Д.Ганзориг генерал цэргийн хүн шиг шулуухан хэллээ

Aдмин / Хууль

Офицер нь цэргээ зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гараад удаагүй байна. Энэ талаар нийтээрээ шуугилаа. Анхаарч шуугихаас ч аргагүй. Хуучин цагт цэрэг нь цэргээ зоддог гэж дуулддагсан. Одоо офицер нь цэргээ зодоод алчихдаг болж. Хуучны үеэс байдал улам муудсан гэсэн үг. Цэргийн ангид офицер нь цэргүүддээ аав, ээжийн үүрэг гүйцэтгэдэг. Цэргээ зодоод алчихдаг офицер бол үрээ алсан аав, ээжээс өөрцгүй. Офицеруудын ёс суртахуун доройтжээ. Манай арми чадваргүй болсон нь харагдлаа. Цэргээсээ офицер нь байнга мөнгө нэхэж, дээрэмддэг, өгөхгүй бол зоддог байжээ. Сүүлдээ амь насанд нь хүрлээ. Ийм юм гэж юу байхав. Цэргээс халагдаж ирсэн залуус цэргийн амьдралаа хуучлахдаа дунд нь нэг тиймхэн нөхөд мэр сэр байсныг ярьдгаас офицероо муулаад байдаггүй. Гэвч энэ удаа цэрэг арми, офицер дэглэлтийн тухай ярих гэсэнгүй ээ. Сүүлийн өдрүүдэд олны хэл амны бай болоод байгаа генерал Д.Ганзоригийн хэлсэн үг яагаад тэгтэл шуугиулаад байгаад анхаарлаа хандуулсан юм. Гэхдээ энэ хүний мундаг боловсролтой, Монголдоо гуравхан байдаг рэнжэрийн нэг, хариуцлага хүлээх эсэх тухай ярих гээгүй юм. Түүнийг олноороо шаагьж буруутгаад байхаар нь хэлсэн үгийг нь тухтай олж үзлээ.

УИХ-ын хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулж, зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины хэрэгтэй холбоотой мэдээллийг өнгөрсөн мягмар гаригт сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд албан тушаалтнуудаас асуулт асуулаа. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг асуултад хариулах гол хүн байлаа. Цэрэг нас барах, дэглүүлэхэд салбарын сайд нь үеийн үед мултраад үлддэг л дээ. Сайдын ажил үүрэгт хамаардаггүй, сайд бол бодлогын хүрээнд л хариуцдаг энэ тэр гээд суудалдаа үлдэж ирсэн. Угтаа офицер бэлтгэдэг сургууль нь Батлан хамгаалах яамны харьяанд байдаг Батлан хамгаалахын их сургууль л даа. Гэвч Зэвсэгт хүчний жанжин штабын дарга шаварт унасан шарын эзэн болж үйлээ үзлээ. За, ингээд өнөөх УИХ-ын гишүүдийн байцаалтын үеэр генерал Д.Ганзориг хариулж байна. Гишүүдийн асуултад хариулахдаа юу хэлсэн болон олны шуугин буруутгаад байгаа үгсийг түүвэрлэн хүргэе. “Бид асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ. Хэрэгт холбогдсон салаан дарга зохих ёсны шийтгэлээ хүлээнэ. Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй. Цэргийн албанд нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа амьдрал хүнд газраас ирдэг. Нэг жилийн дотор төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Цэрэг амиа алдсан хэрэг бидний ажилд түлхэц өгсөн”. Тэр ингэж хэлсэн. Бид ингэж шулуухан ярьдаг хүн хараагүй удаж. Сүүлийн гучин жил ийм хүн харсангүй. Манай улстөрчид бөөрөнхий. Гол юмаа ярихгүй, тойруулаад байдаг. “Энэ асуудал бол, асуудлыг бол шалгаж байна, асуудлыг бол судалж байгаа, асуудлыг бол мэдэж байгаа, асуудал бол үргэлжилнэ, асуудлыг бол анхаарна, анхаарч байгаа”. Ингэж “асуудлыг бол” гэсээр бүтэн гучин минут, бүтэн цаг ярьдаг. Ёстой гол асуудлаа марттал “асуудлыг бол” гээд л тойроод давхичихдаг. Асуусан хүн асуултаа мартаад өнөөх дэмий “асуудлыг бол”-ыг нь дагаад намирчихдаг.УИХ-ын гишүүд, сайд нар асуудлаас тойрон бултаж, өөр тийш нь чиглүүлж, эцэстээ юу ч биш болгоод шийдэж чаддаггүй.

Шадар сайд С.Амарсайхан үүний жинхэнэ мэргэжилтэн. Мэдээлэл хийх гэж бүтэн гучин минут хэнд ч хэрэггүй дэмий юм ярьдаг. Сэтгүүлчид ямар сайндаа “Та гол асуудалдаа орооч ээ” гэж хэлж байхав. Зүгээр л “Хөл хорио тогтооно, тогтоохгүй” гэж хэлэхийн тулд хэдэн цаг хэрэггүй юм яриад явчихдаг. Генерал Д.Ганзоригийг шүүмжлэгсэд Шадар сайд шиг, эсвэл тойрч будилуулдаг улстөрчид шиг байсангүй гэх гээд байх шиг байна. С.Одонтуяа сүүлийн үед шударга ёс гэж ирээд л яриад байгаа. Шударга ёс ярьсан хүн юу ч хийдэггүй. Шударга ёс гэдэг хийсвэр ойлголт. Хэн яаж тайлбарлахаас, хэзээ үр дүн нь гарахаас шалтгаалдаг. Бүр хэзээ ч үр дүн гарахгүйгээр шударга ёс ярьж болдгийг бид мэднэ. Монголын хамгийн их шударга ёс ярьдаг улстөрчид хамгийн амьдралгүй, популист улстөрчид байдаг. Ямар нэг үйл явдал болоход ялаа, батгана шиг шавж, чанга дуугаар мэргэн цэцэн үг хэлж оноо авах гэдэг нь манай улстөрчдийн нийтлэг дүр төрх. Хэдхэн сая төгрөг өгөөд болоо юу гэж ирээд бас нэг гишүүн асуугаад байна лээ. Хуульдаа заасан мөнгөн дүнг л хэлэхгүй өөр яах билээ дээ, тэр Д.Ганзориг. Харин хуулиа мэдэхгүй нийтэд таалагдах асуулт асуугаад байгаа улстөрч л муухай баймаар.

