Цаг уурч Д.Шагдарсүрэн: Би 50 жил малчдынхаа төлөө "үглэж" явна. Хэлээд, сануулаад байхад гэж заримдаа гомдох юм

Aдмин / Нүүр

Саяхан болсон байгалийн гамшигт үзэгдлийн талаар цаг уурч Дамбын Шагдарсүрэнтэй ярилцлаа.



-Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгийг хамарсан хүчтэй шороон шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл боллоо. 600 орчим хүн төөрч, 10 хүний мэдээ дуулдсан амь эрсэдсэн маш харамсалтай. Малчид, ард иргэд энэ шуурганд бэлтгэлгүй байв уу. Цаг уурчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ бол яалт ч үгүй байгалийн гамшиг. Зүгээр нэг болоод өнгөрдөг шороон шуурга биш. Салхины хурд дээд тал нь 40 м/сек хүрлээ. Тэгвэл юугаараа “гамшиг” гээд байгаа юм бэ гэвэл дэндүү нарийн шороо босч барьсан мод бүү хэл зэрэгцээд явж байгаа хүн ч харагдахгүй харанхуй болсонд байгаа юм. Юуны чинь мал сүрэг. Дундговь аймгийн Луус сумын төвөөс нэг хүн надад фэйсбүүкээр зураг илгээсэн. Зураг гэсэн чинь зүгээр л тас харанхуй. Үд дунд гэртээ лаа асаасан байгаа юм. Ганц Дундговь ч биш Өвөрхангайн Хархорин (миний төрсөн нутаг)-нд бас тас харанхуй болж “Лаа асаалаа” гэж мэдээлж байлаа. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь гээд Эрдэнэт-Булганы Цахилгаан дамжуулах шугамын харьяаны бүх газарт эрчим хүч тасарсан юм. Харин яагаад ийм их шороо босч харанхуй болов оо гэдгийг ярих ёстой. Энэ бол уул уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй явж ирсний горыг амсаж байгаа юм. Дээрээс нь мал сүргийн тоо хэт өссөнийх бас нөлөөлж байгаа. Албан ёсны мэдээгээр 110 сая га бэлчээр дээр 90 сая хонь бэлчиж байна. 360 сая туурай газрын хөрсийг талхалж байна. Ингээд газрын гадаргын өнгөн хэсэг талхлагдаж сулраад ирэхлээр салхинд хийсэх нь амархан болж байгаа хэрэг. 1975 оны 4 дүгээр сард баруун аймгуудын нутаг, 1980 оны 4 дүгээр сард зүүн аймгуудын нутгаар иймэрхүү онц аюултай цасан шуурга, хүчтэй салхи, шороон шуурга болж байлаа.

-Цаг уурын хүрээлэнгээс анхааруулаад байтал малчид хэнэггүй зан гаргаж огтоос цочрол авалгүй, юу л шалиа аж дээ гэсэн байдалтай байсан нь ийм байдалд хүрчихэв үү. Ер нь манай малчид цаг агаарын мэдээнд бодитой цочир ханддаг баймаар санагддаг?

