Гадаад бодлогоор улс төрждөггүй!

Aдмин / Улстөр

ТОГЛООМ ТООТОЙ НЬ ДЭЭР

Өнөөдөр зохиогчийн нэргүйгээр “Кремльд алхаж чадаагүй Ерөнхийлөгч” гэдэг нийтлэл хэд хэдэн сайтад гарч, Ерөнхийлөгч Х.Баттулгын үед гадаад харилцаа дампуурсан тухай бичжээ. www.sonin.mn

Сонгууль дөхсөн болохоор Монголд улс төржүүлээгүй сэдэв ганц ч үлдсэнгүй. Түүний нэг нь гадаад бодлого боллоо.

Уг нь Монгол Улс тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хамгаална гэж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлсон. Эдийн засгийн түвшин, аюулгүй байдлын чадамж нь бидэнд ийм сонголтгүй гарцыг оноосон.

Тиймээс Баттулгын, Хүрэлсүхийн, Элбэгдоржийн гадаад бодлого гэж байх ёсгүй, бид дотооддоо эвлэршгүй дайсагнаж болох ч гадаад орчинд нэг амтай байх ёстой.

image

Уинстон Чөрчилль сонгуульд ялагдаж сөрөг хүчин болчихоод гадаадад айлчилж явахад нь сэтгүүлчид түүнээс шинэ эрх баригч намынх нь тухай үг унагачих санаатай асуухад бөөрөнхийлөөд өнгөрчээ. Гайхсан сэтгүүлчид “Та энэ Засгийн газрыг зад шүүмжилдэг хүн. Гэтэл одоо яагаад өмөөрөөд байгаа юм бэ?” гэхэд “Гадаадад ирчихээд засаг төрөө шүүмжлэх нь адгийн явдал. Гэхдээ санаа зоволтгүй. Энд дутаасан шүүмжлэлээ эх орондоо оччихоод би хангалттай гүйцээнэ” гэж хариулсан гэдэг.

Бид улс төр гэдэг чөтгөрийн тойрогт ажил, албан тушаалаараа мөрий тавин тоглож байгаа. Гэхдээ эх орныхоо аюулгүй байдал, гадаад бодлогоор мөрийцөх нь адгийн урвагчийн үйлдэл.

МООД МОНГОЛООР ДУУСДАГ

Хэзээ, хэн хэлсэн нь бүү мэд энэ афоризм хэтэрхий оновчтой нь гайхмаар.

Хүйтэн дайн өндөрлөсөн 1989 оноос террористууд Ихэр цамхгийг мөргөсөн 2001 оны есдүгээр сарын 1 хүртэл дэлхий дахинд даяаршлыг экспортлох либерал гадаад бодлого ноёлж байв. Тусгаар улсуудын үүрэг роль суларч, улс хоорондын хамтын ажиллагаагаар харилцан хамаарлыг гүнзгийрүүлж, олон улсын асуудлыг шийдэх Олон улсын байгууллагууд геополитикийн цөм болж байсан. Гэтэл геополитикт үндэсний ашиг сонирхлыг дээдэлсэн реализм дахин ноёрхов. Олон улсын харилцаанд тусгаар улсуудын бие даан гүйцэтгэх үүрэг сэргэв. Үүнийг коронавирус цар тахал, Америк-Хятадын зөрчил, Армени, Азербайжаны дайн зэрэг олон үйл явдлууд нотолсоор байна.

image

Гэтэл Монгол Улс геополитикийн энэ өөрчлөлтийг ойлгоогүй юм уу, эсхүл огт хүлээн зөвшөөрөхгүй либерал гадаад бодлогод хамгийн үнэнч улс болж “хоцорсон” юм. Ерөнхийлөгч Элбэгдорж Төвийг сахих бодлогыг зарлаж, Хойд Солонгост айлчилчихаад Ким Ирсений Их сургуульд ардчилал, даяаршлын тухай лекц уншиж, хоёр хөршийнхөө хүний эрх зөрчдөг дарангуйлагч дэглэм болохыг гайхсаар өнөөг хүрсэн.

