ЦУОШГ: Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна

Aдмин / Нүүр

Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна

Хоёрдугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 1-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар,
  • 2-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 4-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.

Салхи 2, 3, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл

Zurag [202.9.41.128] 2022-02-01 01:29:59

Iim zurag gargah n medremjgui bna

zochin [202.55.183.178] 2022-02-01 01:09:05

Одоо тэгээд яах уу малчиддаа туслах аян хандив цуглуулах уу. Уучлаарай малчидаа бид өөрсдөө амьдрал хэцүү хоолны махаа ч авч дийлэхгүй байгаа тул хандив цуглуулж таний малыг хамгаалж чадахгүйнээ. Төрөөс өвсийг чинь өгч байна үнэгүй нарны гэрлийг чинь тарааж бна хүүхдүүдийг чинь үнэгүй улсаас сургаж бна сүүгээ тушаасаны чинь хариуд татаас өгч байна ноолуурыг чинь үнийн зөрүүг улс төлж бна. Энэ бүгдэд бидний татвар явж байгаа тул энэнээс илүүгээр туслаж чадахгүйнээ. Уучлаарай малчидаа.

Зочин [150.69.52.212] 2022-01-31 13:09:50

naad zurgaa odoo boliochee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.