-Цар тахлын энэ аюулт дайнд бид 10 хүнийхээ амийг алдаагүй л байгаа. Гэтэл байгалийн энэ үзэгдлийг даваад гарах учиртай байтал 10 сайхан хүний эрдэнэт амь эрсэдсэнд үнэхээр харамсаж байна. Яг үнэнийг хэлэхэд, энэ удаагийн байгалийн гамшигт үзэгдлийг цаг уурчид маш эртнээс, маш тодорхой, маш сайн мэдээлсэн. Тэдний энэ хөдөлмөр, энэ амжилт, энэ чадварыг зүй ёсоор үнэлэх ёстой. Даанч төр сохор л доо. Нэг бодлын “тэд хийх ёстой юмаа л хийсэн” гэж хэлэх байх. Тэгэхдээ зүгээр л “Урьдчилан сэргийлэх мэдээ” гэж бичээд явуулчихад болохгүй юм огт байхгүй. Энэ шуурганы тухай анх хоёрдугаар сарын 25-нд УЦУОШМ-ийн хүрээлэнгийн урт хугацааны прогнозын хэлтсээс гаргадаг гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд тусгасан байлаа. Тэнд бүр 3 дугаар сарын 11-13-ны үед НИЙТ НУТГИЙГ ХАМАРЧ хүчтэй цасан болон шороон шуурга тавих магадлалтай байна гэж мэдээлсэн юм. Үүнийг би “Малчин” ТВ-ээр явуулдаг “Шинэ сарын шинж” нэвтрүүлгээрээ үзүүлж байлаа. Дараа нь долоо хоногийн “төлөв”, тав, хоёр хоногийн урьдчилсан мэдээнүүдээр удаа дараа мэдээлсэн. Дашрамд хэлэхэд, цаг агаарын үзэгдэл орон зай цаг хугацааны туршид маш их хувьсаж байдаг учраас ингэж олон удаа нарийвчилж үздэг юм. Яг л холоос харахад дүрс төдий байснаа ойртоод, бүр ойртоод ирэхлээрээ нүүр ам, зүс царай нь тодроод ирдэг шиг л юм шүү дээ. Тэгээд л зүгээр нэг хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ, урьдчилан сэргийлэх мэдээ гээд хаячихгүй “дохиотой” зарлах уу, бүр аюул гамшгийн хэмжээнд “харангатай” зарлах уу гэдгийг ярилцаж, дүгнэж байж шийднэ. Ингээд байхад малчид маань даанч харамсмаар. Заримдаа бүр гомдмоор шүү. Би 1976 онд Дорнод аймагт ажиллаж байхдаа онц хүчтэй шуурга болох тухай мэдээлээд, тэр нь ёсоор болоод үр дүнд нь баахан мал хорогдож, хүн амьтан үрэгдэхэд “Урьдчилж хэлээд хэлээд нэмэр байх биш” гэж хэлээд аймгийн дарга Лхасүрэн гуайд зэмлүүлж л байлаа. Цаг уурын урьдчилсан мэдээг хэзээ ашиглаж сурах улс юм мэдэхгүй. Нэг шуурганд 600-гаад хүн уруудаж, төөрнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Яалгах гээд байгаа улс вэ? Арай дэндүү, арай гомдмоор. Ашиглаж хэрэглэхгүй, итгэж үнэмшихгүй юм бол цаг агаарын урьдчилсан мэдээг малчдад зориулж зарлаад ч яах юм билээ. Өдөр бүр тусад нь “Малчдад зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээ” гэж гаргадаг, зарладаг юм шүү дээ. Биеэ магтахад энэ мэдээг анх би УЦУОШМХ-нд ажиллаж байхдаа санаачилж, зүтгэж байж гаргадаг болсон юм.

-Ер нь таны хэлсэн дээр дөрөөлөөд асуухад, ганц нэгээрээ жалга жалгын мухар сахидаг малчдын энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй юм шиг. 10-аад хот айл нэгдэж хамтарч буудаг, ахмад настай хүн нь зааж зөвлөдөг ч юмуу тийм байдал руу орвол яадаг юм. Нэг шуурганд ингээд арваараа үрэгдээд байвал юу болох вэ?

