Үндсэн дүрмийн хорооны дарга Б.Мягмардаш : “Манай намын даргын сонгуулиар тодорсон Халтмаагийн Баттулгыг С.Эрдэнийг дарга болоход явагдсан сонгуулийн процессын дагуу үндсэн дүрмийн хүрээнд тодруулж, Их хурлаар батламжилсан тул УДШ бүртгэх ёстой”

Aдмин / Улстөр

Үндсэн дүрмийн хорооны дарга Б.Мягмардаш : “Манай намын даргын сонгуулиар тодорсон Халтмаагийн Баттулгыг С.Эрдэнийг дарга болоход явагдсан сонгуулийн процессын дагуу үндсэн дүрмийн хүрээнд тодруулж, Их хурлаар батламжилсан тул УДШ бүртгэх ёстой.”

Ардчилсан намын сонгууль болж өнгөрсөн Халтмаагийн Баттулгыг намын даргаар сонгосон, энэ нь яг дүрмийн хүрээнд явагдсан намын даргын сонгууль мөн үү?

Мэдээж УДШ бүртгэнэ гэдэгт итгэж байна, бүртгэх ч ёстой. Яагаад ёстой вэ? гэхээр манай дарга асан С.Эрдэнэ 2017 онд намын даргын сунгаанд 5 хүн нэр дэвшээд, 5 сум атгаад Монгол улсаа тойрч тус сунгаанд С.Эрдэнэ ялалт байгуулж 2017 оны 2-р сарын 12-ны өдөр намын VII Их хурлаар ёсчлон батламжлагдсан. Тус өдөр буюу 2017.02.12-ны өдөр УДШ-д өргөн баригдаж 03-р сарын 15-ны 01 тоот тогтоолоор бүртгэгдэж намын даргын үйл ажиллагааг хийж эхэлсэн. Яг үүнтэй адилаар Х.Баттулга, Ж.Батсуурь нар ДоСХ-оос зохион байгуулсан сонгуульд оролцож 21 аймгаа тойрч 2022.04.07-ны өдөр намын ээлжит бус Их хурал болж тус хурлаар Х.Баттулгыг ёсчлон батламжилсан. Яг л өмнө нь болж байсан процессын дагуу намын даргын сунгаан, батламжлах үйл явц болсон. Дутуу юм гэвэл нэр дэвшин өрсөлдөхдөө сум атгаж л яваагүй.

Ардчилсан намын даргыг батламжлах ээлжит бус Их хурлын өмнө УДШ АН-ын дүрмийг бүртгэсэн. Уг дүрмээр бол С.Эрдэнийн АН-ыг хууль ёсны гэж үзлээ гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Энэ дүрэм яг ямар учиртай вэ?

Тэр дүрэм бүртгэсэн тогтоолд жижигхэн ялимгүй засварууд орсон. Үндэсний бодлогын хороо даргатай байна, хуучин дүрэмд ч мөн ҮБХ хурлын тэргүүлэгчидтэй байдаг байсан, тэрийг нь албан ёсны 5 тэргүүлэгчтэй, 4 жилийн хугацаатай байхаар өөрчлөлт орсон байсан.

Тэгэхээр УДШ намын дарга хэн байхыг бүртгэж аваагүй гэсэн үг үү?

