Сайдууд солигдож, Засгийн газар “давхар дээл”-тэй болох нь тодорхой юм байна

Aдмин / Хууль

Л.Оюун-Эрдэнийн кабинетаас зарим сайд солигдож, Их хурлын гишүүдээс сайд томилогдох нь тодорхой юм байна. Яг хэдийд вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Шинэ он гарах болов уу... Одоогоор намдаа, намын даргадаа нөлөөгөө алдаагүй байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд сайд нар нь УИХ дотроос байх нь зөв юм байна гэдэг дээр ганхахгүй байр суурьтай байгаа. Түүний бодлого, үг бол өнөөдөртөө бараг эцсийн шийдвэр хэвээрээ байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан “Ер нь бол өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааг харж байхад сайдуудын дийлэнх нь парламент дотроос байх нь зөв байна. Ажил илүү хурдан урагшлах, асуудал шийдвэрлэгдэх талаасаа гүйцэтгэх засаглалд хууль тогтоогчдоос байх нь дээр. Парламентын гадна байгаа сайдууд өнөөдөр чуулганы танхим руу орохоос халагладаг болжээ. Учир нь гишүүд тэднийг ямар нэг байдлаар гоочилж, өөрсдийнх нь асуудлыг шийдэхгүй бол салбартай холбоотой асуудлыг нь, салбарынх нь хуулийг царцаах зэрэг амаргүй байдал үүсгэх боллоо. Яаж ч болохгүй байна. Тэгэхээр УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогддог учраас гүйцэтгэх засаглалд бас төлөөлөх нь хууль эрх зүйн хувьд боломжгүй зүйл биш юм” гэжээ. Энэ нь Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газар “давхар дээл”-тэй байх байр суурийн тодорхой илэрхийлэл. Ер нь бол Ерөнхийлөгчийн бодлогоор бүх зүйл явах боломжтой. Учир нь энэ парламентын гишүүд 100 хувь багцлагдсан, У.Хүрэлсүхийн дэмжлэг, түүний шууд нөлөө, түүнд нээнтэггүйгээр сонгогдсон нэг ч гишүүн байхгүй. Шулуухан хэлэхэд, түүний өмнө ёсолж нэр дэвших эрхээ аваагүй УИХ-ын гишүүн байхгүй. Тийм учраас одоохондоо Ерөнхийлөгчөөс зөрж солиорох дурак байхгүй нь тодорхой. Сайдуудаас сугалах, өөрчлөлт оруулах процесс дээр заавал түүнээс үг авна. Хөндлөн дуугарах л юм бол алуулна.

“Давхар дээл”-тэй байх хоёр дахь том хүчин зүйл бол УИХ-ын гишүүд бараг тэр чигээрээ үүнийг дэмжиж байна. Ил тод илэрхийлэх хүн байхгүйгээс бус хаалганы цаана бүгд үүнийг хэлэлцэж байна. Шалтгаан нь тодорхой, ихэнхэд нь сайдын суудал ойрхон харагдаж байгаа. Үүнийг нийгэмд “дараагийн ээлжийнхэн хоолондоо орох” нь гэж ярьдаг. Юу гэж хэлэх нь тэдэнд хамаагүй, УИХ-ын гишүүний суудлаа сайдын суудалтай зэрэгцүүлэх нь чухал. Гэхдээ хуульд өөрчлөлт орж, сайд болцгоотлоо гишүүд тэвчээртэй, даруухан байх хэрэгтэй. Тэр жил Ж.Мөнхбат гишүүн маань төв талбай дээр “Давхар дээлээ тайлж хая” хэмээн сүрт жагсаал хийж, чихмэл шатааж, УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүн давхар байхын эсрэг цогтой тэмцсэн. Тэгсэн нэг жилийн дараа манай хүн УИХ-ын гишүүн болонгуутаа давхар Засгийн газрын гишүүнээр ажилласан нь өөрийгөө хүнд байдалд оруулсан юм. Ийм юм болов, намбатай, муу санаатай байхыг энэ гишүүдэд хэлэх байна. Улс төрийн маргаашийг хэлж мэдэхгүй. Хэн нь, юу ч болж магадгүй цаг үе. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн дарга байсан Ж.Эрдэнэбат гэж залуу нэг өглөө Монгол Улсын Ерөнхий сайд болж байсан хорвоо шүү дээ. Тэр Дамбий... хэн билээ байнгын хорооны дарга, задгай сайхан залуу чинь. Жишээ нь, тэр нөхөр сайд болж яагаад болохгүй гэж. Нөхрийг онцлоод байгаагийн учир нь яг л ийм гишүүнийг дундуураа гүйлгэдэг байхгүй юу, цаадуул чинь. Том ах нарынхаа үгнээс зөрөхгүй “шаадаг” учраас тэр. Гэх мэтчлэн сайдын суудал тун ойрхон гишүүд нэлээн байна. Өнөрболор гэдэг гишүүн хэн ч биш байхдаа БХБ-ын сайдын суудалд очоод буцаж байсан үе бий. Жишээ нь, энэ эмэгтэй дундуур нь гүйж болно, хөөрхөн мөнгөтэй, айхавтар амбицтай, нөхөр нь найруулаад байж мэдэхээр. Зориг зүрх муу, улс төрд суралцаж байгаа нь дутагдал болж магадгүй. За тэгээд хоёр, гурван удаа сонгогдсон гишүүд бүгдээрээ сайд болохоор зүтгэнэ.

