Нархан: Би аавтайгаа хоёулхнаа сайхан амьдардаг. Гэхдээ надад хэн ч анхаарал, халамж тавьдаггүй

Aдмин / Хууль

“17 НАСТАЙ ЦЭВЭРХЭН ОХИН САНХҮҮ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ТУЛ ИЙМ ЗҮЙЛ АНХ УДАА ХИЙЖ БАЙНА. ЭХЛЭЭД МӨНГӨӨ НАЙДВАРТАЙ ШИЛЖҮҮЛБЭЛ ХҮССЭН ЗҮЙЛИЙГ НЬ ХИЙНЭ” ГЭВ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахим орчинд танихгүй хүнтэй фэйсбүүкээр найз болдог. Тэдгээр танилцсан хүмүүс нь насанд хүрсэн хүмүүс байх ба улмаар өсвөр насны охидыг ятгах, гуйх, аргадах зэрэг янз бүрийн аргаар нүцгэн зураг, бичлэгийг нь авдаг. Тэрхүү зургаар нь эргэж дарамтлах, сэтгэл санааны дарамт үүсгэх, шантаажлах гэх мэт аргаар өөрийн эрхшээлдээ байлгадаг аж. Түүнчлэн биемахбодын дарамтад оруулж, хүчирхийлэх тохиолдлууд олон байдаг. Нэг хүн ийм аргаар насанд хүрээгүй охидыг хохироосон 70 гаруй хэрэг гарч байсан түүхтэй. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн сурагч охид яагаад ийм хэрэгт холбогддог талаар бид сурвалжиллаа.


УУЛЗАХГҮЙ Ч ДҮРСТ ДУУДЛАГААР ХОЛБОГДОЖ, ЦАХИМ ХАРИЛЦАА ҮҮСГЭЖ БОЛНО


Өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цаг орчимд фэйсбүүкийн хуурамч хаяг үүсгэн “Санхүү өгнө, авна” гэсэн нэртэй хэд хэдэн группт гишүүнээр элслээ. Уг группүүд 12-49 мянга хүртэлх гишүүдтэй юм. Эхний группт элсээд постуудыг нь уншив. Ихэнх постуудыг эмэгтэй хүмүүс бичдэг юм байна. “Санхүү өгнө”, “Санхүү авна” гэж бичээд утсаа үлдээсэн постууд олон байв. “Бичлэг солилцдог групп чатанд хүн авна. Такстай” гээд үнийг нь бичжээ. “Бүтэн биеийн бариа, угаалга хийнэ. Хос гулгаа угаалга ажиллаж байна” гэсэн зар утастайгаа харагдана. “Хөдөө орон нутгийнхан хаана байдгаа бич. Байгаа газарт нь хөөрхөн охин танилцуулж өгнө”, “Маш цэвэрхэн сайхан эмэгтэй амандаа тавиулна” гэх мэт утасны дугаараа бичсэн зарууд элбэг байв. Эдгээр олон дугааруудын заримтай нь холбогдож ярьж үзэхэд, “Насанд хүрсэн болон хүрээгүй янз бүрээрээ байна. Дуртайгаа сонгож аваад уулзаж болно. Уулзахгүй ч дүрст дуудлагаар холбогдож, цахим харилцаа үүсгэж болно” гэв. Мэдээж үүнийгээ боловсон хэллэгээр хэлэхгүй. Үүнээс үзэхэд насанд хүрээгүй охидыг зуучилдаг хэсэг бүлэг этгээд эдгээр группүүдийн цаана байх магадлал өндөр байна. Дахин нэг дугаар руу залгаж үзлээ. “17 настай цэвэрхэн охин санхүү хэрэгтэй байгаа тул ийм зүйл анх удаа хийж байна. Эхлээд мөнгөө найдвартай хийвэл хүссэн зүйлийг нь хийнэ” гэнэ. Энэ мэтээр сэтгэгдэл, постууд хөвөрнө. Зарим сэтгэгдэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бичих боломжгүй юм.