-Тийм ээ, малчдыг намд хувааж байхаар бүлэг, нөхөрлөл, хоршоо мэтийн хэлбэрт оруулах хэрэгтэй. Захиргаагаар биш, эдийн засгийн аргаар хөдөлгөх хэрэгтэй болсон. Өнөөдөр малчид зөвхөн ноосны урамшуулал авахын тулд л худлаа хоршиж байна. Одоо бэлчээр ашиглалт, усжуулалт гээд тулгамдсан асуудал бүр дээр нь хамтач байдлыг харгалзах, шагнал урамшил дээр нь хүртэл үүнийг анхаардаг болох хэрэгтэй байгаа юм. Зарим хүмүүс саяны гамшигт үзэгдлийг говийн угалз гэж хэлээд байв уу даа. Энэ бол угалз биш. “Угалз” гэдэг бол жижигхэн хэмжээний газар хамардаг үзэгдэл. Энэ удаагийнх бол жинхэнэ утгаараа гамшиг. Миний санаж байгаагаар 1980 оны дөрөвдүгээр сарын 18-20-нд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгийг хамарсан нэг аюул болсон юм. Тэр шуурганаар 40 хүн амь эрсэдсэн санаж байна. Дараа нь 2008 оны тавдугаар сарын 26-27-нд бас л Хэнтий, Сүхбаатарын нутгийг хамар ч их гамшигт үзэгдэл болсон. Тэр шуурганаар 52 хүн үрэгдсэн. Аймаар байгаа биз? Даанч “Яасан хаширдаггүй толгойнууд вэ?” гэмээр санагддаг юм даа. Би 70 насныхаа 50-ийг нь малчдынхаа төлөө “үгэлж” явна. Заримдаа гомдмоор, гомдохдоо “хохь чинь. Хүн хэлээд, сануулаад байхад” гэж хэлмээр санагддаг юм. Даланзадгад, Өмнөговийн Булган сум хоёрын хооронд цахилгааны шугам мөстөөд эрчим хүч тасрахыг бол "арай ч дээ, говьд уу?” гэхээр. Шороон шуурга, хүчтэй салхийг бол говь, хээрийн бүсийнхэн мэднэ ээ. Энэ хавар салхи ихтэй байхыг хаврын тэргүүн сарын шинийн хоёрны сар хэлээд л өгсөн. Ер нь хавсарга ихтэй гэдгийг. Харин яг ийм гамшиг болно гэдгийг хэн ч хэлдэггүй юм. Одоо бол энэ хавартаа дахиж ийм гамшиг болохгүй. Харин 17-18-ны үеэр тэнгэр нэг муудна. Магадгүй одоо хамгийн хэрэгтэй байгаа “нойтон юм” өгөх болов уу гэж малчид горьдож байгаа.

-Малчид, ард иргэдийг яавал цаг агаарт итгүүлж аюулт үзэгдэлд сэрэмжтэй байлгах вэ. Ахмад цаг уурчийн хувьд зөвлөхгүй юү?

-Малчид цаг уурын мэдээнд итгэдэггүй биш, үнэхээр итгэдэг хүмүүс. 1960-аад оны үед “Хүүхдээ худлаа яриад байна” гэхлээр “Тэгвэл цаг уурч болго” гэсэн яриа байлаа. Одоо бол худлаа яриад байвал УИХ-д оруул гэх болсон. Монголын цаг уурчид дэлхийн шинжлэх ухааны түвшинд явж байна. Харамсалтай нь манай малчдын хэнэггүй зан. Бас боловсрол нимгэнийх л гэж би боддог. Өнөөдөр малчдын амьдралын хэвшилд өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон. Тэгэхдээ мэдээж захиргааны аргаар биш, эдийн засгийн аргаар. Боловсрол гэдэгт Хорвард гэж битгий ойлгоорой. Бичиг үсгийн болосролоос гадна ахуйн боловсрол нэн хэрэгтэй байна. Тэнгэрийн араншинг танихаас эхлээд газрын байдлыг шинжих ардын их уламжлалаас “савныхаа хэрээр” хутгаж авах хэрэгтэй байна. Бэлчээрийн мал маллагааны арвин их туршлагын сангаас суралцах хэрэгтэй байна. Энэ талаар төрөөс ч анхаарах хэрэгтэй. Ядаж л Ж.Самбуу гуайн “Малчдад өгөх зөвлөгөө” номыг зориуд малчдад түгээмээр санагддаг. Дашрамд нь өөрийгөө сурталчилсан болохгүй бол миний “Тэнгэр унших эрдэм” гэж жижигхээн, “Тэбишийн календарь” шиг ном бий. Түүнийг уншсан малчин байна уу, үгүй юү. Өөрөөр хэлбэл, орчин үеийн шинжлэх ухааны мэдээ, прогнозыг сонсож, үзэж ашиглахын зэрэгцээ байгаль шинжих ардын уламжлалаас сайн суралцах хэрэгтэй байна. Ядаж л шинийн сарыг харчихдаг болоосой гэж бодох юм. Энэ бол дундаршгүй их эрдмийн далай юм шүү дээ.

-Хөдөө хээр хүчтэй салхи шуурганд яваа хүн ямар арга чарга хэрэглэвэл зөв бэ. Аюулт үзэгдэлтэй гэнэт нүүр тулахад хүн яавал амиа аваад гарах вэ. Мөн Ерөнхийлөгч малчдад GPS суулгах тухай санаачилга гаргасан нь зөв санагдсан?