Гурав дахь асуудал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр холилдох эрх зүйн үндэс бүрдэнэ. Гэхдээ энэ бол асуудал биш. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад хийчихнэ. УИХ-д үнэмлэхүй олонх бол хуулийг яаж ч өөрчилж болдог нь өнгөрсөн 30 жилд тодорхой харагдсан. Хууль баталдаг хүмүүс нь сайд болох гэж байгаа ийм цаг үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь нүд ирмэх зуурын асуудал. Цэцэд хэн нэгэн хандах нь инээдэм болно.

Энэ бүгдийг эцэслэн шийдэх хамгийн гол гогцоо асуудал бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь, хөдөлье гэсэн цаг хугацаа. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ улс төрөө л харна, цаг үеэ мэдэрнэ. Танхимаасаа ямар сайдуудаа сугалуулах уу гэдгийг тэр шийднэ. Тэрнээс УИХ дахь намын бүлэг нь хуралдаад, гишүүд амбицаараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулдаг, тэрийгээ сайд болгоно гэсэн муйхарлал байх боломжгүй. Л.Оюун-Эрдэнэ улс төрийн хувьд олон нөхцөл шалтгаан, нийгмийн хандлагыг мэдэрч, цагийн аясыг харж сайдуудаасаа тодорхой заримыг мултлах нь тодорхой. Цаг үе яаж өөрчлөгдөх нь үү, эсвэл өөрчлөлтийг бий болгох уу гэхчлэн. Өчигдрийн бодит түүх байна, У.Хүрэлсүхийн Засийн газар огцрох нь тодорхой боллоо гэдэг мессэж хөл нүцгэн хүүхэн гарч ирэхээс хоёр хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнийн билүү төрсөн өдрийн цайллага дээр яригдаж байсан шүү дээ. Тэгсэн маргааш нь харанхуй шөнө, хар хүйтнээр, нялх биетэй таавчиктай хүүхэн гадаа гарч ирээд, талбай дээр Отгонбаатар гэж залуу түүнийг нь эсэргүүцэж нүцгэн гүйгээд, хүмүүс дэмжиж жагсаад, У.Хүрэлсүх Засгийн газрыг яаралтай хуралдуулаад... Монголын нийгмийн сэтгэл зүйгээр тоглох шиг болсон. Ард түмэн даяараа “Арай ч дээ, хөөрхөн эмэгтэйг...” гэж халаглаад л, нийгэмд боловсролтой, нэр нөлөөтэй, юмны учир мэдэх гэгддэг хүмүүс нь бүгдээрээ пүү паа болж сошиалд сэвээд явж өгсөн дөө. Энэ галыг дээд цэгт нь хүрэх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцролтоо зарлаж Ерөнхийлөгчийн сонгуулиа эхлүүлсэн. Иймэрхүү технологи бэлэн байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дурын асуудал. Тэр иймэрхүү технологио ашиглаж Засгаасаа сайд сугална гэвэл харанхуйгаар дэмжээд өгөх ард түмэн, сошиал ертөнц нь бэлэн байгаа. Тэднээр хийлгэчихнэ. Тэгэхгүйгээр “За түвэг, залхуутай юм, тэгсэнд орвол УИХ-ын гишүүдээ хөдөлгөе” гэвэл тэгсхийгээд хуулинд өөрчлөлт оруулаад шийдчихнэ. Энэ бүхэн бодит үнэн. Сайдууд солигдож УИХ-ын гишүүд сайд болох нь үнэн. Харин яг хэзээ вэ гэдгийг “Хэнтийн хоёр” товлоогүй байна. Тэгж байгаад товлох байх, Цагаан сар болно, тэгээд хавартай залгана... За тэгсхийгээд л хөдөлгөнө дөө, гайхах ч юм биш л дээ...


