Тээврийн цагдаагийн алба: Зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

Aдмин / Нүүр

Энэ сарын 27-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 288 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн 16, зөрчлийн шинжтэй 209, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 32, бусад 31 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 4 хүн гэмтсэн бол, орон нутагт хоёр хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Мөн хүүхэд өртөж гэмтсэн зам тээврийн осол нийслэлд дөрөв бүртгэгджээ.

Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 42, орон нутагт 39 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.