Ер нь УДШ-ын цахим бүртгэлрүү ороод үзвэл АН-ын дарга гэсэн бүртгэл хоосон байгаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намуудыг УДШ бүртгэдэг. УДШ-ийн бүртгэлд АН-ын дүрэм, бүх юм хадгалаастай байгаа. Тэр дүрмээр буюу манай намын дүрмээр намын дарга ганцхан шалтгаанаар огцордог, 3 заалтаар чөлөөлөгддөг. Тэр нь сонгуулийн үр дүнгээр огцрох байдаг. Сонгуулийн үр дүнгээр огцорсныг та бүхэн мэдэж байгаа. 2020.07.08-нд өөрийн биеэр С.Эрдэнэ намын тамгыг Ц.Туваанд гардуулж өгсөн. 07.03-нд миний удирддаг Үндсэн дүрмийн хороо хуралдаж Үндсэн дүрэмд заасны дагуу ажлын 5 хоногт албажуулж мэдээлнэ, өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуульд АН ялагдал хүлээж намын дарга огцорсныг мэдээлдэг. Энэхүү үүргээ биелүүлж Үндсэн дүрмийн хорооноос С.Эрдэнийг огцорсон болохыг мэдээлчихсэн. Үүнээс хойш болсон бүх процессыг олон нийт мэдэж байгаа. Гэнэт гарч ирээд буцааж ажлаа авлаа, миний тамгыг Ц.Туваан өгөхгүй байна гэж УБЕГ-аас тамганы дугаар авч, улсын хяналтын байцаагч гэж нэг нөхөр ардчилсан намын тамгыг хүчингүй болгож шинээр дугаар олгох бичиг гаргаж өгч түүгээр нь хуурамч тамга үйлдүүлсэн.

Өөрөөр хэлбэл нэг дугаартай хоёр тамга байгаад байна гэсэн үг үү?

Шинээр дугаар С.Эрдэнэд олгосон гэсэн үг. Үүнийг саяны болж өнгөрдөг намын ээлжит бус Их хурлаар бидэнд байгаа тамгыг манай намын дарга асан 2000 онд тухай үед намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан З.Энхболд миний хийлгэсэн тамга мөн байна гэж их хурлын индэр дээрээс зарласан.

Монголын ард түмэн мэдэж байгаа. АН сонгуульд ялагдаад тухайн үед намын дарга байсан С.Эрдэнэ гэх хүн намын тамгаа Ц.Туваанд өгч улс төрийн хариуцлага хүлээж огцорч байгаагаа мэдэгдэл хийсэн. Түүнээс хойш С.Эрдэнэ гэх хүнд дахиад нэг тамга байгаад байна. Тэр тамга нь танай хэрэглэж байсан тамга юм уу, шинээр хийлгэсэн тамга юм уу?

Шинээр хийлгэсэн тамга нь. Дэлхийн жишигт ч гэсэн ялагдсан намын дарга нар ажлаа өгөөд явдаг. Манай урьд урьдын дарга нар 2000 оноос хойш яривал эхлээд л Дорлигжав дарга байж байгаад ҮБХ-ны хурлаар чөлөөлөгдөж, М.Энхсайхан болсон ч сонгуулийн үр дүнгээр огцорч ажлаа өгсөн. 2006 онд Ц.Элбэгдорж намын дарга болж 2008 онд сонгуулийн үр дүнгээр мөн л огцорсон. Түүний дараагаар Н.Алтанхуяг намын дарга болсон. Ингээд үе үеийн дарга нар энэхүү тамгыг бариад явж байсан одоог хүртэл энэ тамга явж байна. С.Эрдэнэ өөрөө ч хүртэл энэ тамгыг барьж байсан. Өөрөө ч Ц.Туваанд шилжүүлж өгсөн. Дэлхий нийтийн жишиг ч мөн сонгуульд ялагдаад ажлаад өгдөг. МАН ч мөн ийм жишгээр л явж байна. Жижиг халаасны намууд л мөнхийн нэг даргатай байдаг. Нийгэмд үнэхээр муухай харагдуулж чадаж байна.

Сүүлийн үеийн сонин хэвлэлүүдээр АН-ын 21 аймаг, 9 дүүргийн намын хороод бүгд тамгаа гээгдүүлсэн, хүчингүй болголоо гэж байна. Энэ нь яг ямар учиртай юм бэ, яагаад ийм зүйлд хүрэх болов?