Сэтгэгдэл

kpfswsrpcv [223.146.241.242] 2022-01-17 03:09:20

Мэдээ.МН <a href="http://www.ghmczdzs975987026b72e8y50syz6ty3s.org/">akpfswsrpcv</a> kpfswsrpcv http://www.ghmczdzs975987026b72e8y50syz6ty3s.org/ [url=http://www.ghmczdzs975987026b72e8y50syz6ty3s.org/]ukpfswsrpcv[/url]

jqfblnny [116.96.128.232] 2021-12-20 03:06:55

Мэдээ.МН [url=http://www.gk679eg4dfowe0nw9h5b36z8j580w458s.org/]ujqfblnny[/url] <a href="http://www.gk679eg4dfowe0nw9h5b36z8j580w458s.org/">ajqfblnny</a> jqfblnny http://www.gk679eg4dfowe0nw9h5b36z8j580w458s.org/

энхээ [64.119.26.254] 2021-11-25 02:03:14

Саяхан л давхар дээл шиг хэрэггүй зүйл байхгүй гээд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулан байж засгийн газраа бүрдүүлж байсан байхаа?Ер нь бол давхар дээл хэрэггүй дээ? Засаг тогтворгүй байхын нэг үндэс.Яриад байвал олон сөрөг асуудал бий.Монголын улс төр,засаг нь тогтвортой байх нь туйлын чухал шүү?

Зочин [202.179.24.232] 2021-11-24 09:34:47

Оюунэррдэнэ та өөрөө огцор. Брщоловсролгүй,% чадваргүй, үнэг шиг зальжин хулгайч лувйарчин, муу муухай зүйлийн үүр та хурдан төрөөс бүр мөсөн холд. Та М. Энхболд даргыг бүрмөсөн гаргаж хаягдаг шигээ өөрөө хурдан зайл. М. Энхболд бол боловсролтой, улс төрийн туршлагатай, гүндүүгүй монгол хүн. ОЭрдэнэ та ямар үндэстэн болохоо хүртэл шинжлүүлэх нь зүйтэй.

Ах нь [59.153.84.139] 2021-11-24 04:20:15

Оюун Эрдэнээ зормог байхгүй бол онхолдоход бэлэн байна шүү. Уриа лозунгаа болиод авч хаях хүнээ айлгүй авч хаяад , хөгшин авгай нар дэвшүүлээд байлгүй шийдмэг ажилламаар бн.

Зочин [103.10.22.98] 2021-11-22 15:44:01

Гурван Засаглалын тэнцвэртэй байдал, эрх мэдэлийн хуваарилалтыг нэг нөхрийн дураар эвдээд парламент, ЗГ хоёр нь нийллэгт орох нь дээ

Зочин [122.201.24.93] 2021-11-22 05:50:18

Хүрэлсүх дууссан шдээ чаваас.

