С.Бямбацогт, Г.Дамдинням хоёр Хөгжлийн банкны хэргээс сугараад үлдчихэв үү?!

Aдмин / Хууль

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон зургаан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гаргах гэж байгаа тухай мэдээлэл байсан. Нэр устайгаа хэд хоногийн турш зарлагдсан.

Тэгвэл өнгөрсөн даваа гариг /2022.4.25/-т Ерөнхий прокуророос УИХ-ын даргад нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг хөндөх болсноо мэдэгдсэн санал ирүүлжээ. Хоёр нь алга болчихжээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас төрсөн дүүгийнх нь компани 2019 онд 61 тэрбум төгрөгийн зээл авсан асуудалд холбогдоод байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт үлдсэн байна.

Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ерөнхий прокурор Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёрыг нь түдгэлзүүлье гэчихээд Г.Дамдинннямыг орхижээ. Тэднийг Хөгжлийн банкны хэргээс яагаад сугараад үлдчихсэн бэ гээд улс төрийн хүрээнийхэн, намынхан нь гайхацгааж байна. С.Бямбацогтын тухайд тэдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж буй Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн юм. “...Энэ нь зөрчил болно” гэх мэтээр нэлээд хэл ам дагуулж байна.

Түүнчлэн сугарч үлдсэн хоёр гишүүн хоёулаа УИХ-ын Байнгын хорооны дарга байгаа нь анхаарал татаж буй аж. С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны дарга бол Г.Дамдинням нь УИХ-ын Боловсрол, соёл, спортын байнгын хорооны дарга юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.63] 2022-04-28 21:08:55

2024 оны сонгуулиар үхэр монголчууд талбай дээр нэгдэж АН МАН хоёрыг сонгохгүй саналаа өгөхгүй нэрээ тат гэж олон өдөр үргэлжилсэн том эсэргүүцлийн жагсаал хийх хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол үхэр монголчууд өөртөө л гомдоорой.

Зочин [66.181.190.146] 2022-04-28 12:42:17

ТӨСӨЛ ТЕНДЭР КОНЦЕСС ЖДҮ ТӨРӨӨС БОЛОХ БҮХНИЙГ АВЧ БГААШДЭЭ АЛТАЙ ТРЕСТ НЬЮ ПРОГРЕСС ГЭДЭГ КОМПАНИДАА ЯМАР САЙНДАА ТЕНДЭР БЯМБАЦОГТ ГЭЖ ХОЧ АВЧ БХАВ ДЭЭ

Зочин [103.10.22.236] 2022-04-28 08:38:00

nohoi

Юм үнэнээрээ сайхан [150.129.143.200] 2022-04-28 02:07:58

С.Бямбацонт гишүүнтэй наанаад байгаа Ховд эко цемент төсөл ЗН-ын Мөрийн хөтөлбөрт нь орсон хөгжлийн төсөл шүү. ЗГ нь өөрийнхөө хөтөлбөр лшү нулимьал хөгжлийн төслшшд хэзээ ч хэхэнжихгүй , тэгээд ч хамаагүй болоод л нэр нь орж ирээгүй юм байна. Нус наачих гээд л үзэх юмаа хөлсний сэигүүлчид

Zochin [103.229.121.244] 2022-04-28 03:10:15

Энэ Бямбацогт гэж төрд байгаа хувалз байнаа Ждү концесс зам самуурай чингис бонд хөгжлийн банк гээд гар дүрээгүй юм байнуу энэ новшийн идээ бээрийг шахах хэрэгтэй ямар аймаар юм гарах болоо өмөөрөөд байгаа новш өөрөө ч байж мэднэ аймаар гар шүү дээ

Зочин [202.55.191.194] 2022-04-28 01:32:54

ardiin huugiin bolomj hulgailagch oortoo davuu bdal bii bolgogch gehuu

23 [202.55.191.194] 2022-04-28 01:31:04

gaihaltai

БАС ЛЛ ... ХӨГЖИЛТЭЙ ШҮҮ ......... [202.179.26.116] 2022-04-28 01:15:40

БЯМБАЦОГТ НЬ ӨӨРӨӨ ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮН БӨГӨӨД ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ТУХАЙ , ӨӨРТӨӨ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛААД СУУЖ БАЙГААМ . ЭЛГЭЭЭ Л МЭДЭЭРЭЙ ТА МИНЬ ....


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.