Сонин дээр 21 аймаг, 9 дүүрэг, Нийслэлийн намын хорооны тамгыг хаяж үрэгдүүлсэн гээд сонин дээр мэдээлчихсэн байсан. Тэгж зарлаад, хүчингүйд тооцчихлоо гээд өөрсдөө тамга хийгээд өгчихсөн. Мөн сая С.Эрдэнийн шинээр хийлгэсэн гээд байгаа тамгыг АН-ын ээлжит бус Их хурал хуралдаад хурлын тогтоолоороо хүчингүй болгоод өдрийн сонины 04.11-ны өдрийн дугаарт зар өгч хүчингүй болгуулсан байгаа. Тиймд УДШ бүртгэх ёстой. Яг л С.Эрдэнэ сонгогдох үеийн сонгуулийн дүрэм, журмаар саяны намын даргын сонгууль явагдаж Х.Баттулга, Ж.Батсуурь нар нэр дэвшсэн. Одоо бол бүртгэхгүй байх ямар ч шалтаг, шалтгаан үлдээгүй. Дээр нь нэмж хэлэхэд УДШ-ийн шүүгчид гэдэг анхан, дунд шатнаасаа дээшээ дэвшиж ажилласан монголын сор болсон шүүгчид байгаа. Тиймд гагцхүү хуульд л захирагдаж, улс төрөөс хараат бус ажиллах тангараг өргөсөн, ёс зүйтэй шүүгчид байх ёстой. Тиймд хууль ёс, ёс зүйг сахиулан шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

С.Эрдэнэ даргатай АН, Халтмаагийн Баттулга даргатай АН гээд хүмүүсийн дунд төөрөгдөл бий болж байна. Яагаад ийм хагарал, хуваагдлын нөхцөл байдалд хүрэх болов? Энэ хүчтэй сөрөг хүчин ийм байдалд хүрсэн нь юунаас болов?

Үндсэн дүрмийн хороо 15 гишүүнээс бүрддэг. Энэ нь тамга, тэмдгээ дагаад л явах ёстой. 2020.07.08-ны өдөр Ц.Туваанд тамгыг гардуулж өгсөн. Бид бүгд тэр тамгатайгаа хамт л явж байгаа. Тэр тамга маань дараа нь Одонгийн Цогтгэрэл гишүүнд шилжсэн. О.Цогтгэрэлээс Х.Баттулгад шилжиж байна. Бид яг л дүрмээ сахиулж, хэрэгжүүлж, мөрдүүлэх ёстой байгууллага тул, үүнийгээ дагаад л явж байна. Сая та бүхэн харсан байх манай намын 330 сумын намын дарга нар ирж сургалтад сууж, хурлаар хэлэлцсэний үр дүнд уриалга гаргаж, УДШ-д шаардлага хүргүүлсэн байгаа. 330 сумын дарга нар маань тамгатайгаа ирээд 2022.05.02-ны өдөр УДШ-д шаардлагаа албан бичгээр хүргүүлсэн.

АН бол хяналтын хороо, дүрмийн байгууллагатай тул бусниулж үймүүлж, дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг хөөх бүрэн боломжтой. Яг ийм нөхцөлд дүрмийнхээ хүрээнд ямар арга хэмжээ авч байна вэ?

2022.01.10-ны өдөр тамгыг хүчингүйд тооцож сонинд хуурамч мэдээлэл өгсөнд бид бүгдийн зүгээс АН-ын гишүүнээс 8 жилийн хугацаатайгаар хассан байгаа. Одоо бол С.Эрдэнэ АН-ын гишүүн биш.

2022.04.30-ны өдөр С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын ҮБХ-ны хурал хуралдсан байсан. Ингээд хоёр талд яваад байхаар эвлэрч болдоггүй юм уу. Эвлэрэхгүй байх шалтгаан нь хэнд байна вэ?