Төвийг сахих бодлогыг Орос, Хятад, Европын орнууд сэжиглэнгүй хүлээж авцгаасан бөгөөд Монгол Улс олон улсын харилцаанд чөлөөтэй тоглох боломжийг хязгаарласан юм. Гээд төд удалгүй Монголчуудын хэрийг мэдрүүлсэн үйл явдлууд болсон доо! Далай лам Монголд зочлоход Хятадын тал Монголд нүүрсний “хориг” тавьснаар эдийн засгийн цусны эргэлт тасалдаж, төвийг сахих нь бодит байдал дээр боломжгүй болохыг нотолсон.

БАГА ЧУЛУУГААР ИХ ЧУЛУУГ ХӨДӨЛГӨХ

Элбэгдоржийн үед гадаад харилцаа огцом хөгжиж байгаад Баттулгын үед дампуурсан гэдэг стеротип /архаг төөрөгдөл/ байдаг. Элбэгдоржийн үед Төвийг сахих бодлого зарлаж, АСЕМ зохион байгуулж, Мьянмар зэрэг олон арван улс оронд олон арван сэтгүүлчийг дагуулан айлчилсан.

Гэвч гадаад бодлогын амжилтыг телевизийн шоугаар бус, бодит үр дүнгээр хэмждэг.

Жижиг орны оршин тогтнох баталгааг их гүрнүүдийн тэнцвэржүүлэгч хүч хангадаг. Улс төрчдийн балгаар Хятадаас 92 хувийн хэт хамааралтай болсон манай улс энэ хамаарлыг багасгах ямар ч гадаад бодлого хэрэгжүүлж чадаагүй байсан юм.

Улс хоорондын харилцааны түвшинг өргөн хүрээтэй түншлэл, стратегийн түншлэл, иж бүрэн стратегийн түншлэл гэж эрэмбэлдэг. Монгол 2019 оноос өмнө зөвхөн Хятадтай Иж бүрэн стратегийн түншлэл буюу харилцааны дээд түвшинд байсан билээ.

image

2019 онд Х.Баттулга АНУ-д айлчлахдаа анх удаа АНУ-тай Стратегийн түншлэл тогтоож, Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчмыг баталсан. Энэ нь Орос, Хятадын ил, далд эсэргүүцэл, хардлагыг төрүүлж байсан ч тэдний хүчний тэнцвэрийг Зүүн Азид тэнцвэржүүлэх замаар Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үндсэн түлхэц болсон юм.

image

Ердөө сарын дараа Х.Баттулга, В.В.Путин нарын уулзалтаар Оростой Иж бүрэн стратегийн түншлэл тогтоож, дахиад нэг сарын дараа дэлхийн хэт хүчирхэг гүрний нэг Энэтхэгтэй Стратегийн түншлэлээ нотолжээ.

Энэ бол дэлхийн хүчний туйл Орос, Хятад, АНУ, Энэтхэгтэй харилцааны дээд түвшинд албан ёсны гэрээгээр хүчний тэнцвэрийг баталгаажуулсан нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангасны нотолгоо биш гэж үү?

ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГО

Цар тахлын оргил үед 2020 оны 2 дугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчилж, 30 мянган хонь бэлэглэсэн нь сенсаац тарьсан. Гэхдээ энэ айлчлалын цаана өөр нэгэн том асуудал шийдэгдэж, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар аврагдаж, тэр ч байтугай, 5 их наяд, 10 их наядын амлалт ярихтайгаа болсоныг тэр бүр мэддэггүй.

image

Засгийн газар Хятадын талд 2020 оны 8 дугаар сараас СВОП хэлцлийн 5.8 их наядыг төлөх хуваарьтай байсан юм.

У.Хүрэлсүх СВОП хэлцлийн хугацааг сунгана гэж найдаад 5.8 их наяд төгрөгийн зээлийн хүү болох 960 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч Хятадын тал татгалзаж, Засгийн газар 2021 онд огт тооцоолоогүй өрөнд унах нь тодорхой болоод байлаа.

У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар нар СВОП-ыг сунгахыг хөөцөлдсөн ч Хятадын тал дипломат хэдэн үгээс өөр хариу хэлэхгүй яваад байв.

Ингээд СВОП хэлцлийг сунгахгүй нь тодорхой болж, дээр нь нэмээд 2020 оноос эхэлж, Монголбанкны гадаад валютын албан нөөцөөс 4 дахин давсан дүн буюу 14.4 тэрбум долларын гадаад өр төлөх хуваарьтай Засгийн газар амь наана, там цаана болжээ.

