П.Болортуяа: Өвчний голомт хаа сайгүй болсон “эндемик” улс орнууд шүлхийгээр өвчилсөн малаа устгадаггүй

Aдмин / Нүүр

Энэ онд нийт дөрвөн удаа, 16 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгсэн. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт 12 аймгийн 56 суманд 85 голомтод хөл хорио тогтоожээ. Үүнтэй холбоотой санал бодлоо твиттерт жиргээд буй малын их эмч П.Болортуяатай (Чепуха) ярилцлаа.

-Шүлхийн халдвар юугаар дамждаг юм бэ?

-Шүлхийн халдвар зөвхөн махаар дамждаггүй. Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл гээд зөөвөрлөгдөж болох бүхий л зүйлсээр дамжих боломжтой.

-Хүнд халддаг юм уу, бид шүлхийтэй малын мах идвэл яах вэ?

-Хүнд халддаггүй, хүн шүлхийгээр өвчилсөн малын махыг идэхэд ямар ч аюулгүй. Хэдий тийм боловч өвчтэй махны өнгө, үнэрт өөрчлөлт орж тодорхой хэмжээгээр чанар муудна л гэсэн үг. Хүмүүс шүлхийтэй малын мах авчих вий гэж айж байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд өвчний голомтот газрыг зарлаж, сэжигтэй мал, мах худалдаж авсан бол яах вэ гэсэн зөвлөмж гаргах хэрэгтэй.

-Шүлхийн халдварын тоо нэмэгдсэнээр ямар хүндрэлүүд үүсч болох вэ?

-Цар тахлын улмаас Монгол Улсын махны экспорт тэг зогссон. Нэмээд малын гоц халдвар тархчихлаа. Коронавирус намжиж, хилээ нээсэн ч мал, махаа экспортлоход хүндрэлтэй боллоо. Импортлогч орнууд малын гоц халдварт өвчин дамжихаас болгоомжлох нь дамжиггүй. Экспортоор гарч буй махны сав баглаа боодол, тээврийн хэрэгсэл, жолоочийн хувцас, хэрэглэлээр шүлхий дамжих магадлал өндөр. Хамгийн гол асуудал нь өвчний голомтоос гарсан мал амьтан, махаар дамжин халдвар авах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, эрүүл бүс нутагт шүлхийн вирус тархаж болно. Махны экспортын хувьд адууны мах, боловсруулсан бүтээгдэхүүн гарах болов уу. Хонь, ямаа, үхрийн махны экспорт мөддөө сэргэхгүй. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, хяналтдаа авах зардал өндөр байдаг учраас эдийн засгийн хувьд ч их хохиролтой.

-Сүүлийн жилүүдэд бараг л жил болгон шүлхий дэгдлээ, малыг устгалаа гэдэг. Энэ арга хэмжээ үнэхээр үр дүнтэй юм уу?

-Баруун таван аймгийг шүлхий өвчингүй эрүүл бүс болгох гэж сүүлийн жилүүдэд маш их хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулсан. Гэвч өдийг хүртэл үр дүн гарсангүй. Улсын хэмжээнд шүлхийн голомтгүй бүс байхгүй болчихлоо. Өмнө нь шүлхий өвчин хил дамжин манай улсад "импортлогддог" байсан бол одоо нутагшмал болж байна. Өвчний голомт хаа сайгүй болсон “эндемик” улс орнуудад шүлхийгээр өвчилсөн малаа устгадаггүй. Устгасан ч клиник шинж тэмдэг илрэхгүй буюу далд халдвартай, шүлхийн халдварыг тарааж байгаа мал цаана нь үлдэж л байдаг. Энэ төрлийн малын халдвар тараах чадвар нь шинж тэмдэгтэй малаас хэд дахин илүү байдаг. Иймээс малыг устгалд оруулах нь ямар ч үр дүнгүй арга юм. Жишээлбэл, “Ковид-19” халдварын үед өвдсөн хүмүүс нууц үедээ бусдад халдвар тарааж, эмч нар аль болох гэртээ байхыг зөвлөж байгаа шүү дээ. Түүнтэй адил шүлхийгээр өвдсөн малаа хотонд нь хорих ёстой.

