ДЭМБ аминд халтай “омикрон” хувилбарыг хөнгөн гэж тодорхойлохгүй байхыг анхааруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

ЖЕНЕВ. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “омикрон” хувилбарын улмаас нас барсан тохиолдол дэлхий даяар бүртгэгдээд байгаа тул хөнгөн гэж тодорхойлохгүй байхыг анхааруулжээ.

“Омикрон”-ыг өмнөх хувилбаруудтай харьцуулахад хүмүүсийг хүндээр өвчлүүлэх магадлал байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулаад байгаа юм.

Гэхдээ хүмүүс олноороо халдвар авах нь эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг ихээр нэмэгдүүлнэ гэдгийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус анхааруулсан байна.

Даваа гарагт АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “COVID-19” халдварын нэг сая гаруй тохиолдол илэрснийг мэдэгдсэн юм.

ДЭМБ-ын мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 71 хувиар, Америкт 100 хувиар өсжээ. Түүнээс хүндээр өвчилсөн тохиолдлуудын 90 хувь нь вакцинд хамрагдаагүй байжээ.

“Хэдийгээр “омикрон” хувилбарыг “дельта”-тай харьцуулахад хүндээр өвчлүүлэх магадлал бага, ялангуяа вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд ийм байдал ажиглагдаж байгаа ч энэ нь хөнгөн гэж үзэх шалтгаан болохгүй” гэж Т.Гебрейесус пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр үргэлжлүүлэн, “Учир нь “омикрон” өмнөх хувилбаруудын нэгэн адил хүмүүсийг эмнэлэгт хэвтэх, улмаар нас барахад хүргэж байна. Үнэн хэрэгтээ халдварын цунами өргөн хүрээг хамран хурдацтай тархаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлж байна” гэжээ.

“Омикрон” хувилбар нь халдварлах чадвар өндөр бөгөөд вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс ч халдварлаж байгаа юм. Гэхдээ вакцинууд хүндээр өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс хамгаалж байгаа тул чухал ач холбогдолтой хэвээр байна.

Пүрэв гарагт Их Британид 179 756 хүнээс халдвар илэрч, 231 хүн халдвараар нас баржээ. Үүний зэрэгцээ олон эмнэлэг халдварын улмаас ажилтнууд хомсдож, ачаалал нэмэгдэж байгаа тул үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулсан байна.

Мөн энэ долоо хоногт Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран нэгдүгээр сард эмнэлгүүд хүндхэн нөхцөл байдлыг даван туулах төлөвтэй байгааг анхааруулжээ. Тодруулбал, “дельта” хувилбар эрчимт эмчилгээний тасгийн ачааллыг нэмэгдүүлээд байгаа энэ үед “омикрон”-оор халдварласан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь нэмэгдэж байна. Улсын хэмжээнд пүрэв гарагт 261 мянга гаруй тохиолдол илэрчээ.

ДЭМБ-ын тэргүүн ядуу буурай орнуудын хүн амыг вакцинжуулахад тусламж дэмжлэг үзүүлэн вакцины нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг хэвлэлийн бага хурлын үеэр дахин уриалсан байна. Түүний хэлснээр, вакцинжуулалтын одоогоор хурдаар тооцоолбол ДЭМБ-аас дэвшүүлээд буй ирэх долоодугаар сар гэхэд хүн амынхаа 70 хувийг бүрэн вакцинжуулах зорилтод 109 орон хүрч чадахгүй төлөвтэй байна.

“Өрнөдийн орнууд иргэдээ нэмэлт тунгаар дархлаажуулах хөтөлбөртөө зориулан вакциныг их хэмжээгээр нөөцлөхгүй бол 2022 онд дэлхийн насанд хүрсэн нийт хүн амыг вакцинжуулахад хүрэлцэх нөөц бий” гэж Т.Гебрейесус өнгөрсөн онд мэдэгдсэн юм.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [93.24.184.97] 2022-01-22 18:46:51

udku dahiad 1 huchtee haldvart ovchin tarhana hun dor burnee yah estoi ve yu hiih ve gedgee bodoh heregtee hund tusal yadarsniig orovdoj hairlaj sur ooriigoo zovt hun bolgoj zalruul tehgui bol ingeed uheed duusna shu ur undesteegee

zochin [103.212.117.205] 2022-01-10 00:48:03

Bidni eruul mend bidni gart.Humuus uursduu hicheej vaktsenaa hiilge.Hen negnig biruutgahaa boliochee

Zochin [66.181.161.108] 2022-01-08 00:12:18

DOH-toi ih naiz virus gsn biz de,balarsoon nuguu yanhanuud n damjuulaad

Зочин [66.181.161.48] 2022-01-09 01:36:46

Янхан гэж нэрлэгдээд бгаа хүмүүстэй орооцолдохгүй л бвал болоо юм бишүү???тэдэнтэй зууралдаад бай гэж хүн шаардахгүй!!!

nnnn [66.181.161.35] 2022-01-07 08:06:22

Хэцүү ш дээ. Амар юм яриад бх юм

Зочин [66.181.187.236] 2022-01-07 05:06:44

1 бол хөнгөн гайгүй гээд л эсвэл хүндрэх аюултай юм яриад л...

Зочин [66.181.161.48] 2022-01-09 01:34:01

Хөнгөн гэсэн ойлголт байхгүй, тиимээс аль болохоор халдвар авахгүй байхын төлөө хүн бүр, дор бүрнээ халдвараас хамгаалах дэглэмээ чандлан сахиж, өөрсдиигөө хамгаалах дэглэмээ барих хэрэгтэй байх. Эрүүл мэндиин салбарт өөрсдиигөө даатгалгүй, вакциндаа бүрэн хамрагдах л хэрэгтэй дээ. Биднии эррүл мэнд, биднии гарт бгаа гэдгииг л сайтар ухамсарлах хэрэгтэй байх

Зочин [202.9.46.39] 2022-01-07 06:23:57

мутацлагдаж байгаа биз.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.