Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчидтэй уулзав

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цар тахлыг даван гарахад хамтран ажиллахаар санал солилцож, импортын эмийн үнийн асуудал дээр анхааран ажиллахыг хэлэлцлээ.

Хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Монос трейд, Мөнхийн тун, Омбол ХХК, Мандал трейд ХХК, Еврофарм ХХК, Монгол Фарм ХХК, Монос Фарм трейд, АзиФарма ХХК эм ханган нийлүүлэх нэгжийн төлөөллүүд оролцлоо.


КОВИД-19 цар тахлыг даван гарахад төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын эхэнд онцлов. Мөн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалахад төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг дагаж нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлдэг аж ахуй нэгжийн төлөөлөл хэлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.237] 2021-07-18 19:51:08

Нүгэл нь арвижиж ... нэг мэдэхэд...

Зочин [122.201.22.228] 2021-07-17 01:00:02

Энэ Энхболд гэж Сарангэрэлээс өөрцгүй тэнэг мал байнаа. Хүн хоорондын зай барих хорио цээрийн дэглэм яасан бэ, циркийн сургуультай үхрээс дор ийм тэнэг мал шиг ЭМ-ийн сайдтай байхад ковид багасана гэж үлгэр. Энэ новшийг зайлуулаач.

зочин [122.201.19.99] 2021-07-17 00:54:07

Дүнкүү сайд зайлаагүй юм ууу харах царайны маанаг

Зочин [150.129.140.13] 2021-07-16 14:21:35

Норов 7 хэд байгаад хэд болсныг нь сурвалжлаач

Иргэн [66.181.191.54] 2021-07-16 13:09:32

Хамгийн хайр найргүй, хуга нуга ашиг хийдэг улс даа.

z [139.5.217.40] 2021-07-16 13:05:18

Хамтран ажиллаж, хамтран хянаад үнэ сэм нэмж зөрүүг нь хусахгүйгээ харуулж заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцал

Д [66.181.188.176] 2021-07-16 11:01:32

Ковидын уед хамгийн ашигтай ажиллаж байгаа боловч унээ улам л нэмээд байх юм

Зочин [64.119.18.210] 2021-07-16 09:59:56

Өвчин дээр үнэ нэмж аврагсад


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.