Хоосон шударга ёсны оронд хуулиараа л бүгдийг зохицуулж болно шүү дээ, манай улстөрчид. Амьдралд хэрэгтэй хууль батлаад ир, одоо хэрэгжиж байгаа нь болохгүй бол засаж сайжруул гэж л сонгоод явуулдаг юм шүү дээ, эрхэм гишүүдээ. “Дарамт үзүүлж болохгүй, шахалт үзүүлж болохгүй” гэх мэтээр хуульд заагаад өгөхөд л болох юмыг учиргүй загнаж ирээд попроод байх хэрэг байсан ч юм уу. Харин Д.Ганзориг генерал түс тас, эр хүн шиг шулуухан хариулснаараа өнөөдөр буруутгагдаад байна гэж хэлсэн үг, хариултаас нь харлаа. Түүний хэлсэн үнэн шүү дээ. Хэзээ баян айлын хүүхэд цэрэгт явдаг байлаа даа. Хэнхгээрээ Ц.Элбэгдорж л хүүгээ цэрэгт алба хаалгасныг мэдэх юм. Түүнээс биш ядуу давхарга бий болж, ядуу айлын хүүхдүүд цэрэгт явдаг нь үнэн. Бичиг үсгийн боловсролгүй, очоод үсэг заалгаад сууж байдаг юм билээ шүү дээ. 18-19 нас хүртлээ хүмүүжиж, боловсроогүй, өлөн хоосон өссөн хүмүүсийг нэг жилд яаж сургаж, хүмүүжүүлж, оюун ухаан, бие бялдрын хувьд өв тэгш болгож амжихав дээ. Хуучин цагт цэргийн албыг гурван жил хаадаг байлаа. Эхний жил гоожуур байж байгаад хоёр дахь жилээсээ учраа олж, халагдах үедээ эр хүн шиг болоод буцдаг байсан. Цэргийн албаа гурван жил болгочихвол яасан юм. Нэг хоёр, гурван жилийн сонголттой болгочих. Жилд татах цэргийн тоогоо багасгаад хугацааг нь гурван жил болгочих. Цэрэггүй жил гэж байх биш. Хэн нэгэн айлын хөвгүүд цэргийн насанд хүрч л таараа. Хошногоо өмхий гээд тайраад хаядаггүйтэй адил ядуусын хүүхдүүд бий болсон гээд хаялтай нь биш. Гурван жилд бол сургаад, хүмүүжүүлээд буцаана. Одоо байгаа хуулийн дутагдлаа нөхөж, бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд л явчих. Үнэн хэлсэн хүнийг нийгмээрээ барьж иддэг боллоо. Нарийн яривал 2000 оноос өмнө цэрэг татлагыг Зэвсэгт хүчний жанжин штабын мэдлээс гаргачихсан. Аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газар зохион байгуулдаг болсон. Бие бялдар, эрүүл мэнд, нас нь тэнцээд цэрэгт татах гэхээр нэг дарга нь болиулчихдаг. Тийм ч гайгүй айлын хүүхэд, тэгэж ч сургуульд сурч байгаа гэж аргалж авч үлдээд эцэст нь хотоос амьдрал тааруу айлын хүүхэд, хөдөөнөөс ядруу малчны хүүхэд л цэрэгт явдаг. Бодит жишээ хэлэхэд Сэлэнгэ аймгаас гарч ирсэн УИХ-ын гишүүн өөрийнхөө сонгуульд явсан арав гаруй хүүхдийг цэрэгт явахаас чөлөөлүүлж байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газар цэрэг татлагыг зохион байгуулдаг учраас Засаг дарга нь ирээд л бололцоотой айлын хүүхдүүдийг нь цэрэгт явуулахгүй чөлөөлсөн байдаг. Д.Ганзориг генералын хэлснээр цэрэгт явж байгаа хүүхдүүдийн ихэнх нь боломж тааруу айлын хүүхдүүд. Хэдэн жилийн өмнө цэрэгт татагдсан хүүхдүүдийн ная орчим хувь нь ядуу айлын хүүхдүүд байсан судалгаа байсан. Тэр хувь улам ихссэн үү гэхээс багасаагүй биз. “Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй боллоо” гэж генералын хэлсэн нь ч үнэн шүү дээ. Хуулиараа өөрчлөхгүй бол энэ асуудал генерал Д.Ганзоригоос өмнө байж л байсан, цаашид ч байсаар байна. “Цэрэг амиа алдсан хэрэг бидний ажилд түлхэц болсон” гэж Д.Ганзориг хэлсэн нь илүү анхаарал хандуулах шаардлагатай болсныг харууллаа л гэсэн санаатай юм байна. Хуульдаа, тогтолцоондоо өөрчлөлт оруулахгүй юм бол Зэвсэгт хүчний жанжин штаб зүтгээд зүтгээд яаж энэ бугшсан булай болгоныг өөрчлөх юм. Дээрх хэлсэн үгэнд худал юм алга. Бид үнэнээс үргэлж зугтаж, тойруулж, шулуухан хэлснийгээ шоолж буруутгадаг. Генерал Д.Ганзоригийн хариулт, хэлсэн үг нийтэд яагаад таалагдаагүй нь ойлгомжтой. Тэр тойруулаагүй, уянгалаагүй, зусардаагүй, нялцганаагүй, бодит үнэнийг шууд хэлсэндээ л байгаа юм. Үнэн үг гашуун байдаг. Тэр бүр сонсоход амаргүй. Хаа очиж Монголын арми шулуухан хэлчихдэг, зоригтой ганц генералтай юм байна гэдгийг энэ бүхний эцэст мэдэж авлаа.

