ЭМЯ: Шинээр Коронавирусийн 488 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 488 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 391,604 болж нэмэгдлээ.

Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд хоногт шинээр илэрсэн халдварын хамгийн олон тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр 441 тохиолдол батлагдаж, түүнээс хойш өдөр бүр 400-аас доош халдвар бүртгэгдэж байв.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 28 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 460 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 360 нь Улаанбаатар хотод,
  • 100 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,989 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,179 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,457 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-627
  • Хүндэвтэр-1,340
  • Хүнд-186
  • Маш хүнд-26 хүн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.104] 2022-01-05 10:32:23

Төоийн, хувийн гэхгүй бүх шинэ жилийг хлриглох байсан юм, ингэлээ гээд эдийн засагт ямар ч нөлөөгүй шүү дээ, буруу шийдвэр гаргасан дарга нарт хариуцлага тооцдог шударга улс төртэй болох юмсан, Урд хөршөөсөө сурах юм мөн ч их байна даа. Дээдчүүд арай залуудаад хашир суугаагүйн балаг юм даа

Зочин [66.181.160.28] 2022-01-04 23:17:38

яагаад өвчин нэмэгдчихвээ ёолкноос болоогүй байгаа.

zochin [73.111.180.213] 2022-01-04 19:39:07

omicron orood irj dee

Зочин [192.82.68.124] 2022-01-04 16:40:41

Одоо вирус тараадаг сар нь боллоо.

Иргэн [202.9.47.132] 2022-01-04 16:26:37

НЭГ ТОМ. САНУУЛАЖ АЛГАДАХГУЙ БОЛ БОЛОХГУЙ БОЛЛОО , ГАДУУР МАСКГҮЙ ХҮМҮҮС ИХ ЯВАХ БОЛЛОО

иргэн [64.119.20.41] 2022-01-04 13:36:26

Баахан шинэ жил - Ерөнхийлэгчийн нэрэмжит гээд л бүгд л баярлаж дуусахгүй !!!!!!! тэтгэвэрийнхэн нь мөнгө нэм зөрүүмгээд л төр чихгүй !!!!өөрсдөө з50мянга амьралын болрм гэж солиорч !!!-Ахмад нь оригдож, одоо нөгөө короноо гээд л баахан сүржигнээд яахавдээ.!!!!!Хувь хүний хариуцалга!!!!!!! Хариуцалга үүрэх чинь сэтгэлтэй хүмүүс байхгүй !!!!! өвчинөөр далимдуулж иддэг уудаг хумсалдаг Төр л байхад яагаач өөдлөхгүй !!!!Ийм байхад -- Яагаад дуугарах үнэн хүмүүс гарч ирэхгүй байна!!!!!!ахмадуудийг бол хуц гэх төр ккккккөөрсдөөө ахмад болж бидний адил болно ойлгомтой цаг хугцаа л харуулна !ййййй

Иргэн [192.82.89.204] 2022-01-04 12:40:42

Халдвар буурах болоогүй юм байна, өчигдөрөөс шинжилгээ авч эхэлж дээ, аймаг, суманд бол шинжилгээ авахаа больсон шүү дээ, оюугэрдэдэнэ ээлжит худлаа шаалтаа хэзээ хэлэх юм бол

Зочин [66.181.191.84] 2022-01-04 12:24:07

Хэт их баярлаж зугаа цэнгэл хөцөлсөндөө энэ байдалаар байвал улам их болно хүмүүс ухамсар доройтол их болсон байна юм болвол арих уух шоовудах болж

123 [203.23.49.69] 2022-01-04 12:13:26

123

Зочин [203.91.118.150] 2022-01-04 11:45:46

Баахан шинэ жилдсэн дээ. Одоо яана даа.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.