 2020-12-25 07:33:23

Unen curjignuur soldafon shu

Zochin [64.119.16.175] 2020-12-25 06:56:00

Ingej baij ard tumen chin bosvol ta nar diilehgui shuu helchii ard tumneen tuilduulj baij ta nar amjihgui shuu

Зочин [103.26.194.1] 2020-12-25 06:42:43

Юу хийхээ мэдэхгүй, зөвхөн мөнгө эрх ашиг дээрээ зодолдсон, хоосон сүр үзүүлсэн дуракуудаас болж гудманд гарах юм байна

Зочин [103.26.195.97] 2020-12-25 10:12:39

GAL SUNUUGCH korona sunuugch bolovoo

Зочин [192.82.72.172] 2020-12-25 06:29:43

Онцгой байдлын албанд үндсэндээ цэрэг, гал командаар явсан хүн олон байдаг юм. Цаашид салбар салбарын чадвартай боловсон хүчнээр бэхжүүлэх шаардлагтай шүү

Зочин [64.119.21.63] 2020-12-25 06:26:52

УОК НОК эмч эмнэлэгийн ажилчид ямархуу чадвартай гэдэгээ хангаллай харууллаа. ЁСТОЙ ТАВИЛАН ЮМДАА БАЙДАЛ ХҮНДЭРВЭЛ ГЭЖ ИРЭЭЛ СҮРДҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ УУ ХАШАА ЮМ ДАГЖИН ЧИЧРЭЭД СУУДАГ АРД ТҮМЭН БИД БИШ ШҮҮ !

Зочин [192.82.78.239] 2020-12-25 06:23:50

Энэ естой эргүү амьтан юм бна ш тэй, худлаа сүржигнэхээс цайшгүй

Зочин [66.181.181.67] 2020-12-25 06:15:01

YANZ BURIIN NUUTS PLAN ZERGEEREE BUU DARAMTAL ENE BOL UNEN OROVDOMOOR YLS ORNUUD AJILAA HIIGEED EMCHLEGDEN EMCHLEGDEED YAVAJ BAINA YAMARCH ZUIL ALDAA ONOO BAIGGUI YAH BE OVLIIN HUITEND AJILCH YGUI , HUUHDUUD BOLOVSRSON UMGUI ZUGEER L NEG MODON HUUHELDNUUD GEJ ARD TUMNIIG BODOJ BAINA DEGLEMEE SAHIULAAD AJILUULAH HEREGERTEI BOLOVSROH ERCHTEI ERUUL MEND GOLCH YUCH HIILGEHGUI HUMUUSIIG HORISNOOT SHIIDVERLEGDEHGUI ODOO HALDVAR OVCHTEI HUMUUSIIG NUULGEN SHUULSENEER BUR HALDVARIIG TARAAGAd zogsoohgui nogoo ovchtei humuusiig hurtel taivan bailgahad hetsuu bolno haldvarguijiltiig yag gzar deer hiij baij ir dund hurnee

Зочин [103.26.195.114] 2020-12-25 06:10:51

Гаднаас хулгайгаар зөөсөн хужаа болон хариуцлаггүй төрдөө гомдоо. Хаана хаанаа Авлигалд идэгдэж хариуцлага гэж бхгүй, хүнээ дээдлэж мэддгүй. ард түмэнээ, сайхан орныхоо нэр хүндийг уландаа гишгэсэн, хөсөр хаяаж өөрсдийгөө магтан баяжуулж, ийм төр гэж байгад яадгийн ард түмэн минь нүдээ нээ, тэмц!!

Зочин [66.181.161.113] 2020-12-25 06:09:50

Нууц юм бол яагаад зарлаад байгаа юм бэ. Айлгаж байгаа юм уу

Zochin [66.181.161.92] 2020-12-25 06:07:15

Svrdvvleed bga yum bishvv hvnderwel zewsegtei tsereg tsagdaa zogsood ard irged ni ger orondoo olborch vhehiin bna l daa 3 say hvnee hyanaj chadadgvi tortei ch bh shig deeguur hariutslaga es zvi gj alga irged iim tiim bh estoi l geh yum jisheen bi mashinaa orhiod awtobusaar ajildaa ywdag ersdel ntr bol hog jich haruul hiideg bolno

Zochin [192.82.77.89] 2020-12-25 06:03:25

Mglchuudiin amidraliig suiruulsen enhsaran suvilaliig haraal ideg bodohoor uur hureed bn ingej mgl.n ard tumeng horiulj olon hunii amidraliig suiruulj chadlaa enhsaran ter jolooch.g haraal ideesei booj uhlee

зочин [202.9.46.115] 2020-12-25 05:59:49

төрийн байгууллагуудын үйл ажиллагааг ялангуяа ажиллах хүний тоог нэг жигд хязгаарлахгүй бол яамдууд бусад байгууллагууд ялангуяа доод шатны салбар байгулулагын ажилтнуудыг ажлын байрандаа ирж ажиллах, элдэв баримт бичгийг бичиг цаасаар буюу хэвлэмэл байдлаар авчрах, тараахгы шаардаж байна. Болохгйү гэхээр бүх төрийн байгууллага ажиллаж байна ч гэх шиг нээх ажилсаг хүмүүс болж халдвар тараах боломжийг олгож байна шүү. Хот, дүүргийн тамгын газраас бас хариуцлагатай жижүүр байгууллага бүрт гарга гэж байна. машины зөвшөөрөлөө жижүүр хийх хүмүүст өгөх юм уу. юуны түрүүн төрийн албаны үйл ажиллагааг хорио цээрийн дэглэмд цэгцэлж үлгэр жишээ болго. айлгаж ичээж ажилгүй болгох гэж сүрдүүлснээс болж хүмүүс өвчний халдварыг огт тоохгүй байгааг ухаар.

Hh [192.82.77.81] 2020-12-25 05:56:47

Nuuts tuluvluguu ch gehshig, heniig ailgaad baigaan

Зочин [64.119.23.55] 2020-12-25 05:50:37

Horino haana l geed ard tvmnee daramtlaad bh um.Hariutslaga asuuhaar bid nar sain ajillaj bgaa geh um.ineedtei um ingej ard oloniigoo ailgaad ch bga um shig hariult ugch boldog um bh daa.


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.