Цэргүүдээ хүчирхийлэгч зэвсэгт хүчнийхэн

Aдмин / Нүүр

-Зэвсэгт хүчний найман албан хаагч бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ-


ХЭҮК 2021 оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн барилаа.

Энэ удаагийн илтгэлд "Ковид-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж", "Жендерийн эрх тэгш байдал ба хүний эрх", "Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал", "Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх", "Цэргийн албан хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ", "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ" сэдвүүдийг хөнджээ.

Эдгээрээс Цэргийн албан хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ ихээхэн анхаарал татаж байгаа юм. Учир нь сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн албан хаагчид амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохирох болсон тохиолдлууд шилээ даран гарсаар байгаа. Эдгээрт хүний эрхийг хамгаалах мэргэжлийн байгууллага ямар дүн шинжилгээ хийв, нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг харж болох гол тулгуур юм.

ХЭҮК-ын судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги байгууллагад 468 эрх зүйн зөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний хамгийн олон буюу талаас илүү хувь нь Зэвсэгт хүчний ангид гардаг юм байна. Тодруулбал, өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 468 гэмт хэрэг, зөрчлийн 242 нь Зэвсэгт хүчний ангийн албан хаагчид холбогджээ. Үлдсэн хувь нь хилийн цэрэг, дотоодын цэрэгт хамаарч байна.

Сүүлийн гурван жилийн дотор гэхэд л Зэвсэгт хүчинд алба хааж байсан цал залуухан найман хүү хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай хэрэг гарсан байдаг. Эдгээр нь хэвлэлд ил болсон мэдээлэл. Эрүүл мэндээрээ хохирч, насаараа тахир дутуу болсон нь үүнээс ч олон. ХЭҮК-ын илтгэлээс харахад дээр дурдсан 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байжээ. Тэр дундаа хугацаат цэргийн албан хаагчийн амь нас хохирсон долоон тохиолдол байгаагаас гурав нь усанд живсэн, хоёр нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, нэг нь бусдын гарт амиа алдсан бол нэг албан хаагч амиа хорлосон гэжээ. Түүнээс гадна 27 хугацаат цэргийн албан хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон гэжээ. Зэвсэгт хүчний ангийн албан хаагчдын дэглэлтийн талаар ч ноцтой баримтууд, тоон мэдээлэл бүртгэгджээ.

Хамгийн ноцтой нь Зэвсэгт хүчний ангиудад бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил бүртгэгддэг, офицер албан хаагчид цэргүүдээ хүчирхийлдэг тухай баримт ХЭҮК-ын илтгэлд дурдагдлаа. Бэлгийн хүчирхийлэл бол хүний эрхийн ноцтой зөрчил, жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр гэж үздэг. ХЭҮК-ын социологийн судалгаанд оролцсон хугацаат цэргийн албан хаагчдаас ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан талаар тодруулахад дээд албан тушаалтан нь бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтнээр нь оролдох зэргийг онцолж байжээ. Түүгээр зогсохгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсан гэдгийг ч цэргүүд ярьжээ. Зэвсэгт хүчин дэх бэлгийн хүчирхийллийн хохирогчид нэгээр тогтохгүй. ХЭҮК-ын судалгаагаар алба хааж байх үедээ зориг гарган мэдээлсэн найман албан хаагч байдаг аж. Тэгвэл алба хаасныхаа дараа энэ тухай хүний эрхийн байгууллагад мэдэгдсэн нь 147 иргэн байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагч "Бэлэг эрхтнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан. Нэр хүнд минь олны өмнө гутгаагдсан" гэж тэмдэглэлдээ бичиж үлдээснийг илтгэлд онцолжээ.

Бодит явдлыг бичсэн цэргийн албан хаагчийн тэмдэглэлээс харахад Зэвсэгт хүчнийхэн цэргүүдийг олны өмнө, бусдынх нь нүдэн дээр ёс бусаар хүчирхийлдэг болж таарч байна. Цэргийн боловсрол эзэмшихээр мордсон залуусаа хүчирхийлдэг Зэвсэгт хүчин байна гэдэг гутамшиг. Эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Бэлгийн хүчирхийлэл гэдэг хүний сэтгэл санааг нэг насаар нь зэрэмдэглэдэг ноцтой үр дагавартай гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг. Тэд хэзээ ч хэвийн амьдралаар амьдарч чаддаггүй гэдэг.

