Л.Галбаатар: QR кодоор дамжуулж иргэдийн зорчих хөдөлгөөнийг мөшгих үйл ажиллагаагаа даруй зогсоох ёстой

Aдмин / Хууль

-QR КОДЫН АСУУДАЛ НЬ ИРГЭДИЙГ МӨРДӨН МӨШГИЖ БОЛОХ УУ, ҮГҮЙ ЮҮ ГЭДЭГТЭЙ ХОЛБООТОЙ-

Иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах зохицуулалт бүхий QR системийн талаар хууль эрх зүйн орчин манай улсад бүрдсэн эсэх талаар хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын онцгой комиссын даргад QR кодтой холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн. Иргэний хувийн мэдээлэл алдагдах, эрх нь зөрчигдөх хэдэн хэдэн үндэслэл байгаа гэж үзсэн байна. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Миний хувьд тус шаардлагыг дэмжиж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлагад гурван зүйлийг дурдсан. Нэгдүгээрт, E-barimt системд суурилсан бүртгэл нь цар тахлаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад гарцаагүй шаардлагатай, үр нөлөөтэй байх эсэх, энэ хязгаарлалт нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхэд хамгийн бага хязгаарлалт тогтоосон, зорилгодоо тохирсон эсэх талаарх үндэслэл, баримтыг ХЭҮК-т ирүүлэх, олон нийтэд мэдээлэх. Хоёрдугаарт, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.18 дугаар хэсэгт заасан “Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журам”-ыг нэн даруй батлах.

Гуравдугаарт, E-ba­rimt системд суурилсан бүртгэлийг хангалтгүй хөтөлсөн шалтгаанаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, шийтгэл оногдуулахгүй байх гэсэн зүйл заалт бүхий шаадрдлага хүргүүлсэн. Тэгэхээр манай улс цар тахалтай өнөөдрийг хүртэл тэмцэх явцдаа иргэдийн хувийн мэдээллийг тодорхой хууль, дүрэм журмын дагуу нээлттэй ил тод болгосон эсэхийг бодож үзэх хэрэгтэй.

-Иргэд зорчсон газар бүртээ QR код уншуулах нь нэг талаасаа иргэдийн хувийн мэдээллийг төр бүртгэж, мөрдөж мөшгиж хүний эрхэд халдаж байгаа хэрэг мөн үү?

-Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуульд хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж заасан. Энэ эрхийг эдлэх нэг баталгаа нь хэнийг ч хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн мөрдөн мөшгихийг хориглосон Үндсэн хуулийн заалт юм. QR кодоор дамжуулж тухайн хүнийг хэзээ, хаагуур явсан гэдгийг мэдэх боломжтой болж байгаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын вэб сайт дахь мэдээлэлд тухайн хүний утасны давтагдашгүй кодоор дамжуулж, тэр хүний зорчих хөдөлгөөнийг бүртгэж, бусад хувийн мэдээллийг цуглуулахгүй гэж тайлбарласан байсан. Ямар мэдээлэл цуглуулсан бэ гэдгээс үл хамаараад тухайн хүнийг хаагуур явж байгааг мэдэж байгаа гэдэг нь гол асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний мэдээллийг бүртгэх замаар хүнийг мөрдөн мөшгиж байна гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс шаардлага гаргаж байгаа гол үндэслэл бол, заавал ингэж хүнийг мөрдөн мөшгих ёстой гэсэн хангалттай үндэслэл, нотолгоо байхгүй бол энэ үйл ажиллагаа чинь буруу шүү гэдгийг илэрхийлж байна. Өнөөдөр дээрх QR кодоор дамжуулж иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж байгаа үйл ажиллагаа хэр үр дүнтэй байгаа талаар нэг ч албан ёсны мэдээлэл алга. Энэ QR кодын бүртгэлийг хэн хянах вэ гэдэг тодорхойгүй, ямар хугацаанд бүртгэлийн мэдээллийг хадгалах вэ гэдэг тодорхойгүй, цуглуулсан их өгөгдлийг хэн хадгалж, хамгаалах вэ, хэзээ устгах вэ гэдэг тодорхойгүй байна. Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлахад чиглэсэн аливаа шийдвэр, үйл ажиллагаа маш тодорхой байх ёстой, тэр нь Үндсэн хууль, холбогдох хуульд бүрэн нийцсэн байх ёстой.