30 мянган хонь бэлэглэсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн нэрийн өмнөөс Ши Жиньпин-д захидал бичиж, СВОП хэлцлийг 3 жилээр сунгах санал тавьжээ. Ерөнхийлөгчийн захидлын хариуд Ши Жиньпин-ий захидал ирж, Хятадын Ардын Банк СВОП хэлцлийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 жилийн хугацаатайгаар сунгасан юм. Дефолт зарлахаас аврагдаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “төсөв тодотгохгүй. Ерөнхийлөгч алдаагүй юм хийж болдоггүй л юм байхдаа, Арай ч дээ” гэж жиргэх бүтэн нойртойгоо үлдлээ.

ЧИ ӨГӨХ ҮҮ?

2019 оны Наадамд түрүүлсэн Э.Оюунболд Хэнтий аймгийн уугуул тул Улсын аварга цол гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга дэргэдээ зогсох У.Хүрэлсүхэд “Чи өгөх үү?” гээд цол, медалийг нь нутгийн ахаар нь нутгийн дүүд нь гардуулуулсан байдаг.

imageimage

Гадаад харилцаанд яг ийм явдал хэд хэд болсон ч У.Хүрэлсүх тэр бүхнийг өөрийн санаачилга, өөрийн гавьяа гэж ярьсаар явдаг.

2019 оны 9 дүгээр сард В.В.Путиныг Монголд айлчлах үед хоёр улсын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр Х.Баттулга Хийн хоолойн асуудлыг түргэтгэх санаачилгыг дэвшүүлж, төсөв, гүйцэтгэх засаглалын эрх мэдэлтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь оронд Орост айлчлуулвал ажил урагшлахад бодит үр дүнтэй гэж хэлснээр Оросын тал тэр жилийнхээ өвөл У.Хүрэлсүхийг айлчлуулах болсон нь цагаан дээр хараараа бичигдсэн байдаг.

2019 онд Японы шинэ эзэн хаан Нарухито-г өргөмжлөх ёслолд Төрийн тэргүүний хувьд Ерөнхийлөгчийг урьсан боловч Х.Баттулга Путинд хэлсэнтэй адилаар У.Хүрэлсүх Японд айлчлах нь Засгийн газрын хувьд бодит өгөөжтэй гэж үзсэн байдаг.

Хэрэв өөр сүржин, шоучин, хударгагүй, хулхи Ерөнхийлөгч байсан бол хэдэн арван сэтгүүлчийн баг дагуулаад өөрөө айлчлаад сонгуулийн нэмэх оноо авч болох ч улсын эрх ашигт хасах оноо авчрах байсан байх даа!


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:46

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:46

зочин [202.9.46.37] 2021-04-06 11:29:24

Хүрэлсүх ухаан муутай юм. Женког чадах гээд улсаа нураачих гээд байх. Юу болох аль нь болохгүй гэдгийг ялгэж салгах, хар ухаан үнэхээр алга. Энэ улсын төрийн араа шүд, луйварчин алуурчин тонуулчин дээрэмчин, зальхай луйварчидыг бүгдийг Женкогийн эсрэг босгоод хэвлэл мэдээллээр юу ч хамаагүй зүйлээр балбахад дийлнэ гэж эргүү бодолтой байх. Ирээдүйд нийгэмд үлдэх доод тивийн зан араншин ямар их хор хоирол дагуулахыг огтхон ч тооцоолохгүй байна. Энэ байдал нь энгийн байдлаар хөндлөнгөөс буйртай дүгэлт хийдэг Монгол хүний саруул ухааныг басамжлан доромжилж байгаа хэрэг юм.

Зочин [202.70.38.18] 2021-04-02 07:04:55

Женко чинь Японы Сумитомо гэж тэргүүлэгч компанийг хөөж явуулсан. Японд түүний нэр хүнд гэж юу байхав дээ.

Zocnin [68.145.61.75] 2021-04-01 00:11:38

Ilgen haluun eh oroncn setgeltei Battulga maani busad eronkhiilogcndoos argagui l iluurhej bnadaa

Иргэн. [64.119.22.192] 2021-03-31 12:06:13

Янхан Бат-Үүл нь нялх хүүгээ төрсний дараа нь хүчиндсэн.