-Техник технологи хөгжсөн энэ зуунд манайх бүх малчин өрхдөө GPS суулгаад өгөхөд ямар ч асуудал байхгүй л дээ. Үүнд малчид өөрсдөө санаачилгатай байх, төр засгийн зүгээс бодлого болгож анхаарах хэрэгтэй. Технологийн эрин зуун гэдгээ бид сайн бодох хэрэгтэй л юм байгаа юм. Хөдөө хээр аюулт үзэгдэлтэй тулбал ямар арга хэрэглэх тухай асуулаа. Уул нь морь тэмээгээ унаад малаа хариулдагсан бол ингэж тавь жараараа үхээд байхгүй шүү дээ. Мотоциклынхоо “зогдор” дор хоргодох уу? Монгол Улсын хөдөлмөрийн баатар адуучин Шарбанди гэж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн байлаа. Тэдний адуу шуурга болоход ганц утасны шон бараадаад хамгийн ард нь азарга, морьд нь тэдний урд гүү байдас, хамгийн урд нь буюу нөмөрт нь унага даага нь ороод зогсчихдог байсан. Хүн байтугай мал тэгж сурчихсан байдаг юм билээ. Гайхмаар байгаа биз. Дээрээс нь өнөөдөр малчид хувцасгүй болсон. За цувцаа нэхийгээ больё. Үзүүрсгэн дээлтэй малчин өнөөдөр байна уу. Ёстой л “жавар сөрөх хувцасгүй, жалга гатлах унаагүй” болоод байна шүү дээ. Саяын их шуурганаар морьтой, тэмээтэй явсан хүн байгаа болов уу? Морь тэмээ гэдэг чинь даарахад нөмөр, төөрөхөд нөхөр болдог юм шүү дээ. “Хятад мотоцикл нь эзнээ гэрт нь хүргээд өгч гэнээ” гэж дуулсан уу? Харин морь нь тэмээ нь ямар ч шуурганд төөрөлгүй эзнийнхээ амийг аварсан тохиолдол олон шүү.

ӨДРИЙН СОНИН Норовын Гантулга

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:24:44

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:24:44

Zochin [66.181.161.71] 2021-03-22 17:17:49

Ene shuurga gamshigt MAN ymar buruutai ve erguu mini er ni bol malchid maani malaa mallaj chadahgui bna shunaliin setgeleer 5 n turluur ni baahan maltai tegeed ehner nuhur 2 laa huch ni haa ch hurehgui tengeriin muuhaid ydaad salhi uud ni malaa bilcheeh uhaan baihgui tur zasgaas algaa tosood surtsan mah suu tsagaan ideegee uchirgui unetei zarna malgain chinee tsas uzheeree uhlee hatlaa tuslaarai geed orilood baidag iim l humuus boljee solongos kino uzej baihiin orond tsag agaariin medeegee sonsood numur nuulug buuts hond baraadaj salhin deed taldaa malaa ezentei bailagsan bol hairan altan ami ersdehgui l baisan baih

Зочин [1.72.6.36] 2021-03-23 16:54:28

Сайхан амныхаа зоргоор унгаж байнаа. Мах идэж мэдхээс мал маллаж чи чадахгүй. Тэнгэрийн муухайд салхи өөд явуулхаа чамшиг тэнэгээр хэлүүлэлтгүй мэднэ. Гэвч гэнт шуурхад гэрийн гадаа байсанч хашаанд оруулж дийлддэгүй. Цаг агаарын мэдээг японд хар салхи болход тэдэн цагт тэнд ирнэ одоо тэнд явна гэж нарийвчлалтай цаг тутам мэдээлдэг. Манайд бол нэг барагцаа юм хэлээд л хаячихна. Тэр нь ихэнхдээ гайгүй өнгөрөх тохиолдол байдаг. Тийм учраас малчид итгээд малаа хашаандаа хашаад байж чаддагүй л юмшиг.