Эхний хэдэн пост дор сэтгэгдэл бичиж үзлээ. Бичлэг авъя, санхүү өгнө гэх мэт. Маш хурдан хариу чатаар ирэх бөгөөд бичлэг өгнө, санхүү авна. Групп чатанд төлбөртэй хүн нэмдэг гэнэ. Ингээд групп чатанд төлбөрийг нь бичээд элсэж оров. Янз бүрийн насны янз бүрийн хүйстэй 20 гаруй гишүүнтэй байв. Ихэнх нь хуурамч хаяг байх аж. “Бичлэг тусдаа авъя, хэдэн төгрөг вэ. Энэ бичлэгт гарч байгаа охинтой уулзаж болох уу, дугаар фэйсбүүк нь байна уу” гэх мэт чат бичжээ. Чат дотор гадаад монгол охид, залуусын янз бүрийн бичлэг байх бөгөөд дуртайгаа сонгоод үзэж болно. Бичлэгт гарч байгаа зарим монгол охидын хаяг, утсыг авч болох юм байна. Бичлэгүүдэд гарч байгаа охидын ихэнх нь насанд хүрээгүй байх шиг ажиглагдав. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн ангидаа бэлгийн харилцаанд орж буй ёс бус бичлэг ч тэр дунд байлаа. Охид хоорондоо янз бүрийн үйлдэл хийх, өсвөр насны охин өөрийгөө өдөөх, бие рүүгээ элдэв зүйл оруулах (гадил, өргөст хэмх) зэрэг үйлдлүүд хийсэн бичлэг ч байна. Орцонд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний бэлгийн харилцаа үйлдэж байгааг нууцаар бичиж оруулжээ. Энэ мэтээр 30-аад бичлэг тэрхүү групп чатад байршуулсан байв. Янз бүрээр өөрийн бэлэг эрхтнээ оролдсон охидын бичлэг дийлэнх нь байв.

Ер нь фэйсбүүк, инстаграмд энэ төрлийн далд бизнес хурдтай хөгжиж байгаа юм байна. Инстаграмд paid ac­count гэх тайлбартай хаягууд олон бий. Тэдгээр хаягуудад орохын тулд 10 мянган төгрөгөөс 1 сая төгрөгийн төлбөр төлж орох бөгөөд дотор нь өөрсдийн нүцгэн зургаа оруулж, бэлгийн харилцаанд орж буй бичлэгээ хийдэг аж. Түүнчлэн хаягийг нь дагадаг хүмүүст биеэ үнэлдэг гэнэ. Мөн үүнийг дагаад бичлэг зарах, биеэ үнэлэх нэрийдлээр хүмүүсийн мөнгийг залилдаг бүлэг этгээдүүд ч бий болжээ. Тиймээс хүмүүс мессенжер бүлгэмийг түлхүү сонирхож, үйлчлүүлдэг юм байна. Тухайн бүлгэм нь хоёроос гурван админтай. Админууд нь бүлгэмд байгаа биеэ үнэлдэг охидыг худалдан авагчдад зуучлах, бичлэг зургийг нь зарах, цалинжуулах, дундаас нь мөнгө олох зэргээр ажилладаг юм байна.

Ингээд бүлгэмийн чатын админд хандан зөвшөөрөл авч, бичлэгээ хийсэн нэг охинтой холбогдож ярилцах хүсэлт тавьсан юм.


Би мөнгөтэй болж байгаадаа баярлаад өөрөө тийм группт элсээд бичлэгээ зардаг болсон


Групп чатад өөрийн нүцгэн бичлэгээ хийж зардаг охин Нархантай ярилцлаа (Нэрийг нь өөрчлөв).


-Чи хэдэн настай вэ?

-Би 15 настай.

-Сургуульд сурдаг уу?

-Сурдаг.

-Групп чатад яагаад бичлэг байршуулсан юм бэ?

-Би эхэндээ мэдээгүй. Гэтэл нэг өдөр баахан танихгүй хүнээс найзын хүсэлт ирээд гайхсан. Миний үерхдэг байсан ах намайг бичлэгээ хийгээд өг. Нүцгэн зургаа явуул гээд байхаар ньявуулсан чинь тийм групп чат руу явуулчихсан байсан.

-Үерхдэг ах чинь хэдэн настай юм бэ?

-22 настай.

-Чи бичлэгийг чинь өөр чатанд оруулсныг мэдээд яасан бэ?

-Эхэндээ би биш, миний хаяг, утсыг хаанаас олсон гээд зөвшөөрдөггүй байсан. Дараа нь хүмүүс надад мөнгө төлж миний зураг бичлэгийг авдаг болсон. Тэгээд л би мөнгөтэй болж байгаадаа баярлаад өөрөө тийм группт элсээд бичлэгээ зардаг болсон.

