Их Британид “омикрон” хувилбарын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /TASS/. Их Британид коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан өвчтөн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагт мэдээлжээ.

"Харамсалтай нь бид “омикрон” хувилбарын халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн тохиолдлуудыг харж байна. “Омикрон”-ы халдвар авсан дор хаяж нэг өвчтөн нас барсан" гэж Засгийн газрын тэргүүн Лондоны баруун хэсэгт байрлах вакцинжуулалтын төвд очсоныхоо дараа сэтгүүлчидтэй уулзахдаа онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр “омикрон” хувилбарын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан коронавирусний вакцины нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг иргэддээ уриалжээ.

Б.Жонсоны хэлснээр, Лондонд коронавирусний халдварын шинэ тохиолдлын 40 хувийг “омикрон” хувилбар эзэлж байна. "Маргааш гэхэд ихэнх шинэ тохиолдол энэ хувилбартай холбоотой байх болно" гэж тэрбээр нэмж хэлэв.

Их Британид коронавирусний “омикрон” хувилбарын халдварын 3137 тохиолдол бүртгэгдсэнээс 1239 нь сүүлийн нэг хоногт илэрсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [150.129.141.110] 2021-12-14 13:23:19

Энэ хувилбар хөнгөн хоруу чанар бага үхэхгүй гээд байсан чинь яалаа?

Зочин [64.119.22.182] 2021-12-14 15:49:29

Шааж байхгүй юу манай их мэдэгчид

43.242.241.249-д [64.119.22.182] 2021-12-14 13:11:41

Амиа бодсон чам шиг адгууснаас дор юмнуудаас болж олон хүн өвдөж үхэх байх даа муу хогийн шарилж минь.

Зочин [202.9.46.184] 2021-12-14 12:45:11

Омикран аюултай вирус шүү. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүмүүсийг тайван байлгах гэж худлаа аюулгүй гэж мэдээлж байгаа юм. Хүнээс хүнд хурдан халддаг вакцинд тэсвэртэй гэж байсан.

Зочин [43.242.241.249] 2021-12-14 13:02:28

Хөх Монголд минь идэр 9 тачигнах гэж байна. Халуун орны вирусээс чинь айгаад байх юм алга!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.