Ха ха ха [103.10.21.23] 2021-03-31 10:10:22

Гэхдээ л манай хүн Х.Баттулга улс төрчийн хувьд үнэн МАНГАР ТЭНЭГ гард аа.

Zochin [202.9.40.23] 2021-03-31 11:31:12

MAN GAR gej chi uuriiguu helchih shig bolloo..,Deer ni TENEG geed kkk ..,??? MANGAR uud ch alhiimaa..,kkk..,???

Зочин [66.181.178.54] 2021-03-31 09:37:31

Энэ хорвоо дээр цагаан арьстан гэж байхгүй улаан ягаан арьстнууд байдаг.

Зочин [64.119.24.11] 2021-03-31 08:49:28

Х.Баттулгын үед гадаад харилцаа зогсонго байдалд орсон уу гэвэл орсон

Зочин [192.82.90.244] 2021-03-31 15:24:15

Элбэгдорж АСЕМ гэгч юм хийж далимдуулан мөнгө угаасныг санаж байна.Өөр юу хийсэн юм.Цодойчихоод гадаадыг улс гүрнүүдээр ямар ч шаардлагагүй баахан доншуучилж нам нь сонгуульд ялагдчихаар түмний өмнө төрийн их сүлдийг тойрон дэвж байна гэж дээлэндээ орооцолдож унах шахан цондогонож төрийн знэлэмж нэр төрийг хангалттай гутаасан новш доо Элбэгдорж хулгайч.

Зочин [203.91.115.50] 2021-03-31 08:12:49

Гүй одоо нэг их яаран дүгнэх юм биш л дээ. Эдгээр ажлуудаас нэг нь ч тодорхой үр дүнд хүрчихээгүй байна. Уг нь улс төрийн фигур буюу тулхтай томоохон түшээдийн хувьд үр дүнгээ ярьж ял гавьяагаа дэнслүүлэх гэж байгаа бол тодорхой хугцаа хэрэгтэй байдаг. Сайндаа л сүүлийн 10 жилд удирдаж байгаа нь энэ гэж төр хутгачихаад ажлаа өгөх дээрээ тулахаар ял гавьяагаа дурьдаад унана гэдэг бодоход ч ичмээр юм даа. Манай ерөнхийлөгчүүд дотор Очирбат гуай л ял гавьяагаа дэнслүүлэх цаг үедээ ирж байх шиг байна. Энэ хүртэл хагас жарны хугацаа орж байна шүү дээ. Тэгэхээр Хүүк ч тэр, Баттулга ч тэр ядаж Очирбат гуай шиг дуугүй байдаггүй юм гэхэд жаахан ч болтугай ичих мэдрэмжээ сэргээх хэрэгтэй байна. Дундаж Халх хүн бол уг нь ердийн хомосапиенсын адил төрлөхийн ичих мэдрэмжтэй төрдөг юм л даа.

zichin [192.82.74.108] 2021-03-31 05:53:14

Hurelsukh gej hogiin novsh bna

zichin [192.82.74.108] 2021-03-31 05:53:06

Hurelsukh gej hogiin novsh bna

Зочин [192.82.74.108] 2021-03-31 05:52:50

Hurelsukh gej hogiin novsh bna

Zochin [66.181.161.102] 2021-03-31 04:09:48

Battulga erunhiilugch Ard tumniihee tuluu zohiloh zurhtei ni olon yuman deer haragddag ter turuus tursun terbumtan bish bor zurheeree biznes hiij geree zasaad turuu zasahaar irsen jinhene eh oronch er hun gedeg ni haragddag yum odoo bol turd gantsaardaj bgaa helsen yarisan buhniig ih hural olonhi bolson MAN unagaj bgaa Ard tumen harin demjij bgaa shu

Монгол иргэн [176.59.147.8] 2021-03-31 03:13:16

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭРЧИМТЭЙ ЯВАГДАЖ БАЙГАА НЬ ЭНЭ НИЙТЛЭЛЭЭР ХАРАГДАЖ БАЙНА ДАА

Зочин [103.57.95.189] 2021-04-04 17:34:11

мэдээж шүү дээ ядаж няцаалт гэж нэг юм байж л таарна

huz [66.181.186.139] 2021-03-31 00:40:58

ezen haan tugjiluudiig tsaazaar avch irsen hurelsuh iig songuuliar ard tumen tsaazlah bh


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.