Чихрийн наймаачны булхайд чихээ дарсан МАН

Aдмин / Улстөр

МАН –д ард түмэн итгэл үзүүлэн бүх шатны эрх мэдлийг өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл МАН-ын эрх баригчид авлигач, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэйгээ хариуцлага тооцож чадахгүй хамгаалсаар байна.

Үүний нэг нь “Оргил”-н Ж.Ганбаатарын хууль бус үйлдэл, булхайг МАН-ын эрх баригчид чимээгүй хамаалсаар байна. Ж.Ганбаатарын хувьд иргэд олон нийт ч, Баянголын намын нөхөд нь ч зангарагатай, юм үзэж нүд тайлсан бизнесмэн хэмээн итгэж байсан. Гэвч тэрээр эрх мэдлээ ашиглан үйлдэж буй ёс зүйгүй үйлдлүүд хэрээс хэтэрч, одоо АТГ болон тагнуулын байгууллагад шалгагдахад хүрчээ. Харамсалтай нь Ж.Ганбаатар АТГ-ын ажлыг хийлгэхгүй ойрын хүмүүсээр нь нөлөөлөхийг оролдож, намын эрх баригчдынхаа үүдийг сахин суугаа сурагтай.

Ж.Ганбаатар УИХ-ын сонгуульд, Ерөнхийлөгчийн сонгуульд намдаа их хэмжээний мөнгө өгсөн хэмээн өөрөө намынхаа хурлын үеэр хэлсэн бичлэг цахим орчинд түгсэн. Тиймээс түүнийг бүрэн хамгаалагдсан, юу ч хийсэн МАН хацайлна хэмээн бат итгэлтэй байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт өөрийн бүрэн сүлжээг бий болгосон баримтуудыг харахад Эдийн засгийн байнгын хороогоороо дамжуулан улсын хэмжээнд давхар сүлжээгээ үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. МАН-ын эрх баригчид, ёс зүйн хороо эдгээр фактуудыг баримттайгаар мэдэж байгаа боловч хав даран суух нь юуны учир вэ?!

Ж.Ганбаатарын эрх мэдлийн төлөөх хүслийн төлөө Баянгол дүүрэг эрх зүйн чадамжтай Засаг даргагүй 45 хоножээ. Энэ нөхцөл байдлыг мэдсээр байж гацааж буй Хотын дарга Д.Сумьяабазар, шудрага ёсны тэмцэл хийнэ гэдгээ зарласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, албан тушаалын хэрэгтэй тэмцэх МАН-ын Генсэк Д.Амарбаясгалан нар өнөөдрийг хүртэл чихээ даран суугаа нь хэний төлөө вэ?!

МАН-ын эрх баригчид хөгжлийн төлөө хүчээ нэгтгэв үү, хэтэвчнийхээ төлөө ХҮЧЭЭ нэгтгэв үү ?


Сэтгэгдэл

songuulidaa l idevhtei oroltc [64.119.17.130] 2022-05-06 01:34:16

songuulia uguhguiee tegeed daraa ni olon yum gonshignood... heniig songoh ni tanii erh songuulidaa l oroltc. jil bolgon l songuuliin irtc mash muu baidag shuudee. ene internetiin tcaana bicheed bgaa humuusiin hed ni songuulia ugsun boloo?

Зочин [192.82.91.179] 2022-05-04 11:35:13

Хугацаа өнгөрсөн элдэв чихэр бхыг үгүйсгэхгүй.Иргэд цуглуулаад гарын бэлэг гэж өгсөн чихрийг барааны мэргэжилтэй хүн суудал дээрээ орхиж гарч бсн шүү....нэгийг хэлж бгаа биз.....

Зочин [202.9.46.24] 2022-05-04 15:55:36

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХОГОНДОО ДАРАГДАЖ ГҮЙЦЛЭЭ.БАЯНГОЛ ТҮКИЙНХЭН МАН ГАРАХААС ӨМНӨ ХИЧНЭЭН САЙХАН АЖИЛЛАДАГ ЭНЭ ТЭНДГҮЙ Л ХОГ ШҮҮРДСЭН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСЭН УЛС БАЙСАН ОДОО ХАРАГДАХАА Ч БАЙЛАА.ТӨСЬИЙН МӨНГӨӨР ЗУГААЛЖ НАЙРЛАХААС ӨӨР ЮУ ХИЙЖ БУЙГ МЭДЭХЭЭ БАЙЛАА.ХЭДЭН ГАРААШ БУЖЛГАЖ БУЖИГНУУЛЛАА. ӨӨР НҮДЭНД ХАРАГДАХ ЮМ АЛГА..НААД ЗАХЫН ӨДӨР ТУТМЫН АЖЛАА ГҮЙЦЭТГЭМЭЭР.ТӨСВӨӨС ЦАЛИНЖИГСДАА,ГАНБААТАР ГУАЙ ЛУЙВРААР БГДИЙН ЗАХИРГААНД ОЧИГСДОО АЖИЛЛУУЛААЧ!!!

Зочин [103.57.94.136] 2022-05-04 11:04:29

Ялтан Эрдэнээгээс дээр ш дээ

Зочин [103.26.194.55] 2022-05-04 12:50:17

Аль алийг нь арга хэмжээ авахаас нэг нь нөгөөгөөсөө арай дөнгүүр гэж хамгаалах нь утгагүй юм.Тэнэг зүйрлүүлэлт байна.

Зочин [202.126.90.8] 2022-05-04 09:40:17

Зочин Бас ДИХ нь гэж гайхмаар газар болчихоод байна.

Зочин [103.229.120.47] 2022-05-04 09:40:13

Amarbayasgalan gej JDUchin hulgaich novsh namyg udirdaj bn geheer booljis hurch bdag shuu. UIHuyn 4 hulgaich gishuunee hamgaalj abch ulddeg oodgui novshiin namantsar. Yamar ih itgej bailaa, tui chyort

zochin [192.82.81.183] 2022-05-04 06:58:58

iim yumnuudiig khoogood zailuulaad ogokh kheregtei shuu dee

Зочин [122.201.19.99] 2022-05-04 06:10:57

Яахав яахав. Өмнө нь Эрдэнээ эзэлж байсныг бодоход гайгүй.

Зочин [202.9.46.24] 2022-05-04 15:58:49

Шал дордсон Эрдэнэ ч нүдэнд харагдах гарт баригдахыг хийсэн хүн шүү.Мэдрэл чинь кзгээр биз.

Зочин [66.181.164.182] 2022-05-04 05:47:30

Дүүргийг ганцаараа цөлмөж байнашдээ. Чихэрийн наймаа нь зүгээр л халхавч нь юм билээ

Зочин [66.181.164.182] 2022-05-04 05:45:34

БГД-ийн ЗДТГ зүгээр л энэ хүний хувийн компани лугаа болсон байдаг шүү. МАН д сэтгэл гутаж байна.

Зочин [202.9.46.24] 2022-05-04 15:59:16

Яг үнэн

Зочин [192.82.78.27] 2022-05-04 08:20:03

Яг үнэн.

Зочин [122.201.24.194] 2022-05-04 05:40:59

Эрх мэдлийг мөнгөөр худалдаж авч болохгүй шүү дээ.Тэр Магнайбаяр гэдэг нөхөрт 200 сая төгрөг хувиасаа өгсөн гээд байсан.Хувиасаа өгөхөөр зүгээр улсаас өгсөн бол хахууль болдог юм уу.Мөнгө өгсөн л бол өгсөн.

Зочин [202.9.46.24] 2022-05-04 16:00:02

Харин тийм.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.