Б.Ган-Очир: Энэ намын даргыг МАН цагаан ордноосоо томилдоггүй юм. Энэ намын даргыг УДШ өөрийн үзэмжээрээ тавьдаггүй юм аа. Энэ намын даргыг АН-ын гишүүд өөрсдөө сонгоно

Aдмин / Улстөр

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Өвөрхангай аймагт сурталчилгааны уулзалтаа хийлээ. Монгол орны төв цэг Өвөрхангай аймгийн Ардчилагчидтай уулзсан нэр дэвшигчдийн уулзалтын эхэнд тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир зарим мэдээлэлд хуулийн хүрээнд тайлбар хийлээ.

Тодруулбал: Тэрээр “УИХ-ын сонгуульд бид 65 суудал алдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихсан мэт боловч нөгөө талд зовлон биднийг нэгтгэн, нягтруулж орон нутгийн сонгуульд 8 аймаг, 149 суманд дангаараа засаглаж байна. Хамгийн сүүлд Багийн даргын сонгуульд 55 хувийн амжилттай, Монгол орон даяар ялалт байгуулсан АН-ыг дарах гэж эрх баригчид их үзэж байна. Ийм нам дарагддаггүй. Ийм нам төрийн мөнгөн дээр биш, түмний итгэл, гишүүдийнхээ сэтгэл, ардчилал, Монголынхоо хувь заяан дээр байдаг нам .

Хүн харахад олон маргаан байгаа мэт боловч маш энгийн хэдхэн асуудал бий. Өнгөрсөн 2020 оны 12 сарын үед нам ялагдсаны дараа С.Эрдэнэ дарга маань буцаж амилж гарч ирлээ. Өөрийгөө АН-ын дарга гээд. Дарга байсан нь үнэн. Дарга гээд хүрээд ирэх 2021 оны 2 сарын 26-нд Дээд шүүхийн 9-р тогтоол гэж гарсан. Энэ тогтоол нь “С.Эрдэнийн УДШ-ийн цахим бүртгэлд АН-ын даргаар бүртгэсэн бүртгэлийг сэргээхээс татгалзлаа” гэж гарсан. Дараа нь 2021 оны 4 сарын 24-ны өдөр Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаан болж дахин тогтоол гаргасан. Уг тогтоолд “ УДШ-ийн цахим сан дахь С.Эрдэнийн АН-ын даргаар бүртгэсэн бүртгэлийг сэргээх тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэж 20 шүүгч шийдвэр гаргасан. Гэтэл С.Эрдэнэ шүүх дээр намайг бүртгэдэггүй юм бол АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж байж намын дарга болно гээд намын дүрмийг өөрчлөх хүсэлтийг УДШ рүү дахин явуулсан. Энэ нь 2021 оны 10 сард юм. Уг хүсэлтийг авч хэлэлцсэн Улсын дээд шүүхийн 20 шүүгч шийдвэрээ “АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсугай” гэж гаргасан юм.

ҮБХ-ны гишүүн З.Энхболд Дээд шүүхээс “ Цахим санд АН-ын даргаар С.Эрдэнэ гэж хүн байгаа юм уу, үгүй юм уу гэж лавлахад, УДШ-ийн Тамгын газрын дарга Амардэлгэрээс “АН-ын даргаар бүртгэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзлаа” гэж хариу ирсэн. Ингээд даргагүй болчихлоо.