ӨДРИЙН СОНИН .ХҮСЛЭН

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:05

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:05

Зочин [43.242.243.81] 2021-04-15 10:13:42

Цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд авахгүй гэхээ дарга даамалууд заль зохиож оюутан-цэрэг гэдэг гуравхан сарын цэрэг буй болгосон биз дээ... Тэгээд тэд төрийн албанд шургалж ... мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон...

зочин [202.131.229.246] 2021-04-15 02:36:39

цэрэг дэгтэй байх ёстой дэглэмтэй байх ёстой , ийм байж бид эх орноо даснаас яаж хамгаалах юм энхийн цагт хөлс их гарвал дайны цагт цус бага гарна гэж сургадаг байсан ер эь залуусын хүмүүжил бие бялдарын хүмүүжил их муудсан хэдэн хөгийн авгай оноо авах гээд улайр ч байгаагийн хархаар үнхээр ой гутсан шүү

Зочин [202.70.38.18] 2021-04-15 00:39:25

тэнэг хар авгай нар чинь улс оронд юу ч хийгээгүй юм байж ам уралдаж хүн загнаад. Гэмт хэрэг чинь нийгмийн сөрөг үзэгдэл үүнийг хэн арилгаж чадахгүй, чадаа ч үгүй. Төр засаг, ялангуяа, танай МАНгаруудын арчаагүйгээс болсон тэгвэл

Зочин [66.181.161.30] 2021-04-14 15:02:54

Ийм юм өөрөө бичүүлээд байгаа бололтой. Тэнэг юм ярьсан мал л байсаншдээ

mongol hun [92.38.148.60] 2021-04-14 04:41:53

3 jil bolgo

Зочин [64.53.129.97] 2021-04-13 21:42:19

Tiishd humuujilgui amnaas ni pizda -s oor ug gardaggui bolovsrol medleg soyol es surtahuun bichig useg ali ni ch baihgui yumnuudiig 1 jild yaj tsereg eh oronch bolgoh estoig ni zaagaad og UIH-iin hosgui mundag uhaantai gishuudee! ene niigmiig ta nar iim bolgoj yalzruulsan bizdee? hosgui uih medegchidee!

Зочин [66.181.161.65] 2021-04-12 12:54:47

Ер нь 1980 аад оноос хойших залуусыг хүмүүжүүлэх их ажил ундарна даа. Одоо зэвсэгт хүчинд 1980 оныхноос хойших залуус л байгаа.

zochin [202.9.40.35] 2021-04-12 11:35:26

эхлээд намаар томилогдсон хэдэн офицеруудаа цэвэрлэх хэрэгтэй энгийн сургууль төгсөөд өндөр цол албан тушаалд томилогдоод үлгэрийн юм яарьж явдаг нөхдүүд зэвсэгт хүчинд их бий энэ генерал бол цэргийн хүн шиг л хариуллаа арми бол хэн нэг нь шүүдэг сэдэв биш гэж бодож баина албаа хаасан олон аавын хүү муу хэлэхгүй л байх

Зочин [103.57.94.171] 2021-04-12 08:53:22

Генерал шулуун үнэнийг л хэлсэн. Эргүү тээд байгаа эмзэг Үнэн зөв намын дарга гэх нөхөр чиглэлээ андуураад байна. Ядуу болгосон улс төрчидтэйгээ тэмц. Цэиэгт хүүхдээ явуулдаг дунджаас дээш айл өрх бий юу гээд өөрсдөөсөө асуу.

Хаха [139.5.219.60] 2021-04-12 10:05:20

Саадаг лалар вэ?

Сайд яагаад таг байна вэ [103.229.123.211] 2021-04-12 08:17:12

Батлан хамгаалах яам армид иргэний хяналт тавих үүрэгтэй. Цэрэг гэмтэх, амь алдах болгонд яам толгойлсон сайд яагаад таг дуугүй сууна вэ. Иргэний хяналт тавихгүй байгаа яамаар яах ч юм билээ. Хуулиар улс төрийн төрийн захиргааны албан хаагчид байх атлаа генерал сайд дарга нартай баахан хурандаа цуглуулсан яам яагаад таг дуугүй сууна вэ. Генерал Сай. Нь төрийн тусгай алба хаагч байна уу, улс төрийн албан хаагч байна уу, бэлтгэл генерал уу, үүрэг гүйцэтгэгч генерал уу???