УИХ энэ удаагийн илтгэлийг, тэр дундаа цэргүүдээ хүчирхийлэгч Зэвсэгт хүчинд онцгой анхаарах хэрэгтэй.

Энх цагт эр цэргүүд нь хүчирхийлүүлж, тахир дутуу болж, амиа алддаг батлан хамгаалах салбар гэж байж болох уу. Зэвсэгт хүчнийг, батлан хамгаалах салбарыг гутааж байгаа, хүний эрхийг ноцтой зөрчигч Зэвсэгт хүчний анги, байгууллагуудаа анхаараач, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг оо.

ӨДРИЙН СОНИН: БААСАНЖАВЫН ЭНХЗАЯА

image


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.174] 2022-05-05 23:17:42

Оросуудаас авсан дэглэлттэй арми гэдгийг болих хэрэгтэй. ОХУ-д цэрэг цагдаагаа бэлтгэхийг зогсоох Изриаль, Нидерланд, Австри улсын туршлага судлах

Зочин [124.158.65.78] 2022-05-03 09:22:24

ШАА. ЦЭЦЭРЛЭГИЙН БАНДИА?

Асуух зүйл гараад ирлээ. [192.82.86.25] 2022-05-05 15:26:21

"Цэргийн бандиа?" гэж бичих гэж байсан уу?

Зочин [49.0.170.162] 2022-05-03 09:06:00

manid chaddag yum gej vldsengvi

Цэрэг армиар бүү оролд [66.181.181.202] 2022-05-03 08:23:21

Далдайж байж Хүний цэрэг тэжээх вий дээ.

Уншигч [202.179.24.40] 2022-05-03 03:58:11

Өчнөөн гэмт хэрэг гараад байхад энэ Д. Ганзориг гэх ЗХЖШ-ын даргыг огцруулахгүй байгаа нь гадны даалгавартай этгээд юм биш үү гэх хардлагыг эрхгүй төрүүлнэ

Зочин [203.91.115.53] 2022-05-03 01:09:10

Энэ тун ноцтой мэдээ. Би ч бас тиймэрхүү байх гэж бодож байсан. Үнэхээр цэрэгт хүчингийн хэрэг гардаг болоод учир битүүлэг үхлүүд тасрахгүй байна гэж үзэж байна.

Зочин [202.126.90.37] 2022-05-03 09:51:37

Aan bas tegsen u

Зочин [202.126.90.5] 2022-05-02 22:04:52

Muu lalruud mini zevsegt huchnii ariun jagsaaliig ene met setguulch nertei atsnuud buzarlahgui

Зочин [202.126.88.61] 2022-05-03 14:09:50

mal har banid

Зочин [103.57.93.42] 2022-05-03 08:49:34

П да чи хүн зодсон гахай байна л лаа. өөр юу ч чадахгүй бөөс вэ?

Zochin [66.181.160.51] 2022-05-02 21:30:58

Оюутан цэрэгээ тоог нь нэмээд явахыг хүссэн бүх оюутануудыг хамруулдаг болоосой

Зочин [67.247.102.58] 2022-05-02 20:49:41

Баасанжавын Энхзаяа та шүүхийн зарлан удахгүй авна. Дээрх мэдээллээ баримтаа аваад очоорой. ХЭҮК-ын ямар ч илтгэлд иймэрхүү мэдээлэл байхгүй. Ялангуяа сүүлийн 2 жилд. Нэр төр сенсаац хөөж байгаа бол өөр юмаар оролдоорой.

Иргэн [139.5.216.91] 2022-05-02 20:30:37

2 асар том улсын дунд оршиж байж нэг их цэргэжих бүх нийтийн цэрэг татлага гэж солиорч байж тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ шүү цомхон мэргэжилийн өндөр цалинтай армитай бол оо юун танк хуягт сөнөөгч онгоц

Зочин [66.181.161.91] 2022-05-02 20:41:05

Чам шиг охидуудад энэ алба томдоно.

