“Оюу толгой” ХХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурна

Aдмин / Хууль

“Оюу толгой ХХК”-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулах талаар холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа.

Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс хангах “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний төслийг эцэслэн боловсруулж дуусчээ. Засгийн газрын хуралдаанаас гэрээг баталгаажуулж, үзэглэх эрхийг өгсөн байна. Өнөөдөр гарын үсэг зурна.

Гэрээ байгуулагдсанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг барьж байгуулах төслийн санхүүжилтэд чухал нөлөө үзүүлэх бөгөөд жил бүр 173 сая ам.долларын импортын цахилгааныг дотоодоос худалдан авснаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх юм.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.92] 2022-01-26 08:37:19

За станцаа бариагуй байж юун гэрээ хийх вэ худалаа шоу хийхээ бол доо наад утаагаа багасгаа оройдоо маш их утаа угаартай бна шуу дээ

Зочин [64.119.23.102] 2022-01-26 08:19:17

Тендерийн материал авсан компанууд дунд чинь шаардлага хангах санхүүжилт гаргачих том компани байхгүй байна Тавинбэх сайд аа

Зочин [66.181.185.181] 2022-01-26 07:31:43

Цахилгаан станцын суурь нь ч тавигдаагүй хөрөнгө оруулалт шийдээгүй байхад ямар цахилгаан нийлүүлэх тухай яриад байгаа юм бол !!! Үлгэр!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.