-Гэрийнхэн чинь мэдсэн үү?

-Үгүй. Би хэнд ч хэлээгүй. Хэлээд байх ч хүн байхгүй. Би аавтайгаа хоёулаа л амьдардаг. Аав уурхайд ээлжээр ажилладаг. Манайх боломжийн орлоготой, хоёулхнаа сайхан амьдардаг. Гэхдээ надад хэн ч анхаарал халамж тавьдаггүй. Аав ээлжээр ирээд амрах 14 хоногт нь сайхан байдаг ч би аавтайгаа илэн далангүй бүх зүйлээ ярьж чаддаггүй. Ээж маань намайг долоон настай байхад өөр хүнтэй суугаад явчихсан. Одоо хоёр хүүхэдтэй. Би ээжтэйгээ уулзахыг хүсдэггүй. Тэр хүн намайг хаяж яваад өөр амьдрал зохиосонд уур хүрдэг. Аав хэдий миний төлөө ажиллаж байгаа ч ээжийг орлохгүй. Ганцаардах үе зөндөө байдаг. Тэгээд л нэг найз ахтай болсон нь намайг ашиглаж байсан. Гэхдээ би гомдоогүй. Одоо тэр хүнтэй холбоогүй болсон.

-Чи яагаад бичлэгээ зардаг юм бэ. Ярианаас чинь сонсоход танайх хангалуун амьдралтай юм биш үү?

-Аавын цалин бид хоёрт хангалттай хүрдэг ч аавыг ажилдаа явсан үед надад хэрэглээний мөнгө хэрэг болно. Тэр бүр аавтай холбогдоод мөнгө нэхээд байж чаддаггүй. Тэгээд л мөнгө олох арга олсон нь энэ.

-Чамайг том болоод гэрлэсний дараа иймэрхүү бичлэг чинь гэнэт гараад ирвэл яах вэ?

-Би эрэгтэй хүнд итгэхээ больсон. Хүнтэй суухгүй. Хэрэгтэй бол хэзээ нэгэн цагт нэг хүнээс ганц хүүхэд гаргана. Заавал эрэгтэй хүнтэй цуг амьдрах ёстой гэсэн хууль байхгүй биз дээ.

-Яагаад эрэгтэй хүнд итгэхээ больсон юм бэ?

-Миний хайрлаж дурласан эрэгтэй миний бичлэгийг зүгээр нэг захын чатанд 10 мянган төгрөгөөр зарсан. Тэр хангалттай шалтгаан биш гэж үү.

-Түүнээс сайн хүн олон байгаа шүү дээ?

-Сайнтай нь таарвал мэдээж алдахгүй гэр бүл болно. Хэрвээ үнэхээр сайн хүн бол өчнөөн жилийн өмнө хүүхэд байхдаа хийж байсан гэнэн томоогүй үйлдлийг тоохгүй байлгүй дээ. Тийм биз дээ.

-Гэхдээ танил найз нөхөд, ар гэр, хамаатан садан гээд ойрын хүмүүс байдаг шүү дээ. Тэд чамайг буруутгавал яах вэ?

-Намайг ганцаархнаа байх үед тэд хаана байгаа юм бэ. Миний амьдралыг тэд шүүхгүй ээ. Би өөрөө өөрийгөө шүүгээгүй байхад тэд намайг шүүж, миний амьдралд оролцох ямар ч эрхгүй. Миний амьдрал бол миний л амьдрал. Би харин аавынхаа өмнө л гэмтэй. Өөр хэний ч өмнө би буруугүй.


Сошиал сүлжээ, фэйсбүүк групп, чат цензуртэй байх шаардлагатай болоод байна

Энэ талаар сэтгэл зүйч Б.Сайнзаяатай ярилцлаа.


-Өсвөр насны охин эрэгтэй хүнд итгэх итгэлээ алдсан гэж ярьж байна. Ийм сэтгэл зүйг засах боломж байдаг юм болов уу?