Дэмжив [202.21.107.120] 2021-04-13 06:24:17

Нээрээ тийм шүү. Цэргийн салбар улс төртэй юугаар холбогддог вэ гэхээр ердөө л санхүүжилт. Энэ санхүүжүүлэх үйлдэл БХЯ-аар л дамжина. Санхүүжилтийн эх үүсвэр нь жирийн татвар төлөгч нар. Тийм болхоор БХЯ бол татвар төлөгчдөөс цэргийн салбарыг хянаж байгаа төлөөлөгч нар гэсэн үг. Одоогоор тэд нар энэ үүргээ мартсан, эсвэл мэдэхгүй, эсвэл огт ойлгоогүй тууж явна.

eneegiin cheregiin baidaliig haraad gaihaj syyna! [148.60.92.227] 2021-04-12 08:12:20

Opezeryyd ni angi tanhimaar cheregyydees menge nehdeg bolson yum uu daa!!!esbel opezeryyd ni bas hooson tolgoinuud bolson uu?....chergyyd neg jiliin alba gedeg bol arai l baina!gyrban jiliin alba bolgobol neg er hyn sig bolood gertee harina daa!!ene hoorond hereg tebeg ch garna gej ygyi!yagaad gebel cheregiinhee erdemd dadlagjsan eh orniihoo chereg nerend zohioson neg gar daahtai boldogson doo!!!

3 jiliin tsereg [66.181.161.19] 2021-04-12 07:54:27

Armid dup garuud l ihenh ni baidag. Sots ued ch iim baisan. Hugatsaat tsergiin alban haagch gej herggui dee. Mergeshsen kashuud l albaa arvan jileer haadag boloh heregtei. Er ni buh erchuud alban bus tsereg baih chadvariig buh l shatnii surguuliud zaaj beltgevel armid garah zardal ch baihgui bolno.

цэрэгт [192.82.68.59] 2021-04-12 07:31:52

хэрвээ цэрэгт явхаар бол тэнд бгаа офицер хүмүүжүүлэгч нарын ёс зүй хүмүүжилд анхаарах соёлтой болгох сургалт явуулах харьцааны соёлын хичээл заах цэргүүдн амьдрах орчин сурч боловсрох газрыг тав тухтай том сэлүүхэн болгох 1өрөөнд 3 4лээ байрлана ихдээ том тав тухтай солонгос америк жишгээр байшинд байрлуулах хэт их биш чанарт цэрэг бэлдэх Wifi интернэт гар утсаараа үнэгүй холбогдох ар гэрийхэнтгээ дүрсээ харж ярих боломжтой бх хоол унд чанартай тэжээллэг бх усанд орох ариун цэврийн өрөөг сайн шийдэж өгөх хүн зодох бэртээх хэрүүл шуугиан тарих зодоон цохион хийхэд хяналт тавьж байр болон өрөөнүүдг бүрэн камержуулах 24цагаар эрүүл мэндн үзлэгт хамруулж өвчтөй бол эмчлээд халагдахдаа эрүүл болсон бхаар эрүүл чийрэг эх орноо хамгаалах хүмүүжилт иргэдг бэлдх

иргэн [103.80.210.150] 2021-04-12 07:29:52

хүн ардыг дотор нь намаар ялгаварлаж, намаар өмчирхөж, зөвхөн намын харъяатаар боловсрол сургалтанд хамруулдаг ажил амьдрал олгодог төдийгүй улс төрийн дэмжлэг үзүүлнэ эн тэр гэж хүн ардыг ялгаварлан гадуурхаж ажил амьдралд нь хориг тавьдаг системтэй нийгэмд ард түмэн түүний үр сад, хад мөргөж туйлдуулах, нөгөө талаар эмх замбраагүй эрх чөлөөг турхирах дэвэргэх зэргээр нийгмийг анархижуулах замаар залуусын ухамсарыг сульдаа байдалд оруулсаны бүтээгдэхүүнүүд боловсрол эзэмшсэн нэртэй офицерууд цэрэг залуу үеийн мөнгө дарга дарганцарт халхлагдсан хийрхэл нь нийгмийн бүтээл гэлтэй

Зочин [66.181.161.30] 2021-04-14 15:10:09

Дэг дэглэх тиймээ зөв байна

Хөгшин цэрэг [122.201.21.48] 2021-04-12 07:26:29

Цэргийг зодож биш дэглэж хүмүүжүүлдэг юм аа. Одоогийн Офицерууд чадахгүй л дээ.Дэглэнэ гэдэг чинь зодохын нэр биш Дэг журмыг сахиулна гэсэн үг. Цэргийн дүрмээрээ л харьцах ёстой Дүрэм норм нормитив хангаж чадахгүй бол чаддаг болтол нь хийлгэдэг юм.

Зочин [122.201.24.244] 2021-04-12 11:33:39

хууль сахиулахын сургуулиас нь эхэл дээ. тэнд архины хамааралтай маш олон хүн багшилдаг шүү дээ.

хал цэрэг [122.201.21.48] 2021-04-12 07:28:57

Одооны офицерууд өөрсдөө ч чадахгүй дээ

Зочин [103.212.116.60] 2021-04-12 06:27:08

Сурахын сурга. Сурахгүйгийн албад энэ бол хууль. Бүгд энэ хуулинд захирагдаж бууны аиан дор бөхөлзөх ёмтой

Зочин [103.212.116.60] 2021-04-12 06:25:18

Хэнд хэрэггүй болсон үхрүүд цэрэг цагдаа онцгойн сургуульд орсон болж хаяа барааддаг

Зочин [66.181.179.35] 2021-04-12 06:05:53

Шинэ цэргийн тухай хэрэг биш ёс зүй, сахилгагүй офицерын хэрэг байсаар атал төөрүүлэх урт бичвэр байна. 7 сарын 1-ний үеэр хамгийн хэрцгий, хүүхлийн аминд хүрэх байдлаар зодож байсан нь курсантууд байсан шүү. Хүч хэрэглэх, эрүү шүүлт бол энэ арми, хүчний салбарын бренд

