Туулын эрэгт газар эзэмшиж байсан 19 ААН-ийн эрхийг хүчингүй болголоо

Aдмин / Хууль

ХУД-ийн 17 хороо, Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 АНН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар мэдээлэл хийж байна.

Газар зохион байгуулалтын алба:

Эдгээр газрын эрхийг хамгаалалтын бүсэд орсон учир цуцалсан. Хан Хиллс орчмын 19 ААН-ын газрыг хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийг дуусгавар болгосон мэдэгдлийг өнөөдөр хүргүүлсэн.

Нийт 22 ААН-ийн газар эзэмших судалгаа байдгаас энэ удаад 19-ийг нь хүчингүй болгосон. Гурван компанийн газарт барилга баригдсан байгаа учраас барилгаас бусад газрыг нь хүчингүй болгоно.

Газар олголтын хугацаа нь хамгийн уртдаа 15 жилээр олгодог. Эдгээр ААН-үүд янз бүрийн хугацаатай байсан. Тухайн иргэн аж ахуйн хувьд нөхөн төлбөр яригдана. Хэрэв дуудлага худалдаагаар авсан бол ямар хэмжээний зардлаар авсан зэргийг харгалзан харилцан тохиролцоно.

Засаг даргын 2021 оны захирамжийн хүрээнд тухайн газрыг ундны усны ай сав газрын хүрээнд буцааж авсан.

Ойн сан, усан сан бүхий газруудад ажлын хэсгүүд гарч судалгаа хийж буй. Тус судалгааны дагуу шалгаж байна.

2009 оны тогтоолоор тухайн газар нутаг нь энгийн хамгаалалтын бүсэд байсан. 2021 онд Засаг даргын ажлын хэсэг байгуулагдаж уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Энэ газар эзэмших эрхүүдийг хууль бус гэж ойлгож болохгүй. Тухайн үеийн хууль, тогтоолдоо үндэслэн газар олгосон. Харин одоо тогтоолд өөрчлөлт орж байна.

Хүчингүй болгосон газруудыг нийтийн эдэлбэр газарт авах талаар ярьж байна. Энэ жил бид 20 орчим газрыг нийтийн эдэлбэр болгосон.


Сэтгэгдэл

Иргэн [122.201.21.58] 2021-06-15 15:15:23

Дунд голын хойд эргээр барилга бариад байгаа нөхдүүдийн газрын эрхийг цуцлаачээ!

Уу [202.55.188.91] 2021-06-15 07:37:32

Цуцлахаа мэдсэн юм бол яах гэж зөвшөөрөл олгосон юм. Зөвшөөрөл олгосон гарын үсэг зурсан хүнтэй нь хариуцлага тооцож тэр хүнээр нөхөн төлбөрийг нь гаргуул. Одоо ажлаа өгсөн бх нь хамаагүй.

Зочин [112.72.8.142] 2021-06-15 07:14:15

Одоо энэ 19 ААН хахуульд өгсөн мөнгөө буцааж нэхэхээр бүр гоё юм болно доо

Ийш нь ханд [192.82.90.202] 2021-06-15 07:06:15

Зайсан гүүрнээс баруун тийш 200м туул голын урд эрэг дагуу туулын бургасанд гэр хороолол нэмэгдсээр л байгаа...

Зочин [202.21.108.4] 2021-06-15 06:23:41

Анхнаас нь газар олгосон хүмүүсээр нь нөхөн төлбөрийн гаргуулаж хариуцлага тооцох ёстой яагаад ганцхан хатан туулаа бут сөөгийн бүгдийн аваад хаячихдаг арилсан дотортой хүмүүсээр буцааж сэргээлэх хэрэгтэй төр засаг эх орноо гэж байгаа л юм бол төмөр нүүрээ харуулах хэрэгтэй

зочин [103.57.95.190] 2021-06-15 05:57:58

Эрх мэдэл олгож шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй, Улаанбаатар хот ногоон бүс гэх юмгүй боллоо,Ганц гайгүй ногоон бүс нь Хатан Туул голоо дагасан моднууд , Гаднын өндөр хөгжилтэй улс орнууд голоо дагасан мод бутаа хайрлан хамгаалж ногоон бүс хэвээр нь байлгадаг, Манайх эвдэж сүйтгэхээс өөр юм байхгүй Хаанаасаа хаалгач гэгчээр доогуурх гарууд нүднээс далд сүйтгэж өгч байна,

H [66.181.189.119] 2021-06-15 05:52:22

Marshalliin gyyrnii khajuud bgaa Amarsaikhan saidiinkhaa gazar baishing yakh gej bna?

Зөв зөв. [202.131.225.53] 2021-06-15 05:51:34

Хүмүүсийн хөрөнгийг ийм устай, нурамгай, ирээдүй муутай газарт байрлуулж хохироож болохгүй ш дээ.

ard [202.9.47.27] 2021-06-15 05:49:01

эгэ дархан заацтай богдуулааар баыгааа барилгуудааа яахуууу баоьсан барьж баыгааа

. [103.57.92.48] 2021-06-15 05:46:38

Хууль бус газруудыг буцааж авч байгаа нь сайн байна, харин буруутай хүмүүст хариуцлага тооцож хуулийн дагуу хохиролыг барагдуулах хэрэгтэй


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.