-Тэгэхээр иргэдийн мэдээллийг шууд ил тод болгосон нь тодорхой хууль зүйн зохицуулалтгүйгээр өнөөдрийг хүртэл үргэлжилж байна гэж ойлгож болох уу?

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлэл, Засгийн газрын цахим хуудаст дурдсанаар бол, дээрх QR кодтой холбоотой үйл ажиллагааг “Улсын онцгой комиссын чиглэл”-ийн дагуу хэрэгжүүлж байна. Бас Нийслэлийн Засаг даргын 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн А/1250 дугаар захирамжид “Иргэний цахим үнэмлэхийн QR кодыг ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх системийг хэрэглээнд нэвтрүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн мэдээллийн технологийн газарт даалгасан". Өөрөөр хэлбэл, иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх, цуглуулах үйл ажиллагааны талаар ямар нэг журам гараагүй. Энэ журам нь захиргааны хэм хэмжээний акт байх ёстой. Ийм актаар иргэдэд үүрэг хүлээлгэх, төрийн байгууллагууд тэрхүү үүргийн биелэлтийг шалгах эрхтэй болдог. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 59.1-т зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг захиргааны хэм хэмжээний акт гэдэг. Мөн хуулийн 67.2-т зааснаар тус актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. QR кодтой холбоотой “Улсын онцгой комиссын чиглэл”, Нийслэлийн Засаг даргын захирамж “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүртгэгдээгүй. Тэгэхээр иргэд зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах зориулалттай QR кодыг уншуулах үүрэггүй. Иргэд, байгууллагаас ийм үүргийг шаардах эрхгүй.

-Тэгвэл QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно гэх төрийн дарамт байгаа шүү дээ. Тэгэхээр яах ёстой юм бэ?

-"QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно" гэж 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр, "QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө" гэж мөн оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус тус Нийслэлийн Засаг даргын тамгын газрын цахим хуудаст мэдээлсэн. Энэхүү мэдээлэлд дурдсанаар, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ахлуулсан хяналтын баг Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжит шалгалт явуулж, дээрх байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй байгаа тул үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, маргааш өглөө зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө гэсэн. Мөн "Нийслэлээс өргөтгөсөн шалгалтыг цаашид ч эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм" гэжээ. Өмнө тайлбарласны дагуу, зөвхөн сайн дурын үндсэн дээр QR кодыг уншуулж болно. Иргэд зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах зориулалттай QR кодыг уншуулах үүрэггүй байхад ийм үүргийг шаардаж байгаа нь төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хуульгүйгээр, дур мэдэн иргэдэд үүрэг хүлээлгэж байгаа нэг жишээ юм. Нөгөө талаар иргэдийн зорчих хөдөлгөөний бүртгэлийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй гэх баталгаа байхгүй, иргэдийн зорчих хөдөлгөөнийг ямар хугацаанд бүртгэх, эдгээр бүртгэлийг хэн хянах, аль байгууллага, ямар үүрэгтэй оролцох гээд олон зүйл маш тодорхойгүй байгаа тул иргэд, байгууллагуудын хувьд өөрийн эрх ашгийн үүднээс асуудалд хандах нь улам бүр чухал болж байна.

-Цаашид зохих журам батлагдсанаар иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах нь хангалттай юу?

