Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд өгнө

Aдмин / Эрүүл мэнд

Гадаад улс руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа талаар өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн.

Тэгвэл гадаадад зорчих иргэдэд дараах зүйлсийг УОК-ын шуурхай штабаас анхаарууллаа.

  • Коронавирус илрүүлэх молекул биологийн шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн лабораторийн шинэ байранд өгнө.
  • Шинжилгээ өгөх иргэн гадаад паспортын хуулбарыг авч очно.
  • Шинжилгээний төлбөр 50,000 төгрөгийг шинэ лабораторийн байрны урд талын дунд хаалгаар орж кассанд тушаана.
  • Төлбөрөө тушаасны дараа шинэ лабораторийн байрны зүүн урд хаалгаар орж, сорьц авах хэсэгт шинжилгээ өгнө.
  • Шинжилгээний хариуг тухайн өдрийн 22.00-24:00 цагийн хооронд англи хэл дээрх маягтаар ХӨСҮТ-ийн 1а байрны амбулаторийн хойд хаалгаар орж, нэг давхарт ирж авна.

Шинжилгээний хариугаа авахдаа өөрийн мэдээллээ шалгаж авна уу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.