ЭМЯ: Шинээр Коронавирусийн 2279 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барлаа

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,279 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 401,761 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 2,268 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 1,752 нь Улаанбаатар хотод,
  • 516 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны гурван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,006 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,390 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 17,927 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,436
  • Хүндэвтэр – 3,246
  • Хүнд-673
  • Маш хүнд-35 хүн байна.


Сэтгэгдэл

Зочин [119.40.103.6] 2022-01-14 03:22:14

Спортын тэмцээн уралдаан, дайллага цайллагыг болиулах хэрэгтэй байна.

Зочин [139.5.218.144] 2022-01-14 03:15:19

Нас баралт монголд нэмэгдэнэ. Хүн ам өсөхгүй болно. Коронавирусыг тархаах тусам хууч өвчтэй хүн олон болно. Ажиллах хүч багасана. Айл өрхийг тэжээх хүн багасаж, хүн амын өсөлт зогсоно. Иймд халдварыг зогсоох тухай төр засаг ажиллахгүй юм бол огцор.

Зочин [59.153.113.79] 2022-01-13 08:33:35

Өчигдөр 19 мянгатай байсан өнөөдөр 23 мянга гаран бна. 4 мянга орчимоор нэмэгдэж.

Зочин [66.181.191.245] 2022-01-13 03:44:11

. өчигдөр манай өрхийн эмнэлэгт гэхэд л лав 20 хүн илэрсэн

irgen [202.9.46.236] 2022-01-13 03:35:24

Цагаан сар тэмдэглэхийг албан журмаар хорио тогтоох хэрэгтэй. Энэ өвчин бас дийлдэхээ байна шүү УОК-хаан.

зочин [43.242.242.82] 2022-01-13 03:32:47

явж өгч байна даа. Хөл хорьдогүй юм аа гэхэд байгууллагууд цахим болмоор юм аа. Тийм зөвлөмжийг байгууллагуудад өгөх хэрэгтэй л байна даа. 30% нь ажиллахаар


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.