-Үгүй ээ. Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.1.1, 11.1.3-т төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр “хуульд үндэслэсэн байх”, “зайлшгүй, тохирсон байх” шаардлага тавьсан. Гэвч иргэдийн байршил, зорчих хөдөлгөөний өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглахыг зөвшөөрсөн тусгайлсан хууль Монгол Улсад байхгүй. "Ковид-19" илэрсэн иргэд, хавьтал бүхий олон мянган хүнийг олж, хөдөлгөөнд нь хяналт тавьсан. Гэтэл зөвхөн хавьтлаар хязгаарлахгүйгээр бүх иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэж, хянах нь “зайлшгүй” биш, “тохирсон” арга биш. Иймээс Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 25-нд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдад өгсөн зөвлөмждөө байршил тэмдэглэх аппликэйшн, иргэний үнэмлэхний QR кодыг ашиглахдаа хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангаж, хувийн өгөгдлийг зөвхөн ковидтой тэмцэхэд ашиглах, тараахгүй, задруулахгүй байхад онцгой анхаарч ажиллах; хувийн өгөгдөл хамгаалах хуулийн төсөл боловсруулах саналыг хууль санаачлах эрх бүхий албан тушаалтанд уламжлах талаар тусгасан. Тэгэхээр “Хувийн өгөгдөл хамгаалах” тухай хууль батлагдаагүй байгаа нь хувийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглахтай холбоотой хууль зүйн баталгаа бүрдээгүй гэсэн үг. Ийм хууль зүйн баталгаа бүрдээгүй байхад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа зөвхөн иргэдийн сайн дурын үндсэн дээр хэрэгжих ёстой. Эмнести интернэшнл зэрэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 140 гаруй иргэний нийгмийн байгууллага 2020 оны дөрөвдүгээр сард гаргасан хамтарсан мэдэгдэлдээ “Ковид-19" цар тахлаар шалтаглан иргэдийг байнгын цагдан хяналтад байлгахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ илэрхийлсэн. "Ковид-19" цар тахлын үргэлжлэх хугацаа 2-3 жил, харин Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх бол хугацаагүй.

-Бусад улсад орнуудын туршлага юу байна. Тэд ямар стандарт баримталж ажилладаг бол?

-Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас боловсруулсан иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах системтэй төстэй систем нэвтрүүлсэн ихэнх улсад нийтийн эрүүл мэндийг хамгаалахаас өөр зорилгоор буюу нөхцөл байдал өөрчлөгдсөн үед үргэлжлүүлэн хэрэглэх тохиолдол гарсаар байна. Хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын хувьд хавьтал тогтоож, мэдэгдэх систем бий болгож, ашиглахдаа хамгийн бага хэмжээний мэдээлэл дээр хамгийн аюулгүй байдлаар ажиллах технологийн шийдэл нэвтрүүлж, тэрхүү системийг ашиглах эсэх нь хувь хүний сонголт байх бөгөөд эрүүл мэндийн байгууллагын хувьд хавьтал тогтоох, мэдэгдэх системд бүртгэгдсэн тухайн хувь хүний мэдээллийг нэг сарын дотор устгах арга хэмжээ авдаг. НҮБ-ын “Интернэтийн засаглалын форум-2020"-д гаргасан тайланд дурдсанаар нийтийн эрүүл мэндийн төлөө иргэд хувийн өгөгдлөө хуваалцаж болох ч, тэдгээр өгөгдлийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хэмжээнээс хэтэрсэн өгөгдөл цуглуулахгүй байх, цуглуулсан өгөгдлийг өөр зорилгоор ашиглахгүй байх, цаашид үргэлжлүүлэн иргэдийн хөдөлгөөн, үйл ажиллагааг мөрдөн тагнахад ашиглагдахгүй байх ёстой. Нийтийн сайн сайхны төлөө иргэдийн өгөгдлийг цуглуулахын тулд төр болон хувийн хэвшлийн зүгээс дээр дурдсан стандартыг мөрдөх хууль зүйн баталгааг бий болгох хэрэгтэй. Гэвч манайд Хувийн өгөгдлийг хамгаалах хуультай болох хангалттай хугацаа өнгөрсөн. Миний мэдэхээр 2013 оноос хойш ийм хуулийн хэд хэдэн төсөл бэлтгэсэн, бэлэн байгаа, одоо ч бас нэг хуулийн төслийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хариуцан боловсруулсан. Хууль батлагдахаас өмнө амжиж хувийн их өгөгдлийг дур мэдэн цуглуулах, боловсруулахад чиглэсэн элдэв үйл ажиллагаа явуулж байна уу даа гэсэн хардлага бий.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр гаргасан ковидтой холбоотой удирдамждаа хөл хорио дууссанаас хойш иргэдийн хувийн өгөгдлийг цуглуулж болохгүй гэсэн. Гэвч Засгийн газрын холбогдох албан тушаалтны мэдээлэлд дурдсанаар манайд хөл хорио дууссан ч бүх иргэний хувийн өгөгдлийг үргэлжлүүлж цуглуулж, хөдөлгөөнийг мөшгихөөр байна.

