JUNIOR багцын бэлэгтэй урамшуулал үргэлжилсээр байна
Голомт банкнаас хүүхэд, залуусыг санхүүгийн мэдлэгтэй болгох, тэдэнд төлбөр тооцоогоо бие даан хийх боломжийг олгох зорилгоор JUNIOR санхүүгийн багц бүтээгдэхүүнийг гаргасан. Уг багцад Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж, Шинэ үеийн дижитал хэтэвч SocialPay аппликэйшн, олон улсын эрхтэй The Color Card, Smart Bank аппликэйшн, Easy Info зэрэг санхүүгийн цогц үйлчилгээнүүд багтдаг.
JUNIOR санхүүгийн багцыг идэвхжүүлснээр ямар давуу талтай вэ?

Хүүхдүүд санхүүгээ бие даан удирдаж сурна

Хуримтлуулах зуршлыг эртнээс бий болгоно
Эцэг эхчүүд гүйлгээг давхар хянах боломжтой

Банкны бүх үйлчилгээг зайнаас, аюулгүй нөхцөлд авна

Банкны үйлчилгээг нэг дор багтаасан бүх бүтээгдэхүүн,
JUNIOR багц нь 7-17 насны хүүхэд, залууст зориулан, тэдний насанд тохирсон урамшуулал, хөнгөлөлтүүдээр үргэлж бэлэг барьдаг билээ. Тийм ч учраас бид шинэ хэрэглэгчдэд зориулан бэлэгтэй урамшууллыг зарласан ба энэхүү урамшуулал одоог хүртэл үргэлжилсээр байна.
Энэхүү урамшууллын хүрээнд та Голомт банкны салбарт JUNIOR багцыг шинээр нээлгэж, Алтантүлхүүр хадгаламждаа 100,000₮-өөс дээш дүнтэй орлого хийсэн тохиолдолд Polly брэндийн багц бүтээгдэхүүнийг 5%-ийн хөнгөлөлттэй үнээр авах эрхийн бичиг болон Urgoo Cinema-д кино үзэх 1 үнэгүй + 1 (50% хөнгөлөлттэй) тасалбар бэлэгт авах боломжтой юм.
Та бэлэгтэй урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Харилцагч та JUNIOR багцыг гэр бүлийнхээ хэрэглээнд нэвтрүүлснээр таны хүүхэд тодорхой хэмжээний санхүүг зөв, зохистой зарцуулж, өөрийн ирээдүйн төлөө хуримтлуулж, хэмнэж сурна. Мөн эртнээс мөнгөний үнэ цэнийг ойлгодог болох нь түүний ирээдүйд маш их эерэг өөрчлөлтүүдийг авчирна гэдэгт бид итгэлтэй байна.


































































ЦЕГ: “Охидыг барих дуртай ажлаа 40-50 нас хүртлээ хийнэ“ гэж бичлэг нийтэлсэн иргэнийг шалгаж байна
Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ
Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ
Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ
Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна
ЭМДЕГ: 2026 онд эрүүл мэндийн даатгалд сард 15.840 төгрөг, жилд 190.080 төгрөг төлнө
Олимпын мөсөн ордны барилгын ажил графикаас хоцорч байна