Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Aдмин / Нүүр

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст бороо орж, бага зэрэг сэрүүснэ

2021 оны 09 сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо орно. Салхи их төлөв баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, 21-нд Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Сэтгэгдэл

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.69.130] 2021-09-19 15:53:45

СОНС.СОНС.СОНС.РАДИО....ӨНӨӨДӨР.МАЛЧИН.ТЁЛЁВИЗИЙН.СУВАГ.ДЭЭР.ОРОС.УЛСЫН.САНСАРЫН.НИСЛЭГ.УРАН.САЙХАНЫ.КИНО.ГАРЧ.ТУХАЙН.КИНОНЫ.ҮЁД.ЗҮҮН.ХАРАА.ХОТЫН.ХОЙНО.БАЙХ.ЭЗЭНГҮЙ.ХООСОН.4.ДАВХАР.БАЙШАНД.САНСАРЫН.ХӨЛӨГИЙН.ЭКИПАЖУУД.БАЙРАЛЖ.ХӨЛӨГИЙН.УГСРАЛТЫН.КИНО.ЗУРАГ.АВСАН.ҮЁИЙГ.САЙТАР.САНУУЛЛАА.ХАРИН.ТӨГСГӨЛИЙН.ФОТО.ЗУРАГ.ДЭЭР.ДАМДИНСҮРЭНГИЙН.БАТСҮХИЙН.ДҮҮ.НИСГЭГЧ.ТҮМЭНБАЯРЫН.ДҮҮ.БАТБАЯРЫН.ОРОС.ХҮН..БАЙХ.ҮЁИЙН.ФОТО.ЗУРАГ.БАЙНА.БАТБОЛД.Ч.БАЙНА.САНСАРЫН.НИСГЭГЧ.ЮРИЙ.АЛЁКСЁЙЁВИЧ.ГАГАРИН.НЬ.МАРШИЛ.ЛУВСАН.ДҮГЭР.ЭРДЭНЭБАТ.ЭНХТӨР.УУГАНЦЭЦЭГ.СОДЧИМЭГ.МӨНХЦЭЦЭГ.ТУУЛ.ЗУРААЧИД..БАЙДАГ.БАЙНА .СССР.СЛУШАЁТ.САНСАР.СОНС.РАДИО.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.