-Тэгвэл цаашид бид яах ёстой вэ?

Улсын онцгой комисс, Засгийн газраас Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дээр дурдсан шаардлагуудыг бүхэлд нь биелүүлж, энэ талаараа Хүний эрхийн үндэсний комисс болон олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн хууль, журамгүйгээр хэрэгжүүлж байгаа QR кодоор дамжуулж иргэдийн зорчих хөдөлгөөнийг мөшгих үйл ажиллагаагаа даруй зогсоох ёстой. Иргэдийн хувьд өөрөө хүсээгүй л бол, иргэний үнэмлэхний QR код болон гар утсан дахь программаар QR код уншуулахгүй байх хэрэгтэй.

Өдрийн сонин П.БАТЗАЯА


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:40

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:40

z0chin [96.41.76.174] 2021-02-06 21:59:01

bi amerikd baigaa yum l daa..... end hunii erhiig deedeldeg oron bolohoor tiim yum bdagguim baina.... herev hun bur QR cod unshuul gevel end byeluuleh hun garahgui l bolov uu....... gevch nuguu talaas humuus ni undur uhamsartai baidag bolohoor uuriin erh ashgaas iluu olon niitiin erh ashgiig deedeldeg bolohoor uhamsaraaraa gaduur yvahgui 14 honog gertee baij emchileh talaar utsaar zuvulguu avna. Tegeheer manai mongold humuus maani tiim uhamsar hun burt bgaa bil uu geed bodohoor iim QR cod hereglehees argaguid hurne.....er ni bidnees uuruus maani shaltgaalaad bgaa yum ......

Зочин [64.119.24.250] 2021-02-07 00:18:15

Би ч америкт байсан. Америкчууд ухамсараараа манайхнаас ялгараад байх зүйл байхгүй. Хүмүүсийн мөн чанар хаа ч адил. Тулаад л ирвэл төрөлхийн араншин нь ижил ш дээ. Эх орноо голж гадаадыг шүтсэн нөхөр дуугүй бай.

хурууны хээ [202.9.40.234] 2021-02-06 14:36:25

хурууны хээг хэн дуртай нь хэрэглэж байгаа нь бас буруу

Irgen [64.119.24.122] 2021-02-04 18:12:45

Unendee unen ym yrij bna shuu dee

Зочин [64.119.16.80] 2021-02-04 17:18:24

Хөөрхий зайлуул

Zochin [64.119.24.67] 2021-02-04 15:09:55

Teneg ymnuud turiin ajild shalgaltgui orsonii gai . Orchin ueiin tehnikiin devshiliig ashiglahgui ta nar shig hun erh geed soliorood suuj baih uu? Uur hiih ajil alga uu

Зочин [66.181.181.56] 2021-02-04 15:03:54

Солиотой гөлөг.кодоор уншуулсан мэдээлэл хэнд хэрэгтэй юм. Түй чёрт

зочин [192.82.73.44] 2021-02-04 13:19:59

75 47 чи бол жинхэнэ ухамсаргүй хүн байна.ийм хүмүүс л балаг тарьж,вирус тараагаад хэсэж яваа,хүмүүсээ болгоомжтой байж өөрсдийгөө хамгаалцгаая

Зочин [202.179.21.206] 2021-02-04 12:26:49

Энэ короногын үед хүмүүсиин явсан маршрутыг мэдэж байх нь маш их ач холбогдолтой Гэм хиигээгүй л бол юундаа айх билээ

Зочин [172.58.141.185] 2021-02-04 14:48:30

Ganbaatar geech bol jinhene teneg lalar esvel horlon suitgegch baina. Humuus haaguur yavsaniig saitar medej baih ni chuhal bas heregtei yum!

