ЦЕГ: Өчигдөр 117 жолооч согтуу жолоо барьж, 197 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Aдмин / Хууль

Энэ сарын 28-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1719 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1348, хулгайтай холбоотой 36, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 95, гэмт хэргийн шинжтэй 103 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 117, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 114, хүний биед халдсан 35, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 64, эрүүлжүүлэх байранд хоносон 197, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 62 тохиолдол гарчээ.

Arslan.mn


Сэтгэгдэл

монгол [103.14.37.4] 2022-04-29 03:00:09

Гарчигаасаа эхлээд зөв найруулан бичиж сурмаар байна. Жолооч нь согтуу юмуу, машиных нь жолоо нь согтуу юм уу? Жолоо нь согтуу байсан бол жолооч буруугүй гэж ойлгогдохоор бичжээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.