Зочин [66.181.161.24] 2022-05-02 20:04:53

Баталгаатай мэдээ хэрэгтэй . Гэхдээ худлаа бхөө Олны анхаарлыг татах гэсэн бас нэг сэвүүр бх

Израиль шиг болвол асуудлыг шийдмээр. Даан ч .... [192.82.86.25] 2022-05-02 18:44:56

Цөөхөн хүн амтай монгол цэргийг Израйль шиг бүрдүүлвэл яасан юм бэ? Израйлийн армид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг жигд татдаг. Цэргийн анги нэгтгэлүүд нь холимог. Ийм байхад эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ дутдаггүй. Хэрэв эмэгтэй цэргийг хүчиндвэл ял шийтгэл нь хатуу. Тэрнээс биш Монголын Ардын арми шиг эрэгтэй цэрэг эрэгтэй цэргээ оролдоод балайраад байдаггүй. Яахав Израйльд ёс суртахуун, шашины хүмүүжил чанга, үр дүнтэй. Харин Монголд бол тийм юм байхгүй.

Lodoi [202.126.89.31] 2022-05-02 17:46:11

Tsereg tsetserleg bish shuu de uy bicheed bn aa

Зочин [202.126.88.61] 2022-05-03 14:10:42

yuma oilgood unshaad uguudhuuchde kdkckfiiekenfjdiw

зочин [103.212.119.43] 2022-05-02 18:18:43

тэгээд бэлгийн болон биеийн хүчирхийлэлд орж байгаа нь зөв үү??

Zochin [203.91.115.54] 2022-05-02 17:32:38

Tseregt yavahgvi gej tavisan heden batsaanuudiin vgeer, tsereg gedgee medreegvi nusan javhnuudiin vgeer vg hiij baigaa bol ene er hvn bish bna. Tseregt baga zereg hatuujil baih estoi. Odoo barag tsereg bish tsetserleg bolj huvirlaa ene alba chini opitser ahlagch n barag tsereglvvgee egts harj zogsoj chadhaa bailaa. Ene tsergiin alba bish tsetserleg bolj bna shvv naad niitlel chini arai bishee dvv ustga

Зочин [103.57.93.42] 2022-05-03 08:50:56

цэрэг зодоэ болохгүй хшчирхийлж болохгүй цэрийг сургуулилт хийлгэж болно. малаа

зочин [103.212.119.43] 2022-05-02 18:19:51

чи бас нэг хүчирхийлэгч нь үү?

Oogii [202.9.46.112] 2022-05-02 17:12:13

Vnen bol uu

Зочин [43.252.113.46] 2022-05-02 16:59:10

Hogiin shaarnuudiig tejeedeg uur uurhai boljde

Зочин [150.129.142.235] 2022-05-02 16:44:18

Одоо цэргийн албыг сайн дурын болгох хэрэгтэй цомхон мэргэжлийн

Зочин [192.82.67.161] 2022-05-02 19:38:48

Зөв. Цалин сайтай байх хэрэгтэй. Социолизмын цэрэг удирдах арга барил ардчилсан нийгэмд тохирохгүй байна. Хүчээр алба хаалгадаг байдлаас болих хэрэгтэй

Зочин [66.181.161.1] 2022-05-02 16:15:27

Ийм ноцтой мэдээлэл үнэнгээсээ хүргэж бапгаа бол эх сурвалжтай, баримттай зүйл нийтлэнэ шүү!!! Хүмүүсийг төөрөгдөлд оруулж Зэвсэгт хүчний нэр хүнд олон мянган залуусын хөлс хүчийг үнэгүйдүүлмээргүй байна. Үнэхээр тийм зүйл байвал хэрхэвч өршөөж болохгүй олон түмэнд нээлттэй мэдээллэх хэрэгтэй.

Зочин [59.153.113.93] 2022-05-02 15:51:55

Байнгын хараа хяналттай, мөрдлөг хийж анхаарч байх хэрэгтэй, оногдуулах шийтгэл нь хэрэг үйлдэгсдийн зүрхэнд хурсан чанга шийтгэл байх хэрэгтэй.