Хэсэг бүлэг цөөхөн хүмүүс тэнд байна. 99 хувь нь энэ талдаа байхад тэнд үлдсэн 1 хувь нь л байна. Одоо 2022 он болчихлоо 2 жилийн дараа сонгууль боллоо. Тэгэхээр өөрсдийн хувийн байгууллага мэт аашилж, аяглаж байгааг ойлгохгүй байна. Манай нам хоорондоо эвлэлдээд явдаг л нам. Гэтэл тэнд нэг хүн өөрийнхөө хувийн байран дээр нэг намын туг аваачиж зоочихоод, сонгуульд ялагдсан буруугаа хүртэл бусад руу чихдэг, өөрийнхөө алдаанд дүгнэлт хийж тахимаа өгөхгүй бөхтэй адил л байдал үүсээд байна. Тиймд С.Эрдэнэ гэдэг хүн манай намын гишүүн биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

С.Эрдэнэ гэдэг хүн Ан-ын албан ёсны дарга байхад танай намын байр Шонхор тауэр дээр төвлөрч байсан уу? Одоо С.Эрдэнийн АН шонхорт, танай АН С.Зориг агсны хөшөөтэй байранд байрлаж байна. Ингээд бас л байрны асуудал яригдаж байна. Үүн дээр та тайлбар хийнэ үү?

С.Эрдэнийг дарга байхад тухай үед Шонхор тауэр түрээсэлж байсан. Наана байгаа байр ч мөн адил түрээсийн байр. С.Эрдэнийг дарга байх үед ч аль аль байранд давхар байрлаж байсан. Ц.Туваанд тамгаа гардуулж өгчхөөд шонхроосоо бараг л хөөгөөд явуулчихсан. Одоо манай АН тэнд байрлахгүй.

УДШ АН-ыг хууль ёсны байна гэж үзвэл бүртгэх л үүрэгтэй байгууллага. Ингээд бүртгэхгүй удаашруулж, УБЕГ-ын нэг байцаагч С.Эрдэнэд шинэ тамганы дугаар өгч, зөвшөөрсөн дүгнэлтийг гаргаж байгаа зэрэг нь танай намын асуудалд хөндлөнгөөс оролцоод байгаа улс төрийн оролцоо байна гэж харж байгаа юу?

Сая сошиалаар УБЕГ-ын байцаагч нь Т.Ганболд болон түүний эхнэрийн гэрлэлтийг хүчингүй болгосон талаар ярьж байна. Тэгэхээр энэ байгууллага ямар болсон байгааг л харуулж байна. Тэнд 4 хүүхэдтэй эмэгтэйн амьдралаар тоглосон бол энд АН-ын хоёр зуун хорин мянган гишүүний амьдралаар тоглож байна. УДШ маань өөрөө бүртгэлийн байгууллагын чиг үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ тохиолдолд бүртгэхэд зарим тохиолдолд буцааж болдог. Нэр давхацсан байна гэх мэтчилэн. Тэгээд хоёр талаас ирсэн материалыг үзчихээд та нар хоорондоо эвлэр гэж буцаагаад байдаг. Энэ бол буруу. УДШ С.Эрдэнийн удаа дараагийн намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг бүртгэж авахгүй байгаа нь энэ байгууллагад эрүүл саруул сэтгэлгээтэй шүүгчид байгаа юм байна гэж харж байна. Яг л ижилхэн процессоор С.Эрдэнийг тухай үед бүртгэж байсан. Одоо Х.Баттулгыг бүртгэх ёстой. Сумгүй болохоор нь бүртгэхгүй байгаа юм уу. УДШ 30 хоногийн дотор шийд ирүүлж бүртгэлийн ажил явах ёстой.