-Малчид малын гоц халдварт өвчний талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байх шиг…

-Малын гоц халдварт өвчний талаарх мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Мэдээллийг нуух нь өөрөө маш аюултай. Хамгийн гол нь малчид, мал аж ахуй эрхлэгчид үнэн зөв, шуурхай мэдээлэлгүйн улмаас зэргэлдээ аймаг, суманд гарсан халдварт өвчнөөс малаа сэргийлж чадахгүй байна. Сүүлийн хоёр гурван жил малын гоц халдварт өвчний мэдээлэл нээлттэй байсан гэдэгт эргэлздэг. Магадгүй үүний уршгаар өнөөдөр 18 аймагт малын гоц халдварт шүлхий өвчний халдвар тархчихлаа гэж харж байна.

-Та твиттерт ирэх хавраас малын гоц халдварт өвчин дахин дэгдэнэ гэж жиргэж байсан, яагаад?

-Шүлхийгээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдэж байгаа. Энэ вакцин зургаан сарын хугацаанд шүлхий тусахаас хамгаална. Мөн малчид өвөлжөөндөө буугаад, малын хөдөлгөөн татраад ирэхээр халдварын дэгдэлт хэсэг хугацаанд намжина. Гэхдээ шүлхийн вирус хүйтэнд илүү тэсвэртэй, олон голомттой болчихсон учраас үүсгэгч вирус нь байгальд хаа сайгүй байна гэсэн үг. Хонь, ямаанд шинж тэмдэг бага илэрдэг учраас олон сая малын биед шүлхийн вирус байна гэж ойлгох хэрэгтэй.

-Засгийн газраас яг ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Мэргэжлийн хүмүүстэй хамтарч ойрын 3-5 жилд яаж шүлхийгээс хамгаалах, тархалтыг зогсоох талаар төлөвлөгөө боловсруулахгүй бол энэ өвчин яг коронавирус шиг асаад, уугаад л бүрэн унтрахаа больно. Олон эх үүсвэртэй болчихсон учраас байнга гараад байна гэсэн үг. Мэдээ, тоо баримтандаа анализ хийж дараа нь ямар арга хэмжээ авахыг тодорхойлно. Ирэх хавар өвчний дэгдэлт эргээд нэмэгдэх магадлалтай учир угтуулж бэлэн байдлаа хангах шаардлагатай байна.

-Таныг НҮБ-ын шугамаар Мьянмарт ажиллаж байсан гэж сонссон. Малын эмчийн чиглэлээр байсан уу?

-Би НҮБ биш, Олон улсын байгууллагын шугамаар Мьянмарт шүлхийн төсөл дээр ажиллаж байгаад ирсэн.

-Гадны орнууд шүлхийн халдварыг яаж дардаг юм бол?

-Улс орон бүр нөхцөл байдлаасаа шалтгаалаад өөр өөр арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд шүлхийн түүхчилсэн судалгааг харахад бид нар дотооддоо буюу нутагшмал байдалтай шүлхийгүй байсан. Гадны орноос дамжиж орж ирээд тэр улс нь арга хэмжээ аваад л намжчихдаг байлаа. Харин 2017-2018 онд орж ирсэн шүлхий зүүн аймгуудад нутагшаад үлдчихсэн. Түүнийгээ төв болон баруун аймгууд руу алдчихлаа.

-Энэ жил шүлхий өвчнөөс гадна үхрийн арьс товруутах өвчин дэгдсэн. Энэ өвчний эсрэг вакцин байхгүй гэсэн үү?

-Үхрийн арьс товруутах өвчин нь Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй. 1940-1950 оны үед Африкийн улс орнуудад тархаж, дараа нь Ойрхи, Дорнодын орнууд бүртгэгдэж, Зүүн Европоос Азийн орнууд руу тархаж буй шинэ өвчин. Хөрш зэргэлдээ орнуудад ч гарч байгаа. Манайд энэ өвчний эсрэг вакцин байхгүй, өмнө нь гарч байгаагүй учраас муу судлагдсан. Ялаа, шумуулаар дамжин халдварлаж байгаа учраас хяналтад оруулахад их төвөгтэй өвчин.