Яагаад УДШ дахин дахин татгалзаад байгаа юм. Нэг, АН 2020 оны УИХ-ын сонгуульд 65 суудлаар ялагдсан. АН-ын Үндсэн дүрмийн 3-ийн 10-аар ялагдуулсан дарга хариуцлагаа хүлээсэн. Хоёрт, тэгвэл тэр даргыг томилсон 2017 оны УДШ-ийн 1-р тогтоол өөрөө эрх зүйн чадамжгүй болж байгаа юм. Ингээд 2020 оны 7-р сарын 24-ний өдөр ҮБХ-ны хурлаар С.Эрдэнэ даргыг намын даргаас чөлөөлсөн. Намын дүрэмд намын дарга буруу шийдвэр гаргавал, намын дарга байхгүй бол ҮБХ өөрөө өөрийгөө зарлан хуралдуулдаг. ҮБХ-ны 200 гаруй гишүүн гарын үсгээ зураад онц их хурлыг зарлан, хуралдуулсан. Өвөрхангай аймгийн 19 сумаас төлөөлөгчид очсон. Онц их хурлаас 3 янзын хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Уг хүсэлтийг хэлэлцээд УДШ 38-р тогтоолоо гаргасан. Нэгт, Үндэсний бодлогын хороог нэг болгож шийдвэрлэсэн. АН-ын Улсын бүртгэлийн баримтууд болон хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн бичиг баримтуудыг тулгаж үзэхэд ҮБХ-ны гишүүд, 2017 оны 5-р сарын 6-ны өдрийн 7-р тогтоолын 389 гишүүний 58,9 хувь нь АН-ын онц их хурлыг зарлан хуралдуулахаар санал гаргасан нь тогтоогдлоо. Энэ нь АН-ын үндсэн дүрмийн 5.12-т заасантай нийцжээ.

Хоёрт, АН-ын улсын дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Буянаагийн Ган-Очирыг Улсын бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл нийцжээ гэв.

Гуравт, Энэ онц их хуралдааныг хүлээн зөвшөөрлөө гэсэн. Ингэхээр бид нэг үндэсний бодлогын хороо, итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй болж, онц их хурлаа хүлээн зөвшөөрүүлж чадсан.

Ингээд ҮБХ 3-р сард бодитоороо хуралдсан. Уг хурлаар 2022 оны 4-р сарын 7-ны АН-ын баярын өдрөөр намын их хурлыг хуралдуулах, уг хурлаараа АН-ын даргыг ёсчлон батламжлах, мөн үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах шийдвэр гарсан.

Тэгэхээр бид АН-ын дүрэмд заасны дагуу сонгууль явуулж нийт гишүүдээс олонхийн санал авсан даргыг 4-р сарын 7-ны өдөр батламжлах юм. Тийм учраас энэ сонгууль хууль ёсных юм. Энэ бол дүрмийн дагуу. Энэ сонгууль бол үндсэн хуулиар хамгаалагдсан. Ардчилсан үндсэн хуульд бид эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ намын даргыг МАН цагаан ордноосоо томилдоггүй юм. Энэ намын даргыг УДШ өөрийн үзэмжээрээ тавьдаггүй юм аа. Энэ намын даргыг АН-ын гишүүд өөрсдөө сонгоно. Хэрэв зээ энэ намын гишүүдээс сонгогдсон даргыг УДШ бүртгэдэггүй юм бол МУ-д шүүх ч байхгүй, хууль ч байхгүй гэсэн үг. Тэгвэл бид нар өөрсдөө очиж шударга ёсыг тогтооно гэсэн үг. Гэхдээ УДШ-ийн өнөөдрийн байгаа баримтууд дээр ямар ч асуудал байхгүй. Энэ сонгууль хууль ёсных гэдгийг хэлье” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.99] 2022-03-22 03:14:16

Ганочир чинь балай этгээд үү өөрсдийнхөө хэрүүлийг өрөөл бусдаас хайгаад л . Та нараас үнэхээр залхаж байна энэ хэрүүл чинь дуусахгүй яагаад гэвэл С.Эрдэнэ гэдэг хүн тамга хөзөр атгачихсан суугаа Монгол улс хуультай хуулийн дагуу бол энэ сонгууль хүчин төгөлдөр биш гэдгийг юм уншдаг хүмүүс мэдэх байх. Та нар дотроо учираа ол гаднаас буруутан бүү хай Дээд шүүх та нарт учираа олоод нэг нам болоод ир гэсэн одоо дахиад хоёр талаас асуудал шшүхэд тавина хариу нь намын асуудлаа дотроо шийдээд нэг болоод ир гэнэ.

