Банканд бүртгэлтэй мэдээллээ шинэчлүүлснээр та эрсдэлээс сэргийлнэ

Aдмин / Эдийн засаг

Харилцагч банкнаас тань утсаар холбогдож, эсвэл и-мэйл, мессежээр мэдээллээ шинэчлэх тухай танд сануулж байсан уу? Хэрэв тийм бол энэ нь харилцагч таныг санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэхээр банк өөрийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг юм. Энэ сануулгыг үл тоон мэдээллээ шинэчлүүлэхгүй явснаар харилцагч та санхүүгийн эрсдэлд орж болзошгүй юм.

Нөгөөтээгүүр банкнаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэвийн, саадгүйгээр авахын тулд харилцагч та Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу өөрийн бүртгэлтэй мэдээллээ тогтмол шинэчлүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Хэрэв таны дор дурдсан мэдээлэл өөрчлөгдсөн, эсвэл танд банкнаас мэдээллээ шинэчлүүлэх тухай сануулсан мессеж очсон бол та өөрт ойр байрлах салбар нэгжид хандан эсвэл Киоск машинаар дамжуулан (Байгууллагын харилцагчийн хувьд заавал салбар нэгжид хандана) 2021.10.31-ний өдрийн дотор багтаан мэдээллээ шинэчлүүлнэ үү.

Иргэн:

  • Овог, нэр
  • Регистрийн дугаар
  • Иргэншил
  • Гэрийн хаяг
  • Ажил эрхлэлт /албан тушаал, ажлын газрын нэр, хаяг/
  • Гар утасны дугаар
  • И-мэйл хаяг
  • Бичиг баримтын хугацаа дууссан бол шинэчлэх

Байгууллага:

  • Хуулийн этгээдийн нэр, дүрэм
  • Үйл ажиллагааны чиглэл
  • Хаяг
  • Холбоо барих утасны дугаар
  • И-мэйл хаяг
  • Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх мэдээлэл
  • Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах бичиг баримт
  • Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл, бичиг баримт
  • Банканд бүртгүүлсэн дараах бичиг баримтын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд:
  1. Хуулийн этгээдийн гэрчилгээ
  2. Тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл
  3. Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл, бичиг баримт

Биечлэн мэдээллээ шинэчлүүлэх тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлэн, өөрт ойр байрлах салбар нэгжид хандана уу.

Монгол Улсын иргэн:

  • Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт (хүчин төгөлдөр)

Гадаад улсын иргэн:

  • Гадаад паспорт
  • Оршин суух үнэмлэх

Байгууллага:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон гэрчилгээ
  • Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах бичиг баримт
  • Эцсийн өмчлөгчдийн бичиг баримт
  • Гүйцэтгэх захирал, эрх бүхий этгээдийн бичиг баримт

Үйл ажиллагааны чиглэлд нь тусгай зөвшөөрөлтэй бол тухайн тусгай зөвшөөрөл

  • Шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт материал (Байгууллагын төрлөөс шалтгаалан бүрдүүлэх материал өөр тул бүрдүүлэх материалтай ЭНД дарж танилцана уу.)

Киоск машинаар дамжуулан мэдээллээ шинэчлэх бол танд зөвхөн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх байхад хангалттай.

Киоск машинаар хувийн мэдээлэл шинэчлэх зааварчилгаатай ЭНД дарж танилцана уу.

Харилцагч та мэдээллээ шинэчилснээр дараах ач холбогдолтой:

  • Банкны үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай, хэвийн авах
  • Банкнаас гаргаж буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, аян, урамшуулал болон бусад лояалти хөтөлбөр, мэдээллүүдийг цаг алдалгүй авах
  • Онлайн банкны боломжит үйлчилгээг авах
  • Интернет банканд бүртгүүлэх
  • Мобайл банканд бүртгүүлэх, нууц үгийн блок гаргуулах
  • Телефон банканд бүртгүүлэх
  • Карт захиалан гэр болон ажлын хаягаараа хүргүүлэн авах зэрэг үйлчилгээг онлайнаар 24/7 авах боломжтой.

Иймд хэрэв банкны ажилтан тантай утсаар холбогдож, эсвэл банкны зүгээс и-мэйл, мессеж, дуут мессежээр тодорхой хугацааны дотор банкны салбар, нэгжид очин мэдээлэл шинэчлэх тухай мэдэгдсэн бол та даруйхан очиж мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай юм. Хэрэв заасан хугацаанд очиж амжаагүй бол таны банкны үйлчилгээг түр хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг болохыг танд сануулъя.

Харилцагч та хэрэв гадаад улсад амьдардаг бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан банканд бүртгэлтэй мэдээллээ шинэчлүүлэх боломжтой. Ингэхдээ итгэмжлэлд таны ямар мэдээлэл өөрчлөгдсөн болон ямар мэдээллээ шинэчлүүлэх тухайгаа тодорхой дурдаж өгөх шаардлагатай байдаг. Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.