ӨДРИЙН СОНИН А.ГАНТУЯА

image

Сэтгэгдэл

lcegmblxtfeu [178.158.22.30] 2022-06-18 11:29:33

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lyoefllmdfhy [178.158.22.30] 2022-06-18 06:06:21

http://tinyurl.com/263tuhlk

lrwtvvlqwrsu [178.158.22.30] 2022-06-17 18:26:05

http://tinyurl.com/277bmvvh

lzyjexlehzic [178.158.22.30] 2022-06-17 13:23:44

http://tinyurl.com/23aowvm4

lhebfdloljlw [178.158.22.30] 2022-06-16 17:40:28

Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.

lbfxqslcndrk [178.158.1.238] 2022-06-16 07:13:41

http://is.gd/yIZkUQ

laqxyolflpxv [178.158.34.53] 2022-06-13 15:11:22

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 30328838 54662540 38458104195 8233387345978752782 14187674 46985208 187690407286 87021318273056431873 46904108 74911699 60241190204 10149529511772292793

ljoyuulrwguu [178.158.34.53] 2022-06-13 12:07:40

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 52735557 35503088 674760161674 6145342867234995211 77394417 4984981 286277511808 55673803327765786205 60852398 9676116 920472236266 48307762268442846777

lshxidlfkyjx [178.158.34.53] 2022-06-13 03:08:20

https://bit.ly/Shkala-tonov 31189072 8831144 137725397782 13435265834662188419 53435154 63232093 780556146994 8531279761528695603 15884087 69688185 645946764796 63047099248453561899

ms-marvelipius [178.158.1.48] 2022-06-04 03:35:31

Кино — Смотреть онлайн: Фильм. Создатель фильм Смотреть онлайн бесплатно в хорошем качестве. 56543134 67573747 713173135393 2822482812942178628 40839765 8031893 88209786921 97943990176738603110 44258323 55095781 863380399602 13505101793057314528

ms-marvelshqns [178.158.1.48] 2022-06-03 20:01:11

Просмотр телеканала в режиме онлайн. Анатомия страсти фильм смотреть онлайн Вы любите смотреть фильмы онлайн. 40024346 41042795 710137232862 29304605858330501559 39957077 3178703 92316255173 6070180113844588953 18722146 40208998 944181055973 3531179335415793153

ms-marvelwqyso [178.158.51.144] 2022-05-29 15:09:48

Идея снять фильм по прозе Бунина посетила Никиту Михалкова

ms-marvelcnpra [178.158.1.69] 2022-05-26 02:53:48

Посмотреть сериал Мисс Марвел 1 сезон 1 серия онлайн Мисс Марвел 1 сезон. Ms. Marvel. Мисс Марвел смотреть онлайн 1,2,3,4,5,6 серия Сериал: Мисс Марвел

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:23:58

Игра в имитацию

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 13:41:14

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 11:30:25

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 13:59:14

коли почалась друга світова війна коли закінчиться війна в україні 2022 передбачення коли закінчиться війна в україні передбачення

Б.Балдан [66.181.161.98] 2021-12-01 01:46:14

Махаа гадагш нь экспортлоод эхлэхээр шүлхий өвчин зэрэгцээд гараад ирдэг үзэгдэл олон жил ажиглагдлаа. Үүнийг судлах шаардлагатай. Хядат эзэдтэй махны үйлдвэрүүд болон тэдний мөнгөн дээр " ажилладаг" махны ченжүүд их но- тойдоо.

Зочин [103.14.36.18] 2021-11-30 01:38:49

Корона дэгдээд хөл хорих үеэр шүлхий өвчин бүтэн жил гараагүй. Хил нээгээд карантин тавигдахаар шүлхий гараад эхэлдэг нь нэг юм хэлээд л байгаа юм.

зочин [75.170.104.12] 2021-11-29 23:47:12

ШУЛЭНХИЙ НЭРЭЭ МОНГОЛЫН МАЛЫГ ВИРУСДУУЛЭХ ХЯТАДЫН ДАЛД БОДЛОГО ОЛОН ЖИЛ ЯВЛАА. МАХЫГ НЬ ИДСЭН МОНГОЛЧУУД Ч ЭЛДЭВ ЕВЧНЕЕР ЕВДЕХ БОЛСОН. АЛБАН ТУШААЛТАНГУУД НЬ ДЭЭГУУРЭЭ АВИЛГА АВЧ ХУН АМАА БИТГИЙ ХЭЛ МАЛ АМЬТДАА Ч УСТГАЖ БАЙГАА НЬ ДААНЧ ГУТАМШИГ.