ГАН-ОЧИР Ч ГЭНЭ ҮҮ НЭГ ЮМАНД [202.179.24.28] 2022-03-22 02:23:47

АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН БИШ... ЗҮГЭЭР Л АРДЧИЛАЛД ИТГЭДЭГ ХҮНИЙ ХУВЬД НЭГ ЗҮЙЛ ХЭЛЬЕ. ЧИ БАГА ДОНГОС. АРДЧИЛСАН НАМЫН ХУРЛАА ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГЭЭД, НАМЫН ДАРГАА ХУУЛИЙН ДАГУУ СОНГОХОО БОД. ... ҮХСЭН БАЛДУУШНЫ ЧИНЬ ЦАГААН ОРДОН ЭНЭЭ ТЭРЭЭ ВЭ. БАС НЭГ ЖАМАА ЦАРАЙТАЙ ЖАЛАМ ХАР УУ ЧИ...

Зочин [124.158.64.40] 2022-03-22 01:20:50

авгай нөхөр хэрэлдсэнээ хажуу хашааны айл буруу гэж энэтр

Зочин [202.126.89.247] 2022-03-22 00:14:40

Баттулга ялна.Монгол ялна.луйварчин ман намын суганы үс бөгсний алчуур амиа хоохоологч эрдэнэ новшийн хамсаатнууд эрдэнийгээ аваад далд ор

Зочин [192.82.70.236] 2022-03-22 00:33:29

Чи тэр арчаагүй АН*аа хараа. Ийм тэнэгүүдийн нэгдэл, эхнээсээ хаана ч, юунд ч таарч тэнцдэггүй, тухайн нийгмийн хог шаарууд нийлж байгуулсан болохоор ингээд нүдний булай, нүглийн уут болоод байгаа юм даа.

Зочин [203.23.199.179] 2022-03-21 23:52:03

Тэгээд сонгооч. 2 даргатай 2 талд хэрэлдээд байгаа биз дээ том том юм ярьсан новш минь

Зочин [203.17.23.221] 2022-03-21 23:39:28

Баттулга Мөнхбаясгалан энэ хоёрыгоо гаргаж тавьсан бололтой. Одоо давгадорж нь дутуу байх шиг. Жонхуу бол хулгайч

Зочин [202.131.250.130] 2022-03-21 14:48:53

Бүртгэхгүй гээд аль эрт тогтчихсоон, АНуусаа авч явж чадахгүй луйварчид улсаа яаж чадахав дээ!!!!

Зочин [192.82.67.171] 2022-03-21 14:32:20

Энэ нам дуусчээ хөөрхий . Намаа авч чадахгүй хүмүүс улсаа худлаа байхаа хөө

Зочин [49.186.238.57] 2022-03-21 13:31:13

Barimt notolgootoi zuv bn

Зочин [66.181.187.212] 2022-03-21 13:22:51

БАЛАЙНУУД

зочин [66.181.190.180] 2022-03-21 12:47:19

Үхэр тэргээр туулай гүйцжээ

Иргэн [192.82.67.211] 2022-03-21 12:26:14

Дээд шүүх МАН с бурууг хайж байхаар Эрдэнэтэйгээ учраа олоод яваасай даргагүй тамгагүй байр ч үгүй ямар нам байдаг юм намаа ч цэгцэлж чадахгүй байж юун олонхи болж төр барих та нараар төр бариулж үзсэн шүү монголын ард түмэн жонхуураад л дуусаа биз дээ АНууснууд минь

Бек [66.181.165.91] 2022-03-21 11:23:32

Энэ нөхөр Ган-Очир үнэн ярьдаг бол, манай АН 2020 оны УИХ-ын сонгуулиар олонхи болж, Төр барих байсан биз ээ. Мөн чих бүлтэрч байсан сан.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.