Иргэн [64.119.19.30] 2021-04-12 05:44:58

Ядуу айлын хүүхдүүд нь хөрьцангуй хүмүүжилтэй ажилсаг байдаг даа цагаан захтны цамаан баньд нар бол харинч хэцүү дээ Энэ удаа БХИСийн сургалтанд бодит өөрчлөлт оруулах цаг нь болсон тус их сургуулиас бэлдсэн боловсон хүчин чинь ёстой хүмүүжил ёс суртхуунтай бэлтгэгдэж байгаа юу даа Цэргийн ангиууд цэцэрлэг сургууль шиг цэрэгүүд нь нялцгай биетэй нялуун хайр шаарддаг байж таарахгүй гэхдээ цэргээ зод дарамтал гэгээгүй

Зочин [64.119.17.191] 2021-04-12 07:18:37

улс эрүүл саруул хүмүүст халамж өгсөөр залхуу өөрслийгөө улс бөөцийлж байх ёстой гэсэн арми үүсгэсэн, толгой хоосон залхуу амьдрах тэмцэлгүй хүний төлөө амьд яваа гэсэн ойлголттой хэсгийн эцэг эхийнхээ халамж тэтгэвэрийг харж амьдардаг зарим залуус нийгмээ үзэн ядаж өсч байгаа үнэн сургууль соёлд хүн төлөвших юу ч заахгүй багш нарын ялгаварлан харицдагаас ч бас нөлөөлж байна сэтгэхүйгээрээ ядуу гэсэн ойлголттой улс хэн нэгнээс л бурууг хайж бусдыг үгүйсгэж зөв шударга бай гэх томчуудын үгийг авах чадваргүйдээ л элдэв муу үйлдэл гаргаж амиа хорлох утасны донтолдод орж сэтэгхүйн өвчтэй хүн сүрэг нэгэнт олширсон

zochin [202.9.46.189] 2021-04-12 05:37:51

Zodokh ter tusmaa mash khertsgiigeer zodoj khun alchikhaad b.khad uygaa khutsaj arisaa khamgaalaad b.gaa muusain murdusnii goluud ve bugdii ni zailuulj chadvartai khumuusiig tavikh kheregtei...

Зочин [202.179.26.14] 2021-04-12 05:22:31

ЦЭРЭГТ ЦЭРЭГ ШИГ БАЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГ БОЛТОЛ НЬ ГАНАА Л ӨГНӨ ... АМЕРИК ХЯТАД ОРОСТ Ч ТЭГНЭ.

зочин [59.153.115.230] 2021-04-12 05:11:42

Ганцхан цэрэгт явж байгаа нь биш, Монголд эрэгтэй хүүхдийн хүмүүжил хоцрогдоод байна. Английн ханхүү, Солонгосын К-поп одууд хүртэл цэрэгт явж, эрчүүдтэй мөр цэрэгцэн амьдарч үздэг. Гэтэл монгол эрэгтэй хүүхдүүд сургуульд байхаасаа эрхэлж, эцэш эхээрээ үг хэлүүлэхгүй өсч байна. УИХ-ын гишүүдээс Хүрэлсүх цэрэгт алба хаасныг мэдэж байна. Мөнх-Очир, Бат-Үүл гээд хэдэн хүн цэргийн алба хаагаагүй вэ. Судалгаа гаргаж үз.

Зочин [66.181.161.30] 2021-04-14 15:08:55

Мөнхоргил уу

Зочин [124.158.86.167] 2021-04-12 05:07:16

Хүн бүхэнд таалагдах гэж ярих юмуу. Мэддэг, чаддаг ажлаа л хийцгээж үз. Юм болгонд үсчсэн том амтай, их мэдэгч нар минь амаа тат.

Зочин [66.181.161.30] 2021-04-14 15:08:18

Даварсан генералын пялдага новш чи харин хамт зайлна за харж байгаарай

Зочин [109.89.151.254] 2021-04-12 05:00:59

Заиг энэ генерал шулуухан хэлдэг мундаг мен ховрын барааны 1 ренжир юм байж. Энэ нь хариуцлагыг хулээж огцрон зайлахгуй байх шалтаг мен уу. Харин тэр тусмаа цэрэг эр шиг шууд ажлаа хулээлгэж егех ёстой. Угуй бол МАНы коммунистаас ялгаа юун. Одий болтол орчин цагийн цэргийн номлолоо еерчлелгуй явсаны гай. Ренжир болтлоо суралцсан гэхэд сэтгэх толгой муутай пялдага генералуудын 1 л бна. Энэ олон утгаа алдсан генералууд ичих хэрэгтэй. Цэргээсээ олон бна. Цэрэг хун тэнэг хун 2 тэмдэгэнд дуртай гэдэг угийг арилтал монголын цэрэг армийг орчин уежуулэх естой. Тэрнээс хувцасны гол хоосон толгой бусдын хуухэлдэй байх хэрэг байхгуй. БХЯ тендрийн байгууллага болгосны гай цэргийн амиар илэрч бгаа юм. Залу шижгэнэсэн баруун эсвэл америкт сурсан залуучуудаар удирдуул. Толгой хурэхгуй бол америк барууны сургагч нарыг ируулэх хэрэгтэй. Тэгэж байж арми шинжэчлэгдэнэ.

Зочин [202.126.90.74] 2021-04-12 04:46:57

General yu ni buruu yarisiim ve. Shudarga unniigl helsen.