энгийн хүний үгийг сонсож бай [202.21.116.11] 2021-03-22 12:40:53

2004-13 он хүртэл онд тал хээрийн сумдын удирдлага малчид мэргэжилтэн нарт байршил тогтоогч /GPS/-ээр хангах санал зөндөө тавьдаг байв Шагдар сүрэн гавъяат малчдын төлөө сэтгэл зүрх нь цохилдог ганц хүн шүү дээ хөдөлмөрийн баатар өгөх хэрэгтэй

зочин [124.44.59.30] 2021-03-21 22:01:31

Олон жил мал дагасан хашир туршлагатай хүний гэрийнх нь хананы толгойд агаарын даралт хэмждэг барометр-анеройд гэдэг багаж өлгөөтэй байдаг. Малчид барометрээ байнга харж, маш сайн ашиглаж мэддэг. Малчин бүх өрх айл барометртэй болоосой.

Цагаан-Өвгөн [64.119.22.167] 2021-03-21 18:50:04

Д.Шагдарсүрэн гавъяаттай санал нэг байна. Монгол оронд хэзээ ч ямарч гамшиг тохиолдож болох магадлал өндөр шүү. Дээхний хашир малчид гэдэг байгалийн шинжлэлийн эрдэмтэд л гэсэн үг.Өнөөдрийн цаг уурын мэдээ бол олон улс орныг хамарсан мэдээллийн үндсэн дээр гаргасан гарцаагүй зурлага шүү дээ. Түүний мэдээлллийг хөсөрдүүлнэ гэдэг өөрийгөө л хорлоно гэсэн үг. МАН -ы төр барьж байгаа байдал түмэндээ ээлгүй байна даа ШИНЭТГЭЛ хэрэгтэй байна. ХӨДӨӨ АЖ АХУЙ-АЖ ҮЙЛДВЭР ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОН болох ЗОРИЛГО Монголын үндсэн хуульд бий бил үү? Хулгайч намын аясаар намирч явна даа хөөрхий бид

зочин [66.181.161.1] 2021-03-22 01:35:11

шагдарсүрэн гуай шиг нэг насаараа хүний төлөө газар тариалан мал аж ахуй байгаль цаг уурыг холбох гэж явсан явж байгаа хүмүүсийнхээ үгийг сонсож баймаарсандаа орон нутгийн удирдлага иргэдийн төлөөллийн байгууллагууд эх орон байгалийн төлөө үнэндээ хуруугаач хөдөлгөхгүй юмдаа сэтгэлч алга толгой нь ч хүрэхгүй юм төрийн хувьд байгальд хамгийн их сөрөг нөлөөлөл бий болгож байгаа үнэтэй буудайгаа шахдаг тариаланчид ченжүүдтэй нийлж үхсэн амьд малынхаа махыг ард олондоо шахдаг малчидын төлөө байгалаа хамтран дуусгая гэсэн шиг бодлого явуулахаар монгол модоо барих цаг хурдасалгүй яахав хэзээ мод тарьж байгаль газар хөрсөө сэргээхийн төлөө бодлого бий болгох вэ ? хэдэн хуурай хууль авч байгаа арга хэмжээ чинь дэндүү жолдож байна даа

Зочин [139.5.216.66] 2021-03-21 12:02:58

МАН-ны идүүр долоодог малчид үнэн гоё хэлжээ

зочин [202.21.99.66] 2021-03-21 08:41:42

үнэн шд, хэлээд анхааруулаад байхад тоохгүй улсыг яавал ойлгох уу, амьд явбал малаа өсгөж болно гэдгийг л ойлгоход болно уг нь....

Зочин [103.26.193.79] 2021-03-21 01:19:09

Хуучин цагийн малчид цөм цаг уурч байсан юм. Өглөө гарч тэнгэр хараад л ямар өдөр болохыг андахгүй мэдэж малаа хаашаа бэлчээхээ шийддэг байлаа. Одоо бол цөм өөрийгөө их мэдэгч, эрхээ эдлэнэ гэдэг ч чухамдаа юу ч мэдэхгүй малаасаа дор малчин олон болжээ. Хэлдэг юм нь мөнгө мөнгө...

Дархан нэхий [66.181.161.11] 2021-03-21 00:19:02

Их хун танаар бахархаж байна. Та утсаа илгээнэ уу.

