Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо

Aдмин / Нүүр

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.

Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад идэвхтэй оролцсон юм.

Дадлага сургуулийн зарлан мэдээллийг улсын хэмжээнд 61 цамхаг, өргөн нэвтрүүлгийн 2 телевиз, 10 FM радиогоор дамжуулан ажиллалаа.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.234] 2022-03-25 01:59:26

ӨӨ ХӨӨРХИЙ ЗАРИМ СУРГУУЛЬ ГАШГИЙН ДОХИОГООР ХИЧЭЭЛЭЭ ДУУСГААД СУРАГЧДАА ГЭР РҮҮ НЬ ЯВУУЛСАН БАЙВАЛ ЯМАР УУ? ИНГЭЖ Л СУРАГЧИДДАА ГАМШГИЙН СУГАЛТЫГ ЗААДАГ ГЭНЭЭ БАГШ НАР ЕР ЯМАР ТЭНЭГ НЭГ ХАЧИН БОЛЧИХЖЭЭ.ХЭРЭВ ГАЗАР ХӨДЛӨСӨН БОЛ СУРАГЧДАА ГЭРТЭН ХАРЬ ГЭЭД ГАРГАЖ ЯВУУЛААД ҮХҮҮЛЭХ ҮҮ? ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ

Зочин [202.9.47.39] 2022-03-24 09:40:03

Шизонууд толгой дээрээ юм бариад газар хөдлөлтөөс өөрийгөө аварч чадахгүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.