Аврагчид 70 удаагийн шумбалт хийлээ

Aдмин / Нүүр

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа.

Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд 24 алба хаагч хамрагдаж, 9-11 метрийн усны гүнд 70 удаагийн шумбалтыг хийсэн юм.

Хээрийн нөхцөлд усны гүн 7-10 метр, мөсний зузаан 120 см болохыг тогтоон хоёр цооног гарган, усан орчинд эрэн хайх, аврах ажиллагаа сэдвээр дадлага сургуулийг хийлээ.

Энэ удаагийн дадлага сургууль нь шинээр албанд орсон, анхны болон хоёр дахь удаа өвлийн гүний шумбалтын сургалт, бэлтгэлд хамрагдсан алба хаагч нарыг сурган дадлагажуулж усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэргээр ур чадварыг эзэмшүүлснээрээ онцлог байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Carrie [192.162.165.22] 2022-03-05 18:49:17

With havin so much content and articles do you ever run into any issues of plagorism or copyright violation? My blog has a lot of exclusive content I've either authored myself or outsourced but it looks like a lot of it is popping it up all over the internet without my agreement. Do you know any ways to help protect against content from being ripped off? I'd certainly appreciate it. problemy s muzskou potenci


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.