Зочин [124.158.69.235] 2022-05-02 15:49:16

Одоо тэр оюутан цэрэг хөтөлбөрт Мягмаржав гэдэг 70 хол гарсан нөхрөөс өөр хүн байдаггүй юм уу? Батлан хамгаалахын сайдаа!! Тэр мягмаржав гэх зөнөгөө зайлуулаачээ.

Зочин [67.247.102.58] 2022-05-02 20:45:17

Тэр зөнөг чинь мөнгө цуглуулж сайддаа өгдөг байхгүй юү

Зочин [202.126.89.105] 2022-05-02 19:45:40

оюуьан цэрэг чинь тэр чигээрээ хээл хахууль. мөнгөө сайдтайгаа хамт хуваалцудаг.

Зочин [124.158.69.235] 2022-05-02 15:46:34

Ийм хогийн бузартай байгууллагыг татан буулгаачээ. Ийм хөгийн амьтадыг ямар хүн гэдэг юм бээ, ийм юмаа засч цэгцэлж чадахгүй байж залуучуудыг цэрэгт татаад байхдаа яадгийн муу новшнууд

Зочин [202.126.90.5] 2022-05-02 15:49:38

Tatan buulgah uguig chi medehgui bhaa, medeeniihee unen hudliigch medehgui hutsaj bj, Chi tegleech margaash gehed martchindoo unuudur yu harsnaa shavijnii sanamjtai tarhiatai garuud

Зочин [202.55.188.89] 2022-05-02 15:46:31

ene niigemd chin boloh bolohgui olon zuil baina. Ingej zewsegt huchnii l ajillagaanii talaar sanaatai zohion baiguulalttaigaar ner hunded haldah uil ajillagaa ywuulah hereg bainuu. Zewsegt huchnii uil ajillagaag tanai saittai saitgui Mongolin ard tumen medej baigaa. Enenii orond ter baga nasnii, nasand hureegui huuhdig huchirhiilj erh n zorchigdoj bgaa asuudlaar sewbel arai ur dun olj magadgui yum.

Иргэн [202.55.188.118] 2022-05-02 15:45:51

Эх орно хамгаалах үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биeлүүлхээс зайлас хийх гэсэн хүний арга ядсан үйлдэл байна. Цэрэг татлаг дөхөөд ирхээр ингэдгээ болимоор юм.

Зочин [202.126.89.31] 2022-05-02 17:47:05

Unen shuu

Зочин [202.126.90.5] 2022-05-02 15:44:53

Yadartsan site yumaa medeegnii tuhai asuuh gesen oroh yarianiinerh haagdsanch gehshig

Zochin [203.169.51.22] 2022-05-02 15:44:03

Tsergiin angi dotorxi xaritsaag il tod shudarga bolgox xeregtei baigaa yum daa yum l bol tsergiin nuuts geed bux muu muuxai zuilee nuuj xaatsailchixaad nuur ni ch ulaixgui ard tumnii umnu xudalaa yaridagaa bolimoor yum

зочин [66.181.189.15] 2022-05-02 22:46:05

Нуухаа больсон гэдгийг чи мэдээгүйг бодоход юм уншдаггүй, зөвхөн сайтуудын хагас дутуу мэдээллийг үнэн мэт итгэж явдаг амьтан байна даа.

Зочин [66.181.161.111] 2022-05-02 15:30:47

Hudlaa medeelelee boliochee

Зочин [202.126.90.5] 2022-05-02 15:43:59

Chi yasiin huchinduulcheed gomdood bgamu, Hudlaa medeellee bolih heregtei hajuud ni ene met ni gonshogonood seveed bhin

Zochin [203.169.51.22] 2022-05-02 15:40:20

Uxseniix ni xudalaa gej bodit baidal tiim l baigaa shuu

Иргэн [66.181.160.45] 2022-05-02 15:25:21

Ёстой бузар хүүрнүүд юм.Ийм байхад хэн үр хүүхдээ цэрэгт явуулхавдээ,мэдэхгүй нэгэн л явуулж байгаа байх

зочин [66.181.189.15] 2022-05-02 22:48:26

Жил бүр цэрэг татлагын өмнө ийм мэдээлэл тараадаг нь анархизмыг Монголд халдаасан харийн нөхдийн мөнгөний боолуудын ажил болов уу? Мөнгөний боолуудад эх орноо гэх өчүүхэн ч атугай сэтгэл байхгүй. Тэд эх орноо худалддаг новшнууд л даа!

