ХААН Банк: МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
Цахим залиланд өртөж, данснаасаа мөнгөө алдсан 9 харилцагч өнөөдөр ХААН Банкны төв оффист ирсний дагуу банкны удирдлага, холбогдох газрын мэргэжилтнүүд хүлээн авч уулзсантай холбоотой мэдэгдэл гаргаж байна.
Сүүлийн үед цахим залилан, кибер гэмт хэргийн гаралт Монгол Улсад өсөж, банкны харилцагчдын и-мэйл, фэйсбүүкийн нууц мэдээллийг хууль бусаар олж авч түүгээр дамжуулан харилцагчийн интернэт банкаар данснаас нь зарлагын гүйлгээ хийх тохиолдол цөөнгүй гарч, үүнтэй холбоотой нэр бүхий харилцагчид хохирол амссанд ХААН Банкны зүгээс харамсаж буйгаа илэрхийлж байна.
ХААН Банкны удирдлагууд эдгээр харилцагчийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдал, тулгарсан бэрхшээл, шийдлийн тухай нээлттэй ярилцаж, санал гомдлыг нь сонслоо. Уулзалтын үеэр хуулийн байгууллагаар дамжиж хэрэг шийдвэрлэх үйл явц удаашралтай байгаа, ХААН Банкны зүгээс дэмжлэг үзүүлэхгүй, хуулийн байгууллагатай хамтран ажиллахгүй байна, хэргийн үйл явцын тухай харилцагчдад мэдээлэл өгөхгүй, санаа тавихгүй байна гэсэн санал, гомдлыг иргэд хэлж байв. Мөн банкнаас хохирлоо гаргуулах шаардлага тавьсан төдийгүй хуулийн байгууллага ХААН Банкны дунд иргэд мухардаж байгаагаа уламжиллаа. Эдгээр харилцагчийн дунд мөнгийг залилсан эзэн холбогдогчийг хуулийн байгууллага олж тогтоосон бөгөөд тэдэнд шүүхээр ял шийтгэсэн тохиолдол ч байгаа юм.
Банкны холбогдох удирдлагуудын зүгээс үүссэн нөхцөл байдал, харилцагчдын бухимдлыг ойлгон, харилцагчдын санал гомдлыг хүлээцтэй сонсож, тайлбар, мэдээлэл өгсөн төдийгүй хууль зүйн зөвлөгөө өгөх тусгайлан хуульч, өмгөөлөгч томилон ажиллуулахаа энэ үеэр мэдээллээ. Мөн энэхүү уулзалтыг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэбсайтууд шууд дамжуулсан. Банкны зүгээс тэдгээр хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөө, харилцагчдынхаа эрх ашгийг хүндэтгэн үзэж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг нээлттэй байлцуулж уулзсан болно.
Уулзалтын дараа Харилцагчийн үйлчилгээний газар болон холбогдох мэргэжилтнүүд харилцагч тус бүртэй ганцаарчлан уулзаж, хэргийн үйл явц, банкнаас шаардлагатай тусламж дэмжлэгийн тухай зөвлөж, мэдээлэл өгсөн бөгөөд харилцагч тус бүрт эргээд мэдээлэл өгөхөөр тохирлоо.
Цахим гэмт хэрэг дэлхий даяар нэмэгдэж, гэмт хэрэгтнүүдийн арга заль улам нарийн болж байна. Тийм учраас интернэт хөгжсөн энэ үед харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдал, хувийн мэдээлэл, нууц үгээ хамгаалах, болгоомжтой хандах, анхааруулах үүднээс бид банкныхаа боломжит бүхий л сувгаар мэдээлэл зөвлөмж хүргэн ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж буй “Ятгах тусам нягтал”, “Нягтлах тусам аюулгүй” аянд идэвхтэй оролцож ирсэн. Тиймээс иргэд харилцагчид банкан дахь өөрийн мэдээллийг шинэчлэх, и-мэйл хаягийнхаа нууц үгийг тааварлахад хялбар биш, үсэг, тэмдэгт, тоо оруулан хийх, дансаа болон картаа бусдад ашиглуулахгүй байх нь өөрийгөө цахим эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг юм. Мөн өөрийн регистр, нэр хаяг, утасны дугаараа сошиал орчинд нээлттэй тавихгүй байх, онлайн худалдаа хийхдээ болгоомжтой, хариуцлагатай хандахыг банкны зүгээс зөвлөж байна.











































.jpg)












.jpg)






Бизнесийн ёс зүйн үндэсний III форум болно
ЧУУЛГАН: "Төрийн ажлыг гялс явуулъя, Ардын намынхаан"
ЧУУЛГАН: Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэнэ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ
Ардчилсан намын удирдлагууд БНСУ-д оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
О.Баасанхүү: Улс төрийн нам Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл нэн даруй үйл ажиллагааг нь зогсооно
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв
Politico: Жоли Украинд айлчлахаа эрх баригчдад нь урьдчилан мэдэгдээгүй