Цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна

Aдмин / Нүүр

Сүүлийн өдрүүдэд үе үе орж буй дуу цахилгаантай ширүүн бороо нь үер уснаас үүдэлтэй цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.

  • Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх,
  • Цахилгааны дэд станц, щит байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай дуудлага өгөх, хүн мал амьтан аль болох ойртуулахгүй байх арга хэмжээг боломжоороо авах,
  • Цахилгааны щит, байшин барилгын хонгилын давхарт ус орохоос урьдчилан сэргийлэх. Шаардлагатай бол үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс багагүй өндөрт байрлуулах г.м,
  • Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах, залгаастай болон шалбарсан кабель, утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, засварлуулах,
  • Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 лавлах утас болон цахилгаан хэрэглэгч аппликэйшнээр зураг, хаяг байршлыг баталгаажуулан илгээх , 137004 дугаарт мессэжээр мэдээлэх боломжтой.

Дээрх зөвлөмжийг ойр тойрныхон ялангуяа хүүхэд багачуудад хэлж анхааруулан өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: УБЦТС ТӨХК


Сэтгэгдэл

zochin [192.82.65.32] 2021-07-06 08:07:48

psda ene ulsad chin amid yvah arga bn uu?

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [66.181.185.228] 2021-07-05 13:40:15

МОНГОЛ.УЛСЫН.ЗАСГИЙН.ГАЗРЫН.ЦАХИЛГААН.ШУГАМ.СҮЛЖЭЭН.КАБЁЛИЙН.ШУГАМААР.ХЭТ.ДАВАРСАН.АВКАНИСТАН.ТАЛИБАН.НЭРТЭЙ.НАРАНТУУЛ.ЗАРХ.ДЭЭР.ГОО.САЙХАНЫ.БАРАА.ХУДАЛДДАГ.БҮДЭЭГИЙН.АЛТАНТУЯАГЫН.БҮЛЭГЛЭЛҮҮД.ЯВААД.БАЙГААГ.ЗОГСООХ.ХЭРЭГТЭЙ.БАЙНА..089.ДҮГЭЭР.АНГИД.БАЙСАН.ХУЛГААЧУУД.ХҮН.АЛААД.БАЙГААГ..ХЭТ.ДАВРУУЛЖ.БАЙГАА.ХҮН.НЬ.ХУШУУЧ.ГЁНЁРАЛ.БААСТЫН.ПҮРЭВ.УДИРДАЖ.БАЙДАГИЙГ.НЬ.БОЛИУЛЖ.БОЛДОГҮЙ.ЮМУУ..ҮҮНЭЭС.ЧИНЬ.БОЛООД.ЦАХИЛГААНЫ.СААТАЛ.ГЭМТЭЛ.ГАЛ.ТҮЙМЭР.ҮҮСЭЖ.БАЙГАА.ЭНЭ.ХУЛГААЧУУДЫН.ДОТОР.ЦАРИЛГААНЫ.МЭРГЭЖИЛТЭЙ.ХУЛГААЧУУД.ОЛОН.БАЙГААГ.ХОРЛОН.СҮЙТГЭГЧИД.ГЭЖ.ҮЗЭЖ.БАЙНА.ШҮҮ.ДЭ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000