Заримд нь гай, нөгөөд нь завшаан болж байгаа. [202.131.225.53] 2021-03-20 23:49:25

Малаа үнэн худлаа тоолуулж их малтай гэж гардаг. Иймд худал тоолуулсан хүмүүст ийм шуурга болохлээр сайхан завшаан боловш. Худал тоолуулсан мал "шуурганд алга болсон" гээд даатгал, төлбөр авчихна. Иймд тэдний дийлэнх нь шуурганд нэг их түүрдэхгүй байгаа. Харин мал цөөтэй айлуудад бол шуурга бол жинхэнэ гай болж байгаа. Тэд бол амиа тавин малынхаа хойноос явж байгаа. Хөөрхийс!

Зочин [148.60.92.227] 2021-03-20 21:33:22

ahmadiinhaa ygiig sonsdog ardyyd bna uu?ygyi yu?neg ikhe bidnees eer hen medeheb?gesen zaluuchuud haa saigyi degee!!!hairanch ylas oron mini zaluusiin oron yum bol?bysadaas tyslaga yhaan syrch ajillah heregtei baih aa!!!hedeenii zaluus ch gesen ahmadiinhaa tyrslagaar mal syregeen esgej abch yabah ychirtai!!!!yu gej heleen ch medeheen bailaa!!!eh adag ni oldohgyi ylas oron bolj dyyslaa!!

дүн [103.26.193.7] 2021-03-20 21:27:41

Хятад мотоцикл унахаа багасгаювал таарна.

Zochin [66.181.161.76] 2021-03-20 21:18:43

Мал өсч бэлчээрийн даац хэтэрлээ гэж харж чадаж бгаа юм чинь уул уурхайн гайг яагаад хардаггүй юм . Хувтасгүй малчин ч гэх шиг боловсролгүй ч гэх шиг тэгж доромжилж болохгүй л бмаар ганц өөрөө мэдлэгтэй нь биш л бмаар малчин хүнд нам ямар хамаа бна. Ард түмнийг хувааж бгаа уих- н луйварчидаа хэл малчин бүр харанхуй гэж бодож бвал эндүүрэл шүү гамшигт эрсдэлгүй малчин зөндөөн л бна. Дээд боловсролтой малчин ч зөндөөн л бна.харин өөрсдийнхөө харанхуйг битгий гайхуул

Зочин [146.90.108.248] 2021-03-20 23:14:52

Уул уурхайг бас хэлээд бичээд байна шүү дээ. Дандаа иргэд дутуу уншдаг эсвэл ойлгож уншдаггуй болчихсон юм уу даа.

Зочин [202.179.25.106] 2021-03-20 20:39:23

МАЛ НЬ ХҮНЭЭСЭЭ УХААНТАЙ, УНАЖ ЯВСАН ЭЗНЭЭ ШАРХАДСАН ҮЕД НЬ БГАА ГАЗАРТ НЬ ХҮРГЭДЭГ ТУХАЙ КИНО БАЙДАГ. ТЭГЭХЛЭЭР ЭД НӨХӨД МАЛНААСАА ДООР БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Зо [202.21.108.139] 2021-03-20 18:13:10

Малтай адилхан болсон малнуууд

Ш.Бямба [202.131.250.83] 2021-03-20 20:13:05

Үнэхээр үнэн, гашуун боловч сургамж , санамж болохоор хэлжээ.. үүнийг малчин бүхэн, малтай хүн бүхэн уншаасай, мэдээсэй гэж хүсэж байна.

зочин [103.10.22.81] 2021-03-20 18:04:48

хуучны сэхээтэн маш зөв яриад байгааг ухаан оюундаа маш сайн шингээ . тэр үед дээд сургууль төгсөнө гэдэг сургаж байгаа сурч байгаа хоёр тал харилцан чухам эрдэм мэдлэг арга туршлага бүхнийг бие биедээ шингээн өгөхийн төлөө байсан . олон мэргэжилтэн оноосон газар нутагтаа очин ажил хөдөлмөртөө идэвхи зүтгэл гарган чармайн ажиллаж улс орондоо ихийг хийж бүтээдэг байлаа .одоо бол шал хөлдүү хүмүүс дарга нэрээр ажлыг нурааж байна.

Иргэн [66.181.161.67] 2021-03-20 17:34:41

Энэ хүний ярьсан үнээн.. Бид ойлгож анхаарч авах хэрэгтэй. Таны ажил үйлсэд амжилт хүсье, залуу боловсон хүчин, залгамж халаагаа сургахад эрдэм боловсролоороо дэмжээрэй.