Сэтгэгдэл

Anastasia [154.84.132.19] 2022-05-06 05:41:05

ในสถานการณ์นี้ เชื่อว่าทุกคนนั้นจะต้องประสบเจอกับปัญหาตกงานหรือมีปัญหาเรื่องที่เกี่ยวข้องกับการเงินอย่างแน่นอน เนื่องจากว่าไม่ว่าจะเป็นเศรษฐกิจที่ย่ำแย่ ไม่อาจจะทำงานหารายได้ วันนี้ทางเว็บตรงสล็อตมีวิธีการหารายได้ง่ายๆกับการเล่นสล็อตที่เป็นเกมออนไลน์หาเงินได้จริง สามารถหารายได้ออนไลน์ได้ทุกๆที่ตลอดวัน 24 ชั่วโมง ซึ่ง g2gbk8 เป็นสล็อต เว็บตรงไม่ผ่านเอเย่นต์ไม่มีขั้นต่ำมีความปลอดภัยถูกกฎหมายคาสิโนสากล ประกันจากผู้เล่นจริงทั่วราชอาณาจักร เพื่อนๆสามารถหาเงินง่ายๆ โดยทาง g2gbk8 นั้นมีค่ายเกมสล็อต joker เว็บตรงไม่ผ่านเอเย่นต์,slot pg เว็บตรง,เว็บตรง slotxo,ซุปเปอร์สล็อต แค่เพียงสมัคร slotxo เว็บตรงกับทาง g2gbk8 ที่เป็นสล็อตเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์ ซึ่งไม่ผ่านผู้แทนหรือตัวกลางใดๆก็ตามเล่นslotonlineได้โดยตรงกับค่ายเกม มีเกมสล็อตให้เลือกเล่นมากยิ่งกว่า 200 เกมส์ และยังมีบริการต่างๆมากที่จะเพิ่มความสะดวกสบายให้กับสมาชิกเว็บตรง ไม่ว่าจะเป็นการฝากถอน ไม่มีอย่างต่ำและก็มีความรวดเร็วประมวลผลด้วยระบบออโต้ มีความเที่ยงตรงสูง ไม่ต้องส่งสลิปหลักฐานการโอนให้กับทางผู้ดูแลให้เสียเวล่ำเวลา หรือจะเป็นโปรโมชั่นแจกเครดิตฟรี200% หรือจะเป็นโปรฝาก 20 รับ 100 ทุกท่านสามารถหารายได้ออนไลน์ได้แล้วที่เว็บพนันออนไลน์เว็บตรง สล็อตโจ๊กเกอร์เว็บตรง

Бусад намд байр сууриа тавьж өг. Ямар цорын ганц биш. [192.82.86.25] 2022-05-04 14:34:36

Монголд 20 орчим нам байгаа. Ардч.нам дотроо учраа олохгүй бол бусад намууддаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй ш дээ. Ямар Монголын бүх улс төр АНам биш. Бусад дотоод нэгдэлтэй, зохин байгуулалт сайтай намууд урагшаа гарч ирнэ биздээ.

Jeannine [166.88.232.108] 2022-05-04 12:37:22

JOKER SLOT เราคือ เว็บพนันสล็อต JOKER ที่เปิดให้บริการ โจ๊กเกอร์เกม มากกว่า 500 เกม 500 รูปแบบ สล็อตเว็บใหญ่ JOKER ของเรา มีสมาชิก มากกว่า 100, 000 คน สามารถร่วมสนุกและทำกำไรจาก slot joker ได้อย่างไร้กังวล SLOT JOKER มาพร้อมโหมด ทดลองเล่นสล็อต JOKER สล็อตเครดิตฟรี 10,000 บาท มีสูตรสล็อตออนไลน์ ฟรี และโปรโมชั่นอีกเพียบ เปิดให้บริการ ทางเข้า JOKERSLOT ตลอด 24 ชม. สามารถร่วมสนุกกับ โจ๊กเกอร์สล็อต ได้อย่างไร้ขีดจำกัด สมัครสมาชิกใหม่ JOKER สล็อต ตอนนี้ ฝาก10รับ100 และโปรโมชั่นอีกมากมาย ได้ที่ สล็อตเว็บใหญ่ JOKER ตลอด 24 ชม.