-Өсвөр насны үедээ эрэгтэй хүний буруу үлгэр дуурайл, зөв зохистой харилцаа байхгүйгээс болж хүүхдүүд эсрэг хүйстний хүндээ итгэхгүй болдог. Эсвэл ээж нь охидтойгоо энгийн харилцаа үүсгэдэггүй, муу зуршилтай ээжтэй хүүхдүүд адилхан эмэгтэй хүнээ ч жигших тохиолдол байдаг. Бүх эмэгтэйчүүд худлаа, бүх эмэгтэйчүүд хол бай гээд өөрөө дандаа эрэгтэй хүүхэдтэй нийлдэг. Өөрөө ч эрэгтэйлэг болдог. Иймэрхүү тохиолдлууд бий. Эсрэг хүйстний хувьд энэ мэдрэмж нь таван настайд нь үүсдэг. Тэр охин таван нас хүртлээ эцгийн хайрын дутмагшил буюу эцгээсээ авах өдөр тутмын хэрэглээгээ хангаж чадаагүй учраас эрэгтэй хүнийг тэр чигт нь үгүйсгэдэг. Энэ процедурыг засах боломжгүй зүйл огт биш. Энэ үедээ эрэгтэй хүнийг ойлгодоггүй байж байгаад хорин нас гараад ирэхээрээ илүү тайван болж эрэгтэй хүнийг хүлээж авах сэтгэл зүй нь бэлтгэгдэж, цуг амьдарч байгаа эмэгтэй хүмүүс мянга мянгаараа л бий шүү дээ. Хамгийн бэрхшээлтэй зүйл нь хүүхэд өөрөө сэтгэл зүй нь бэлтгэгдээд ирэхээр эрэгтэй хүнд дуртай болдог. Зүгээр ээ, хүнтэй үерхэж болох юм байна, хүнтэй сууж болох юм байна гэдэг сэтгэлгээ дадал мэдрэмж нь сэргэдэг. Гэхдээ тэр мэдрэмж нь хэчнээн сэргэсэн ч эсрэг хүйсийн хүнтэйгээ харилцаж чадахаа больчихдог. Харилцах чадваргүй болчихсон байдаг. Эсрэг талд байгаа хүнээ хайртай мөртлөө өөрөө зовоож эхэлдэг. Тэр хүнээ өөрөө гомдоогоод байдаг. Эсвэл ашиглах гээд байдаг. Өөрөө хайртай мөртлөө тэр хүнээ зөв аргаар яаж хайрлах, яаж таалагдах арга ухаан нь байдаггүй. Эцгийн хайрын дутмагшил эрэгтэй хүнтэй харилцах харилцааны арга туршлага гэдэг зүйлийг бүрдүүлж байдаг гол хүчин зүйл. Тэгж харилцаж чадахгүй байгаагаас охид өөрийнхөө дотор эрэгтэй хүнийг ингэж л хайрлах ёстой байх даа гэж зохиосон тэр дүрээрээ, бодсоноороо харьцаад байна гэсэн үг. Би гоё сайхан харагдахад л болно. Тэр хүмүүс одоо зүгээр үр өгөөжтэй байж, мөнгөний хэрэгцээнд жаахан тус нэмэр болж байхад л болно. Өөр бусдаар надад хэрэггүй гэсэн сэтгэлгээгээр өөрийгөө хуураад яваад байна гэсэн үг.

-Өсвөр насны охид өөрийн нүцгэн бичлэгээ сошиалд их тавьж зардаг мю байна. Энэхүү муу зуршилд автахаас өмнө охидыг татаж авах вэ?

-Ерөнхийд нь сая хэллээ. Эцгийн хайрын дутмагшил юм байна. Бага насанд нь үүсдэг юм байна. 14-15 хүрээд гоё бие хаа галбиртай болоод ирэхээрээ гэнэт бий болчихдог зүйл биш. Энэ хүүхдийг татаж авах боломж нь эцгийн хайрын дутмагшлыг нь нөхөх сэтгэл зүйн эмчилгээ л хийнэ. Эцгээ хайрладаг хайрыг бий болгоно. Эцэг нь охиноо хайрладаг хайрыг бий болгоно. Үр хүүхэдтэйгээ зөв зүйтэй харилцах аргыг мэдэх, сурах шаардлагатай болно. Энэ насны хүүхэдтэйгээ харилцах сэтгэл зүйн ур чадвар харилцааны боловсрол гэж зүйл бий. Түүнийг эзэмших хэрэгтэй болно. Тэгж байж л цаашаа явна. Хоёрдугаарт, олон хавар нэгэндээ гэгчээр нэг л өдөр баригдана. Ил болно. Тэгэхээр аав шууд оролцоод л “Миний охин яагаад ингэсэн юм” гэвэл тэр охин шууд эцгээ хүлээж авахгүй. Яагаад гэвэл тэр болгонд үе шаттай явах арга хэмжээ байхгүй юу.

