"Open Tech Summit - 2022" тун удахгүй...
Голомт банк, CIO club, START компани, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ нар хамтран “Open Tech Summit-2022” форумыг зохион байгуулах гэж байна. Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн форум Open Tech Forum-2022 арга хэмжээг 2022.05.05-ны өдөр ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЕРТӨНЦ - THE WORLD IS OPEN уриан дор зохион байгуулахаар төлөвлөөд буй юм.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь технологийн салбарын төлөөллүүдийг нэг дор цуглуулан, тэдний уялдаа холбоог сайжруулах, салбарыг хөгжүүлэх шинэ алхам, нуугдаж буй шинэ боломжуудыг олж нээхэд оршино. Форумд Монголд үйл ажиллагаа явуулдаг мэдээлэл технологийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд уригдан оролцож, салбарын өнөөдрийн дүр зураг, маргаашийн чиг хандлагын талаар санал солилцох юм.
Арга хэмжээг Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудас болон Gogo.mn, iKon.mn хуудаснуудаар 2022 оны 05-р сарын 05-ны өдрийн 13:00 цагаас шууд дамжуулан хүргэнэ.
Харин та арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, оролцогч байгууллагууд болон форумтай холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл ЭНД дарж бидэнтэй нэгдэнэ үү.
#OpenTechSummit2022
#TheWorldIsOpen






















.jpg)











































Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу?
З.ЭНХБОЛД: Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх 2 удаагийн 2 улсад явагдсан хууль бус хувьчлалыг зогсоож явлаа
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
Ж.Баярмаа: Намрын гол эрсдэлд шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт орох болов уу
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа