АНУ-д тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгажээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгалаа.

"Ерөнхийлөгч 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр “COVID-19” цар тахалтай холбогдуулан онцгой байдал зарласан. Цар тахал нийгмийн эрүүл мэнд, улс орны аюулгүй байдалд томоохон эрсдэл үүсгэсэн хэвээр байгаа учир онцгой байдлын дэглэм 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хойш үргэлжлэх ёстой” гэж Байдены зарлигт дурджээ.

Тэрбээр АНУ-д коронавирусний халдвар авсны улмаас 500 мянга гаруй хүн нас барсныг сануулаад, “COVID-19”-тэй үргэлжлүүлэн тэмцэж, Холбооны улсын Засгийн газрын бүхий л нөөц боломжийг дайчлан хариу арга хэмжээ авах нь нэн чухал" болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 28.3 сая орчим хүн коронавирусний халдвар авч, 503700 гаруй хүн нас барсан байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.191] 2021-03-02 03:46:14

Irgdiin zorchih gazruudd tvr hudulguun hyazgaarlasan gj orchuulaa ch vhsen atsniihan ontsgoi deglem

Zochin [64.119.25.87] 2021-02-25 03:53:19

Usa giin ontsgoi deglem ni buh uil ajillagaa heviin yavagdaj uuruu uursduu hamgaalalt sain hiihiig helj bgaa yumdaa..

Зочин [103.57.94.64] 2021-02-25 03:24:03

Delhiin hamgiin huchirheg ulsiin hamgiin dampuu salbariig yostoi neg sorij bainaa! daatgaliin gazaruud bolon tetgeveriin sanguudiin ezed uhtlee bayarlaj bgaa daa. dan hugsh'chuul ni uhsen

Зочин [66.181.161.64] 2021-02-25 02:03:48

Онцгой байдал нь ямаршуухан хүрээнд байдаг юм болдоо. Манайхан гэтэл вакцинаа ч олигтой шийдээгүй байж хэлэн оркуудад зориулсан бодлого яриад хүүхдүүдийг сургуульд нь явуулна гээд сууж байх Тэдний хэд манай хэдээс л дор байв гэж.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.