ЭМЯ: 285 хүнээс КОРОНАВИРУС шинээр бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 285 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 387,446 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын тав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 280 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 194 нь Улаанбаатар хотод,
  • 86 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,968 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,770 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,601 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,045
  • Хүндэвтэр-1,332
  • Хүнд-348
  • Маш хүнд-45 хүн байна.


Сэтгэгдэл

зочин [203.217.139.240] 2021-12-16 05:34:07

Гадуур, дотуур тэнэсэн юмнууд юугаа боддог юм бол доо. Баахан юмнууд бага насны хүүхэд шуухдаа дагуулаад Мальдив руу тэнээд, тэрийг нь Ганхүү гэж нэг юм сурталчлаад л бсан. Тэнэх мөрөөрөө тэнэхгүй, бусдад битгий гай болоод байгаарай даа. Цөөхөн монголчууд бид чинь амьдармаар л бна шуу

Иргэн [122.201.24.179] 2021-12-16 04:58:08

Гаднаас зөөвөрлөгдөж ирж байгаад онцгой анхаар үхсэнээ хийж гадуур тэнэдэг малнууд вэ, дотоодын халдвараа яая гэж байхад, халдвар илрээгүй айл өох гэж алга, мэдээ бол шал худлаа шүү

Зочин [192.82.78.36] 2021-12-16 04:13:09

Шинэ жил тэмдэглэж халдвар улам нэмэгдэх вий дээ. Хүмүүсээ халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүй шүү. Бүгдээрээ хичээцгээе.

Зочин [66.181.161.102] 2021-12-17 03:40:49

ХАРИН ТИЙМЭЭ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.