Эхний ээлжинд ийм хүүхдэд зүгээр л сэтгэл зүйч л хэрэгтэй. Энэ үйлдлийг зогсоох хувь хүний ухамсар гэж зүйл байгаа шүү дээ. Шийдвэр гаргалт. Чадлаараа өөрийнхөө дутууг нөхөх гэж оролдоод, байгаа бүх зүйлээ охиндоо зориулаад, хүүхдийн сэтгэл зүй эвдэрсэн хэвээрээ л байгаа бол ангаж цангасан цөлд аяга ус асгаж байгаатай л адил. Хүүхдийн сэтгэлийг эерүүлж зөөлрүүлэхийн тулд нийгэм, орчин нөхцөл, бусдын хандах хандлага, харилцаа, эрэгтэй хүний бага насны охидод хандах хандлага, охидыг ирээдүйд хэрхэн биеэ авч явахад тодорхой хэмжээнд нөлөөлнө.

Түүнээс гадна ээжүүд ч хүүхдээ хайрлах тал дээр асуудалтай байна. Магадгүй тэр охины ээж бага байхад нь орхиод явсан байсан ч хүүхэд хүлээж байгаа сэтгэл зүй бий. Тэгэхээр гэр бүл салсан ч эцэг эхийн хүүхэдтэйгээ харилцах харилцаа гэдэг тэс хөндлөн ойлголт байдаг. Явсан нь тэр чигээрээ яваад өгдөг биш. Манайхны боловсролгүй байдлын золиосонд л хүүхдүүд гараад байна. Ээж нь холбогдох хэрэгтэй байна. Тэр хүүхдэд хэн хэрэгтэй байна, сэтгэл дотор нь юу дутагдаад байна тэр зүйл нь хэрэгтэй. Аав нь ажил хийж байгаа нэртэй магадгүй дутаахгүй байгаа гэж бодсон ч аавдаа хэлж чадахгүй ямар ч асуудал байхыг үгүйсгэхгүй. Түүнийг бид хэлж мэдэхгүй. Өнгөц байдлаар юманд хандахгүй сэтгэлийн уг руу нь нэвтэрч ороод дутуу мэдрэмжүүдийг нөхөж өгч эмчлэх ёстой.

-Сошиал хэрэглээг хэн хянах ёстой вэ. Хуулиар хязгаарлах боломж бий болов уу?

-Нэгдүгээрт, Цахим хэрэглээний хяналтын төв гэж тусдаа байгууллага байх ёстой. Ер нь улс орон бүрт байдаг. Тэнд нь Өсвөр насны хүүхдийн хяналтын бүлэг нь тусдаа зохион байгуулалттай ажилладаг. Монголд түүнийг бодитой хэрэгжүүлэх эрх зүйн акц, төрийн байгууллагын бүтэц байхгүй л дээ. Түүнээс эцэг эх нь байнга хянаад суугаад байж чадахгүй шүү дээ. Хоёрдугаарт, хараа хяналт дутагдсан хүүхдүүд буруу зүйлд татагдах магадлал өндөр байдаг. Сошиал хэрэглээ ч гэлтгүй хүүхдэдээ тавих хараа хяналт нь сайн байгаад хүүхэдтэйгээ харилцах харилцаа сайтай, хүүхдээ ойлгоод ярилцдаг, хүүхэд нь үзэж байгаа зүйлээ асуух, айхгүйгээр аав ээждээ би тийм зүйл үзэх гэсэн юм, энийг харж болох уу, энэ зөв үү, ямар учиртай юм бэ гэж асууж чадахуйц хэмжээний эрүүл харилцаатай гэр бүл байх нь чухал. Аль аль талдаа хянадаг газартай болох ёстой. Төрөөс ч тэр, гэр бүлээс ч тэр харилцан хамааралтай хянадаг механизм хэрэгтэй. Хамгийн ойрын харилцаа бол эхлээд гэр бүл. Дараа нь анги хамт олон, найз нөхөд, багш сургуулийн нийгмийн ажилтан гэх мэт бусдын хяналт ч чухал. Сошиал орчинд хүүхэд дураараа юм бичээд байвал хөөж гаргадаг, админ нь ч юмуу хянадаг байх ёстой. Тодорхой хэмжээгээр тэр фэйсбүүк групп, чат цензуртай байх шаардлагатай болоод байна. Насанд хүрээгүй бол фэйсбүүк групп, чатдаа элсүүлэхгүй байх хэрэгтэй. Хүний хүүхэд гэлтгүй иргэн бүр хянаж байх ёстой л доо.