замба [202.21.113.82] 2021-11-22 05:49:57

шахааны, жам бусын, ямар ч боловсрол чадамжгүйгээр хахуулаар ороод ирсэн Номин Уртнасан хоёроо бас бус зарим эрчүүдээ хурдан солихгүй бол их хохирол үзэх нь ээ Сарангэрэл ундрам гэгчийн шахаагаар уртнасанг, хахуулаар мөнгө өгөөд орсон номинг соль

Ж.Махвал [103.26.193.150] 2021-11-22 04:46:41

Мэргэжлийн сайдуудыг хэрхэвч хөндөж болохгүй байх. Мэргэжлийн хүн асуудлыг улам гүнзгий судалж, тухайн салбараа шинжлэх ухааны үндэстэй удирдаж, хөгжүүлдгийн зэрэгцээ хүний нөөц (боловсон хүчин,ажиллагсад ) нь чадварждагийг ажил,амьдралын туршлагаасаа мэдэрсэн нэгэн байнаа . Харин УИХ-ын гишүүд тухайн салбарын талаар аль болох бодит мэдээлэлтэй байж,бэлтгэл сайтайгаар асуудалд хандмаар харагддаг. Түүнээс мэргэжлийн сайдуудын оруулж ирсэн асуудлыг үл хүндэтгэн хар муйхар үгээр ярих нь харамсалтай харагддаг.УИХ -ын гишүүд хэлэлцэх асуудлын талаар өөрийгөө сайтар бэлтгэхэд хичээнгүй байж,өргөн мэдлэгийг эзэмших шаардлагатай .

Иргэн [122.201.22.168] 2021-11-22 04:23:33

УИХ-ын гишүүдийг давхар дээлтэй болгож хэзээ ч болохгүй. УИХ нь засгийн газар болчино. УИХ-ын гишүүд сайд болохын төлөө улайран хувилдаж быайна.

хүн хүн [66.181.191.162] 2021-11-23 06:49:33

Их хуралын гэшүүн давхар дээлтэй мэрэгжлийн бус хүн сайд байх нь буруу Өнөөдөрийн сайд нар ажилаан хийх болоцоо алга гэдгийн учарыг энэд өөрөөн хэлээд байгаа юм биш үү Их хуралын гэшүүдийн хувийн сонирхол авах идэх шунал хүсэл өнөөгийн сайд нарын гарыг хүлчхээд байгаа хүлээсэн юм биш үү ийм шалтгаанаар давхар дээлтэй сайд нартай болох нь тэнэглэл Шуналдаан баригдсан их хуралын гэшүүддээн арга хэмжээ ав Сайд нарт ажилаан хийх болцоог ханга

Зочин [116.89.28.180] 2021-11-22 04:20:33

УИХ-ын гишүүд болон засгийн газар нь бүгдээрээ гэмт хэрэгтнүүдэд бүлдэг бөгсаа базуулчихсан юм байна л даа...

Зочин [202.126.89.142] 2021-11-22 04:01:35

Уртнасан гэгч. БО-сайд Богины амыг сэмхэн ухуулаад байгаа, огцрохоосоо өмнө амжуулж байгаа юм уу , ЕС-аа болиулаач ээ

зочин [122.201.19.99] 2021-11-22 03:54:54

Чадваргүй засгийн газрыг ОГЦОРУУЛАЯ Оюунэрдэнэ дуугаа дуулаад явж бай

Зочин [139.5.216.114] 2021-11-22 03:49:39

ҮХНӨ-ийг батласан нь тэгээд юу болох уу

иргэг [66.181.184.161] 2021-11-22 03:38:29

МАН мафи улсыг маань дуусгөх нь Бид Германы хуулийг Гёрман шиг хөгжих гэж авсан .Үүндээ нийцүүлээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог Гүйцэтгэх засаглал хууль тогтоох нь тусдаа байх нь зөв Сайдуудыг дарамтлаад байгаа байдал мэдээж 76 хулгайчид байгаа .Гэхдээ энд арчаагүй ЁС айдын буруу Өөрөө хамт ороод хамгаалаад гардаг ыайх хэрэгтэй ...Ард олондоо хэлэхэд МАН үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж сонгуульд орсон.Одоо ялчаад сурсан зангаараа мурих гэж байна

Зочин [103.212.119.78] 2021-11-25 06:16:38

Шүүхийг улс төрчдөөс хартаат бус байлгахын тулд Ард түмэн шүүхийн удирдлагыг шууд сонгодог байх ба хяналыг ард түмний төлөөийн байгуулаг хяндаг байх