Naraa [202.21.107.117] 2021-02-04 09:42:22

Busad olon orond ene QR codiig hereglej bgaa shuu dee, ondor hogjiltei olon orond shuu . Olon ulsiin meder unshij tolgoigoo tsengelej bai

Зочин [192.82.73.129] 2021-02-04 11:56:14

Yag unen.

Зочин [116.89.42.41] 2021-02-04 08:40:58

Ийм мал шиг хүмүүс байдаг гэхэд итгэхгүй байна. Хэрэв хүн болгон энэ QR кодыг ашиглаж чадвал энэ Ковид-19 ийн тархалтыг түргэн шуурхайгаар тодруулах болон урьдчилан сэргийлэх боломжийг олгоно. Эсрэг тохиолдол гэртээ мал шиг хоригдоод байж бай.

Зочин [59.153.87.13] 2021-02-04 08:02:29

Энэ 2 талтай асуудал, нэг талаас хүний эрхийн үүднээс болохгүй боловч нөгөө талаас онцгой байдлын үед хүний эрхийг шаардлагатай хэмжээнд хязгаарлахаас өөр аргагүй байдал байгаа, тиймээс зохих хэмжээгээр хөдөлгөөний хянаж болно, харин тэр цуглуулж буй мэдээллээ төр маш сайн хамгаалж, буруугаар ашиглахгүй байх тал дээр баталгаа гаргах ёстой.

Yum [59.153.115.110] 2021-02-04 07:47:24

Eмарт хөнгөлөлтын зарт уншуулаад дандаа нэр аймаар чангаар хэлдэг. Хэлэхээр ингэж хэлж бай гэсэн гээд.., ёстой сонин газар

Ts.Tuganbayr87 [202.126.90.148] 2021-02-04 07:16:58

Хөдөөны хөөсөн мантуу явж сумын засаг даргаа хий.цаад сум гэр орон чинь эзгүирлээ.Элэнцэгны чинь Е.САЙД. Ядаж аймгын засаг дарга болж үзээгүй жалга дов сондуулны Е.С яв харь жов .тэгвэл энэ вирус ч намдах байх.

Зочин [172.58.141.185] 2021-02-04 14:52:49

Good

... [103.80.211.231] 2021-02-04 05:46:46

kherwee covidtoi baagii baiwal eruul khumuustei ayultain bishuu...lai mini ee

Иргэн [202.21.108.167] 2021-02-04 05:06:44

Хулгайлж хумслаагүй худал хуурмаг хийгээгүй бол юунаас айж зугтах юм. Мөрөөрөө энгийн иргэнд бол айдас зугтах нуугдах учир үгүй байнам...

Зочин [172.58.141.185] 2021-02-04 14:53:17

Yes

Зочин [122.201.22.11] 2021-02-04 04:52:15

yag unen anh covid garah uyed l gadnii olon humuus iim bolno gej yrij eserguutsej baisan. Yag l iim bolson tsaashid ulam l urgujih bolno. Manaid iim hojuu ch gsn yrij bgaa hun bgaa n sain hereg. harin oilgoh hun tsuû baigaa n haramsaltai

Зочин [192.82.75.47] 2021-02-04 03:55:50

Бүх иргэдийнхээ хурууны хээг, гэрийн хаяг, утас мэдээллийг банкуудад зарцан төрийн байгууллагатай улс шүү дээр. Гадны тагнуулынхан бол олоод авсан л байгаадаа

Зочин [192.82.75.47] 2021-02-04 03:52:55

QR код уншуулаад чамд Корона вирус халдахгүй гэсэн үг биш. Код уншуулж гэр бүлээ хамгаалъя ч гэх шиг яг яаж хамгаалаад байгаа юм? Би худлаа уншуулж байгаа дүр үзүүлээд л өнгөрч байгаа

