АН үндсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахин хандана

Aдмин / Улстөр

2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх, цахим бүртгэлд намын даргийн бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцлээ. Уг хурлаар Улсын дээд шүүх Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ болон намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг намын даргаар бүртгэхээс татгалзжээ.

Мөн Ардчилсан намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10-р их хурлаар баталсан Үндсэн дүрмэнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд цөөн тооны зарим зүйл заалтыг тодруулах, дугаар эрэмбийг шинэчлэх, холбогдох бусад бичиг баримт ирүүлэх шийдвэр гаргасан билээ. Тиймээс Ардчилсан намын 10-р их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн техникийн шинж чанартай жижиг тодруулга засварыг хавсарган Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр дахин өгөх боллоо.

Шүүхийн үйл явцад бид хүндэтгэлтэй хандаж буй бөгөөд өмнө нь буюу 2017 онд Ардчилсан нам шинэ дүрмээ бүртгүүлэхэд Улсын дээд шүүхээс тухайн үед адил төстэй тодруулга шаардан буцааж байсан бөгөөд техникийн шинжтэй засварыг хийснээр дахин бүртгүүлж байсныг сануулах нь зүйтэй билээ.

Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмийн дагуу Ардчилсан намын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн болон бүх дүүргүүд, 21 аймгийн намын хороод хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Хотынхондоо тусалья”, “Малчиддаа тусалья” зэрэг иргэддээ туслах аянуудыг цар тахалын хүнд үе тохиосон ч амжилттай зохион байгуулж байна.

Хамгийн гол нь Ардчилсан нам цар тахалын үед иргэддээ ээлтэй засаглалыг хэрэгжүүлж чадахгүй байгаа эрх баригч Монгол Ардын Намын удаа дараагийн оновчгүй шийдвэрт онц шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд тэдний буруу бодлогод иргэдийн хамт хатуу хяналт тавьж сөрөг хүчний үйл ажиллагаагаа эрчимтэй хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл

АРДЧИЛСАН НАМ МИНЬ ДЭЭ... [202.179.24.242] 2021-01-16 06:40:49

ЭНЭ НЭГ АРДЧИЛСАН НАМ НЭРТЭЙ ЭРГҮҮТЦЭН ХЭДЭН ЮМЫГ ТӨР ЗАСГААС НЬ ӨРГӨӨД ДЭМЖЭЭД ДҮРЭМ ЖУРАМЫШ НЬ БОЛОВСРУУЛЖ ӨГӨӨД ДАРГА ЛИДЕРИЙГ НЬ ТОДРУУЛЖ ТОМИЛЖ ӨГӨӨД ,БР ШИРИЙГ НЬ ТЭГЛЭЭД МӨНГӨ ЦААС БАЙДЫМ БОЛ ӨГӨӨД , ӨӨРИЙН ГЭСЭН БАЙР САВТАЙ БОЛГООД НЭГ МӨР НЭГ ТИЙШ НЬ БОЛГОЧИХООСОЙ БИЛЭЭ. ӨӨРСДӨӨ МӨРӨӨРӨӨ ДОТООДДОО УЧРАА ОЛОХГҮЙ 32 ЖИЛ АРАЛЦЛАА.. МОНГОЛ УЛСАД МОНГОЛЫН ТӨРД ЗАЙЛШГҮЙ ОРШИХ, БАЙХ ЁСТОЙ ТОМ ХҮЧИН ТОМ Ч НАМ . ХАРАМСАЛТАЙ НЬ ИНГЭСЭЭР БАЙТАР УЛС ОРОН Ч ДУУСЛАА..

Зочин [66.181.186.72] 2021-01-16 03:12:37

Намын гишүүдийн хурлыг нэн яаралтай зохион байгуулахгүй бол ерөнхийлөгчийн сонгуульд унах нь. Яаралтай нэг тийш болгомоор байна

Үнэн [66.181.178.220] 2021-01-16 00:15:06

АН д анх толгой сайтай сорууд басан нь үнэн одоо бол мангар тэнэг ёоёотой сэтгэцийн юмтай мэдрэл муутай хүмүүсээр АН дүүрсэн нь бас үнэн.одоо нэмэргүй бүр эхнээсээ шинчлэл хий.татан буулга.

Гүн [64.119.21.184] 2021-01-15 21:51:33

АН ийм байдлаар өөдлөхгүй. Анх ард түмэн дэмжиж бсан одоо нийгмийн хамаг бузар шингэсэн, худалч, алуурчдын нам болов. АН 30 жилийн түүх, удирдлагын хар. Ямар аймшгийн хүмүүс байв. Би энэ намыг 25 жил дэмжиж явлаа. 2016 оноос МАН дэмжих болсон. Хайран АН ийм нхм болох ч гэждээ.

Иргэн [66.181.178.220] 2021-01-15 15:20:13

АН ыг татан буулгаж эх адаггүй маргааныг эцэс болго. Ямарч дарга хэрэгүй зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдармаар байна.монглчууд.

Зочин [89.187.161.150] 2021-01-15 14:54:22

Жэнкогийн Зикагийн сайт Жэнког ерселдегчгvй дэвшvvлнэ гэсэн хулгайн заалтаа Жэнко дахин шvvхэд бvртгvvлэхээр егне гэж мэдээлжээ.

АН гишүүн [66.181.185.40] 2021-01-15 11:45:44

Аль тал нь энэ мэдээллийг бичсэн бэ.

Зочин [202.9.46.140] 2021-01-15 08:23:48

Энэ бузар намаас болж монгол муухай болсон.

Зочин [66.181.189.75] 2021-01-15 07:54:53

Та нар ойлголдоо, Эрдэнэ даргыгаа шоронд орохоос аварцгаая л даа, намын дарга болгочооч дээ, нэг ч гэсэн хүнээ хамгаалая л даа, гуйж байна


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.