Англид болж байсан агаарын бохирдлоос үүссэн тахал буюу SMOG

Aдмин / Нүүр

Их Утаа тортог буюу агаарын бохирдол нь:

1952 оны арванхоёрдугаар сарын 5нд Лондонд үүсч 4 хоногийн дотор 12000 хүн нас барсан эмгэнэлт явдал болсон юм. Энэхүү үйл явдал бол орчин үеийн үйлдвэржилт, хотжилт нь байгаль орчинд асар их нөлөөлж, дэлхий даяар хүрээлэн буй орчны бохирдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх сэрэмжтэй болгосон үйлдэл байсан юм. Энэ асуудал үүссэний дараа Их Британийн парламент Цэвэр агаарын тухай хуулийг 1956 онд батласан байдаг.

Лондонгийн өвлийн улиралд үүсдэг манан, орон сууцыг халаах уурын зуухнуудаас гарч байсан хар утаатай холилдон хорт нэгдэл үүсгэсэн гэж мэдэгдэж байсан боловч тэр тохиолддог бол 19-р зууны аж үйлдвэрийн хувьсгал болон түүхий нүүрсийг түлшинд хэрэглэж эхлэсэн, тээврийн хорт утаа, байгалийн гамшигт манан холилдсон хөө тортог амьсгалын замын хурц халдварт өвчин үүсгэсэнтэй холбоотойгоор тайлбарлагдан түүхэнд үлджээ. 1950-иад оноос хойш 10-аад том хэмжээний агаарын бохирдол тэмдэглэгдсэн ч хамгийн том хохирол 1952 онд гарсан нь энэ байсан.

1952 оны 12 сарын 5 -10 ний хооронд Англид агаарын хэт хүйтэн циклон үүсч манан утаанд Лондон хот уусан хүмүүс нэг алхмын цаадах талбайг харж чадахгүй байсан хэмээсэн байна. Ердийнхөөс илүү хүйтэн цаг агаарт Лондончууд их хэмжээгээр нүүрс хэрэглэдэг. Үүний зэрэгцээ Лондонд дизель түлштэй автобус ашигладаг байсан мөн дулааны цахилгаан станцаас хүхрийн давхар исэл зэрэг, агаарын бохирдолыг үүсгэгч хүхрийн хүчил нь манангийн үед өндөр агууламж бүхий нь Хүхрийн давхар ислийн хамгийн их агууламжаар бохирдсон байсан байна. Хурц хэлбэрийн бронхит, гуурсан хоолойн багтраа, уушигны хатгалга, зүрх судасны өвчин зэрэг өвчнөөр нэг хоногийн дотор 4000 гаруй хүн, ихэнх нь ахмад настан, хүүхэд, архаг өвчтэй хүмүүс нас барсан. Дараагийн хэдэн хоногт 8000 гаруй хүн нас барж, нийт 12,000 гаруй хүн нас барсан тооцоо байдаг.

Үүнийг Англид болсон Смогийн тахал хэмээдэг байна.

2015 онд Бээжинд 700 гаран мянган хүн агаарын бохирдлын гаралтай өвчнөөр нас барж эдүгээ дэлхий дээр 6сая гаруй хүн үрэгдсэн мэдээ байдаг юм байна.

Р.Сайхан-Уул


Сэтгэгдэл

Зочин [192.82.88.50] 2022-01-20 11:36:30

Энэ хотын баруун талд байгаа шахмал түлшний үйлдвэрүүдийг салхины доор буюу Налайх дүүргээс цааш нүүлгэн шилжүүлээчээ. Энэ үйлдвэрүүдээс маш их тортог гарч байна.

Зочин [202.9.46.244] 2022-01-20 05:21:16

Энэ видеонуудийг дэлхийн улс орнууд үзэж эх дэлхийгээ хайрлаасай. https://www.youtube.com/watch?v=2_ksUhbQ5q0 https://www.youtube.com/watch?v=In02Ghpm6yU https://www.youtube.com/watch?v=cBKmBaF87bY


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.