иргэн [59.153.115.62] 2021-02-05 10:35:45

Чи ч арчаагүй новш байна л даа. Бас тэнэг. Тэнэг минь, энэ кодыг иргэн бүр шударгаар очсон газар бүртээ уншуулаад хэвшчих юм бол коронагийн хавьтлыг түргэн шуурхай олж тогтооход маш их ач холбогдолтой. Ингэснээр халдварыг богино хугацаанд хумих боломж бүрдэнэ. Чам шиг тэнэг олон байгаа учир энд тэнд шинэ голомт үүссээр байна. Чам шиг тэнэгүүд л олон түмэнд гай болж байх юм даа

Иргэн [202.126.89.184] 2021-02-04 02:33:01

Энэ Галбаатар, Батзаяа нар хэсэх, солиорох, өвчилж үхэх эрх чөлөөтэй байж болно. Харин би энэ үхрүүдээс өвчин авахгүй амьдрах эрхтэй. Тиймээс өвчтэй юмнууд хаана тэнэж явааг мэдэх, тэднээс хол байх эрхтэй.

иргэн [59.153.115.62] 2021-02-05 10:39:57

Яг үнэн. Миний эрүүл байж , амьд явах үндсэн хуулиар олгогдсон эрхийг ХЭҮК-ын болон энэ Галбаатар мэтийн амьтад хязгаарлах ёсгүй. Тийм эрх байхгүй. Үхсэнийх нь ХЭҮК. Хүний Эсрэг Үйлчилдэг комисс болох гээд байна шүү. Гэмт үйлдэл хийгээгүй л бол юуг нь нууц гээд донгосдог билээ?

Зочин [172.58.141.185] 2021-02-04 14:55:03

Yag unen uhernuud zailaarai!

Зочин [192.82.73.129] 2021-02-04 11:57:44

Yag unen.

Зочин [202.126.90.80] 2021-02-04 02:24:08

Солиорохоо л боль. Газрын гай минь.

иргэн [66.181.160.35] 2021-02-04 02:23:36

Хулгайч,хүчирхийлэгч,садар янханууд QR код уншуулахаас үхтэлээ айж байгаа биз.Хүний эрүүл амьд явах эрх та нарын бузар эрхээс дээгүүр тавигдах ёстой шүү.Бузар үйлээрээ бусдын эрхэнд бүү халд...дуракуудаа

Зочин [172.58.141.185] 2021-02-04 14:55:36

Yeah

irgen [192.82.78.16] 2021-02-04 02:21:40

Ene QR kod bol devshil Galbaatar bol il baidlaas aidag gemt heregten bainaa.Savaagyi nohoi sarand hutsah gej l yyniig heleh baina.

Кса [139.5.219.206] 2021-02-04 02:09:55

Дебиль царайлсан орк оо, чи бага мэдрэлтэж попор. Тэгвэл орон нутаг руу галт тэрэг, автобусаар явахдаа, гадаад улс орон руу онгоцоор нисэхдээ бүртгүүлж билет авахдаа нэрээ нууцлаад, хүний эрх мэрх гэж яриад үзээч.

Зочин [192.82.75.47] 2021-02-04 03:53:59

Наадах чинь хуультай болоод билет авахдаа бүртгүүлээд байгаан. Кодон дээр хууль байхгүй

зочин [202.9.40.190] 2021-02-04 01:45:48

Над шиг цэвэр хүнд энэ код зүгээр юм шиг санагддаг,муусайн нуух хаах юмтай хүмүүс ийм хэл ам хийж байгаа ш дээ.

Зочин [172.58.141.185] 2021-02-04 14:56:16

Tiishd

Зочин [49.0.142.38] 2021-02-04 01:29:51

чи нууц амрагтайгаа явсан газруудаа мэдэгдэнэ гэж айгаа юу эсвэл халдвар авч хаа сайгүй тараах гээ юу

Зочин [172.58.141.185] 2021-02-04 14:57:17

Ali ali ni tegeheer ene ganbaatar durak bol horlon suitgegch

Zochin [202.126.89.105] 2021-02-04 02:21:10

Byryy yavdaltai hvmvvsiin vg.


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.