Хилийн боомтын үндэсний зөвлөл болон Монгол Улсын Ерөнхий сайдын 147 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хамтарсан хурал боллоо

Aдмин / Хууль

Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гишүүд, УИХ, Засгийн газрын гишүүдийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтуудад ажилласан. Хилийн боомтын үндэсний зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Замын-Үүд боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Замын-Үүд болон Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажлын талаар, Шивээхүрэн боомтод аж ахуйн нэгжүүдээс тавьсан тулгамдаж буй асуудлуудын талаар тус тус хэлэлцэж холбогдох арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Тухайлбал:

Замын-Үүд-Эрээн хилийн боомтын ачаа эргэлтийг чингэлэгт тээврээр зохион байгуулж, боомтыг нээхтэй холбогдуулан чингэлэг солилцох талбай, ачих буулгах механизмын асуудлыг шуурхай шийдвэрлэх,

Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт 500 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт хийж эхэлсэн бөгөөд цаашид нэмэгдүүлэх,

Автотээврээр нүүрс тээвэрлэлт хийхээс гадна төмөр замаар чингэлэг тээвэр хийх,

Хилийн боомтуудын халдвар, хамгааллын дэглэмийг сайжруулах зорилгоор дархлаажуулалтын 3-р тунд хамруулах ажлыг зохион байгуулахаар хилийн боомтын үндэсний зөвлөл болон Монгол Улсын Ерөнхий сайдын 147 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хамтарсан хурлаар шийдвэрлэлээ.

Шивээ хүрэн хилийн боомтод чингэлэг тээврийн терминал нээгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд тус боомтод ажиллаж буй зарим аж ахуйн нэгжүүд болон нүүрс тээврийн жолоочдоос тавьсан тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулан тус тус ажиллаж байна.


Сэтгэгдэл

Madge [23.82.110.142] 2021-11-25 09:46:31

เว็บสล็อตออนไลน์ ที่เป็นแหล่งรวมค่าย Slot Online ครบทุกค่าย เกมสล็อตออนไลน์ มีให้เลือกเล่นมากกว่า 3, 000 เกม มาพร้อมระบบ ฝาก-ถอน ออโต้ ภายใน 10 วินาที ฝากถอนไม่มีขั้นต่ำ 1 บาทก็ฝากได้ ไม่จำกัดจำนวนครั้ง โปรโมชั่นสล็อตออนไลน์ ต่างๆมากมาย โปรสมัครสมาชิกใหม่ ตอนนี้ รับโบนัสทันที 50% askmebet เครดิตฟรีสล็อต สูงถึง 10,000 บาท ร่วมสนุกกับ สล็อตทดลองเล่น ได้อย่างเพลิดเพลิน สล็อตออนไลน์เว็บหลัก เปิดให้บริการตลอด 24 ชม. ไม่มีวันหยุด แหล่งรวม เกมสล็อตออนไลน์ จากค่ายดังสล็อต 2021 เช่น SLOTPG,SLOT XO,SLOTXO,SLOT JOKER,SUPER SLOT,JILI SLOT,SLOT JILI,PRAGMATIC SLOT,PRAGMATIC PLAY,AMBBET,AMB SLOT,SLOT AMB,AMBBET SLOT และอื่นๆอีกมากมาย สมัครสมาชิก ได้ง่ายๆ ตลอด 24 ชม.

Зочин [202.126.89.56] 2021-11-24 11:42:57

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад нзүрс чингэлэгээр автомашинаар тээвэолэх автотерминалууд ажиллаж эхлэх боловч Хятадын Ганцмод, Сэхэ боомтын өртөөдөөс манай Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудруу нарийн царигийн хэдхэн 4-5 км төмөр зам тавьж холбочихоод ачилтын салбар замууд, талбай бүхий терминалаас нүүрсээ автомашинаас гадна төмөр замаар хил гаога, Хятадын зүтгүүр, вагон орж ирнэ, манай тал нүүрстэй чингэлэгүүдээ ачиж өгнө, бичиг баримтаа машинчид нь өгнө, өртөөд хоорондоо бичиг баримтаа мөн онлайнаар солилцоно, манай талаас хүн хил гарахгүй, ковидын энэ хүнд үед авто тээвэр зогсчихсон үед, олон жолооч хилээр орж гарахгүй, энэ хамгийн чухал, давуу тал болно, ковидын хүнд үед ч төмөо замаар нүүрс тээвэр зогсохгүй явна,

Зочин [66.181.161.102] 2021-11-24 11:50:36

Энэ талаар хэдэн жил л ярьж бна.Нэгэнт л боомт хүртэл зөөгөөд ирсэн нүүрсийг богино заид нарийн царигаар хэдэн салаа зам тавиад чингэлэгээр зөөчихөд болохгүй юм бхгүй.Тэд сэтгэхгүйдээ биш хийхгүй бнаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.