ӨДРИЙН СОНИН: СОСОРБАРАМЫН ОТГОНБАЯР

image


Сэтгэгдэл

S [66.181.177.206] 2024-01-31 21:09:12

SEKSEER TAICHI80955877

S [103.212.117.219] 2023-10-28 22:54:11

ANYSDN80955877

SEKDY [103.229.121.60] 2022-11-25 08:38:13

86150155XAKYYXN SEXD

SEKSY [64.119.16.154] 2022-11-23 07:43:33

86150155SEKSDN

Internet Hereglegch [202.21.124.131] 2022-10-28 04:29:16

Minii bodloor 18 aas doosh nasnii huuhed Social Media ashiglah bolomjgui bolgoh heregtei. Social Media huuhduuded hehterhii buruu ulger duiralal uzuulj.

зочин [183.177.99.230] 2022-05-07 03:21:55

өнөөдөр Монголын залуус шиг хүг шаарууд дэлхийд дээр байхгүй байх юу гээч нэг залуу нэг охинтой бааранд танилцаж улмаар уулгаж байгаа мал болтол нь согтоогоод дараа нь дэн буудал руу дагуулж очиоод нөгөө танилцсан хөөрхийлөлтэй охиныг нөгөө залуусаа дуудаж авчирч байгаад бүлэглэн хүчиндэж бэлгийн гаж дуршилаа хангаж байгаад дэн буулдаас гарцгаадаг нөгөө охин маргааш нь архин гараад сэрхэд бузарлуулсанаа сая нэг олож харна нэг бол бие давхар болснооч мэдэхгүй хожуу хойно мэддэг ийм л хувь тавилан охидуудад байх ёстой юм шиг л эцэс төгсгөлгүй үргэлжилсээр л байх нь еркийн үзэгдэл үүнд гайхах зүйл үгүй болж дээ

Зочин [202.9.47.19] 2022-05-05 13:10:39

Охид эмсүүд өөрсдөөсөө л бурууг хай. Хэнч та нарыг цахим орчинд нүцгэн зураг бичлэгээ тавь, танихгүй хүнтэй холбоо тогтоо гэж шахаж шаардаагүй. Өөрсдөө дуртайдаа мөрийтэй тоглож мөнгөө алдчихаад дараа нь хохирогч мэт дүр эсгэнэ. Өөрсдөө дуртайдаа нүцгэн зураг бичлэгээ цахим ертөнцөд тавьж танихгүй хүнтэй нөхөрлөчихөөд дараа нь хохирогч мэт дүр эсгэнэ. Дуртайдаа архи ууж гэмт хэрэг үйлдчихээд дараа нь архи руу бүх бурууг чихэж архинаас боллоо гэж өөрийгөө зөтгөдөг оркууд шдээ.

Зочин [148.60.92.227] 2022-05-05 10:01:15

Mongol maani Mongoloo aldaad ydaj baigaa,getel bas ene soziol hereglee gedeg ni manai ireedyin zaluu yeiig eremdeg zeremdgeleh yum baina l daa!!ta nar mini sain muug oilgoh sasingyi hymyyjiltei deer ni iim auyluud hyrdtai olsirch hooson medleggyi hyn bolj hybirahad chini ylam nemrees bolj dee!!!odoo yanadaa,jiriin saihan geriin hymyyjild esej tornison zaluus hyyhedyyd mini yag l gadaadaiin bysad ornyydiinh sig zambaraagyi tenegleld ertlee dee!!enyyniig tysad ni hyanadag baigyylaga baih ni zyitei baih aa!:!yalanguya hyyhed ohidiin bye ynelyyldeg gadaada zardag gedeg syy dee!!ene byhend hyanalt zailsgyi heregtei baih aa!!!sanaa zobood iim ikhe zyil bichsend yychilana biz ee!!!bidnii hyyhed heniih maani ch yalgaagyi syy dee!!ezestee Mongoliin maani ireedyi ariun cheber saihan setgeltei ninjin setgel chyhal syy dee!!!Bid chini Delhiid baihgyi yos zyitei ardyyd baisan asan daa????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.