Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 18-нд эхэлнэ

Aдмин / Хууль

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулна. Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам оролцохоор СЕХ-нд бүртгүүлж, батламжаа аваад байгаа юм. Намууд нэр дэвшигчдийнхээ материалыг есдүгээр сарын 6-нд СЕХ-нд хүргүүлэх ёстой бөгөөд СЕХ материалыг хянаад ажлын тав хоногт багтаан бүртгэсэн эсэх шийдвэрээ гаргах хуулийн заалттай юм.

Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэхээр хуульд заажээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд эрх баригч МАН-аас Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугарын нэрийг дэвшүүлээд байгаа бол АН-аас Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлсэн байгаа билээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.109] 2021-09-06 04:24:29

АН шүүхээр шийтгүүлэх гэмт хэрэгтэнээ хэргээс хэд хоног ч болов чөлөөлөх гэж нэр дэвшүүлсэн байна. Уул нь шүүхийн шийдвэрийн дараа дэвшүүлэх ёстой. Даан ч АН дампуурсан учраас мөнгөтэй л бол хэрэгтэнүүд нэр дэвшдэг болж дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000