ОХУ-тай хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллана

Aдмин / Нүүр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь ОХУ-ын “Русская кожа” хувьцаат нийгэмлэгийн Худалдаа хариуцсан захирал Дмитрий Круглов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Русская кожа” хувьцаат нийгэмлэг нь 6 үйлдвэр болон аж ахуйгаас бүрдэх групп компани бөгөөд дэлхийн зах зээлд гүн боловсруулсан арьс шир, эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэгч, салбартаа тэргүүлэх компаниудын нэг юм. Тус компани нь ОХУ-ын Рязань, Заринк хотуудад болон Испани Улсад арьс ширний үйлдвэртэй бөгөөд БНХАУ, Португал Улсад салбар компаниудтай.

“Русская кожа” хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчид “Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж” ХХК-тай 2019 онд байгуулсан Арьс ширэн түүхий эд бэлтгэн, нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Уулзалтын үеэр төлөөлөгчид Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, тэр дундаа арьс ширэн түүхий эд боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зэх зээлд нийлүүлэх ихээхэн нөөц боломж байгааг манай улсад ажиллах хугацаандаа олж харснаа онцлон тэмдэглээд, ОХУ-д өөрсдийн хуримтлуулсан туршлага, үйлдвэрлэлийн технологиос хуваалцах, “Русская кожа” хувьцаат нийгэмлэгийн үйлдвэрүүд дээр боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой болохыг илэрхийлсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь “Монгол Улсад 2021 оны 12 дугаар сард урьдчилсан байдлаар 67,3 сая толгой мал тоологдсон бөгөөд жил бүр дунджаар 15-17 сая ширхэг бог, бодын арьс бэлтгэгдэж байна. Дотоодын арьс ширний үйлдвэрүүд тодорхой хэмжээг нь боловсруулж байгаа хэдий ч хүчин чадлын хэмжээ хангалтгүй байгаа тул Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж, Ховд, Дархан-Уул аймагт үйлдвэр, технологийн паркуудыг байгуулахаар Засгийн газрын 2020–2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусган, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байна” гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сард “Русская кожа” хувьцаат нийгэмлэгийн Заринск хот дахь “Русская кожа Алтай” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалсан бөгөөд үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийн Монгол Улсад урьсан юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.171] 2022-01-20 10:08:59

Яах нь бэ...ёстой хэрэггүй...итали германтай хамтраач...

Зочин [203.91.115.55] 2022-01-20 04:37:55

Үеэ өнгөрөөсөн технологиор яах гээд байгаа юм болоо?

m [202.55.191.130] 2022-01-20 08:56:35

odoo orosuud baruunii tehinologoor vildverlej bnaa garaa.medehgui baij bitgii buraa.

Дулам [202.126.88.158] 2022-01-20 06:56:59

Чиний мэддэг технологи биш болсон шүү

Зочин [66.181.161.92] 2022-01-20 04:23:41

Барууны тэхнологоос хуулаачээ оросынх ч бааздуу л юм байдаг даа

Гэлэн [202.126.88.158] 2022-01-20 06:58:01

Хаана салбартай гэнэ сайн уншаад бичээч


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.