Ж.Махвал [64.119.17.130] 2021-11-29 10:17:23

Ийм ойлгомжтой мэдээлэл өгч байгаа өндөр мэргэжлийн хүмүүсээ бид хүндэтгэх ёстой. Баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

т [66.181.169.162] 2021-11-29 10:11:02

Анхааралдаа аваач

т [66.181.169.162] 2021-11-29 10:10:04

вакцинаа зарах гээд л бэлчээрт нь яваа малыг тариад байгаа юм биш үү

Зочин [202.9.46.79] 2021-11-29 07:40:24

өөрөө шүлхий өвчтэй малын махаа идээ.

Зочин [192.82.85.81] 2021-11-29 07:28:09

gadaadad mah gargahgui b.gaa ym bol mahnii une buurah l estoi doo.

malchidaa umuuruv [66.181.184.83] 2021-11-29 13:07:00

mahnii unenees busad n ussun, mah l bairandaa baigaa. iimd buusaaan l gesen ug

Зочин [192.82.85.81] 2021-11-29 07:26:02

ene maliin uvching emchleh emch nar huduu bag burd baidgiin muu emch homosdoltoi baih.uls emchilgeeg uurtuu avch emcheer hangaj tsag burd n tohirson hugatsaanii/baktsin/ emchilgeeg ulsaas unegui yvuulah heregtei tegj baij uvchingui bolno.

оюутан [202.126.89.51] 2021-11-29 10:21:25

яаг тиим шүү юуч мддэггүй эмч нар бдаг ибуофорпэн өг гчхээд бж байдаг шанц мддэг тариан шар цагаан тариа

Зочин [202.179.26.254] 2021-11-29 07:16:12

2018 onoos hoish ustgaagui

Иргэн [202.21.115.126] 2021-11-29 06:30:19

Шүлхий өвчин гэдэг бол манай эрх мэдэлтэй хүмүүсийн бизнес шүү дээ.Санаатай гаргаж вакцин шахдаг сүлжээ байгаа.2 жилийн өмнө оруулж ирсэн вакцин одоо хүчинтэй байх уу?

Зочин [203.91.115.51] 2021-11-29 06:27:09

За даа, тэглээ гээд үр дүн нь юу вэ? Устгасан нь л дээр. Энэ тал дээр ёстой чепуха л гэе дээ.

Zochin [122.201.22.224] 2021-11-29 06:19:07

Mergejil n humuus hodoo aj ahuin salbar n udirdlaga d ajillahgui baigaatai holbootoi. Shulhii nutagshmal bolno gedeg mash notsoi asuudal daa.

Шүгэл үлээгч [66.181.161.110] 2021-11-29 06:10:26

Үнэнийг зоригтой хэлж байгаад нь талархах хэрэгтэй, адлах биш. Манай Монголд үнэнийг хэлсэн хүн адлагдаж, хий хоосон цол хэргэм гуншинтай, нам дагаж амьдрагчид олширсон нь харамсалтай

чимэддорж [124.158.69.170] 2021-11-29 05:58:54

Маш зөв ярилаа.Өндөр хэмжээний мэдлэгтэй жинхэнэ малын эмч мөн байна. Монгол улсад хамгийн эхлээд шинжлэх ухааны төвшинд хөгжсөн салбар бол мал эмнэлэг байгаа юм. Дараа нь хүн эмнэлэг.Хэл шинжлэл,түүх эхнийх гэх хүмүүс мэдээж гарна.Гэхдээ хүн,мал эмнэлэг улс даяар явагдсан.Зөвхөн судлаач эрдэмтдийн хүрээнд хэл,түүхийн судлагаа бүтээлүүд гарч байсан.Шүлхийгээр өвчилсөн мал болгон үхдэггүй, үхэх нэг нь үхээд үлдсэн нь дахин шүлхийд өртөхгүй болдог.Баахан мал сэжигтэй гээд устгадаг үнэхээр малын эмч нарын санал биш байсан.Гадаад оронд тэгдэг ингэдэг гэж мэдэмхийрсэн мэргэжлийн бус хурган дарга нарын санал газар авч малчдад маш их хохирол учруулж байсан.нөхөн төлбөр тэр болгон олддоггүй бөөн чирэгдэл.Хотондоо хориод тархаахгүй тодорхой хугацааг өнгөрөөх хэрэгтэй.Энэ талаар Пүрэвцэрэн,Хөхөө,Гомбын Дашням нарын вируслогчид саналаа хэлдэг бичдэг байсан боловч тэр нь Төрийн бодлогын эсрэг болчих гээд хүндрэлтэй байсан.

Зочин [202.170.73.226] 2021-11-29 05:28:08

Чепуха гэж хэн бэ?

35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.