Хөнгөн цагааны үнэ 3000 ам.доллар давжээ
ЛОНДОН. /TASS/. Лондоны металлын биржийн (LME) арилжааны явцад хөнгөн цагааны үнэ 2008 оны долоодугаар сараас хойш анх удаа нэг тонн нь 3000 ам.доллар давжээ.
Арилжааны мэдээллээс үзэхэд Москвагийн цагаар 10 цаг 19 минутад /Улаанбаатарын цагаар 15 цаг 19 минут/ нэг тонн нь 3014.5 ам.долларт хүрсэн байна. Харин 10 цаг 30 минутын байдлаар нэг тонн хөнгөн цагаан 3010 ам.доллароор арилжаалагдсан бөгөөд энэ нь өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийнхээс 1.5 хувиар өссөн үнэ аж.
Хөнгөн цагааны үнэ ийнхүү өссөнтэй холбоотойгоор анхдагч хөнгөн цагаан, хөнгөн цагааны исэл үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компаниудын нэг болох Оросын Русал компанийн хяналтын хувьцааг эзэмшигч “En + Group”-ийн хувьцаа 5.2 хувиар өсөж, 873 рубль болжээ.
www.montsame.mn
Сэтгэгдэл