Зочин [49.0.142.38] 2021-04-12 04:34:10

цэргийн алба хаасан хүмүүс ийм янз бүрийн юм бичихгүй дээ

Зочин [202.126.89.88] 2021-04-12 04:21:25

иймэрхүү биеээ тоосон , сэтгүүлчид захиалга өгч өөрийгөө магтуулдаг генерал хэмээгчдийг жанжин штабын удирдлагаас даруй зайлуулаач ээ. Хамгийн гол нь Цэрэг армид юу хийж бүтээсэн нь чухал болохоос Элбэг дорж шиг гоё мундаг яридаг хүн огт хэрэггүй л дээ. Яриа яриагаараа дуусдаг , Харин ажил хөдөлмөр чинь өөрчлөгдөөд сайжраад байгаагаар л илэрдэг юм шүү дээ. Улс орон хөгжөөд , хүмүүсийн амьдрал сайжраад байхад арми яагаад улам дордоод шоронжоод байна аа. Одоо цувдаа толгойнд оочерлодог хүн ч алга болж дээ.

Зочин [87.66.142.201] 2021-04-12 05:32:36

Hsrin tiim odoo bur hulsnii bicheech....

Зочин [202.9.46.47] 2021-04-12 04:06:59

Цэрэг хүн тэнэг байж үл болно

Зочин [192.82.74.231] 2021-04-12 04:30:14

ЭГЭЭД ЗОДУУЛ САН ЦЭРЭГ ЯДУУ АЙЛЫН ХҮҮХЭД УЧРААС ЗОДУУЛЖ АЛУУЛСАН ХЭРЭГ ҮҮ. оФИЦЕР НЬ ЗОДОЖ ХҮН АЛАА БИЗДЭЭ МАЛ гАНЗОИГОО . ЯДУУ УЧРААС ЗОДУУЛЖ БАЙНА ЦЭРЭГ ГЭЖ ХАРИУЛСАН ШҮҮДЭЭ ТЭР МАЛ ГЕНЕРАЛ. ЗОДУУЛСАН ЯДУУ ЦЭРГИЙН ТУХАЙ БИШ ЗОДСОН ХУЛИГААН ОФИЦЕРИЙН ТУХАЙ ЭНД ЯРИХ ЁСТОЙ. ЯАГААД ОФИЦЕР ХҮН ЦЭРЭГ ЗОДОЖ АЛЖ БУЙГ АСУУХ ЁСТОЙМАЛ СЭТГҮҮЛЧ САНААТАЙ МАЛАА

Зочин [202.55.188.40] 2021-04-12 04:25:41

Үнэндээ л сүүлийн үёийн залуус ухаан дорой хөгшин настай хүнийг ч бусад хүмүүсйиг ч эрээ цээргүй харааж зүхнэ юм лбол баар цэнгээн хэснэ ажил хийх дургүй ийм л болсон шүү дээ

Зочин [180.196.114.137] 2021-04-12 04:06:41

Ene odoo medee yumu, zugeer huviiha uzel bodliig het nurshuugar bichtsiim bishuu

Иргэн [66.181.176.151] 2021-04-12 04:06:34

За энэ бүр биш болоод явчихлаа. Яасан их магтаал вэ. Жанжин штабын даргыг Женко томилдог болохоор тэр зүгээс үлээсэн шүгэл байна. Энэ генерал үнэхээр чадваргүй, бас элэг сэтгэлгүй хүн юм билээ. Яаж тийм үгнүүд амнаас нь гарч байна аа, шууд л халах ёстой гол этгээд нь. Одоо бүр өмөөрүүлээд, магтуулаад сууж байхдаа ичих булчирхай нь цочдоггүй л юм байх даа. Хамгийн тэнэг, улаан хамгаалагч сайт бол энэ МЭДЭЭ.МН

Treviga [202.126.90.146] 2021-04-12 04:05:37

SHD iihen ter UIH d songoson Anujin ch biluu ynuujin ch biluu balai avgsigaa erguulj tat bas dee shudraga es yrih tuhai Oyunchimegvgej balai avgai bn

Вобмат ах [202.179.25.10] 2021-04-12 03:44:13

Энэ генералыг хараад бахархмаар. Заригийн Өнөрөөд юу ч дуугарахгүй алхаж байгаа нь хүртэл. Шалчигнаад арьсаа хамгаалаад байсан бол ёстой дүргүй хүрэх байлаа. Генерал хүртлээ цэргийн алба хаасан жинхэнэ цэрэг мужик.

Chinges [43.228.129.20] 2021-04-12 05:06:57

AH ZAH DARGA TSERGIN ZAHIRAH ZAHIRAGDAH ES GJ ALICH NIGEM AFRIC AMERIC HAANA CH BDGL BHGUI YU ODONI ZALUUCHUUD 100GN BOHI SHG BOLCHICHSNIG ODO MEDJ BGMU

Zochin [64.119.21.202] 2021-04-12 03:43:05

tsergiin albig 2 jileer bolgohod yag taarna,buruu humuujsen huuhed buhiin huzuunees hatuu gej unen shu dee,baga zergiin deglelltgui armi gej haana bnaa

ИМЖЭЫ [66.181.167.254] 2021-04-12 03:36:51

ЮУ НЬ ШУЛУУХАН БАЙНА ? ЭНЭ ХҮНИЙ ҮГЭНД ? ХЭЗҮҮ ГАЗРААС ИРСЭН БОЛОХООР ЗОДОЖ, АЛЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЁСТОЙ ЮМ УУ? ЭНЭ ХҮСЛЭН ГЭДЭГ АМЬТАН ЭР ЮМ БОЛ ТЭР ЦЭРЭГТ ОЧООД ХЭД ХОНОГ ЗОДУУЛААД ҮЗ.

