ЭМЯ: 284 хүнээс КОРОНАВИРУС шинээр бүртгэгдэж, 3 хүн нас барлаа

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 284 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,384 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 282 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 166 нь Улаанбаатар хотод,
  • 116 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,958 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,602 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6,534 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,305
  • Хүндэвтэр-1,861
  • Хүнд-371
  • Маш хүнд-65 хүн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.67] 2021-12-13 00:53:50

Шинэ жилийн баяраар коронавирусийн халдварын тархалт дэлхийн бүх оронд ихэсэх болно.

Zochin [202.55.188.106] 2021-12-11 03:48:13

3 deer 1 iig nembel 3 gardag gene.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.