Ургац хураалтын ажилд туслахаар 300 гаруй оюутан нийслэлээс хөдөллөө

Aдмин / Орон нутаг

Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад буй.

Өнөөдөр МУБИС-ийн Биен тамирын сургуулийн 300 гаруй оюутан ургац хураалтад оролцохоор Төв аймгийн Жаргалант сумыu зорихоор СТӨ-нөөс хөдөллөө. Ургац хураалтад оролцож буй оюутнуудын хичээлийг нөхөхийн тулд тусгай хөтөлбөр гарган ажиллахаар болсон юм.

Есдүгээр сарын 1-ний байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлээд байсан юм.

Ургац хураалтад оролцох хүсэлтэй оюутнууд сургууль, сургуулиараа нэгдэн намрын ажилд явж буй юм.


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.97] 2021-09-12 13:32:44

мундаг байна.., залуустаа баярлалаа.., Гэдсээ чирээд ирэв дээ

Цээмээ [66.181.161.56] 2021-09-12 11:10:12

Оюутнууд ангиараа ургац хураалтад явах маш ихач холбогдолтой. Хамтын хөдөлмөр, хүмүүжил, хатуужил гээд бүх зүйлийг мэдэрч залуу нас учраас хамт олноороо явахад ядрахыг мэдэхгүй л нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрчихсөн байдаг юм даа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.