ИРГЭН [103.57.94.60] 2021-04-12 03:35:46

ХЭЛДЭГ БИШ, ХИЙДЭГ ХҮН ХЭРЭГТЭЙ, ХУРДХАН АЖЛАА ӨГӨӨД ЧАДДАГ ХҮН НЬ ХИЙСЭН ДЭЭР. ЭНЭ СЭТГҮҮЛЧ ХЭР МӨНГӨ АВЧ, ЗАХИАЛГААР ҮҮНИЙГ БИЧИЖ БАЙНА ВЭ? СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙ БАЙНА УУ?

Иргэн [103.57.94.60] 2021-04-12 03:33:15

Ажил хийдэггүй, зөөлөн сандалд шигдсэн генералыг захиалгаар өмөөрөөд хэрэггүй ээ. Тэнгэрээс бууж ирсэн биш, хийх ёстой ажлаа хийгээгүй л байна ш дээ

Зочин [103.57.92.252] 2021-04-12 03:20:18

ЕБС-ийн сургалт цэцэрлэгтэй адил болсон.ЕБС суурь хүмүүжил,бие даалт төлөвшрөл заахаа больсон.Төлбөргүй ,нийтийн нэртэй эзэнгүй юм аргагүй дээ.Хөгжлийн гацаа ЕБС.

zochin [66.181.180.81] 2021-04-12 03:12:07

unen l yum helsen bna sh dee.dutuugiin kompleks bolson yumnuud l argaa baraad tseregt yavj baigaa sh dee. tegeed deerees ni muu yumandaa garamgai.

ЗОЧИН [64.62.219.174] 2021-04-12 03:03:00

Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтөй гэдэг, Жанжин штаб гэж хэн дуртай тролл сошиалаар хуцаад өөрчлөөд байдаг ч албан тушаал биш , Уяаны ноход хэдэн зуугаараа хуцсан ч өөрчлөгдөх шаардлага байхгүй,

Зочин [66.181.161.30] 2021-04-14 15:05:22

Зайлах лболно харж байгаарай дагаад чи ч далдагнаад зайлна малаа

Зочин [192.82.74.231] 2021-04-12 04:32:36

ХӨӨЕ ХҮН ЗОДСОН ОФИЦЕРИЙН ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА. ЯДУУ ЦЭРЭГ АРМИД ИРСЭН УЧРААС ЗОДУУЛЖ ҮХСЭН ҮҮ? ЭСХҮЛ АЛУУРЧИН ОФИЦЕРИЙГ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ БЭЛТГЭЖ ГАРГАСНААР ЦЭРЭГ ЗОДУУЛЖ ҮХСЭН ҮҮ ТЭНЭГ ГАНЗОРИГ ОО.

иргэн [66.181.188.69] 2021-04-12 02:57:40

Ард бидний хүүхдүүдийг ядуу тарчиг гэж хуцаад сууэ баыгаа тэнэг!!!!!!!!!"ядуугаас дор хандлага ухамсаргүй малнаас дор драк бна яриа хэлж бхыгаа үг нь бүгд худлаа.ёстой даоамтлагч драк.Хэдэн төмөр ний цаана юу ч үгүй хар нүх!!!!!"!""""""!!!!хүний хүүхэд зодож алчихаад ядуу гэчихмаа .өөрөө бүр ядуу сэтгэлтэй хар хүн баына .!!!!!!!Энэ нөхөрийг зайлуулж хариуцалга хүлээлгэ!!!!!!!!!!"

Дорж [202.126.89.139] 2021-04-12 02:57:14

Ядуу бидний ядуу хүүхдүүдийг зодоод бай. Зодоод алаад бай.

Зочин [192.82.83.238] 2021-04-12 02:54:50

Хүүхдийн хүмүүжилд анхаарах нь асуудал болж бгаа нь үнэн. Аав ээж, гэр бүлийн тогтворгүй бдал, багш сурган хүмүүжүүлэгч нар маш их нөлөөтэй. Тийм болохоор хүүхдийн суурийг багш нар бас их эвддэг шүү. Яг ингэж ядруу айлын хүүхэд гэсэн утгаар доромжлох анги дунд нь бүдүүлгээр хэлэх нь хүүхдийг их эвдэлдэг. Хүн бүтээж төлөвшүүлэх гэж бгаа багш, гэр бүл, цэрэг армийн удирдлага бүгд бодох асуудал. Гэхдээ зодож дэглэж биш л дээ.

Зочин [192.82.76.60] 2021-04-12 02:37:11

Архи уусан цэргийн дарга нарын цэргээ дэглэдэг, шөнө дөлөөр ар гэрлүү нь яриулж мөнгө нэхүүлдэг асуудал Увс ын хойд хил дээр захаас аваад л байгаа шүү дээ. Жишээ нь өвөл усанд зогсоож байгаад хөлдүү гуталтай явуулах зэрэг энүүхэнд, байнга мөнгө, утасны нэгж нэхнэ, хүнсний зүйлийнх нь ихэнхийг зарчихаад архи ууж ирээд зодно. Энэ байдлыг дээд дарга нарт хэлбэл бүр тэрнээсээ дордоно. Энэ байдлыг тэнд алба хаасан залуусаар яриулж болно. Энэ залуус өс өвөрлөсөн хүмүүс л болно шүү дээ. Харин дээрхи байдлуудыг хөдөөний болон ядуу амьдралтай айлын хүүхдүүдийн ихэнх дааж чаддаг юм байна. Гэтэл хилийн цэргийн генерал гуайн яриа учрыг олоогүй байхад таалагдсангүй.

