БНАСАУ Тайванийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн АНУ-ыг шүүмжилжээ

Aдмин / Гадаад мэдээ

ПЁНЬЯН. /Yonhap/. БНХАУ-АНУ-ын өрсөлдөөн улам гүнзгийрэх болоод буй энэ үед БНАСАУ Тайванийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн АНУ-ыг шүүмжлээд, Бээжингийн “Нэг Хятад бодлого”-ыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чун Ый Ён, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Сөүл хотноо хэлэлцээ хийхээр товлоод буй энэ өдөр Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ энэхүү шүүмжлэлийг гаргасан байна.

“Саяхан АНУ Хятадад шахалт үзүүлэх түрэмгий ажиллагааныхаа хүрээнд Тайванийн асуудалд илэрхий хөндлөнгөөс оролцсон нь Хятадын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж байна” гэж “KCNA” мэдээлжээ.

Үүнд бичсэнээр, АНУ эмзэг асуудалд нь оролцох замаар Тайванийг Хятадад шахалт үзүүлэхэд ашиглан Хятадын өсөлтийг сааруулж, улс орныг задалж, эцсийн дүнд социалист тогтолцоог нь нураахыг зорьж байна.

Мөн "KCNA" АНУ Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцсон саяхны жишээнүүдийг дурджээ. Үүнд, АНУ-ын нисэх онгоцнууд Тайванийн нисэх буудалд газардаж, Вашингтон Тайваньд 750 сая ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдаалах шийдвэр гаргаж, Тайванийн Ерөнхийлөгчийг олон улсын бага хуралд урих төлөвлөгөө гаргасан зэргийг онцолсон байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.174] 2021-09-16 07:10:20

ЭНЭ ЗАЛУУ МУНДАГ УДИРДАГЧ ЮМ ЭНЭ МЭДЭГДЭЛ БОЛ ХЯТАДЫГ ӨӨРТӨӨН ТАТАХ ДАЙСАНЫХААН ИСРЭГ ХАМТАРГЧТАЙ БОЛОХ ЭДИЙН ЗАСАГЫН ДЭМЖЛЭГ АВАХ ЧУХАЛ ЗҮҮЛЬ

Зочин [202.9.46.167] 2021-09-16 00:03:36

Муу дарангуйлагч

Зочин [64.119.25.106] 2021-09-15 07:32:03

zaa solongos bolij uz

Зочин [202.55.191.194] 2021-09-15 03:40:49

АНУ одоо энэ БНАСАУ-н тарган тооройг дүүжлээд Тайвань сөргөлдөөн рүү тууштай орох цаг нь болсон

Zochin [66.181.180.217] 2021-09-15 07:06:16

Бусдын хэрэгт байнга хошуу дүрж дэлхийг там болгож ашиг олж амташсан янкуудын дээр пуужин тавих эр зориг ганцхан энэ хүүд л бий


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.