зочин [192.82.73.142] 2021-03-20 17:21:18

Дэлхий дахинд байгалын аюултай үзэгдэл байнга л болж байна, бурханы аварлаар манайд харин ч гайгүй байна.Ер нь энэ талаар энэ хүний бичсэнийг бодож үзэх л хэрэгтэй днэ

зочин [103.26.193.178] 2021-03-20 16:51:00

Шагдарсүрэн ,гуайг ,зөнөсөн ,гэдэг ,юм. Ажилдаа ,итгэлтэй ,хүний ,үнэн ,үг ,байна. Малын ,тоо ,хэтэрсэн. Бодлого ,гаргахгүй ,байна. Энэ жил,сая мал үрэгдээгүй. Жилд 10 саяар алдаж байсан санагдана.

Зочин [66.181.189.64] 2021-03-20 16:49:13

Уур амьсгалын өөрчлөлтөөс ус цаг агаарын аюултхй үзэгдлийн давтагдал олширч гарах хохирол нэмэгдээд байна. Ийм том хэмжээний дарлатын оронд буй болох гамшигт үзэгдлийг цаг уурчид бараг алдахгүй болсон. Бага масштабтай гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэхэд төрөөс анхаарч хүч чадал сайтай супер комьютортой болгохгүй бол чадахгүй шүү. Одолгийн минт супер ком-ын хүч чадал хүрэхгүй дээ.

зочин [43.242.243.16] 2021-03-20 15:45:48

Ихэнхи малчид отороор яваа энэ цаг үед ТВ -ээр явж байгаа мэдээг малчид тэр болгон үзэж чадахгүй шүү ДЭЭ РАДИО, ТЭГЭЭД ГАР УТСААР БҮХ СУВГААР АНХААРУУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Зочин [202.126.89.82] 2021-03-20 13:43:54

Тэнгэр унших эрдэм ном нь хаана зарагддаг бол олж авмаар байна мэдэхгүй зүйлээ мэдэж авах юмсан миний утас 89893866

Зочин [192.82.71.235] 2021-03-20 21:41:26

Тэнгэр унших эрдэм номоо өөрөө зардаг 89896714

Кса [202.126.88.142] 2021-03-20 13:23:16

Шагдарсүрэн гуай гэж ёстой сайхан хүн байна лээ. Жинхэнэ хуучны Монгол ахуйг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулсан эрдэм мэдлэгтэй сайхан хүн. Та залуу хойч үеэ сайн бэлдэж өгөөрэй. Эрүүл энх байж урт удаан наслаарай.

Zochin [192.82.91.58] 2021-03-20 13:13:13

Heneggui dee bish gej bodoj bna geriinhee gadnaas toorood ywsan hun bna Ger ni oichood toorood ywsan hun bna biy zasah gej garaad argalaa oruulj ywaad toorson hashaaniihaa amiig haaj amjaagui geed ynz ynziin shaltgaan bna. Ted handiw ogooch gej guigaagui shuu. Zarim neg ni olson uhsen hediig ni hulgailj zarj baih jisheenii

Зочин [202.9.40.251] 2021-03-20 15:23:54

Тиймээ. Тантай санал нэг байна. Миний дотнын найз Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчин Лхагва гэхэд ЯГ ШУУРГА ЭХЛЭХЭЭР хонио хаших гэж байгаад 50-иад хонь хашиж амжаад бусдыг нь алдчихсан гэж байсан. ЯГ ЭХЛЭХИЙГ ХҮЛЭЭХ.

Зочин [66.181.161.26] 2021-03-20 12:55:04

шАГАА НЭГ ЮМ ДУТУУ ХЭЛЧИХЛЭЭ - ОДООГИЙН МАЛЧИД ЧИНЬ ман- ЫН ГИШҮҮДИЙН эдүүрийг ДОЛООДОГ ноход \ ТЭГЭХДЭЭ ЖИНХЭНЭ ХОТОЧ БИШ ҮҮ \ , МАЛЧИН УДМЫН ҮР САД НЬ БОЛ САЯЫН ШУУРГАНД ДАЖГҮЙ Л ГАРСАНДАА , ЧИ МЭРГЭЖИЛИЙН ХҮН БАЙНА - ДАРАА ЭНЭ ТУХАЙ НЭГ АЖИГЛАТ ХИЙСНЭЭ МЭДЭЭЛЭЭРЭЙ ...

