Ой, хээрийн болон өнжмөл өвсний түймэр 44.7 хувиар буурчээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг 2021 оны 04 дүгээр сарын 06-наас 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулж, давхардсан тоогоор хөдөлгөөнт эргүүлд нийт 12213 алба хаагч, 4603 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Алба хаагчид ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 152 зөрчил илрүүлж, газар дээр нь арилгууллаа.

Мөн нийслэлийн ногоон бүсэд гал түймэр гаргаж болзошгүй зөрчил гаргасан 15 иргэнийг 1.500.000 төгрөгөөр торгож шийтгэлийн арга хэмжээ оногдуулжээ.

Нийслэлийн ногоон бүсэд зорчсон 12607 автомашин, 41287 иргэнд сэрэмжлүүлэг хүргэн явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гарын авлага, санамж сэрэмжлүүлгийн материалыг 2800 ширхэгийг тарааж, ойн санд ойр амьдардаг 1000 айл өрхөөр гал түймэр гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан ажиллалаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 152 удаагийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, гагнуур хийхдээ аюулгүй ажиллагааг хангаагүй, татсан тамхи, чүдэнз, асаасан түүдэг галын үнс нурмаа бүрэн гүйцэд унтраагаагүй зэрэг зөрчлийн улмаас гал түймэр гарчээ.

Эргүүл хийх явцдаа зөрчлийн 64 буюу 42.1 хувийг илрүүлж, иргэд, олон нийтэд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажилласан нь өнжмөл өвсний гал түймрийн тоо буурах нэг үндсэн үзүүлэлттэй байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 123 нэгж буюу 44.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [124.158.95.5] 2021-06-15 00:56:48

Засгийн газар бууруулж чадлаа гэж л битгий хэлээрэй дээ

Зочин [202.9.46.131] 2021-06-14 10:59:00

бороонд талархаж бнаа

Зочин [202.9.46.144] 2021-06-15 00:25:25

Би тэнгэрээс бороо хайрлаач гэж залбирсан юм. Тэгээд л бороо орж байгаа юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.