Буруу Цолмон [66.181.191.162] 2021-11-23 06:57:43

Монгол шиг нам төвтэй улс төрийн тогтолцоотой Нам нь хулгайч луйварчан нарын үүр болсон оронд Ерөнхийлөгчийг Парламентаас сонгох нь Нам нэртэй хэсэг эрх мэдэлд хүрсэн хулгайч луйварчин нарын толоом болсон тэдний хүсэлийг биелүүлэгч уяны нохой болсон ерөнхийлөгчтэй орон болно гэсэн үг

Зочин [66.181.161.100] 2021-11-22 04:08:53

mergen buudii

Zocnin [68.145.61.75] 2021-11-22 03:37:41

Mogoi shig huiten setgeltei hunii unergui gad niihnii dewsger bolson saglagar awgaig soli

Зочин [192.82.72.136] 2021-11-22 03:26:21

Эрүүл мэндийн сайдад атармаа гаа тавь

Иргэн [192.82.69.126] 2021-11-22 03:22:18

Бүгд хар мухар сүсэгээ аваад Огцорцогоо!!!!!!!улс орон чинь өөдөлж ард иргэд өдрөөс өдөрт ядуурч та нар эргэн тойроэгоосоо өөр юм харж чадөхгүйн зайлцагаа.!!!!!!! Иүлэнхийн төвийг нь барьж өг дракнуудаа!!!!!!!!! Нөгөө шударга Сонгол залуучууд улсаа Тэнэгүүдээс салгаж аваач ээ!!!!!!!!!бүгд өвөртөө орсогүй л бол Эх орончид хаачихваа!!!!!!!!!!!Ийм юм хийлгээд суугаад л байх юм аа!!!!!!!!!

бц [103.212.119.78] 2021-11-25 06:22:28

Нам дагаж шавхаруу албан ажил горьдож бөхс долоогч тэнэгүүд олон байхад Монгол төр луйварчин хулгайч нараас салах удна

зочин [66.181.161.47] 2021-11-22 03:14:08

МАН дэлхийд байхгүй боловсон хүчинтэй гэж солиороод байдаг, яамны сайд олигтойхон хийчих хүн байдаггүй л юм байна . Ихэнхи нь цүнх баригчид, яс юман дээрээ боловсон хүчин үгүй л юм байна. Ард түмэн үндсэн хуулиар тоглуулахгүй байх шүү, Чаддаг юм бол өөрчлөөд үзээрэй

0000 [66.181.191.162] 2021-11-23 07:03:23

Их хуралын гэшүүд хувийн шунал хүслээн сайд нарт тулгаж шаардан ажилд нь саад болоод байдагыг тодорхой бичсэн байна ийм шалттгаанаар сайдын давхар дээлтэй болхо нь буруу Энэ үүлдэл чинь их хуралд ямархуу шуналтай хулгайч нар үүрэлсэнийг харуулаж байна

Зочин [192.82.77.179] 2021-11-22 03:13:48

сайд бол үйлчлэгч шүдээ. сайд гэдэг нэрээ соль. executive нэрийг орчуулж нэрлэ. тэд бол гүйцэтгэх үүрэгтэй л албан тушаал шүүдээ. г

Зочин [66.181.186.155] 2021-11-22 02:29:30

За битгий мэргэн бөөдий болоод бай

Зочин [103.212.119.78] 2021-11-25 06:18:59

Чи бөхс долоогч тэнэг бөөдий байна биш юм бол саналаа шууд хэл

Иргэн [139.5.219.39] 2021-11-22 02:24:18

Үндсэн хууль зөрчив дөө. Чадваргүй муу сайд нар сонгосон нь Оюун-Эрдэнийн буруу л даа

иргэн [192.82.66.11] 2021-11-22 02:23:23

Чадваргүй сайдуудыг зүгээр ч эрхлүүлэхгүй их хэмжээний мөнгө өгч эрхлүүлж байгаа шүү.

Зочин [202.126.89.47] 2021-11-22 02:19:33

Зүгээр л таамаг

Уншигч [192.82.67.251] 2021-11-22 02:10:05

Сайд гэгдэх чадваргүй авгай хүүхнүүдээ соль.Төр хүүхэн эрхлүүлэх газар биш байлтай.

Нам [59.153.115.237] 2021-11-22 02:03:35

Эрүүл мэндийн сайдаа дэд сайд асан Атармаагаа тавь


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.