Автобусны буудлуудыг чимсэн “ Мөнх тэнгэрийн бичиг”

Aдмин / Энтертайнмент

Энэ сард тохиож буй Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээс шалгарсан шилдэг бүтээлүүдийг нийслэл хот дахь 18 чиглэлийн автобусны буудал болон гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан олон нийтэд толилуулж, үндэсний хэл бичгийн дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг иргэдийн дунд түгээн дэлгэрүүлж эхэллээ.

Монгол бичиг бол хүн бүрийн оюуны үнэт, бахархалт өв учраас иргэд нийтийн тээвэр болон гудамж талбайгаар зорчихдоо Улаанбаатар хотын гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр тус үзэсгэлэнгээс шалгарсан бүтээлүүдийг унших, сонирхох боломжтой болжээ.

Бичиг үсгийг нүдээр үзэж байж суралцдаг. Түүнчлэн үсгийн урлагаар дамжуулан гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлэх сайн талтай. Ийнхүү Үндэсний соёл, бичиг үсгээ олон нийтэд энгийн аргаар толилуулах нь мартагдаж буй эх хэлээ сэргээн хэрэглэх, залуу үеийнхэнд үндэсний хэл бичгээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх, их хотын өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлөх, бичгийн соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээс шалгарсан шилдэг бүтээлүүдийг гудамжны мэдээллийн байгууламжуудад энэ сарын 25-ны өдрийг хүртэл байрлуулахаар болжээ.


Сэтгэгдэл

Бухимдаа [66.181.187.159] 2021-05-17 17:22:57

Боловсролын яам хэдэн жил дараалан төгсөлт, элсэлтийн монгол хэлний шалгалтыг авахгүй гэж шийдлээ. Шалгалт өгөх хэдэн хүүхдэд амар мэт боловч монголчуудыг Азийн шороон түмэн хүнээс ялгаж өгдөг монгол хэл, бичгийг үгүй болгох их аяны хүрээнд монгол хэлний нийгмийн үүргийг санаатай үгүй хийж байна. Урд хөршиийн монголчуудад монгол хэл бичиг хэрэггүй боллоо Манай сайд нар тэдэнтэй хөл нийлүүлж алхлаа.

Зочин [66.181.161.45] 2021-05-17 01:01:51

Бага байхад : - " үлгэрийн далай " гэх ... Бүтэхгүй юмыг хэлдэг ажэээ ...

Зочин [64.119.22.197] 2021-05-16 22:07:22

Босоо Монгол Бичиг шигээн Босоо Монгол ХийМорь ивээх болтугай

Зочин [174.91.166.213] 2021-05-16 21:47:53

Монголчууд маш хөөруу юм зуун жилийн турш бид кирилл үсгээр бичдэг байсан , бид хамгийн түрүүнд бидний эрүүл мэндэд нөлөөлж байгаа хөрсний бохирдолгүй байхын тулд модон жорлонгоос салах санаачлага гаргах , мөн авилга, , болно төрд байгаа муу нэртэй хүмүүсээсээ салах хамгийн гол зүйл асуудал юм .энэ миний бодол

АМЖИЛТ ХҮСЬЕ! [192.82.72.163] 2021-05-16 11:17:03

АГУУ БУРХАНААС ЗАЯАСАН ЭНЭ ХЭЛ СОЁЛОО ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ! МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!

. [192.82.90.191] 2021-05-16 09:45:36

Энэ сайхан хийсэн зүйлийг нь харж, хамгаалж, арчилж байгаарай, монголчууд минь

Zochin [192.82.78.55] 2021-05-16 03:34:57

Manai erunhiilugch Battulga dargiin MGL bichgiig ulamjlal bolgoyo.

zochin [223.104.15.195] 2021-05-15 16:49:56

mongol bichig ymar goe ym be

zochin [223.104.15.195] 2021-05-15 16:48:29

yn hugtsaa be bur moson bairluul

Зочин [192.82.75.169] 2021-05-15 16:17:17

Уйгаржин Монгол бичиг өнөө цагт бидний хэл бичгийн хэрэгцээг хангаж чадахгүй, хуучирч үеэ өнгөрөөсөн бичиг.

Зочин [66.181.161.100] 2021-05-17 11:59:26

хэн хоцрогдсон гээд байгаа юм хэо бичигийн анхан шатны мэдлэггүй хүний үг эсвэл санаатай худал үг

Зочин [192.82.90.191] 2021-05-16 09:46:56

Чи монгол биш, эсвэл эрүүл бишээ

Ёндон [202.179.21.217] 2021-05-16 04:00:25

-2О25- оноос эхлэн монгол бичиг төрийн албан ёсны бичиг болох юм гэсэн.Тэр үеэс эхлэн ард түмний ихэнх нь бичиг үсэг үл мэдэгч болж тооцогдоно. Одоо крилл монголоороо ч зөв бичиж найруулж чадахгүй байгаа төрийн албан хаагч нар чухам бичиг үсгийн хошин шогчид болж таараа.Бид заавал дундад зууны музей шиг амьдрах ёстой гэжүү? Харин язгуур монгол бичиг,хэл соёлоо иргэн бүр тодорхой төвшинд мэдэж байх тухай хуулиар оноогдсон журамт үүрэгтэй байх нь зүйтэй. Хэрэв түүхэн бичгээ эргүүлж хэрэглэнэ гэвэл ланз,соёмбо,согд,дөрвөлжин ч билүү... бүгдийг нь сургах уу? Харин энэ гудамжинд байрлуулсан бичээст самбараа бол улс орон даяараа байнга байршуулж улирал болгонд соёлын яам хариуцан шинэчлэж байгууштай.

Зочин [64.119.16.200] 2021-05-15 12:31:37

Gachin kirileer yadag yum be?!

Иргэн [192.82.85.217] 2021-05-15 09:06:35

Бүх юман дээр туйлшрахгүй баймаар байна үндэсний бичиг сурах нь хүн болгоны үүрэг гэхдээ крилл бичгээ ч сайн эзэмших хэрэгтэй сүүлийн үеийн гадаад хэлтэй өндөр мэдлэгтэй залуу үе маань зөв бичиж чадахгүй байна бөөн алдаа утга зүйн авцалдаагүй юм бичих болж тэгээд улс төр,эрх чөлөө ,ардчилал, банк санхүү ,гадаад бодлого гэх мэт том том юм ярьсан улсууд байх юм яах вэ

байнга байршуул [59.153.114.17] 2021-05-15 07:12:24

монгол бичиг хугацаатай юм шиг ингэж болохгүй,үеийн үед энэ бичиг үсгээ хэрэглэж бичих тулд байнгын ингэж бичиж үлдээ.хотын бүх гудамж талбайд харагдах газар болгон хаяг сурталчилгааг хийж хэвшил болго.тэгж байж монгол үндэстэн гэдгийг хятад болон дэлхийд мэдрүүлнэ шүү дээ.цээжээ дэлдээд би монгол гэж хэлэхын оронд бичиг үсгээ уншаад би монгол хүн гэж чангаар хэлж сурцгаа

Зочин [192.82.87.65] 2021-05-15 13:18:56

Зөв

Зочин [192.82.69.161] 2021-05-15 06:30:05

Tasarhai hayguudiig bvgdiig ni bosoo mgl bolgobol

Зочин [202.21.108.205] 2021-05-15 08:34:54

yag zov


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.