Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад ертөнцөд гарах гол гарц, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон иргэний нисэхийн салбарын хөгжлийн чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлж, мэдлэг чадвар, дадлага туршлагатай боловсон хүчнийг бүрдүүлэн олон нийтийн ашиг сонирхол, эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагаагаар аялал жуулчлалыг дэмжсэн, иргэдийн нийгмийн хэрэгцээг хангасан, эрэлтэд нийцэхүйц, хүртээмжтэй агаарын тээврийг хөгжүүлэхэд оруулж буй онцгой хувь нэмэр, үе үеийн ажилтан, албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир шагнал гардуулсныхаа дараа үг хэлж, “МИАТ” ТӨХК-ийн үе үеийн ажилтан, албан хаагчдад үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 65 жилийн ойн баяр, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийн мэндийг дэвшүүллээ.

“МИАТ” ТӨХК нь дэлхий нийтэд тархсан цар тахлын хүнд цаг үед үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тусгай үүргийн 142 удаагийн нислэгийг олон улсын 24 чиглэлд үйлдэж, гадаад улсаас 26 мянга орчим иргэнийг эх орондоо татан авчирсан байна.

Түүнчлэн Ази, Европын хооронд 300 орчим ачаа тээврийн нислэг үйлдэж, 5 сая орчим килограмм эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэснээс 22 удаагийн нислэгээр эх орондоо вакцин тээвэрлэн авчирч ажилласан юм.


Сэтгэгдэл

ZOCHIN [202.179.26.76] 2021-05-24 04:30:51

MIAT hamt olond bayar hurgie.Ajliin amjilt, hoh monh tengertee iveegdej hun ardaa saihan ayaluulj baihiig erooe.

Зочин [202.9.40.126] 2021-05-24 04:30:46

Хүүрийнсүг л биш шүү манайхааааан. Цагаааааан сонгууууууульььььььь

Мongolian mother [66.181.188.195] 2021-05-24 09:18:35

naad ugee manaihaan gedeg geriinhendee l hel. Cham muu met ni Mongol улсын нийт зон олныг бугдийг нь тулгаж бузар бодлоо тулгадаг нь биш.Нийт ард олны тархийг базах юм биз дээ чи!!!!!Туй май

Зочин [202.126.89.129] 2021-05-24 02:11:07

Avilgachin company iig yagaad shagnaj baigaa um be jenhene avilggal corruption y jenhene uurhai company shuu

Зочин [69.47.29.7] 2021-05-27 14:38:50

umshaach yagaad shagnaj baigaagaa todorhoi bichsen baina!

Зочин [66.181.186.57] 2021-05-24 01:44:56

Sotsializmiin balai shagnalaa odoo bolimoor yumaa...tsag ye chini uur bolood udaj bn sh te

Зочин [112.72.2.222] 2021-05-29 11:38:07

КОММУНИСТ БАЛАЙ ШАГНАЛАА БОЛИУЛАА

Хэхэ [80.43.66.156] 2021-05-23 19:54:15

Одоо болимоор байна аа. Энэ одон тэмдэгээр байгууллага компани энэ тэрээ шагнахаа. Татвөрын хөнгөлт үзүүлэхэд л болно шүү дээ тэр мөнгөөрөө ажилчидаа шагнаж болно. Энэ одон тэмдэгээр яах юм

Зочин [64.119.21.193] 2021-05-24 02:33:07

yes

Баяр хүргие ээ [202.126.89.79] 2021-05-23 15:44:13

МИАТ КОМПАНИ ЦАР ТАХЛИЙН ХҮНД ҮЕД ҮҮРГЭЭ МАШ САЙН БИЕЛҮҮЛСЭЭН. ТА БҮХЭН ДЭЭ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭЖ ЭХҮҮЛ ЭНХ ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

Зочин [66.181.160.123] 2021-05-23 15:26:50

Ардчилсан намыг 30 жил дэмжлээ.Явдаггүй.Хоорондоо таарахаар байсан.Үүл баатараа үсдэхээр биднийг хэн сонгох вэ..

Даваахүү. [66.181.160.123] 2021-05-23 15:19:27

Өнөөдөр хонио хариулж ирээд унд уух явцдаа хэдэн хүүхэдтэйгээ.ерөнхийлөгчийн сонгуульд хэнд санал өгөх ярилцав. Ярьж байгаад утааг багасгасан алдагдсан орд газрыг ХУРААЖ авч үр шимийг нь хүртээж.Бүтээн байгуулалтын олон ажил хийсэн Хүрэлсүхэд өгөхөөр 5 санал нэгдэв

Зочин [64.119.21.193] 2021-05-24 02:37:45

ха ха ха, харин бид ярилцаж бгаад ард түмний мөнгөөр казинодсон хулгайч, худалч хүрэлсүхэд санал өгөхгүй бхаар болов

Зочин [66.181.160.123] 2021-05-23 15:13:31

Сайн байна.Болж бна


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.