Этилжүүлсэн бензинийг дэлхий даяар хэрэглэхээ больжээ

Aдмин / Гадаад мэдээ

ПРЕТОРИ. /Agence France-Press/. Хар тугалганы нэгдлүүд агуулсан этилжүүлсэн бензинийг дэлхий даяар хэрэглэхээ болилоо гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн UNEP гүйцэтгэх захирал Ингер Андерсен мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, этилжүүлсэн бензиныг хэрэглээнээс хассан хамгийн сүүлчийн улс нь Алжир болсон байна.

“Этилжүүлсэн бензинийг хориглох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хүний ​​эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал алхам боллоо" гэж Андерсен цохон тэмдэглэжээ.

Октаны тооны нэмэгдүүлэхийн тулд детонацын эсрэг хольцтой /тетраэтилсвинец (ТЭС)/ бензинийг этилжүүлсэн бинзен гэдэг. Хорт хавдар үүсгэгч энэ бодисыг 1920-иод оноос АНУ-д их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ. Мэргэжилтнүүд этилжүүлсэн бензинээр ажилладаг автомашин 100 км тутамд агаар мандалд 3-4 грамм хар тугалга ялгаруулдаг болохыг тогтоож, энэ төрлийн түлш нь хүний ​​бие, байгаль орчинд аюултай болохыг анхааруулсан байна. Гэсэн хэдий ч 1970 -аад он хүртэл дэлхий даяар бараг бүх бензин ийм хольцтой байв. Харин олон орны эрх баригчид энэ төрлийн бензинийг хориглож эхэлснээр өнгөрсөн зууны эцэс гэхэд байдал эрс өөрчлөгдсөн байна.

Кенийн нийслэл Найроби хотод төвтэй UNEP-ийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, дэлхий даяар этилжүүлсэн бензинээс татгалзсанаар жилд 1.2 сая гаруй хүн цагаасаа эрт нас барахаас урьдчилан сэргийлжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [203.23.49.49] 2021-08-31 21:53:46

Монголд гаднаас авсан бензиныг этилжүүлээд ТЭС гэсэн колонк байгуулаад байгаа юм уу. Даанч муухай үнэртэй байсан юм

иргэн [103.229.123.249] 2021-08-31 19:14:12

Монголд ТЭС нэртэй ШТС тэгээд ямар учиртай нэр өгсөн болж байна

Зочин [66.181.186.47] 2021-09-01 22:28:10

ТЭЦ гэх гэж бгаад андуураад шассс


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.