Mongol [75.146.200.158] 2022-05-03 19:21:49

Наад утгагүй намаа болиоч битгий мэдээнд оруулаачээ. Харахаас залхалаа. Яасан дуусдаггүй юм бэ. Ерөөсөө энэ тэр нам гэдэгээ болих болоогүй юм уу

Зочин [103.26.195.59] 2022-05-03 16:47:49

Жээнко гэдэг хөмпаани чинь хулгайч алуурчны нэрээр киноон дээр гардаг. Ийм нэр сонгосон хүн тэрнийгээ л дагаж биширэнэ. Хэмжээ нь тэр юм арга нь тэр юм. Эрдэнэ гэгч нөгөөдөхөө амээрикт матаад явжийнээ. Ээ чааваас ...ардчилсан нам маань хогийн тантан болжэээ

Зочин [139.5.219.79] 2022-05-03 13:28:15

ТУНГАЛАГА ТАМИР КИНОН ДЭЭР ГАРДАГ ДАА ХОНГОРЫН МАЛГАЙН БҮЧИЙГ АЛДАГДСАН БҮЧ БАЙНА ГЭХЭЭР НЬ ЦАХИУР ТӨМӨР ДЭЭР АХАА НАМАЙГ БОДООРОЙ ГЭЭД ОЧДОГ ШИГ ЗИКА АХАА БАТТУЛГЫГАА БОДООД ОРИГ ТАМГА ГЭЭД ХЭЛЭЭЧ ГЭЭД ХЭЛҮҮЛЧИХЭЭР ШҮҮХ ТИЙМ БАЙНАА Л ГЭЭД БҮРТГЭЖ АВАХ БОЛЖ БАЙНА УУ. ИРГЭН МИНИЙ БОДЛООР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХОЁР Ч НӨХӨН СОНГУУЛИЙН МАТЕРИАЛ ДЭЭР ДАРСАН ТАМГА НЬ ХҮЧИНТЭЙ БОЛООД Л ТӨРИЙН ЭРХ БАРИХ СОНГУУЛУУД ЯВСАН БАЙМААР ЭНД ТАМГА ХУУРАМЧ ОРИГ ГЭЖ МАРГАХ АСУУДАЛ БАЙМААРГҮЙСАН.

Зочин [150.129.142.84] 2022-05-03 12:49:11

ЭРДЭНЭ ГЭГЧ МУНАГ ӨВӨӨ ОДОО ТЭР ХОЙД ЭНГЭРЭЭ БАРААДАХ БОЛЖЭЭ

Зочин [103.229.121.181] 2022-05-03 09:23:57

За хуц чи

Иргэн [64.119.27.228] 2022-05-03 05:56:26

Жонхуу нэрэндээ үнэхээр таарсан амьтан юмаа. Албан тушаалын нэр зүүх гэж ингэтлээ үхэлдэх хэрэг юу байнаа.

Зочин [202.126.89.60] 2022-05-03 05:55:58

Баттулгад хүний нөөц биш хулгайчийн нөөц бий гэж үнэн шүү. Дарханы энэ нөхрийг харчих

Иргэн [66.181.187.96] 2022-05-03 05:51:15

Энэ жонхуу Баттулга одоо болиочээ өдөр болгон л нэг нохой хуцуулах юм та нарыг ингэж дайрч дарамталлаа гээд дээд шүүх бүртгэхүү хууль дүрмээ л баримтлана шүү дээ танай сунгаа явуулж сонгууль явуулсан гээд байгаа нам шийдвэр чинь хүчингүй шүү дээ энийг та нар мэдхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ нам дотроо учраа олоочээ танай наманцарын чинь дотоод асуудлыг төр засаг шүүх шийдэхгүй

Зочин [202.21.116.5] 2022-05-05 07:51:52

их мэдэмхийрэх дэмий . СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮНИЙГ НОХОЙ ГЭХ ЮМ. чи өөрөө сэтгэлдэлээ бичсэн шүү дээ. НӨГӨӨ ХҮН ЧАМАЙГ БАС ХЭН НЭГНИЙ НОХОЙ БНА ГЭЖ ХАРНА ШҮҮ ДЭЭ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.