ИНЕГ: Орон нутгийн нислэгийн зуны цагийн хуваарийг баталлаа

Aдмин / Орон нутаг

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл” 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо/IATA/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, “Worldwide airport coordinators group” /WWACG/-ээс хамтран гаргасан NS22 зөвлөмж, Улсын онцгой комиссын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын дагуу 2022 оны зуны буюу гуравдугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх орон нутгийн нислэгийн цагийн хуваарийг баталлаа.

Агаарын тээврийн компаниуд энэхүү цагийн хуваарийн дагуу нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулна. Мөн аялал жуулчлалын компаниуд Монгол Улсыг зорих жуулчдыг авчрах ажлаа эртнээс төлөвлөхөд хамтын ажиллагааны томоохон дэмжлэг болдог.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Аялал жуулчлал, агаарын тээврийн хамтарсан зөвлөл”-ийн ээлжит хурлаар талууд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг сэргээх, 2022 оны төлөвлөгөө гаргахад олон улс, орон нутгийн нислэгийн хуваарь чухал ач холбогдолтойг мэдэгдэж байсан юм гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [20.102.125.9] 2022-02-24 10:23:19

1

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 10:22:59

1

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 10:22:59

1

ЗОЧИН [202.126.89.211] 2022-02-21 04:23:55

МИАТ ГЭЖ НЭГ ОЛОН ЗАХИРАЛТАЙ ГАЗРЫН ЗАХИРАЛУУДЫГ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ ТЭЭВРИЙН ЗАРДАЛЫН ҮНЭ БУУРНА ТЭР ОЛОН ЗАХИРАЛЫН ЦАЛИН ШИРЭЭ САНДАЛ ТАВИЛГА ХАНГАМЖИЙГ ХАНГАХ ГЭЖ ҮНЭЭ НЭМЖ БАЙГАА ШҮҮ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.