Зочин [202.126.90.5] 2022-05-02 15:29:24

Olon zuun jil yavaad irsen alba iim yum bhgui bhchguishuu

Иргэн [66.181.161.98] 2022-05-02 15:23:58

Бүгд Монголын төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Монгол улсын эсрэг иймэрхүү зүйл хиймээргүй л баймаар байна шдээ. Улсынхаа тусгаар тогтнолд залан хийлээд байна. Ядаж цэргийн ангиар ороод үзээч ЭСВЭЛ одоо таван толгой ороод тэнд байгаа цэргийн алба хаагч нартай уулзаад үзээч

irgen [202.21.96.238] 2022-05-02 15:18:57

Ямар муухай сэжгийн юум бээ арай ч дээ Би хүүгээ ийм муухай газар луу явуулахгүй ээ

Зочин [66.181.161.13] 2022-05-02 15:30:33

hudal medeelel bnshde

Зочин [202.126.90.5] 2022-05-02 15:19:48

Hudal medeend itgeed bgamu

Иргэн [66.181.161.52] 2022-05-02 15:13:16

Хүний эрхийн комиссын нэр барьж худлаа мэдээлэл цацаж яадаг байна. Цэргийн алба бол олон хүний зам мөрийг тэгшилж байдаг бахархалтай алба. Өөрсдөө албанаас бултах гэсэн явуургүй арга энэ сэтгүүлч бичсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх байлгүй дээ.

сониуч сонжооч [66.181.160.123] 2022-05-02 17:30:26

Цэргийн албанаас зугтаадаг, хүйсээ мэдэхээ байсан баар хэсдэгүүдийн л явуулгаар Цэргийн албыг гутаалгаж болохгүй, цэргээс ѳѳр олон мянган залуусыг нэг дор цуглуулдаг газар хаана байна. Улсын хэмжээнд гарч байгааг тоон утгаар нь харвал цэргийн газрынх хамаагүй бага жин дарнаа. Ингэж цэрэг эрсийг гутаах ажил хийж байхаар ижил хүйстэн бэлгийн гажуудаа л бичиж попрооч!

Mongol [202.126.89.9] 2022-05-02 15:12:52

Iimerhuu medeellee odoo bolioch dee. Ajiglaad bhnee neeree l tsereg tatlaga bolhoor l unen hudal ni medegdehgui iimerhuu yum genet garch ireh yum. Olon saihan zaluuchuud albaa haadgaaraa l haana. Zarim neg etseg ehchuudiin setgeld yum hiih oroldlogo yum bishuu.

Irgen [202.126.90.5] 2022-05-02 15:10:58

Tanai sitiig shuuhed uguh bolsiin bnada. Mongol ulsiin tusgaar togtnoliin batalgaa bolson Zevsegt huchniig ilted ingej doromjilj bolohguige. Heden zaluus ene met hudal medeellees bolj tseregt yavahaas aij ulam nymhrc bna

Зочин [64.119.26.153] 2022-05-02 22:47:06

Дайн дажин зовлон нь багадаад ирваатаад тэнэгтээд байгаа юмаа даа монголчууд маань. Ер нь бэлгийн гаж чанартай биш байлаа ч нэг тийм садист буюу бусдын биемахбодийг өвтгөж баясдаг хүмүүс мэр сэр байдаг шүү. Тиймэрхүү юмнууд ялангуяа цус ойртоод, жаргал нь дэндээд суларч сулбайсан улсад өсдөг байх.

Irgen [202.126.90.5] 2022-05-02 15:03:08

Yag tsereg tatlaga bolohoor iim medee tavidag ni yadiin sda tsereg armiaraa baga oroldonshu

Зочин [202.126.90.5] 2022-05-02 15:45:26

Yasiin chi huchinduuleed gomdood bgamu

Zochin [203.169.51.22] 2022-05-02 15:44:47

Bitgii xutsaarai muu uxer min


58 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
58 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.