Зочин [202.55.188.41] 2021-04-12 07:58:39

yaduu ailiin xvvxed xend ch xereggv tiimv

Зочин [103.229.122.247] 2021-04-12 02:26:51

Баян, ядуу гэлтгүй бүх залуучуудынхаа хүмүүжилд анхаарах цаг болсон. Монголыг улс гэж хэлэхэд хэцүү болсон ш дээ. Гудамжаар дүүрэн архичид, хаа дуртай газраа хэвтсэн, бөөлжисөн, бие зассан согтуучууд. Албан байгууллагууд нь хүнд сурталтан, авилгачидаар хахчихсан. Айлд орохоор эцэг эх нь хүчирхийлэгч. Нэг л их Приус унасан дүрэмгүй жолооч нар. Үлдсэн хэсэг нь юу ч хийж чадахгүй, залхуу хойрго халамж хүсэгчид. Ийм ард түмний дундаас цэрэгт явсан залуучуудыг хүмүүжүүлээд авна гэдэг харганы ноос түүж, эсгий хийхтэй адил. Иддэг ногоогоо ч өөрсдөө тарьж чадахгүй, хэд хоног хил хаахад яаж баларч байгаа билээ? Өөрсдийгөө хөндлөнгөөс нэг сайн хардаг ч болоосой

Зочин [103.26.194.79] 2021-04-12 03:51:34

Маш зөв

Зочин [202.9.46.115] 2021-04-12 02:22:03

Энэ Хүслэн гэгч Ганзориг генералтай хамааралтай хүн бололтой. Бас АН-ын хамгаалагч юму хаашаа юм. Амарсайхан руу дайраад Элбэгдоржийг магтах аястай юм бичиж. Сэтгүүлчийн ёс зүй чамд алга. Энэ салбараас зайлсан чинь дээр.

Зочин [66.181.185.254] 2021-04-12 02:19:31

МОНГОЛ УЛС ТӨСӨВИЙНХӨӨ ХЭДЭН %%%% Г БАТЛАН ХАМГААЛАХ ЗАРДАЛДАА ТЭР ТУСМАА ЦЭРЭГ ТҮҮНИЙ СУРГАЛТ Д ЗАРЦУУЛДАГ БИЛЭЭ. УИХ Н ГИШҮҮДИЙНХЭЭ ГАРАА УГААЖ БАЙГАА ҮР ДҮНГҮЙ МӨНГӨ С ЦЭРЭГТЭЭ ЗАРЦУУЛЧААД ТЭР ГЕНЕРАЛРУУ ДАЙР

zochin [66.181.161.5] 2021-04-12 02:18:32

busdaas or bh ged yagl adil tenegtejbnshde

цэрэг, [202.21.125.150] 2021-04-12 02:15:30

энэ тогоонд байсан нөхөр худлаа хуц...зодох дарамтлах тэгээд байх зүйл үү

Зочин [202.9.46.56] 2021-04-12 07:29:18

teged 3jil bolgoochde hoshin urlagiin jvjigchin Tuya 1 jiliin tsereg gedeg shvleg unshijvzvvlber vzvvldeg..tvvniig sanaarai 3jil bgowol tsuuhun hvntei manai ulsad zohimjtoi shvde

ҮНЭН [64.119.17.213] 2021-04-12 02:14:18

Баячууд, УИХ болон Засгийн газрын гишүүдийн хүүхдүүд цэргийн алба хаадаггүй.. ТӨЛБӨРИЙГ төлөөд л болно. ИЙМД цэргийн албанд борчуудын хүүхдүүд явдаг нь үнэн. ХАРАМСАЛТАЙ нь манайх хангалттай генерал, хурандаа, ... цолтонгуудтай боловч ЦЭРГИЙН албыг аюулгүй орчин болгож чадахгүй байгаа.

Зочин [64.119.26.60] 2021-04-12 02:14:03

Арми дэгтэй байх хэрэгтэй.

Зочин [192.82.74.231] 2021-04-12 04:34:34

тэгээд ядуу учраас зодуулсан гээд байгаа юмуу? Яагаад офицер нь цэргээ зодож буйг асууж байна шүүдээ тэнэгүүдээ. эн сэтгүүлч нэртэй янгхан үнэхээр янхан юмдаа

Zochin [202.131.232.117] 2021-04-12 02:02:46

Estoi xutsaj dongodson baina shuu dee ene muusainuud ueiin ued uursdiiguu zuvtguj uruuliin xuuxdiig muulj irsen iim muusain general tsarailsan yumnuudiig zailuulj shiitgex xeregtei

Иргэн [202.9.46.153] 2021-04-12 02:00:16

За тэгдэг юм байэ. Тэгээд энэ нөхөр Генерал болтлоо энэ бүхнийг олж хараад сайжруулахын төлөө юу хийсэн юм? Сая Сансараас орж ирсэн хүн шиг ярих ёсгүй л юм л даа. Ер нь нэг дээгүүр толгойтой нөхөр билээ.

Зочин [64.119.24.106] 2021-04-12 01:58:03

uu bgad bga um u

Chimid XXA [43.228.129.20] 2021-04-12 05:13:33

ZGR ARMI YDJ2 JIL BH ESTOI 1JILD TSERGIN MERGEJIL TR MARSH TAKTIC YMARCH M HALAGDAD BNSHUDE .TGDL DETSKU SAD GD BGMSHUDE PO RUSSI GR PONIMAYTE WI

Зочин [66.181.161.108] 2021-04-12 01:56:08

17 nasiig boliylah heregtei. yadaj horios deesh nasnaas ni tatdag bolmoor bn. yugaach medehgui huuhduudiig zodoj nudeed bhaar halshirahgui yahav dee


75 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
75 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.