Зочин [172.58.141.175] 2021-03-20 12:48:44

Suuliin 40 jil tsoljiltiin ayuliin talaar yarisan Tor zasgiinhan avrah zuil ogt hiigeegui dandaa horloj irsen tsoljuulj baina usgui bolgoj baina gazriig sendiichij hayaj baina . baigalaa ireeduigee avrah yu ch hiigeegui!

Зочин [64.119.23.18] 2021-03-20 12:15:17

САЙХАН БУУРАЛ БНА ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ. ЭНЭ БОЛ ТӨР ЗАСГИЙН МАШ МУУ АЛДААТАЙ БОДЛОГООС ИХЭНХ МАЛЧИД ХАНДИВ ТУСЛАМЖ ГЭСЭН БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ, АРЧААГҮЙ БОЛСНЫ МУУ ҮР ДАГАВАР ЮМ ДА

Зочин [139.5.216.66] 2021-03-20 11:54:37

Үнэн шүү худлаа падаанаар мөнгө авдаг гэсэн согтуу сагсуу малчны ярихыг сонссон

МАЛЧИН [202.9.46.201] 2021-03-20 11:52:47

БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТЭРЧЭЭ.

zochin [66.181.161.18] 2021-03-20 11:42:49

medleggui tsarailchad u u

Үнэн [66.181.161.15] 2021-03-20 11:32:28

Яг үнэн шүү,төр засаг бодлогодоо тусгах хэрэгтэй,ийм үнэнийг хэлдэг, элдэв хэргэм цол, гуншин, нам эвслийг тоодоггүй,өөрийн үзэл бодол үнэт зүйлдээ үнэнч хүмүүсээ хүндэлж дээдэлж сурах хэрэгтэй

Зочин [192.82.67.41] 2021-03-20 11:26:11

Нээрээ хэдэн маландаа амиа дэнчин тавьдаг тэнэг хүмүүс шүү. Мал амь зуулга бж болох ч амь нас түүнээс чухал гэдгийг ойлгомоор бна малчид минь.

zochun [66.181.161.4] 2021-03-20 11:22:39

malchdiin toloo gene shu,orinho,ger buliinhe toloo tsalin avahar ajilla bizde,zavaan yumnud,harah tsaini

Зочин [202.55.188.104] 2021-03-23 21:51:44

Ямар балиар новш вэ өмхий балиар чинь

Зочин [139.5.216.66] 2021-03-20 11:15:16

Шаагаа боль ад үзэгдэнэ. Малчид чинь малаа 2 дахин өмгөн тоолуулж арьс шир ноосны урамшуулал хий падаан бичүүлж илүү мөнгө луйвардаж авдаг болсон. 20-30 сая мал хий тоологддог. Үнэн шүү. Тэнгэр гэсгээж байна

Иргэн [192.82.89.180] 2021-03-20 11:12:48

Хуучин бууны хугархай голыг нь олоод хэллээ, малёид хэнэггүй нь үнэн гэхдээ саяын шуурга бол арай л хэн хүний хүсэл зоригоос давсан гамшиг шүү, их хүйтрээгүй тулдаа цөөн хүн эндлээ, ингэхэд манай дэмий чалчдаг ёрөнхий сайд, ххаахү иын сайд эигэнэл ч илэрхийлэлгүы өнгөрлөа, сэтгэдгүй юмах

Зочин [64.119.25.88] 2021-03-20 13:04:04

Yu bicheed bgaa yum muu malaa

Зочин [42.72.204.61] 2021-03-20 11:01:07

Ёстой үнэн үг. Хот, хөдөөгүй цээжээ дэлдсэн, сагсагнасан улс, хүнээс үг сонсоно гэж байхгүй. Дийлэнхэд нь эх орон, өв уламжлал падлий байхгүй болсон, хар амиа их хоохойлоод байвал мөд удахгүй монгол улс ч үгүй болохдог оо.

Зочин [59.153.115.155] 2021-03-20 15:43:35

Yag unen.


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.